Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мьянмарын тугалгын уурхайн нууц дэлгэгдэв

 

Цэргийнхний эрхшээлд байсан улсын баялгийн ирээдүй энхийн үйл явцад нөлөөлөх бололтой.

 

Мьянмар дахь нууц уурхайнууд дэлхийн цагаан тугалгын зах зээлд чухал хүчин зүйл болохоор байна. Энэ нь тус улс нээлттэй болж буйн илрэл бөгөөд цэргийн дарангуйлал болон дотоодын зөрчилд автсан он жилүүдэд нуугдмал байсан нөөц баялгийг дэлгэж байгаа хэрэг юм. Зүүн өмнөд Азийн энэ орны Хятадтай хил залгаа үндэсний цөөнхийн Ва муж дахь уурхайнууд ил гарсан нь металлаар баялаг Перугээс эхлээд Индонезийг хүртэл доргиов.

Хятадтай улс төр, эдийн засгийн нягт харилцаатай Нэгдсэн Вагийн нам өөрийн зэвсэгт бүлгийн хамт бүс нутгийг хянадаг аж. Мьянмар улс 60 гаруй жил тасарсны дараа металл үйлдвэрлэгч болон зах зээлд орж ирснийг нэг шинжээч "хар хун” буюу гэнэтийн явдал хэмээн тодорхойлжээ. Сүүлийн дөрвөн жилд Мьянмарын нийлүүлэлт тугалгын зах зээлийг дарамталж байсан бол энэ жилээс үнэ өсөж, нийлүүлэлт дээд цэгтээ тулна гэж шинжээчид таамаглаж байна.

Мьянмарын Ва мужид харьцангуй өндөр агууламжтай хүдрийн олборлолт дөрвөн жилийн дотор 10 дахин өссөнийг International Tin Ressearch- ITRI хүрээлэнгээс мэдээлсэн. Тус улс одоо Хятадын эрэлтийн гуравны нэг орчим, дэлхийн хэрэгцээний 10 хувийг хангаж байна. Жилийн эхний хагаст Хятад руу экспортолсон цагаан тугалгын хэмжээ 80 хувь нэмэгдлээ. Уг металл цахилгаан барааны үйлдвэрлэлд өргөн ашигладаг гагнаасын материалын үндсэн орц юм.

Хагас зуун жил тусгаарлагдмал байсан Мьянмарт 2011 онд цэргийн дарангуйлал төгссөний дараа шинэчлэл эхэлсэн тул эрдсээр баялаг энэ орноос хүлээгдэж буй нөөцийн гайхамшиг нь ганц цагаан тугалгаар дуусахгүй бололтой. Ан Сан Сучийн тэргүүлсэн иргэний Засгийн газраас эхлүүлж буй энхийн хэлэлцээнд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх нөөц баялгийн ирээдүй чухал байр эзэлнэ. Төрийн тэргүүний зөвлөх Вин Хтейн бүс нутгийн уурхайн талаар ярихдаа "Бидний хувьд ч
уурхай нууцлаг хэвээр байгаа” гэжээ.

Цагаан тугалга бол Мьянмар олон улсын харилцаанд эргэн ирснээр баялаг нь нээгдэж байгаа ганц жишээ юм. Тус улсыг эртнээс ажигласан нэг шинжээч хэлэхдээ "Урьд нь үүнийг хэн ч мэддэггүй, эсвэл маш цөөн хүн мэддэг байсан” хэмээв. Хаш болон бусад эрдсийг цэргийн эрхтнүүд болон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд хяналтгүйгээр ашиглаж байсан. Энэ нь дайныг санхүүжүүлж, байгаль орчныг сүйтгэсний дээр татварын их хэмжээний алдагдалд хүргэсэн.

Мьянмарт 60 жил үргэлжилсэн дотоод мөргөлдөөнийг төгсгөх эхний алхам болж, өнөөдөр нийслэл Нейпидод нээгдэж буй энхийн бага хуралд байгалийн нөөцийн ирээдүйн асуудал гол байр эзлэх нь дамжиггүй. Янгонд ажилладаг шинжээч Ричард Хорси "Хэрвээ улс орны баялгийг тэгш хуваарилахыг хүсэж байгаа бол түүнээс олох ашгийг татаж авах хэрэгтэй. Баялгийн ачаар зэвсэгт бүлгүүд олон жил амь бөхтэй оршсон” хэмээн өгүүлэв.

Одоо цагаан тугалгын үйлдвэрлэл дээд цэгтээ тулах шинжтэй байна. Энэ эргэлт Ва бүлгийн орлогыг хумьж, тонн нь 18770 ам.доллар буюу 18 сарын дээд хэмжээнд хүрээд буй тугалгын үнийг бүр ч өсгөнө. Мьянмарын үйлдвэрлэл дээд цэгтээ хүрэхийн сацуу Перу, Конго зэрэг улсад үйлдвэрлэл унаж буй нь ойрын жилүүдэд цагаан тугалгын зах зээлд дутагдал үүсгэх магадлалтай. Индонези улс боловсруулаагүй түүхий эдийн экспортыг хориглох журам гаргасан нь экспортод мөн нөлөөлнө.

Society Generale-ийн шинжээч Робин Бхар ирэх жил зах зээлд 5000 тоннын дутагдал үүсэх боломжтойг тэмдэглэжээ. Энэ нь улмаар Хятад руу нийлүүлэлтийг багасгана гэж шинжээч үзэж байна. Ва муж дахь ил уурхай газрын гүн рүү шилжиж, агууламж нь буурч байгаагаас Мьянмарын үйлдвэрлэл буурч эхэлнэ гэж ITRI мэдээлсэн. Гэвч тус хүрээлэнгийн ажилтан Куй Лин уурхайд очиж үзсэнийхээ дараа "Тэндхийн томоохон талбайд хайгуул бүрэн хийгдээгүй тул хэдий хэмжээний цагаан тугалгын нөөцтэй нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.

Мьянмарын тугалгын уурхайн нууц дэлгэгдэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани