Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: Тавантолгой бүхэлдээ ДАМПУУРАХ эрсдэлд орлоо

Л.Наранбаатар: Тавантолгой бүхэлдээ ДАМПУУРАХ эрсдэлд орлоо

 

Монголын экспортын голлох таван бүтээгдэхүүний нэг коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. Гэсэн ч манай уурхайн аман дээрх үнэ үүнээс хэд дахин бага байгаа юм.

 

Зах зээлийн бусаар тогтсон үнэ, бодлогын алдаатай байдлаас болж Монголын ард түмний баялаг Таван толгойн орд газар үр ашиггүй зарцуулагдсаар буйг мэргэжилтнүүд хүчтэй шүүмжилж байгаа энэ үед бид эдийн засагч Л.Наранбаатарыг VISITOR буландаа урилаа.

Тэрбээр дэлхийн нүүрсний зах зээл, цаашдын чиг хандлага, Засгийн газрын авах ёстой арга хэмжээний талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 


-Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 200 гаруй ам.долларт хүрсэн. Харин манай нүүрс 27 ам.доллараар зарагдаад байдаг. Энэ үнийн зөрүү хаана гараад байна вэ?

-Манай таван толгойн ордоос гарч буй коксжих нүүрсний борлуулалтын гол зах зээл нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн бүс нутаг болох Таншань, Бугат байгаа. 
Таншань дээр баяжуулсан, хоёрдугаар зэргийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.доллар байгаа.  Харин "Эрдэнэс Таван Толгой” компани уурхайн аман дээрээсээ нэг тонн нүүрсээ 27 ам.доллараар зарж байна.

Тээвэр, угааж баяжуулахад гарах зардал, Хятадын талд төлөх татвар, хураамж нийлээд 99 ам.доллар болдог.  Тэгэхээр "ЭТТ”-н уурхайн амны үнэ дор хаяж 51 ам.доллар хүрч тогтоогдох боломжтой. Гэтэл аравдугаар сарын 1-нээс "ЭТТ” үнээ гуравхан ам.доллараар нэмж 30 ам.доллар болгоно гээд яриад сууж байна.  Зах зээлийн үнээс хамааралгүй энэ байдал нь тус компанийг үр ашиггүй болгож буй гол шалтгаан юм. 

-Нүүрсээ хямдхан зарж "Чалко” компанид үлдэгдэл өрөө төлж байна гэж шүүмжилж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-"Чалко” компанид 95 сая ам.долларын өр төлөх үлдэгдэлтэй байгаа. Нүүрсээ 27 ам.доллараар зараад "ЭТТ” компани ашигтай ажиллаж чадаагүй.  2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас харвал "ЭТТ” компани 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, 737 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй. 

Нүүрсний үнээ гурван ам.доллараар нэмснээр ашигтай ажиллаж, "Чалко”-гийн өрийг нэг жилийн дотор төлнө гэдэг боломжгүй зүйл. Яагаад гэвэл "ЭТТ” компанийн олборлолтын зардал маш өндөр юм. 

Хажуудаа байгаа "Энержи Ресурс”, "Таван толгой” ХК-тай харьцуулбал олборлолтын зардал нь нэг тонндоо 13-16 ам.доллараар илүү өндөр байдаг. Энэ олборлолтыг Хятадын "TTJVCo” гэдэг компани хийж байна.

ГРАФИК: 1M3 УУЛЫН ЦУЛ ОЛБОРЛОХ ЗАРДАЛ /"ЭНЕРЖИ РЕСУРС" БОЛОН "ЭТТ"/
ГРАФИК: 1 ТОНН НҮҮРС БОРЛУУЛАХ ҮНЭ /"ЭНЕРЖИ РЕСУРС" БОЛОН "ЭТТ"/

Бизнесийн байгууллага үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд зардлаа минимиум болгож, орлогоо максимиум хэмжээнд нэмэгдүүлэх ёстой. Гэтэл манай ЭТТ компанийн хувьд энэ нь яг эсрэгээрээ хэрэгжиж байна. Зардал максимум, орлого минимум.

Монголын иргэн бүрийн 1,072 ш хувьцаагаараа эзэмшиж байгаа энэ уурхайг энэ чигээр нь цааш явуулах ямар ч боломжгүй гэж би хувьдаа дүгнэдэг. 

-Тэгвэл Засгийн газраас нүүрсний үнэ өсөж байгаа энэ тааламжтай үед богино хугацаандаа ямар арга хэмжээ авах нь зохистой вэ?

-Хамгийн гол асуудал "Чалко”-гийн үнийн индекст байна гэж би бодож байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 210 ам.доллар болчихоод байхад манайх 27 ам.долларт түгжигдчихээд байж байна. 

"Чалко”-гийн өр төлөх нэрийдлээр Хятадууд "ЭТТ”-н нүүрсний үнийг багаар тогтоож, хямд худалдан авч, цааш нь өндөр үнээр зарж ашиг олж буй энэ явдлыг зогсоохын тулд үлдэгдэл өрийг нь Засгийн газар боломжтой бол төлөөд хаачих хэрэгтэй. Ингэвэл багаар үнэ тогтоогоод байгаа нөхцөл байдлаас мултрах боломж гарч ирж болно. 
Хэрэв энэ боломжгүй бол үнийн индексдээ өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэгэхээр юуны өмнө "Чалко”-гийн гэрээг олон нийтэд ил болгож үзүүлэх хэрэгтэй байна. 

Богино хугацааны гарц нь гэвэл "ЭТТ" компаниас борлуулж буй нүүрсний үнийг зах зээлтэй нь уялдуулж нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, "ЭТТ" компанийн шинэ удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Миний тооцоолж буйгаар хамгийн багадаа уурхайн ам нөхцлөөр 51 ам.доллар байх ёстой. Богино хугацааны шийдэл бол энэ. 

 

-Тэгвэл дунд хугацаанд авах ёстой арга хэмжээ нь?

-Дараагийн алхам бол дунд хугацаандаа Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголдоо үр ашигтайгаар хийж, хэрэгжүүлэх юм. 

Хамгийн гол нь төмөр замын асуудал байна. Төмөр замаа нэн даруй барьж, ашиглалтад оруулах нь чухал. Мөн Гашуун сухайтын боомтыг олон улсын боомт болгочих юм бол заавал Өвөр Монголд дахин ачилт буулгалт, нэмэлт татвар төлөхгүйгээр Хятадын зүүн эрэгт хүрч Япон, Солонгосын 210 ам.долларын зах зээлд борлуулах боломжтой. 
Тэгэхээр Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзэх нь энэ Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх ёстой хамгийн чухал асуудлуудын нэг гэж би бодож байна. 

-Таван толгойн нөөц хэр байна. Одоо бид хэдийг нь зарчихсан байгаа юм бэ?

-Таван толгойн нөөц 6 тэрбум тонн. Үүнээс 2 тэрбум тонн нь коксжих нүүрс. Одоогийн байдлаар "ЭТТ” компани 21.4 сая тонн сайн чанарын түүхий нүүрсийг олборлоод гаргачихсан.

Хамгийн өндөр гарцтай, сайн чанарын коксжих нүүрс нь "ЭТТ”-н Зүүн цанхийн уурхайд байдаг. "Чалко”-гийн өрийн үлдэгдлийг нүүрсээ тонн бүрийг нь 30 ам.доллар буюу нэг ам.долларын ашигтайгаар зарж төлнө гэвэл 95 сая тонн түүхий нүүрсийг хил давуулаад урсгах нь. Дахиад 12-19 жил шаардлагатай гэсэн үг.  Нүүрсний үнийн өсөлт нэгэнт наалдацгүй болсон тул Тавантолгой орд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд бүхэлдээ дампуурах эрсдэлд орчихлоо. 

-Нүүрсний үнэ цаашид ямар байх төлөвтэй байгаа вэ. Хэрэв өсвөл өрсөлдөөн улам л нэмэгдэх нь ээ?

-Нүүрсний үнэ өссөн гол шалтгаан нь нэгдүгээрт БНХАУ-ын бодлоготой холбоотой. Тэд цэвэр эрчим хүч рүү шилжих бодлогынхоо хүрээнд уурхайнуудаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шалтаг шалтгаанаар дэс дараалан хааж байна. Цаашид ч хаах байх. 

Мөн нүүрсний уурхайнууд 330 хоног ажилладаг байсныг нь 276 хоног болгож өөрчилсөн нь нийлүүлэлтийн дутагдлыг бий болголоо. 

Хоёрдугаарт Хятадын хойд бүс нутагт үер болсны улмаас тээвэр, логистикийн асуудал хүндэрсэн. Үүнээс үүдэж нийлүүлэлт буурч байгаа. Нийлүүлэлтийн дутагдлын шокоос болж есдүгээр сард коксжих нүүрсний үнэ огцом өссөн. Оны эхнээс коксжих нүүрсний үнэ 171 хувиар өсөөд байна. 

Энэ үнийн өсөлт тогтвортой, дор хаяж зургаан сар хадгалагдах байх. Дунд хугацаандаа буюу ойрын таван жилдээ коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ

Хятадад эрэлт төдийлөн өсөхгүй. 

Хаана өсөх вэ гэхээр ASEAN-ий таван орон болох Индонез, Тайланд, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг орнуудын ДНБ нийлбэр дүнгээрээ 2020 гэхэд 30 гаруй хувиар өсөж гурван триллион ам.долларт хүрэх тул ган болон коксжих нүүрсний хэрэглээ ирэх таван жилд тогтвортой нэмэгдэх хандлагатай байгаа. 

Мөн Энэтхэг улсын Ерөнхий сайд 2021 гэхэд ган үйлдвэрлэлээрээ Хятад улсыг гүйцэх амбицаа зарласан. Энэ нь коксжих нүүрсний үнэ дунд хугацаанд өсөлттэй байх найдвар төрүүлж байна. 

-Нөгөө талаас нь харвал манай улс ганцхан нүүрс экспортлогч биш. Өрсөлдөгчдийн тухайд?

-Австрали, Индонез, ОХУ коксжих нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зардлаа бууруулахын зэрэгцээ Хятад улстай гадаад худалдааны нэн тааламжтай нөхцлөөр буюу татваргүйгээр нүүрс борлуулж, нийлүүлэлтийн хүчин чадлаа байнга нэмэгдүүлсээр байгаа нь манай Тавантолгойн ордыг өрсөлдөөнөөс шахан зайлуулах эрсдэл бий болгож байгаа. 

Тиймээс өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд бид ч гэсэн зардлаа бууруулах хэрэгтэй. Таван толгойн ордын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Гашуун сухайт руу татах төмөр замыг нэн даруй барьж дуусгах, Гашуун сухайтыг олон улсын боомт болгож Өвөрмонголд төлдөг элдэв татвар, хураамж, дарамт шахалтаас чөлөөлөгдөх, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үр ашигтай хэлбэрээр үргэлжлүүлэн хийж, гуравдагч зах зээл буюу Япон, Солонгосын зах зээлд гарах боломжийг нээх хэрэгтэй байна. 

-Манай уурхайнууд дотооддоо өрсөлдөөд, гадны зах зээлд өрсөлдөж чадахгүй байх шиг?

-Таван толгойн орд дээр байгаа дотоодын компаниуд нь хоорондоо үнээр өрсөлддөг, дэд бүтэц, боловсон хүчнээ булаацалддаг, нэг нэгнээ барьж идэх буюу "ганнибализм”-даж буй байдлыг зогсоох хэрэгтэй. Зогсоохын тулд үнийн нэг цонхны бодлого баримтлах нь чухал. 

Энэ нь бүгдээрээ нэг үнээр нүүрсээ зарах асуудал биш, бас татварын зорилгоор тогтоодог үнийн индекс ч биш шүү. Тавантолгойн орд дахь үнээ унагаж өрсөлддөг шударга бус өрсөлдөөнийг зохицуулах индекс гэж ойлгох хэрэгтэй.  Үнийн нэг цонхны бодлого хэрэгжүүлэхдээ Таншань болон Бугатын гангийн бүс нутагт өрсөлдөх манай баяжуулсан нүүрсний үнэ Ганц модны боомт дээр хэд байх вэ гэдгийг суурь болгож тооцоод тэндээсээ нааш уурхайн аман дээрх үнийг тогтоодог байх зарчимд шилжих нь Тавантолгойн орд дахь шударга бус өрсөлдөөний орчныг хаах, түүхий нүүрсийг гаргасан ч хямд биш зах зээлийнх нь зарчмаар үнэ хүргэж зарах боломжийг бий болгоно.

Ер нь Монгол Улс түүхий нүүрсний үнээ суурь болгож тогтоогоод цааш нь зарахаар Хятадууд хямд худалдан авч, Өвөрмонголд баяжуулаад цааш нь дамлаж зараад ашиг олоод байна. Гэтэл Монголын компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байгаа. Ийм харамсалтай дүр зураг дахиад нэг жил үргэлжлэх юм бол Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд системээрээ дампуурна. Ингэж дампуурсны дараа Хятадууд өрийг нь худалдан авч, энэ орд дээр жинхэнэ ил гарч эзэн сууна. 

Тэр үед бид 27 ам.доллараар ч нүүрсээ худалдаж чадахгүй. Уурхайн амны өртөг 12-13 ам.доллараар л зарж урсгах эрсдэл бий.  Тиймээс асуудлыг нэлээн томоор нь харж, богино болон дунд хугацаандаа шийдвэрүүдээ хурдан гаргах хэрэгтэй байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.БЯМБАСҮРЭН

Эх сурвалж: IKON.MN

Л.Наранбаатар: Тавантолгой бүхэлдээ ДАМПУУРАХ эрсдэлд орлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани