Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

REUTERS: ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРАЛААС ГАРГАХ ГОЛ ТӨСЛИЙН НЭГ

REUTERS: ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРАЛААС ГАРГАХ ГОЛ ТӨСЛИЙН НЭГ

 

УИХ-ын намрын чуулганы тов гарчээ. Засгийн газар энэ удаагийн чуулганы хуралдаанд эдийн засгаа аврах цогц төлөвлөгөөг танилцуулах учиртай. Чуулган эхлэх хүртэл уг төлөвлөгөөнд юу тусгагдсан нь таамаг төдий хэдий ч, Тавантолгойн ордыг хөдөлгөх асуудал аль хэдийнэ дэлхий нийтэд нээлттэй хөзөр болсон гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу. Учир нь сүүлийн үед МАН-ын Засгийн газар урд хөршөө түшин Тавантолгойн ордоо хөдөлгөх нь гэх "бор шувуу” эрчимжсэн. Нэг талаар, энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганд хэд хэдэн гишүүн тус ордыг эргэлтэд оруулах боломж хийгээд нүүрсний ханшийн өсөлтийг дурьдаж байсантай холбоотой ч байж мэдэх.
 
Ямартай ч УИХ дахь 65 кноп шийдвэрээ гаргах бөгөөд хэрхэн шийдэх нь эдүгээ хүлээлт төдий байгаа юм. Харин чуулганаас урьтаж, хоёр хөршийн болоод дэлхийн хэвлэлд Тавантолгойн ордын талаар хэрхэн дурьдагдсаныг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.
 

Тавантолгойн ордыг Хятадтай бүрэн холбоход дахиад 800 сая ам.доллар шаардлагатай

 
БНХАУ-ын тэргүүлдэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улс зээл хүссэн гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Би Би Си агентлагийн мэдээлснээр. Монгол Улс 550 км урт шинэ төмөр зам тэргүүтэй хэд хэдэн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, Хятад болон Европын орнуудтай төмөр замаар холбогдох сонирхолтой байгаа аж, Гэвч ингэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татаж, гадаад худалдааг хөгжүүлэх шаардлага бий болсон гэнэ. Одоогоор тус улсын авахыг хүссэн зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд Монгол ч, Азийн дэд бүтцийн банк ч тайлбар хийгээгүй юм. Эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс Хятадтай хиллэдэг дэлхийн хамгийн том Таван толгойн нүүрсний ордыг өмнөд хөрштэйгөө холбох төмөр замын бүтээн байгуулалтад эдүгээг хүртэл 200 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Гэвч албаныхны хэлж буйгаар төмөр замын ажлыг бүрэн дуусгахад дахин 800 сая ам.доллар шаардлагатай гэнэ.
 
Тиймээс тэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас гадна өөр байгууллагаас ч хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн аж. Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж явсан тус улс сүүлийн үед хямралтай нүүр тулаад буй. Тус улс 2014 онд Хятадтай стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулж байсан бөгөөд АДББ-д ч гишүүнээр элсч байсан удаатай.

 
www.bestchinanews.com: Хямралд өртсөн Монгол АДББ-аас тусламж хүсчээ

 
Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүртлээ өсч байсан Монгол гүн хямралд өртсөн. Гол экспорпын бараа болох зэс, нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, үндэсний өрийн хэмжээ нэмэгдэн валютын хомсдол үүсч, ханш нь унасан. Тэгвэл эдийн засгийн хямралаас гарахын тулд тус улсын засгийн газар зээлийн хүүгээ нэмж, төсвийн зардлаа бууруулж эхэдсэн бөгөөд мөн дэд бүтцийн гол төслүүдийн нэг Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
 
Хэдийгээр Монголын тал уг бүтээн байгуулалтад зарцуулагдах санхүүгийн талаар тодорхой мэдээлээгүй ч, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай урьдчилсан байдлаар асуудлыг хэлэлдсэн сурагтай. Ямартай ч, АДББ Монголын хүсэлтийн талаар тодорхой мэдээлэл хэвлэлд өгөхөөс татгалзсан. Гэхдээ Монгол АДББ-тай хамтын ажиллагаагаа сайжруулахаар мэрийж байгаа гэх мэдээлэл ор үндэслэлгүй биш. Шуудхан хэлэхэд үнэн.
 

Reuters.com: Тавантолгойн төмөр зам эдийн засгийг хямралаас гаргах гол төслийн нэг

 
Монгол, Хятад, Оросын өнгөрсөн зургадугаар сард байгуулсан эдийн засгийн коридорын тухай гэрээгээр бүс нутгийн төмөр замын тээвэрлэлтийг одоо байгаа замуудыг шинэчлэн тээвэрлэлтийн хэмжээг нь өсгөх, мөн шинэ чиглэлүүд барих замаар нэмэгдүүлэхийг зорьжээ. Монгол Улс шинээр 550 км төмөр зам барих, одоо байгаа замаа өргөжүүлэх санхүүжилт авахыг эрмэлзэж байгаа аж. Үүний тулд тус улс хэдий хэмжээний мөнгө зээлэх нь одоогоор тодорхойгүй ч, Азийн дэд бүтцийн банктай энэ талаар хэдийнэ урьдчилсан хэлэлцээ хийсэн хэмээн Ё.Манлайбаяр хэлсэн юм. Гэвч Азийн дэд бүтцийн банкны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан.
 
Шинэ төмөр замын төлөвлөгөөнүүдээс Австралийн нүүрс олборлогч "Aspire Mining” компанийн тэргүүлж буй Хойд чиглэлийн төмөр замыг дурьдаж болно. Хятадын хөгжлийн банк энэ бүтээн байгуулалтын гуравны нэгийг гаргах сонирхолтойгоо хэдийнэ мэдэгджээ. Үүнээс гадна Монголын төлөвлөгөөнд Тавантолгойн нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох тамөр зам барих явдал багтаж буй. Монгол Улс энэхүү бүтээн байгуулалтад 200 сая ам.доллар зарцуулаад байгаа ч нэмж 800 сая ам.доллар шаардлагатай ажээ. Тавантолгойн төмөр зам нь эдийн засгийн хямралаас гарахыг тэмүүлж буй Монгол Улсын Сангийн яамны онцолж буй дэд бүтцийн таван гол төслийн нэг юм. Тус улсын Засгийн газар түүнчлэн Оюутолгойн зэс, алтны уурхай дахь "Рио Тинто”-гийн далд уурхай, Канадын "Centerra Gold” компанийн Гачууртын алтны уурхай зэргийн бүтээн байгуулалтыг хөгжлийн үндсэн боломжуудынхаа нэг хэмээн үзэж байгаа аж.
 

Business.sohu.com: Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан
 

Зүүн хойд азийн далайд гарцгүй Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нүүр тулсан. Улмаар гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хямралыг гэтлэхийн тулд Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулжээ.
 
Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаярын хэлснээр тус улс Хятад, Европтой холбосон 550 км урт шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Азийн дэд бүтцийн банкнаас хөрөнгө оруулалт хүссэн аж. 2014 онд Монгол Улсын их хурал тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг баталсан байдаг. Төмөр замын эл стандартаар барьснаар богино хугацаанд тээврийн компаниуд нэмэгдэх төлөвтэй хэдий ч, урт хугацаандаа Монголын эдийн засагт үлэмж хэмжээний ашиг авчирна хэмээн зарим орон нутгийн хэвлэлүүд бичиж байв. Ямартай ч, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяр боломжит хөрөнгө оруулагчидтай нэг нэгээр нь нүүр тулж уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

REUTERS: ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРАЛААС ГАРГАХ ГОЛ ТӨСЛИЙН НЭГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани