Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ганга нуураа аврах хөдөлгөөнийхөн Кожеговь компанийн үйл ажиллагааг шалгахыг хүслээ

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших 1000 хун чуулдаг гэх домогтой үзэсгэлэнт Ганга нуур ширгэж үгүй болох аюулд өртөөд байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Тэгвэл Ганга нууртай холбогдсон асуудлаар "Ганга нуураа аврах хөдөлгөөн"-ийхөн  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт хандаж ил захидал илгээсэн байна.

Хөдөлгөөнийхөн өнөөдөр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол, Байгаль Орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ нартай биечлэн уулзаж Дарьгангад байгаль экологийн ноцтой асуудал үүсээд буйг сонордуулж ил захидлыг гардуулжээ.

Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна:

2016.8.27-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болсон "Ганга нуурын чуулган" түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын хөтөлбөрийг санаачлагч, дэмжигчдийн хувьд уг үйл явдалд оролцож аяны дөрөө дөнгөж мултлаад яаравчлан та бүхэнд хандаж буйг минь болгоон толилно уу? 

1. Монгол эх орны төдийгүй, манай гаригийн үзэсгэлэнт байгаль-нүүдлийн шувуудын диваажин болсон Ганга нуур ширгэж буйг нүд хальтран үзээд, энэхүү харамсалт мэдээг та бүхэнд сэтгэл түгшин дуулгаж байна. Ганга нуурын экологид ноцтой өөрчлөлт гарсаар нилээд хэдэн жил болж, энэ талаар эрдэмтэн судлаачид, ард иргэд, зохиолч сэтгүүлчид хэвлэл мэдээллээр нийтэлж, эрх үүрэг бүхий байгууллага болон олон түмэнд сонордуулан, төсөл хөтөлбөр боловсруулж төр засагт удаа дараа хандсаар ирсэн санал санаачилгын түүх намтарыг дахин нурших нь илүүц биз ээ. 
Дарьгангын нуур ус татран, экологийн эмзэгшилд өртөөд байгаа тухайд олныг үл өгүүлэн, юуны өмнө төрийн тусгай хамгаалалтад байгаа Ганга нуураа аврах талаар Монгол Улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

2. Ганга нуурын ширгэх явц төгсгөлийн үе шатандаа орж, түүнийг тэжээгч олон булаг ус татарч эргэн тойрны нь өвс ургамал хомстон тачирдаад ард нийтээрээ эмзэглэн цочирдож буй яг энэ цаг үетэй давхцуулж байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэгддэг ураны олзворлолт явуулдаг "Кожеговь" хэмээх компани Дарьганга нутгийн эмзэгшиж буй хөрс рүү маш олон цэгт өрмийн хошуу зоож, үйл ажиллагаагаа яаравчлан явуулж эхлээд байна.

Монгол эх орны минь өдий төдий газарт олон жилийн турш ураны хайгуул хийж буй нэрээр өрөмдлөг хийж, хүн малын эрүүл орчинд хөнөөл учруулсан гэгддэг энэ компани үйл ажиллагааны талбайгаа улам өргөжүүлэн тэлж Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан, Наран, Баяндэлгэр сумдын малын бэлчээр болон түүх соёлын дурсгалт онгон нутгийг үй олноор нь цоочин сэглэхээр дайран орсон энэ их эх адаггүй үйлдэл нь Монгол эх орны байгаль экологи, унаган төрхийг сүйтгэхэд чиглэсэн далдын санаатай хүнийрхэг харийн бусармаг үйлдэл хэмээн бид эрс эсэргүүцэж байна.

-Дарьгангын бүс нутгийн ард түмний хэтийн зорилго болгон сонголт хийсэн, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлээ хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг, экологийн аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх чиг баримжаанд сөрөг нөлөөтэй уул уурхай хайгуул олзворлолт хийх тухайлбал "Кожеговь" компанид олгосон лиценз зөвшөөрлүүдийг хянан үзэж цуцлах,

-Ганга нуурыг аврах, сэргээх, хамгаалах талаар эрдэмтэн судлаачдын удаа дараа гаргасан, санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдтэй нухацтай танилцаж дэмжих, хамтран ажиллах,

-Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн дагуу газар дээрээ болон хөрсөндөө түүх соёлын үлэмж их дурсгал хадгалсан Дарьгангын бүс нутаг дахь археологийн судалгааг хийж дуусгахаас нааш геологийн хайгуул, олзворлолт хийхгүй байх,

-Орон нутгийн ард иргэдийн санал, тэдний эрх ашигт харшлах олон үр дагаварыг харгалзан үзэлгүй, нутгийн иргэд асуудлыг эерэгээр хүлээн авч буй мэт хуурамч мэдээлэл бүхий албан бичгийг эрх бүхий байгууллагуудад илгээн төөрөгдүүлж, мэхэлж буй "Кожеговь" компанийн үйл ажиллагааг газар дээр нь яаралтай шалгаж, буруу үйлдлийг таслан зогсоох,

-Хайгуул өрөмдлөг хийхэд татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл олгосон Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын 2016.07.19-ний 1/1971 тоот бичгийг хянан үзэж хүчингүй болгон, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх,

Эдгээр санал шаардлагыг хүргүүлж буйг хүлээн авч яаралтай шийдвэрлэж хариу өгнө үү?

Та бүхнийг хүндэтгэсэн:

"Чингис хаан" одонт,  Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо

Монгол Улсын Ардын Их Хурлын Дарга асан, гавъяат эдийн засагч Ж.Гомбожав

Монгол Улсын Байгаль Орчин, Хөдөө аж ахуйн  байнгын хорооны дарга асан геологийн ухааны доктор Ч.Хурц

Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан, "Нью Жуулчин" компанийн ерөнхий захирал Ш.Нэргүй

Ганга нуураа аврах хөдөлгөөнийхөн Кожеговь компанийн үйл ажиллагааг шалгахыг хүслээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани