Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтийн хэлцэлд хуулийн луугарууд ажиллажээ

Эрдэнэтийн хэлцэлд хуулийн луугарууд ажиллажээ

 

Монголын нийгмийн сүлжээний топ сэдэв болоод байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголчууд худалдаж авсан талаарх сайн, муу, үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд давалгаалж байгаатай зэрэгцэн зарим нэг чухал баримтууд тоосонд дарагдан бүдгэрснийг мөхөс би саяхан олж мэдэв. Ялангуяа бид энэхүү худалдан авалтыг хууль бус болсон учраас гэж тодогтож байгаад их л ярьцгаах болж. Тиймээс энэ сэдвийн дагуу эрэл хайгуул хийсний эцэст бага сага зүйлс олсноо сийрүүлэхийг хүслээ. Яахав бид наанаа бөөн луйвар холион бантан болсон талаар л цуурцгааж, зарим нэгийг нь бараг л дайсан мэтээр харцгааж байгаа, бодвол ингэж бичиж байгааг маань уншаад л хэн нэгний бууны нохой гэж цоллуулах нь энүүхэнд биз. Гэхдээ монголын ард түмэнд ганц ч гэсэн итгэж болохуйц мэдээлэл түгээхийг хүссэн учраас энэ бүхнийг үл тоон энэхүү нийтлэлээ бичихээр шийдсэн юм.

Юун түрүүнд хүмүүсийн ойлголтын зөрүүг арилгах үүднээс Эрдэнэтийн 49 хувь бол хувьчлал огтоосоо биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зарим мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан нийтлэлүүдийг харахад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлан авлаа гэж бичсэн нь олонтаа байлаа. Энэ бол хувьчлал бус худалдан авалт гэдгийг онцлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь төрийнхөө мэдэлд хэвээр байгаа бөгөөд Оросын талын эзэмшилд байсан 49 хувийг л Монгол компани худалдаж авсан процессын эргэн тойронд өрнөж буй үйл явдал л даа. Тиймээс энэ худалдан авалтад ямар этгээдүүд оролцсон талаар илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй санагдсан юм.

Ийнхүү эрэл хайгуул хийж байхад, хэмжээ болоод ач холбогдлынхоо хувьд Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэхүйц энэ худалдан авалтад хуулийн талаас нь төлөөлсөн фирмүүд анхаарлыг минь өөрийн эрхгүй татсан юм. Тодруулбал, Монголын тал буюу Монголын зэс корпорацийг төлөөлж Уолл Стритийн хамгийн хүчирхэг хуулийн фирм болох Skadden оролцсон бол Ростек компанийг дэлхийн 47 улсад салбартай Baker & McKenzie төлөөлжээ.

Монгол талыг төлөөлсөн Skadden фирм бол дэлхий даяар нийт 23 оффистой, 2000 гаруй хуульчдаар хүчээ зузаатгасан аварга байгууллага. Тиймдээ ч өнгөрсөн онд л гэхэд дунджаар 2.1 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байдаг. Энэ байгууллагын тухай ярихдаа Skadden фирмийн хүчирхэг хуульчдын багийг огтоосоо орхиж болдоггүй. Тэдний дунд хөлбөмбөгийн Чельси багийн ерөнхийлөгч Брюс Бак, АНУ-ын Эдийн засгийн яаманд сайдын зөвлөх хийж байсан Сайрус Амир-Мокри нараас эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх асан Грег Крэйг нар бий. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төрийн тэргүүнд зөвлөж явсан хүн хүртэл тус фирмийн хуульчдын багт багтдаг нь яахын аргагүй салбартаа шилдэг бөгөөд мэргэжлийн гэдгийг илтгэх нэг гол шалгуур юм.

Мэдээж хэрэг Оросын тал ч гэсэн юугаараа дутахав, дэлхийд чансаагаараа 2-рт бичигддэг хуулийн фирм болох Baker & McKenzie-д итгэл хүлээлгэжээ. Дэлхийн топ 500 компанид хуулийн үйлчилгээ үзүүлдэг энэ байгууллага нь 4600 хуульчтай. Тиймдээ ч 5.7 тэрбум ам.долларын худалдааны хэлэлцээрийг амжилттай дуусгасан зэргээс эхлээд 20 гаруй чиглэлээр хуулийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн байр сууриа олсон, нэр хүнд бүхий байгууллага юм.

Эцэст нь хэлэхэд, олон улс дамнасан аварга хуулийн фирмүүдийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даана гэдэг маш чухал учраас юун түрүүнд өөрсдийн нэр хүндийг урдаа тавьдаг. Тиймдээ ч ямар нэгэн хуудуутай, эргээд өөрсдийнх нь нэр хүндийг унагахуйц хэлэлцээрт орохоос шууд татгалздаг. Ингээд бодохоор Монголын ард түмнийг бараг л хоёр хуваачих нь холгүй байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын хэлэлцээр хуулийн хүрээнд болсон гэж итгэж болохоор санагдсан юм. Эцсийн дүндээ энэ бүхнийг эрхэм уншигч Та л оюуны мэлмийдээ тунгаах буй за.

Д.Батбаяр

Эрдэнэтийн хэлцэлд хуулийн луугарууд ажиллажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани