Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Чоно борооноор” буюу хуульчдынхаа амыг барих гэсэн Хуулийн сайдын "хулгай"

ЖДҮ болон 60 тэрбумынхан парламентын танхимын хоёр талд гараа бие биенийхээ гэдэс дотрыг гаргаж байх хооронд энэ хэрүүлээс хамгийн их “ашиг хийсэн” хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болов. Манайхны олонхи нь ЖДҮ болон 60 тэрбумынхны дээлийн захыг мушгин “үхэх сэхэхээ” үзэж байх зуурт Ц.Нямдорж сайд Монголын ардчиллын тулгуур багануудын нэгийг сэмхэн хөрөөдөж суув. Тэр нь Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт болон өнгөрөгч арванхоёрдугаар сард өргөн барьсан Өмгөөллийн тухай хуулийн төсөл.

Захирганы Ерөнхий хуулиьд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь бүхэлдээ Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын гаргасан шийдвэр Захиргааны шүүхээр хянагдахгүй байхад чиглэсэн байдаг. Харин өмгөөллийн тухай хуулийн төсөл батлагдсан хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага болох Хуульчдын холбоог татан буулгаж, хуулчьийн лицензийг Хуульчдын холбоо бус, Хууль зүйн дотоод хэргийн яам олгохоор зохиуулсан байгаа.

Түүх ингэж эхэлсэн

Одоогоос таван сар гаруйн өмнө буюу 2018 оны долдугаар сарын 27-нд Монголын хуульчдын холбоонд “Монгол даатгал” компаниас нэгэн бичиг ирсэн байна. Уг албан бичигт Монгол даатгал ХХК болон Монголын өмггөөлөлчдийн холбооны хооронд санхүүгийн түрээстэй холбоотой маргаан үүсээд байгаа тухай мэдэгдээд уг асуудлыг эв зүйгээр зохицуулж өгөхийг Хуульчдын холбооноос хүссэн байдаг. Монголын өмгөөлөгчдийн холбоо гэдэг нь Монголын хуульчдын холбоог байгуулагдахаас өмнө байсан, Монголын хуульчдын холбооны гишүүдийн нэг хэсэг болох өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ашгийн бус байгууллага л даа. Өмгөөлөгдөөсөө авсан татвараар дарга нар подхийтэл амьдраад байсан шиг байгаа юм. Тэрэндээ эрдээд 2007 оны есдүгээр сард “ирээдүйн орлогоо” барьцаалах замаар “Жигүүр гранд” компанид 50 сая төгрөгийн урьдчилгаа төлж, 300 м.кв байр худалдаж авсан байдаг юм. 

Гэтэл дараа нь УИХ-аар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг Хуульчдын холбоонд харьяалуулснаар Өмгөөлөгчдийн холбоо татан буугдсан. Өмгөөлөгч нар бусад хуульчдын нэг адил Хуульчдын холбоонд харьяалагдаж, татвараа төлж эхэлсэн. Эндээс эхлээд барилгын худалдагч, худалдан авагч хоёрын хооронд өр авлагын маргаан үүсч, Өмгөөлөгчдийн холбоо төлбөрийн чадваргүй, тэр ч байтугай үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсны улмаас нөгөө 300 м.кв байрыг нь “Монгол даатгал” компани худалдаж авсан байдаг юм. Тэгээд хуучин Өмгөөлөгчдийн холбооны нөхөдтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг “Монгол даатгал” компанид төлүүлэхээр “харилцан ашигтай” тохиролцоо хийсэн байна.

Гэвч мэдээж энэ нь ч гэсэн боломжгүй болсон. Шинэ хуулийн орчинд Өмгөөлөгчдийн холбоо хуулийн дагуу татан буугдсан тул холбооны нэрээр өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг татан төвлөрүүлэх боломжгүй болсон хэрэг. Үүнээс хойш 2009, 2010, 2016 онуудад “Монгол Даатгал” ХХК Монголын өмгөөлөгчдийн холбоо (албан ёсоор бол аль хэдийн байхгүй болсон байгууллага)-ноос удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийн шаардсаар ирсэн ба өнгөрөгч долдугаар сард арга буюу Монголын хуульчдын холбоонд хандаж, уг өр төлбөрийг зохицуулж өгөхийг хүссэн байна.

Нэг ёсондоо “Монголын өмгөөлөгчдийн холбоо” гэх огт байхгүй болсон байгууллагын нэр дээр “залилан” маягийн зүйл хийж ирсэн хэсэг бүлэг хүний булхай ингэж ил гарчээ. 

Хуулийн сайдын "хулгай"

Харин араар нь Хууль зүйн дотод хэргийн сайд Ц.Нямдорж Өмгөөлөгчдийн холбоог дахин байгуулах зорилготойгоор Өмгөөллийн тухай хуулийн төслийг өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Мөн хуулийн төсөлтэй хамт,

-Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай,

-Захирганы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдитйг хамтад нь өргөн барьсан байна.

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Хууль зүй, дотоод хэргийн сайд маань Өмгөөллийн тухай хуулийг яагаад өргөн барих болсон шалтгаанаа тов доторхой заагаад өгчихсөн байна лээ. Товчоор хэлэхэд Монголын хуульчдын хамгийн “элит” хэсгийн төлөөлөл болсон өмгөөлөгчид бүгд Засгийн газраас хараат болж байгаа. Тухайлбал, хууль батлагдсаны дараа Өмгөөлөгчдийн холбоог байгуулах ажлыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (Хууль зүй дотоод хэргийн яам) байгуулна. Хуульчдын сонгон шалгаруулалтыг Хууль зүйн яам зохион байгуулж, лиценз олгоно. Хуульчдын шалгалт өгч лиценз авсан өмгөөлөгчдийн бүртгэлийг Улсын дээд шүүх Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлнэ гэх мэтчилэн.

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байгуулсан Өмгөөлөгчдийн холбоонд Монголын бүх өмгөөлөгчийг шилжүүлээд түүгээр дамжуулан эрх мэдлээ тогтооно. Хууль зүйн яамнаас лицензээ авч байгаа хуульчид Засгийн газрын эсрэг дуугарч чадах уу?

Х.Тэмүүжиний хэлснээр Засгийн газрын өмнөөс “ам ангайх” нэг ч өмгөөлөгч үлдэхгүй гэсэн үг. Юун нөгөө Засгийн газрын алдаатай шийдвэрийг Захирганы шүүх хянадаг байх, хохирсон иргэдийн эрх ашгийг хараат бус шүүхээр хамгаалах энэ тэр.

Долдугаар сарын 1-ний хэрэг дээр цагдаагийн суманд буудуулж амиа алдсан таван хүн, хилсээр хоригдсон 200 гаруй залуусын хэргийг шүүхээр оруулах болоход тэдний хэрэг дээр ажиллах өмгөөлөгч нэг ч өмгөөлөгч олдохгүй байсан гэж байгаа шүү дээ. Дандаа хүний эрхийн байгууллагууд өөрсдийн хуульчдаа гаргаж өмгөөлүүлсэн. Тийм л айдас хүйдэс бүхий дарангуй дэглэмийг тогтоох гэж Ц.Нямдорж сайд улайрч байна. Үүний дараа бид шударга, хараат бус шүүхийн тухай, хувь хүний эрх болоод төрийн үүрэг хариуцлагын тухай мөрөөдөж ч чадах уу?

Олзуурхууштай нь одоохондоо боломж байна. Хуульчдын холбоо гэдэг хараат бус мэргэжлийн байгууллагаас лицензээ авсан хуульчид Хууль зүйн сайдын энэ дарангуйллын эсрэг зогсох боломж байна. Сая “Ц.Нямдорж гэдэг хүнийг УИХ-ын даргаар томилж болохгүй ээ” гээд нэгдсэн шигээ хуульчдийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг Хууль зүйн сайдын халаасанд хийж болохгүй гээд тэмцэх хэрэгтэй цаг үе ирж байна. Яг ЖДҮ эрхлэгч жиийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж хуульчид нэгдсэн шигээ.

Б.Сэмүүн

 

“Чоно борооноор” буюу хуульчдынхаа амыг барих гэсэн Хуулийн сайдын "хулгай"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани