Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?

 

"Энержи ресурс”

-ийн гүйцэтгэх захирлын нүүрсний үнийн талаарх жиргээ олны анхаарлыг татав.

 

Г.Батцэнгэл захирал:

"Олон улсын зах зээлээ дагаад зургадугаар сараас хойш нүүрсний үнийг 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл Эрдэнэс Таван толгой улирлаар нь үнээ 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд "янаглаж” байна даа” гэж жиргэсэн юм.

Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах дээр сэргээд багагүй хугацаа өнгөрсөн учраас хувийн хэвшлийн хэн ингэж  жиргэхээс аргагүй л дээ. Хөрөнгө зардал гаргаж барьсан үйлдвэртээ коксжих нүүрсээ баяжуулаад ахиу үнээр худалдах бүрэн боломжтой "Энержи ресурс”-ын хувьд харин ч өчнөөн тэсч байж дуугарсан нь энэ болов уу.

Коксжих нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр ямаршуу байгааг сонирхъё. Австралийн"Business insider” сэтгүүл коксжих нүүрсний үнэ сүүлийн таван жилд анх удаа бодитой өсөлт үзүүлж байгаа талаар тоймлон бичжээ. Тэд тоймоо бичихдээ нүүрсний зах зээлийн хамгийн гол судалгааны фирм "Platts”-ын судалгаанд үндэслэсэн байна. Сайн чанарын коксжих нүүрсний тонн тутмын үнэ Австралийн боомтууд дээр энэ оны хоёрдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч, 120-125 орчим ам.доллар хүрчихэж. Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт хамгийн сайн үзүүлэлттэй байсан гэж шинжээчид онцолж байна. Бүхэл бүтэн таван жилийн турш тасралтгүйгээр үнэ нь уналттай байсан коксжих нүүрсний зах зээлийн тухайд энэ бол тун эерэг мэдээ.

Коксжих нүүрсний үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа юм билээ.

Эхнийх нь нийлүүлэлт багассан, тасалдсан гэх шалтгаан. Хятадын гол нийлүүлэлтийн мужуудаас гадна Австралийн Куинслэндэд үер болж, олон уурхайнууд нийлүүлэлтээ зогсоогоод байгаа нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлж. Нийлүүлэлт тасалдсантай холбож ярих өөр хэд хэдэн жишээ бий. Наад зах нь гэхэд дэлхийд гэж яригддаг "Вале” компани Мозамбикийн цэргийн үймээнээс болж уурхайгаа зогсоогоод байгаа.

Нүүрсний ханш өсч буй хоёр дахь шалтгаан нь урд хөршийн бодлого. БНХАУ нүүрсний нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг хүчээр нэмэгдүүлэх алхмыг шат дараатай авч хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уурхайнуудыг долоон хоногт зөвхөн таван өдөр ажилладаг болгож, ажлын цагийг нь  богиносгоод байгаагаас гадна жижиг уурхайнуудыг хаах,  хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг чангатгах гэх мэт алхмыг ч хийгээд эхэлчихсэн.

Хар алт хаданд гарах болсон гурав дахь шалтгааныг шинжээчид урд хөршийн хүнд үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхжил үүсч, эрэлт нэмэгдсэнтэй холбон  тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнийн өсөлт аажимдаа бага багаар өгссөн графиктай үргэлжилнэ гэсэн гэгээтэй мэдээг шинжээчид ам нэгтэй хэлэх болсныг онцлоё.

Дэлхийн зах зээл дээр хэдхэн сарын дотор 60 хувиар өссөн коксжих нүүрсний үнэ манайд ч нөлөөллөө үзүүлэх нь зах зээлийн жам, хууль.

"Энержи ресурс” үнээ өсгөх оролдлого хийж байгаа ч төрд данстай "Эрдэнэс Таван толгой” гэдэг компаниас болж,  төрийн хөшүүн удаан менежмэнтээс  шалтгаалж яаж ч чадахгүй байдалд хүрчихсэнийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй харж болохоор байна. "Эрдэнэс Тавантолгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг түүхийгээр нь уурхайн аман дээрээсээ гаргасаар байгаа. Хоногт 500-700 тээврийн хэрэгслээр Хятад руу гаргадаг, тонн тутмыг нь  20 гаруй ам.доллараар үнэлж зардаг гэж удирдлага нь саявтар хэлсэн.

”Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Т.Билгээ

"Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу хоёрдугаар улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байгаа.

Одоо талууд гэрээг тогтвортой мөрдөх, гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар урьдчилгаа төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа” гэж ярьсан байна лээ.

Түүний ярилцлагыг байгууллагынх нь www.erdenestt.mn цахим хуудаснаас харж болно. Даргын үгнээс "Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрс 24 ам.доллараас мөддөө өсөхгүй” гэсэн дүгнэлтийг хөнгөхөөн хийчихэж болж байна.  TTJVCO гэх хятад компани Таван толгойд ажиллаж, Цанхийн хэсэг бүхэлдээ Хятадын мэдэлд орсон гээд байгаа нь угтаа ийм учиртай.

"Чалко”-гийн өрийг дарж байгаа гэдэг ч урд хөршийн компанид өгөх учиртай өр 110 сая ам.доллараас огт буудаггүй нь бас хачирхмаар хэрэг. "Чалко”- д төлөх өр оны эхэнд 121.2 орчим сая ам.доллар байсан гэхээр бүхэл бүтэн есөн сарын хугацаанд арав гаруйхан сая ам.доллар л төлсөн гэсэн үг. Цанхийн сор болсон нүүрс их хэмжээгээр гараад байдаг, өр нь дарагддаггүй зовлон үүсчихээд байгаа.  "Чалкогийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” гэж "Эрдэнэс таван толгой”-н гүйцэтгэх захирал ярьсан байсан. Хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын зээл ч бий гэж учирласан харагдсан.  Төр бизнест орохоор яаж дампууруулдгийн тодоос тод жишээг сая хэлсэн тоонуудаас харчихаж болж байна. Нүүрсээ хятадуудад өгч байгаа үнэ 24 ам.доллар. Гэтэл нөгөө талдаа гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 32 ам.долларын хөлс төлдөг гэсэн аймаар тоо бий. Тэгэхээр төрд данстай орд маань хөдлөх бүрдээ зоос олох биш алдсаар байгаа гэсэн үг. Алдагдал хүлээн барин нүүрсээ сорчлон гаргаж байгааг яая гэхэв гээд орхиж болох  юм. Гэхдээ үүний цаана байгаа эрсдэл нь юу гээч. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах дээр өсч байгаа энэ үед төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” монгол нүүрсний өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

Билгээ захирлын ярилцлагад шүүмжлэхээс аргагүй нэг хэсэг бий. "Энержи ресурс”-ийн сул шахуу зогсч байгаа 15 сая тонны хүчин чадалтай угаах үйлдвэрийг ашиглаж болохгүй хэрэг үү гэсэн асуултанд эдийн засгийн ашиггүй, түүхийгээр нь зарсан нь илүү дээр, тодорхой хугацаанд баяжуулахгүйгээр зарна, тэгээд ч хятадууд түүхий нүүрс авах сонирхолтой байгаа гэх маягийн хариу өгсөн харагдсан. Хар ухаанаар бодоод үз дээ. Угааж баяжуулаад зарах коксжих нүүрс түүхийгээсээ ашиггүй байх уу. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж, түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн урд хөрш угааж баяжуулсан нүүрс авахгүй гэж зүтгэх үү. Австрали угааж баяжуулсан коксжих нүүрсээ дажгүй үнээр борлуулаад байхад бидэнд өрсөлдөөний гол тоглогч байх бүрэн боломж бий.

Захирлын яриа цааш ...

Хуульд заавал баяжуулна гэсэн заалт байхгүй, баяжуулах үйлдвэрийн төслийг тусдаа хэрэгжүүлнэ, гадны компаниар жилд 20 сая тонн нүүрс баяжуулах ТЭЗҮ боловсруулж батлуулсан, Японы  компанитай  хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна, солонгосчуудтай жилд 1.2 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах загвар төсөл хэрэгжүүлнэ  гэх мэтээр үргэлжилсэн байна лээ.

Үр ашиггүй баахан төсөл хэрэгжүүлж мөнгө унагах сонирхол үе үеийн засагт байдгийг Т.Билгээ  захирлын ярианаас уншчихаж болж байна. Төр бизнесийг ингэж л хардаг, ингэж л "алдаг”.

Нүүрсний үнэ бага ч гэлээ аажимдаа өсч буй энэ үед ийм уруу дорой тайлбар хэлээд суугаад байвал Монголын Таван толгой  коксжих нүүрсний наймаагаараа Австралитай өрсөлдөж чадахгүй. 

Амьдралаа залгуулах гэж чадан ядан яваа төрийн албан хаагчдаа халж, цалинг нь буулгалаа гээд төсөв хасагдаж танагдана гэдэг юу л бол. Төсөв байдгаараа улайсан ийм цагт бөөсөнд хутга гээч л болно. Таван толгойг үнэд хүргэж, ховордчихоод байгаа ноён ногооныг ахиухнаар нь чирээд ирэх  нэг л гарц бий. Зах зээлийнх нь жамаар хөдөлгөчихөд л бүх зүйл OK болоод ирнэ. Хувийн  аль нэг компанидаа "Та нар боломжоо ашиглаад гаднаас хөрөнгө оруулалт татаад ир. Таван толгойг төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь бүтээн байгуулаад  ашигла” гэчихэд л өмнө дурдсан элдэв дэмий саад төвөггүй арилна.

Өмнө нь "Шинхуа”, "Сумитомо” гэсэн дэлхийн томчуудтай ингэж ажиллах тохироо хийж л байсан.

Ц.Баасансүрэн,  Өдрийн сонин

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани