Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг эрдэнэсээ нэжгээд болгох хүсэл буюу “Эрдэнэс Монгол”-ын ирээдүй

Монголын эдийн засагт хэрхэн гэрэл асаах вэ?


 

 

Монголын эдийн засагт сэргэх найдвар байна уу. Ийм асуултыг сүүлийн жилүүдэд ихээр тавих болсон ч хариулт нь тодорхойгүй удлаа. Ингээд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш дээрх асуулт зүй ёсоор тавигдаж, Засгийн газрын тэргүүн нь тодорхой хариулт өгөв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй” гэдгийг мэдэгдээд, манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байгааг зарласан юм.

 

Энэ нь эдийн засагт асаачихаар чийдэн одоогоор алга гэж хэлсэнтэй адил сонсогдож байна. Бидний ярьж заншсан мөнөөх хонгилын үзүүр дэх гэрэл гэгээний тухай ч ярих боломжгүй ийм нөхцөл байдлын дунд гэрэл хаана асч болох тухайд ярих нь чухал. Тэгвэл тэр нь гарцаагүй "Эрдэнэс Монгол” компани болж байна. Тэндээс эерэг, таатай, итгэлтэй мэдээ сонстож эхэллээ.

 

 

 

Юун түрүүнд тус компанийг олон улсын санхүү, эдийн засаг, бизнесийн "хэл” мэддэг мэргэжлийн баг удирдаж буй. Энэ нь дэлхийн жишиг, дэлхийн стандарт, дэлхийн зарчим тэнд хэрэгжиж байгаа гэдгийн илэрхийлэл болж байна. Үүний нэгээхэн нотолгоо нь дэлхийд эхний дөрөвт ордог томоохон компани тус компанид аудит хийснээс гадна Олон улсын санхүүгийн корпорацаас хийсэн үнэлгээний дагуу Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийж, "Эрдэнэс Монгол”  компанийн удирдлагын нэгдсэн цогц систем бий болгох төсөл хэрэгжиж байна. Ингэснээр тус компанийн засаглал сайжирна. 

 

Компанийн засаглал сайн байх нь Монголын эдийн засаг сайжрахтай тэгвэл ямар холбоо, хамааралтай вэ гэх асуулт гарч ирнэ. Хамгийн их хамаатай гэж хэлж болно л доо. Учир нь Монголын урдаа барьдаг компани болох "Эрдэнэс Монгол” компанийн засаглалаа сайжруулснаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой, энэ зорилго руугаа алхам алхамаар ойртож байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ талаар "Цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэсэнтэй хамгийн түрүүнд дүйцэх төсөл нь "Эрдэнэс Монгол” компани гэдэг нь дамжиггүй. Тус компаниас Монгол Улсын иргэн бүр давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаа тэлэх тусам иргэн бүрт ногдол ашиг очих болно. Төрийн өмчит компани хэдий ч хувьцааг нь ард түмэн эзэмшиж байгаагийн давуу тал олон бий. Юун түрүүнд Засгийн газраас хараат бус, зөвхөн бизнесийн зарчмаар ажиллуулах нөхцөл бүрдсэн нь өнөөгийн сайн менежмент, ирээдүйн үр ашгийн үндэс болж өгнө. Тийм ч учраас энэхүү төрийн өмчит компанийн удирдлагад улс төрийн нөлөөллөөс ангид сайн менежментийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. 

 

Компанийг ашигтай ажиллуулах боломж нь мэргэжлийн баг удирдахаас гадна сайн хөрөнгө оруулалтыг татах явдал байдаг. Энэ чиглэлд амжилт олох найдвар нэгэнт тодроод буй аж.

 

"Эрдэнэс Монгол” компани одоогийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн тохиолдолд 10 тэрбум долларын хөрөнгөтэй компани болж чадах гэнэ. Энэ нь Монголын төр сайн менежмент болоод тогтвортой бодлогоор компаниудаа дэмжиж ажиллаж чаддагийн илэрхийлэл, сайхан жишиг болж, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах хөрс суурь болж өгнө. Эдийн засгийг тогтворжуулах, долларын ханшийг тогтоон барих боломж, гарцыг өдгөө хүн бүр л хайж, хэлцэж, мэтгэлцэж байна. Гэвч эцсийн дүндээ ганцхан л арга бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Өөр мэхгүй, илүү гарцгүй. 

 

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд Монголд байна вэ. Ер нь ийм боломж цөөрснийг Ерөнхий сайд илэн далангуй хүлээн зөвшөөрсөн. ТЭЗҮ нь хийгдсэн хэдхээн төсөл байгаагийн дотор газар байхгүй, цахилгааны үнэлгээ нь тодорхойгүй V цахилгаан станц, Хятадын талын төмөр замтай зөрсөн Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам зэрэг төслийн нэр л дуулдаж буй. Гэтэл "Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын баг 10 тэрбум ам.долларын тухай ярьж байна. 

 

 

Долларын ханшийг тогтоон барих зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Гэвч үр дүнд хүрч амжаагүй л байна. Үнэндээ долларын ханш тэнгэрт хадаж буйн бэлэн хариулт нь гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу орж ирэхээ байсантай л шууд холбоотой. 2011 онд 4.6 тэрбум долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 110.2 сая болтлоо буураад байсан бол 2016 оны эхний зургаан сарын байдлаар 35.6 сая доллар болж уначихаад байна. Үүнд хэн буруутай вэ гэж хэрэг тохох хэн нэгнийг хайж, бий болсон нөхцөл байдалд гомдоллож суухын оронд ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж, гарцын тухай илүүхэн ярих хэрэгтэй болжээ. 

 

Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Гэвч хөрөнгө оруулагчид одоо ч төдий л сайн итгэж өгөхгүй, байдлыг харсан, хүлээзнэсэн байдалтай хэвээр байна. Шалтгаан нь тодорхой. Шинэ засаг бүрэлдсэн учраас өмнөх бүх шийдвэр, хэлцэл эргэлзээтэй байдалд шилжиж, хэзээ ч өөрчлөгдөж магадгүй хэмээн тээнэгэлзэж буй. Энэ нь боловсон хүчнүүдийн халаа сэлгээтэй ч холбогдоно. Дэлхий нийтээр дагаж мөрддөг бизнесийн хэлээр ойлголцож чаддаг, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж чадах мэргэжлийн багтай хамтарч ажиллахыг гадаадын хөрөнгө оруулагчид хүсдэг. Тиймдээ ч МАН-ын мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ гэсэн амлалт бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байна. 

 

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй хэрэгцээ Засгийн газарт бий. Тиймээс  энэ ажлыг гардан гүйцэтгэх мэргэжлийн баг, сайн засаглалтай жишиг компани хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг зүй зохистойгоор татаж, ийм төслийг хэрэгжүүлэх бололцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар аудитаа хийлгэсэн, нэг ёсондоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн "хэл”-ээр ярьж чадах компани өнөөдөртөө Монголд "Эрдэнэс Монгол” л байна.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь тус компанийн үүрэг юм. Тиймээс үүрч чадах баг болоод компанид нь ачаа үүрүүлэх учиртай. Чаддаг чаддагаа л хийцгээвэл хол явна. Тиймд энэ компани дээрээ түшиглэж, хөрөнгө оруулалт татах талд Монголын ард түмэн зогсож байна. Учир нь монгол хүн бүр энэ компанид эзэмшдэг нэг ширхэг хувьцаагаа үнэ хүргэж, өсгөхийг хүснэ.

 

Д.Ирээдүй

 
Нэг эрдэнэсээ нэжгээд болгох хүсэл буюу “Эрдэнэс Монгол”-ын ирээдүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани