Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"НӨХӨРСӨГ ЗАЛЬ"

"НӨХӨРСӨГ ЗАЛЬ"

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хувьцаа эзэмшигчдийн зүгээс тодорхой хэмжээнд үр ашиг муу гэж яриад байна. Энэ нь ямар учиртай юм?

"Петрочайна Дачин Тамсаг”: Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханш ойрын 20 жил байгаагүйгээр унасан байгаа. Одоогийн байдлаар нефтийн үнэ ханш 43 ам.доллароос доош байгаа тохиолдолд үнэхээр ашигтай ажиллана гэж байхгүй. "Петро Чайна Дачин Тамсаг” бол Монголд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл. Төслийг хэрэгжүүлээд 10 жил болж байна. 2011, 2012 оноос олборлолт, хөрөнгө оруулалтьш хэмжээ нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдьш зүгээс 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гэхэд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байна. Энэ онд гэхэд 420 сая сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Хөрөнгө оруулалтын үндэс шалтгаан нь олборлолтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, дэд бүтэцтэй шууд холбоотой. Одоогийн байдлаар газрын хөрсөн доорх нефтийг ашиглах, ил байгууламж барих ажлыг хийж байна. Гэхдээ эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу явж байгаа. Мэдээж байгаль орчин, эрүүл ахуй бүх тал дээр стандартын дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын газрын тос ашиглах стандартыг баримталдаг. "Петро Чайна” компанийн хувьд олон улсын хэмжээнд 93 бүгээгдэхүүн хуваах гэрээ байгуулчихаад байна.

 

Гэхдээ 2016 онд Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт хараахан эхлээгүй байна. Үүний гол шалтгаан нь зарим ажлын зөвшөөрөл олгогдоогүй байгаатай холбоотой. Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод очиж Газрын тосны газар, Хөдөлмөрийн яамны холбогдох хүмүүстэй уулзаж ажиллах хүчнийхээ тоог авсан. Ямар ч байсан есдүгээр сарын сүүл гэхэд бүх ажил жигдэрнэ. 

 

Шинэ Засгийн газрын хувьд ажлы үр бүтээмж маш өндөр байна. Бидний зүгээс тавьсан хүсэлтийг маш түргэн хугацаанд гаргаж өгсөн. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа шинэ Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлэе. Компанийн хувьд хөрөнгө оруулалтын хэмжээний 30 хувийг биелүүлэхээр тооцож байна. Энэ нь 150 сая ам.доллартай тэнцэж байгаа. Гэхдээ энэ жилийн олборлолтын төлөвлөгөө хамгийн багадаа 300 мянган тонноор багасч байгаа. Үүнтэй холбоотойгоор компанийн зүгээс Засгийн газарт оруулах орлого 20 сая ам.доллараар багасна. Хөрөнгө оруулагчийн хувьд хэлэхэд бидэнд ажиллах цаг хугацаа маш хомс байдаг. Урин дулаан өнгөрч хүйтний улирал эхэлж байна. Уг нь бидний ажил хавраас эхлэх ёстой байсан ч хараахан эхэлж чадаагүй байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ер нь бол ойлгож байна. Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг чиглэсэн төрийн хүнд суртал явахгүй гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа хөрөнгө оруулагчдын зүгээс тавьж байгаа хүсэлтийг ямар нэгэн хүнд сурталгүйгээр хуулийн хүрээнд бүх талаас нь дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг биелүүлж ажиллах ёстой. Танай компани Монгол Улсад нэлээд урт хугацаанд үйл ажиллагаа явуулах нь тодорхой байгаа учраас нарийн

"Дачин Тамсаг” компанийнхны тайлбарласнаар бол Баяраа өөрөө л уначихсан юм билээ. Нэг үгээр хэлбэл, асуудлыг бид тэднээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй гэсэн үг. Бүр иарийп ярьвал газрын тосны тусгай зөвшөөрлийн анхны эзэмшигч АНУ-ын компани, Монголын Засгийн газар хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг сөхөж харахгүйгээр ‘Дачин Тамсаг"-аас хэчнээн өө хайгаад бидэнд падгүй хэрэг.

мэргэжлээр Монгол хүнийг сургаж бэлтгэх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлнэ. Өмнө нь байгуулсан гэрээнүүд гэж бий. Жишээ нь, ХК, XXI талбай гэдэг ч юм уу. Эдгээр гэрээг өнөөдрийн хууль эрх зүйн орчинд нийцүүлсэн байдлаар өөрчлөх шаардлага тулгарсан байгаа. Тиймээс өөрчлөх хэрэгтэй. Сая Газрын тосны хууль манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлеөлнө гэж байна. Үүнд хариулт өгөхгүй юү. Бидний хувьд мэдээж харилцан ашигтай байх талыг барина. Засгийн газар, орон нутагт гэх зэргээр. Түүнээс биш хэн нэгэн давуу эрх, ашиг хүртэнэ гэсэн ойлголт байхгүй. Эрчим хүчний хэрэглээний хувьд ирэх жилээс Дорнодын цахилгаан станцыг өргөтгөнө, тиймээс ямар нэгэн асуудал үүсэхгүй байх.

 

"Петрочайна Дачин Тамсаг”: Олон улсын хууль зүйн талаасаа шинээр баталсан хууль хөрөнгө оруулалтын хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа. Өнеөдөр Ерөнхий сайд ирэхээр ажлын хариуг өдөртөө сонсохгүй байх. Тийм учраас холбогдох газарт нь албан ёсоор тусалъя гэсэн санал тавьж байгаа. Эрчим хүчний хувьд бид орон нутагт хөрөнгө оруулалт хийх замаар асуудлаа шийдвэрлэхээр зорьж байгаа. Цаашдаа газрын тосны салбар нь Хятад Монголын хамтын ажиллагаанд том хөшүүрэг болно гэж бодож байна. Манай компанийн хувьд нэгдүгээрт, Монгол Улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хоёрдугаарг, Хятад, Монголын хамтын ажиллагаа Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явна.

 

Компанийн хувьд 2012 оноос байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг Монгол Улсын компаниудаар гүйцэтгүүлэхээр болсон. Туслан гүйцэтгэгч компаниудын хувьд ч Монгол Улсад бүртгэлтэй байгаа. Ерөнхий сайдын хэлсэнчлэн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг холбогдох агентлагтай нь хамтарч ажиллаж байгаа. Мөн Хятадын олон их, дээд сургуультай хамтран ажиллаж байна.

 

Энэ бол Дорнод аймгийн Матад сумын нутаг Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлага болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хооронд өрнөсөн яриа. 2005 оны наймдугаар сард АНУ-ын "Соко интернэйшнл” компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авснаас хойш Мэнэнгийн тал, Тамсагийн сав газарт XIX, XXI талбайд 926 цооногийг ашиглалтад оруулаад буй. Хэвлэлийн хуудаснаа заларсан сурвалжлага, нутгийн иргэдийн яриаг шүүвэл энэ компанитай холбоотой сайн мэдээ лав олохгүй. Бүр Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу гэсэн хэлэлцүүлгийг ч улс орон даяар өрнүүлэх дөхсөн нь саяхан.

 

Гэхдээ "Дачин Тамсаг” компанийнхны тайлбарласнаар бол Баяраа өөрөө л уначихсан юм билээ. Нэг үгээр хэлбэл, асуудлыг бид тэднээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй гэсэн үг. Бүр нарийн ярьвал газрын тосны тусгай зөвшөөрлийн анхны эзэмшигч АНУ-ын  компани, Монголын Засгийн газар хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг сөхөж харахгүйгээр "Дачин Тамсаг”-аас хэчнээн өө хайгаад бидэнд падгүй хэрэг. Компанийнхны тайлбарласнаар 2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Мөн 2015 оны байдлаар хоёр тэрбум ам.долларын газрын тос экспортолжээ. Үүнээс Монголын Засгийн газарт 518 сая, БНХАУ-д 719 сая ам.долларыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өгсөн байна.

 

"Чингис” бондын хөрөнгөтэй эн тэнцэхүйц, бараг давах хэмжээний ам.доллар Тамсагийн орд газарт "шингэж”, мөн тооны газрын тос урд хөршийн эдийн засаг руу орсон нь энэ. "Дачин Тамсаг”-ийнхны хийсэн хайгуулын судалгаагаар тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 25.6 км квадрат талбайд 306 сая тонн газрын тосны нөөцтэйг тогтоожээ. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сая тонн гэж тооцвол бараг гурван зууны хэрэгцээгээ дотоодоосоо хангах үзүүлэлт. Энд онд гэхэд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөснөөс 734 мянга гаруйг нь олборлосон гэх. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц гэж 41.18 сая тонныг батлуулсан байна.

 

Газрын тос харьцангуй гүнд байдаг учраас удаан хугацаанд өрөмдлөг хийдэг, гарц бага зэргээс болж хөрөнгө оруулалт их шаарддаг байна. Үүнээс үүдэн төслийн үр ашиг муутайг компанийн удирдлагууд тодотгоно лээ. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой. 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль энэ гэрээтэй зөрчилдөж байгаа тухай үргэлжлүүлэн онцлоно лээ. Хачирхалтай нь, хуулийн яг ямар зүйл, заалт зөрчилдөж байгааг тодруулсан Ерөнхий сайдын асуултад тэд тодорхой хариулаагүй юм. Өөрөөр хэлбэл, Бүгээгдэхүүн хуваах гэрээний дагуу гэх "нөхөрсөг заль”-иар гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд албаныхны амыг тагласан. Эндээс 1993 онд АНУ-ын компанитай анхлан үзэглэсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд салхи оруулахгүйгээр "Петро Чайна Дачин Тамсаг” компанийг зүхээд ямар ч нэмэргүйг харж болно. Ингэхгүйгээр Засгийн газар, УИХ өөрчлөгдсөн ч, төрийн засгийн тэргүүнүүд ээлж дараалан очоод Бүтээгдэхүүн хуваах гэрээг "нөхөрсөг заль”-иар амаа таглуулсаар байх болно. Гагцхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ "Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээн хэлснээ бодит ажил болговол тэндээс Монголын талд орох орлого нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Ингэхийн тулд мэдээж зөвшилцөл хэрэгтэй. Тэгэхгүйгээр Тамсагийн ордын гэрээг дур мэдэн цуцлах, өөрчлөлт оруулах нь өөр дээрээ гал дуудаж буйгаас өөрцгүй. Цаашлаад "Хан ресурс”-ийн адил Арбиртрын шүүхэд дуудагдана. Тэр үед "Дачин Тамсаг”-ийнхан хөрөнгө оруулсан хэдэн тэрбум ам.доллараа нэхэмжлээд хүрээд ирэх билээ.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

"НӨХӨРСӨГ ЗАЛЬ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани