Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?

Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?

 

"Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрс уг нь дэлхийн зах зээл дээр үнэ цэнэтэй эд. Хятадын далайн боомт дээр тонн нь 200 ам.доллар хүрч галзуураад эхэлчихсэн.

Гэтэл манай улсын төрийн өмчтэй компанийн удирдлагууд нүүрсээ тонныг нь 27-хон ам.доллараар өгсөн шигээ сууцгааж байгаа. Үнэндээ бол 27 ам.доллар ч биш. Яг нарийндаа тонн тутмыг нь гуравхан ам.доллараар үнэлж өгч байгаа. Гурван доллараас бусад нь манай Таван толгойгоос нүүрс олборлож байгаа Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай "TTJV­Co”, манай Таван толгойн нүүрсийг урагш нь тээвэрлэж байгаа Хятадын "Винсвэй” компанийн ажлын хөлсөнд явчихаж байгаа юм. Ингээд тооцохоор бид "Чалко”-д нэг тонн нүүрсээ гуравхан ам.доллараар өгч, төлөх ёстой өрөө яст мэлхийн хурдаар урагшлуулж байгаа гэсэн үг. "Чалко”-гоос мөнгө авч иргэн бүрдээ 21 мянган төгрөг болгоод тараачихсан юм чинь өгөхөөс аргагүй. Гэхдээ гуравхан ам.доллараар төлнө гэвэл даруй тав, зургаан жил шаардлагатай гэсэн тооцоог судлаачид аль хэдийнэ хийчихсэн. Ногоон эдийн засгийг онилж, нүүрсний хэрэглээгээ хумьж эхэлсэн урд хөршийн бодлогыг харсан ч тэр, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томчуудын гарын үсэгтэй нүүрсийг хэрэглээнээс шахах хэтийн зорилготой Парисын гэрээг бодсон ч тэр ирэх дөрөв, таван жил бидэнд үнэ цэнэтэй. "Чалко”-гийн өрийг гурван доллараар зарсан шигээ аж төрвөл монгол нүүрс "моод”-ноос жинхэнэ утгаараа гарна.

Нэг их холын биш жишээ татъя, Н.Алтанхуягийн Засгийн газар Багануурын нүүрсийг нэг өвөл гэр хорооллынхондоо хямдруулсан үнээр зараатахсан чинь яалаа. "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зөвлөх Л.Гансүхийг нь бариад хорьчихсон. Эгэл жирийн иргэддээ, монголчууддаа нэг өвөл хямдхан үнээр нүүрс түгээж, нурууг нь тэнийлгэснийхээ төлөө Л.Гансүх өнөөдөр шоронд хоригдож байгаа. Багануурын нүүрсийг Таван толгойн өндөр чанартай коксжих нүүрстэй харьцуулах юм биш л дээ. Шороотой, дэлхий дээр хэн ч тоож авдаггүй эрчим хүчний хүрэн нүүрсийг харин ч дажгүй мөнгөөр иргэддээ зарж, "Багануур”-т овоо мөнгө олоод өгчихсөн. Гэр хорооллын иргэдийн нүүрсэндээ зардаг мөнгийг нь овоо хэмнэсэн өгөөжтэй хөтөлбөр. Налайхын ченжүүдээс шуудай гэж хэлэхэд хэцүү жижигхэн тортой нүүрсийг 2000 төгрөгөөр авдаг байсан гэр хорооллынхон тэр жил 50 кг-ын шуудайгаар савласан Багануурын нүүрсийг 3000 гаруйхан төгрөгөөр авч ёстой л башийсныг бултаараа санацгааж байгаа. Гэтэл "Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд ханш нь дэлхийд 150 хувиар өсчихөөд байгаа коксжих нүүрсээ хорь гаруйхан ам.доллараар зарсан шигээ налайж байна. Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад нүүрсээ зүгээр өгч байгааг нь яах бол гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавимаар санагдаад байх юм.

Төр төлөөлсөн хэдэн нөхөд далдуур тохироо хийж, нам нийлж, сэм хуйвалдаж, гэрээ энэ тэр байгуулдаггүйсэн бол, Таван толгойг төр биш хувийн компаниуд хөдөлгөж зах зээлийн жамаар нь урагшлуулсан бол уурхайн амны нөхцөлөөр тонныг нь дор хаяж 70 ам.доллараар зараад суух байлаа. Эрдсийн шинжээч Л.Наранбаатар энэ талаар нарийн тооцоо хийсэн байна лээ. Тэрээр "2010-2012 онуудад үнэ өндөр байх үед Хятадын зүүн эргийн боомт дээр зарлагдсан коксжих нүүрсний үнийг 45-50 хувь бууруулж тооцоход Ганц модны боомт дээрх түүхий нүүрсний үнэ ойролцоо очдог байсан. Энэ төсөөллөөр авч үзвэл "Эрдэнэс Таван толгой"-гоос гарч буй коксжих нүүрсний үнэ хил дээр 100 орчим ам.доллар, тээвэр болон бусад зардлуудыг хасахаар уурхайн ам нөхцөлөөр дор хаяж 70 ам.доллар байх учиртай. Гэтэл өнөөдөр үнээ нэмээд 30-хан ам.доллараар зарна гэж байна. Энэ үнэ нь бараг өөрийн өртөгтэй нь дүйж байгаа байх. 27 ам.доллараар зарахад алдагдалтай гарсан санхүүгийн тайлан веб сайт дээр нь байна. Хятадад нэг өдрийн дотор 10-15 ам.доллараар үнэ нэмэгдэж байхад манайд нэмээд нэмээд аравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр улирлын үнээ гурван ам.доллараар л өсгөх юм яриад сууж байдаг. Дахиад л бүтэн улирлаар үнээ олон улсын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур түгжээд, өндөр чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь 30 ам.доллараар алдагдалтай үнээр өгөөд суух юм байна. Ядаж 55-64 ам.доллараар зарж байж Чалкогийн үлдэгдэл өрийг төлж дуусгах тухай яриа байж болно. Ингэж чадахгүй бол өрийн хавхнаас хэзээ ч мултрахгүй” хэмээн ярьж байна.

Австралийн боомтын нөхцөлөөр нийлүүлэх коксжих нүүрсний дундаж үнэ оны эхний улиралд 80, хоёрдугаар улиралд 100, гуравдугаар улиралд 150 ам.доллар болж өсөөд байгаа юм. Шинжээчид цаашид ч өсөх өндөр боломжтой гэж ам нийлүүлж буйг met­alsbulletin.com онцолсон харагдсан. Л.Наранбаатарын тооцсоноор "Эрдэнэс Таван толгой” энэ янзаараа жилд таван сая.тн нүүрс түүхийгээр нь борлуулахад таван сая ам.долларын л ашиг олох гэнэ. Удирдлагын болоод хүүгийн зардлыг нэмж тооцвол мэдээж талийж өгнө.

Коксжих нүүрсийг угааж баяжуулаад гаргавал уурхайн аман дээрээс нь шууд зарснаас илүү ашиг олно. Төрийн өмчийн "Эрдэнэс Таван толгой” угааж баяжуулах үйлдвэргүй ч ердөө хажууханд нь "Энержи ресурс”-ийн хөрөнгөө зарж барьсан үйлдвэр бий. Төрийн компанийн томчуудад тэр үйлдвэрт нүүрсээ угааж, баяжуулаад арай ахиу үнээр зарах сонирхол хэтээсээ байхгүй. Уг нь нүүрсээ угааж баяжуулаад зарвал тонныг нь 90 ам.долларт хүргэх боломж бий гэсэн тооцоог Л.Наранбаатар гаргажээ. Олон улсын зах зээлийн ханшид дүйцүүлээд Монгол-Хятадын хилийн боомтын нөхцөлөөр зарвал Монголын Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсийг 90 ам.доллар хүргэх бүрэн боломжтой гэсэн үг. Хэрвээ тэгвэл Таван толгойн нүүрсийг зарж олох жилийн ашиг нь 146 сая ам доллар. Арай ахиулаад 100 ам.доллараар борлуулж чадвал жилийн ашиг нь 190 орчим сая ам доллар. Маш том, эрс тэс ялгаатай тоонууд харагдаж байгаа биз.

Коксжих нүүрсний үнийн огцом өсөлт ойрын нэг жилдээ тогтворжино гэж шинжээчид хэлцгээж байгаа. Учир нь коксжих нүүрсийг хэрэглэдэг урд хөршийн гангийн үйлдвэрүүд дажгүй ажиллаад эхэлчихсэн. Хятадын гангийн экспорт өнгөрсөн наймдугаар сард гэхэд 18 хувиар өссөн статистик бий. Коксжих нүүрс ханшаа алдахгүй байх өөр нэг шалтгаан нь Хятадын коксжих нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал. Төрөөс нь коксжих нүүрсний уурхайнуудынхаа ажлын цагийг багасгаж, үйлдвэрлэлийнх нь хүчин чадлыг 25 хувиар таначихсан. Энэ бол бидний хувьд алтан боломж. Урд хөршийн TTJV­Co, "Винсвэй” компаниуд энэ боломжийг биднээс түрүүлж хүртэх гэж хүнд даацын машины хорь, гучин км цуваа үүсгэн нүүрс зөөж байна даа.

Монголын нүүрсний нийт экспортын 80 хувийг эзэгнэнхэн аж төрж суугаа "Эрдэнэс Таван толгой” Чалкогийн өрийг төлж дуустал өөр компаниудад нүүрсээ борлуулах эрхгүй гэсэн хязгаарлалт бий. Чалко зөвшөөрвөл л борлуулж болно гэсэн инээд хүрэм тохироо байгаа. Юу гэж л тэнд 200 ам.доллараар зарж байгаа юмыг энд 20 гаруйхан ам.доллараар авах боломж байхад "Та нар нүүрсээ өөр компанид ахиу үнээр өгвөл өг” гэх вэ дээ. Илүү ихийг авах гэж шунаж таарна.

Л.Наранбаатар "Эрдэнэс Таван толгой"-н гэрээт олборлогч нь TTJVCo гээд 100 хувь Хятадын компани. Тэр компани ажлынхаа хөлсөнд "Эрдэнэс Таван толгой"-гоос нүүрс авдаг. Ингэж нүүрс авахдаа асар өндөр өртгөөр олборлолт хийдэг. Тэгсэн хэрнээ төлбөрөө авахдаа Чалкотой яг адилхан хямд үнээр тооцож бэлэн нүүрс аваад байгаа. Анхаарахгүй байх аргагүй асуудал. TTJVCo ингэж авсан нүүрсээ Хятадын компаниудаар тээвэрлүүлэн хил давуулж, мөн "Винсвэй" гэдэг бас нэгэн хятад худалдааны компаниар цааш нь дамлан зарж ашиг олдог” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон харагдсан.

Коксжих нүүрсний 80 хувийг гаргадаг компани энэ янзаараа цаашилбал Монгол гэдэг улс коксжих нүүрсний зах зээлээс ахиу мөнгө олно гэдэг ёстой нөгөө Мянгуужингийн үлгэр болно. Тэгэхээр одоо ганц л гарц байна. Таван толгойгоос төр ухамсраараа гарах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнд даатгаад татвараа авсан шигээ аж төрвөл төсөвт мөнгө орж, өнөөхөөр нь цэцэрлэг, сургууль бариатахвал маньд л нэмэртэй санагдах юм. Тэгээд ч энэ хувилбар дөнгөж яригдаж байгаа шинэ сэдэв биш. Японы "Сүмитомо”, Хятадын ”Шинхуа”, Таван толгойд нүүр бардам бүтээн байгуулалт хийж чадсан "Энержи ресурс"-ын хослол Таван толгойг нэг цонхны зарчмаар хөдөлгөнө гэсэн тохироог засагтай хийж л байсан. Нэг цонхны гэдгийг хар үгээр тайлбарлавал олборлолт, тээвэрлэлт, худалдаа гээд бүгдийг нь хариуцна гэсэн үг. "Сүмитомо” нь өнөөг хүртэл үлгэр шиг хол байгаа гуравдагч зах зээлд Монголын коксжих нүүрсийг зөндөө мөнгөөр зарах гүүр болъё л гэсэн. За гэвэл ёогүй япончууд ингээд хэлчихээр монгол нүүрс гуравдагч зах зээлд хүрэх нь тодорхой байсан. "Шинхуа” болохоор төдийгөөс өдий хүртэл нарийн, өргөн цариг гэж талцаад барьж чадахгүй суугаа, бондын баахан мөнгө зарж шороо босгосноос өөрийг хийгээгүй төмөр замыг чинь тавиад өгье л гэсэн.

Төрийн өмчийн Таван толгойтой харьцуулбал угаах үйлдвэр, цахилгаан станц, авто замын бүтээн байгуулалт өрнүүлж, тэнгэр газар шиг ялгаатай бүтээлчээр ажиллаж байгаа "Энержи ресурс” коксжих нүүрсний арвин нөөцтэй ордоо зах зээлийн жамаар нь урагшлуулъя л гэсэн.

Өөр ямар ч хувилбар байж болно. Ямартай ч Таван толгойг төр удирдахаар хэдхэн албан тушаалтны халаас түнтийхээс өөр шидгүйг монголчууд бултаараа мэдэрч сууна. Төр Таван толгойг хөдөлгөдөг учраас дэлхийд 200 доллараар зарагдаж буй нүүрсийг 27-хон ам.доллараар зарж, төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй байгаа нь булзах аргагүй үнэн. Тэгэхээр том ордоо хувийн компаниудад даатгаж, зах зээлийн жамаар, цаг алдалгүй даруйхан хөдөлгөх л цорын ганц гарц байна даа.


 
Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани