Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экоцидийн эмгэнэл

Дэлхийд нүүрлэсэн хүнсний хямралаас хойш газрыг түрэмгийлэн эзлэх нь олон оронд эрс нэмэгджээ. Иймд олон улсын ГАГ-ын шүүх байгаль орчны эсрэг гэмт хэргийг хамаарахаар зэхэж байна.

Газар нутгаа хамгаалагчдын хувьд 2015 он сүүлийн 14 жилд тохиосон хамгийн том гарзтай жил байлаа. Энхийн цагт 185 хүн газар нутаг, ой мод, гол усаа халуун амиараа хамгаалжээ. Энэ талаар авлигын эсрэг кампанит ажил өрнүүлэгч "Global Witness” байгууллага мэдээлсэн байв. Нэг ёсондоо орчин үед хүний эрх хамгийн ноцтой зөрчигддөг талбар нь байгаль орчин болж хувирлаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Гааг дахь олон улсын Эрүүгийн шүүх байгаль орчны эсрэг үйл ажиллагааг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болсноо мэдэгдэв.

Олон улсын Эрүүгийн шүүх байгаль орчны эсрэг гэмт хэргийг хамаарахаар зэхэж байна

Бидний нэрлэдгээр олон улсын ГАГ-ын шүүх мэдэгдлээ байгаль орчныг сүйтгэх, байгалийн баялгийг зүй бусаар олборлох, бусдын газар нутгийг түрэмгийлэн эзлэх зэргээс үүдсэн аливаа хэрэг, зөрчлийг нэн тэргүүнд анхаарахаа илэрхийлжээ. " Global Witness” байгууллагын судалгаагаар 2002 оноос хойш нийт 1176 хүн байгаль хамгаалах үйл хэргийн золиос болсон байна. Хоолой зангирам мэдээ гэвэл, дээрх тоо жил бүр өссөөр. 2015 онд амиа алдсан 185 хүн өмнөх оныхоос 59 хувиар нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэг долоо хоногт гурваас олон хүний амь нас дээрх шалтгааны улмаас хохирдог гэсэн үг. Засгийн газруудын эцсийн шатны шүүх гэгдэх олон улсын Эрүүгийн шүүх нь цэргийн гэмт хэрэгтнүүд, босогчдын толгойлогчид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтнүүдийг шүүдэг байгууллага. Гэтэл дээрх гэмт хэрэгтнүүдийн эгнээг улс дамнасан корпорациудын эзэд, улстөрчид тэлэх, эсэх маргаан мэдэгдлийн дараа хүчтэй өрнөв.

Мэдэгдлийн эсрэг хэд хэдэн байр суурь цухалзаж буй аж. Нэг хэсэг нь олон улсын Эрүүгийн шүүх гэмт хэргийн тухай өнөөг хүртэл тогтсон ойлголт, тодорхойлолтыг өөрчлөх гэсэн санаархал гэж үзэж байна. Гэхдээ тус байгууллагад мэдүүлсэн заргуудын дунд байгаль орчинтой холбоотой хэрэг аль хэдийнэ зонхилох байр суурь эзлэх болсныг ГАГ-ын шүүхийн ерөнхий прокурор Фату Бенсуда мэдэгдэлдээ дурджээ.

Харин Харвардын хуулийн Бразил 50 Филиппин 33 Колумб 26 Перу 12 Конго 11 Хамгийн олон хүн амь үрэгдсэн орнууд Хамгийн их хүн амь үрэгдсэн төрөл Уул уурхай ХАА-н тариалалт УЦС-ын далан Мод бэлтгэл 40 20 15 15 Байгалиа хамгаалах тэмцэлд амь үрэгдэгсэд 2002-2015 онд 1176 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 2015 онд 16 оронд 185 хүн амь үрэгдсэн.

Амиа алдагсдын нутгийн у 40% угуул оршин суугчид 2014 оноос 5 9 % өссөн үзүүлэлт сургуулийн профессор Алекс Уайтинг "Эл өөрчлөлтийн улмаас гэмт хэрэг гэж юу вэ гэсэн ойлголт өөрчлөгдөхгүй. Бас өөр шинэ төрлийн гэмт хэрэг бий болгож, хуулийг өргөжүүлэх гэсэн оролдлого биш. Харин байгаль орчинд учруулсан сөрөг нөлөө, уршгийн улмаас бий болсон гэмт хэрэгт олон улсын Эрүүгийн шүүхийнхэн онцгойлон анхаарч эхэлж байгаагийн илрэл” гэжээ. Мөн "Global Witness”-ийн гүйцэтгэх захирал Жиллиан Колдуэлл "Оршин суугчдын газрыг түрэмгийлэн авах замаар хүчирхийлэл үйлдэж, халуун орны ойг юу ч үгүй цөлмөж, цэвэр усны эх үүсвэрийг бохирдуулсан хэн боловч цэргийн гэмт хэрэгтэн, дарангуйлагчдын адил ГАГ-ын шүүхийн өмнө шүүгдэх болно” хэмээв.

Тус байгууллага "Аюултай газар нутгууд” хэмээх тайландаа хувийн компаниудад газраа ашиглуулах нь ард иргэдээ хүчээр нүүлгэн шилжүүлэх, уугуул оршин суугчдын эсрэг соёлын геноцид үйлдэх, хоол тэжээлийн дутагдалд хүргэх, байгаль орчныг сүйдлэх зэрэг олон уршиг дагуулдаг улстөрчид, эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдэл гэдгийг дэлгэн тавьсан байна. Энэ үзэгдэл Өмнөд Америк, Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудад түгээмэл байгаа аж. 2015 онд нийт амиа алдагсдын 50 хувь нь Бразилын иргэд байжээ. Хууль бус мод бэлтгэлийн улмаас туйлдаж гүйцээд байгаа Амазоны ширэнгэн ой байгалиа хамгаалагчдын хувьд хамгийн аюултай газар нутгуудын нэг болдог байна.

Тус бүсээс Бразилын хууль бус банз бэлтгэлийн 80 хувийг нийлүүлдэг. Харин дэлхийн хууль бус мод бэлтгэлийн 25 хувийг Бразил бүрдүүлдэг бөгөөд гол худалдан авагч нь АНУ, Хятад, Европын холбооны орнууд. Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн бизнесийн улмаас Филиппин болон Өмнөд Америкийн уугуул оршин суугчид, үндэстний цөөнхүүдийн соёл устах аюул нүүрлээд буй. 2015 онд нутаг усаа хамгаалагч амиа алдагсдын 40 орчим хувь нь нутгийн уугуул оршин суугчид байжээ. Ийм учраас энэ нь энхийн цагт хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй гэмт хэргийн хэмжээнд тооцогдох эмгэг болон хувирсан байна.

Хүнсний хямралаас хойш газрыг түрэмгийлэн эзлэх нь эрс нэмэгджээ

Филиппиний газар нутгийн 30 гаруй хувь нь дэлхийд нэн эрэлттэй алт, зэс, никель зэрэг металл эрдэстэй. Гэтэл тус улсын уул уурхайн олборлолтын 97 хувь нь гаднын сонирхлоос хамааралтай байдгийг "Аюултай газар нутгууд” тайланд дурджээ. Энэ мэтээр сүүлийн 10 жилд дэлхий дахинаа газрыг нь түрэмгийлэх үйлдэл эрс нэмэгдэж байна. Энэ нь 2007- 2008 онд болсон хүнсний хямралтай холбоотой аж. Гэхдээ олон улсын Эрүүгийн шүүх шинэ зууны колоничлогчид гэгдэх корпораци, бизнесийнхэнтэй холбоотой хэргийг шүүх нь амьдралд буух боломжгүйг зарим нэг шинжээч хэлж байна.

Тус байгууллагын талаар "Болхи шүүх тогтолцоо” номын зохиогч, профессор Дэвид Боско "Бизнесийн томчууд, тэдэнтэй сүлбэлдсэн улстөрчидтэй холбоотой хэргийг амьдрал дээр мөрдөөд, шүүх магадлал бага. Үүнийг биелүүлэхэд тун амаргүй” гэсэн байна. Гэхдээ л Гааг дахь шүүхийн энэхүү мэдэгдэл хөрөнгө оруулагч, компанийн боссуудад байгаль орчин бол тэдний тоглоомын талбар байх хугацаа удахгүй эцэслэхийг анхааруулсан гэдгийг авлигын эсрэг "Global Witness”-ийн зөвлөх сануулав.

ЭКОЦИД БОЛ ШИНЭ ОЙЛГОЛТ БИШ

1970-аад оноос идэвхтэй яригдах болсон экоцид гэх ойлголт байгалийн баялгийг асар их хэмжээгээр нь сүйтгэх гэмт үйлдлийг хэлдэг аж. Яг л ард иргэдийг үй олноор нь устгахыг геноцид гэдэг шиг. Тиймээс эртний танил экоцид нь 1996 оныг хүртэл НҮБ-ын түвшинд Энх тайвны эсрэг гэмт хэрэгт тооцогдож байсан юм. Тухайн үед НҮБ-аас хүн төрөлхтний эсрэг үйлдэлд тооцсон дөрвөн гэмт хэргийн дараа буюу тавдугаар экоцид орж байсан аж.

Экоцид үйлдсэн гэмт хэрэгтэнг хамгийн багадаа найман жил гянданд хорихоор зааж өгсөн байдаг.

Экоцид гэх үгийг тодорхойлж, үндэсний хууль тогтоомждоо оруулсан 10 улс дэлхий дээр бий. Тэдгээр заалтад "Экоцид гэж ургамал болон амьтны аймгийн төрөл зүйлийг олноор нь устгаж, агаар, усны эх үүсвэрийг бохирдуулах. Түүнчлэн экологийн гамшигт хүргэх аливаа үйлдэл бөгөөд энх тайван, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцно” гэсэн байдаг байна.

Экоцидийг 1990 онд Вьетнам улс эрүүгийн гэмт хэрэгт тооцон анх хуульчилж байжээ. Харин хамгийн сүүлд 2003 онд Бүгд Найрамдах Армен улс Эрүүгийн хуулийн зүйл заалт болгосон түүх бий. Дээрх хууль тогтоомжуудад экоцид үйлдсэн гэмт хэрэгтэн хамгийн багадаа найман жил гянданд хоригдохоор зааж өгсөн байдаг юм.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ
Экоцидийн эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани