Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ Т.ГАНБОЛД ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮДИЙГ ҮЛ ТООЖ БАЙНА

МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ Т.ГАНБОЛД ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮДИЙГ ҮЛ ТООЖ БАЙНА

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Хууль зөрьчсөн бол шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэвч  ADM группын дэргэдэх "Алтан Дорнод Монгол” компани энэ үүрэг хариуцлагаа умартаад удаж байна. Анх "Алтан Дорнод Монгол” компани нь 1997 онд 100 хувь ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалсан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан үүсгэснээр компанийн үйл ажиллагааг 2008 онд зогсоосон. Үйл ажиллагаа хэвийн бус болсон учраас ОХУ-ын хөрөнгө оруулагчид олон улсын арбитрын шүүхэд хандаж, тухай үедээ нийгмийн анхаарлыг нэлээд удаан татсан юм. Харин дараа нь Монголын баялгийг хангалттай хүртсэн орос эрхэм эл далд овоолсон их өрөө тухайн үедээ олонд танигдаагүй бизнесмэн Т.Ганболд гэх эрхэмд шилжүүлсэн.

Үйл явцыг тодруулбал Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалсан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан эцэслэн шийдэгдсэний дараа 2011 оны есдүгээр сарын 9-нд худалдах, худалдах авах гэрээг үзэглэж, Монгол Улсын иргэн Т.Ганболд худалдан авсан. Ингэснээр 300 сая ам.долларын өртэй "Алтан Дорнод Монгол” компанийг Т.Ганболд гэх эрхэм эртний танил С.В.Паушокоос худалдан авлаа. Худалдан авах гэрээгээ байгуулсныхаа дараа Т.Ганболд хэвлэлд "Нэг өглөө л би Монголын хамгийн их өртэй хүн болчихсон”хэмээн ярилцлага өгч байв. Нэг үгээр тэрбээр гэрээ хэлцлийн дагуу ОХУ-ын хөрөнгө оруулагчийн төлөх өрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэсэн үг. Тэгвэл Т.Ганбалд С.В.Паушокоос "өвлөн авсан” 300 сая ам.долларынхоо хэдийг төлж барагдуулсан бэ?

Тэр Монголын төр, Монголын ААН-үүдийг хохиролгүй болгосон уу. Анх Т.Ганболд татварын 74 тэрбумын өр байгаа талаар дуулгаж байсан. Гэвч тус компанийн татварын нийт өрийг хувийг төлүүлэхээр дөрвөн ч удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэрүүд түүний гар дээр очиж байгаа ч эрхэм бизнесмэн Монголын шүүхийг дорд үзэж, үл тоосоор байна.

 Хамгийн сүүлд тэрбээр С.В.Паушокийн үед тавьсан өр учраас хиймэл, зохиомол гэсэн утгатай мэдэгдлийг гаргажээ.
Уг нь Т.Ганболд ADM группын дэргэдэх "Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авахдаа "2008 оноос хойш судалгаа хийн бүх хөрөнгийг үнэлж, 300 орчим сая ам.долларын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг тооцож авсан” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүний дараа удаа дараагийн Монгол улсын шүүхийн шийдвэрээр зохих өр төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж үүрэг өгсөн байдаг. Гэвч тэр Монгол төрийн өмнө хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байна.

Хамгийн сүүлийн жишээ Голомт банк түүнийг өрөө барагдуулахыг шаардсан байна. Тодруулбал " Голомт банкинд төлөх өр төлбөр нь хуулийн дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр бодитойгоор олгогдсон зээл, аккредитивийн төлбөрүүд байсан ба иргэн Т.Ганболд та тэдгээр өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, компаниудын хувьцааг шилжүүлж авсан болох нь дээрх гэрээ хэлцэл болон түүнээс хойш Голомт банктай байгуулсан гэрээ хэлцлүүдэд ч мөн хангалттай тусгагджээ.

Гэтэл компаниудыг шилжүүлэн авснаас хойш 5 жилийн хугацаанд та Голомт банкинд дээрх өр төлбөрөө төлөлгүй зайлсхийж, банкны хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Түүгээр ч барахгүй өр төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас Голомт банк шүүхээр дээрх төлбөрүүдийг нэхэмжилсэн иргэний хэрэг маргаануудыг хянан шийдвэрлүүлэхгүй удаах, саад болох бүхий л арга саамыг хэрэглэн, шүүгчээс татгалзах, үндэслэлгүй хэрэг маргаан үүсгэх, тэр ч бүү хэл өмнөх эзэмшигч ОХУ-ын иргэн С.В.Паушокийн эсрэг прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх зэргээр шүүх хуралдааныг нийт 30 гаруй удаа хойшлуулж, хугацаа авсаар өнөөдрийг хүрлээ. Голомт банкны шүүхээр нэхэмжилж буй төлбөрт танай компаниудад олгосон зээл, аккредитив, тэдгээрийн хүүний төлбөрөөс илүү зүйл байхгүй болно.

Ингэх хугацаандаа барьцаа хөрөнгүүдийг бусдад зөвшөөрөлгүй шилжүүлэх, нөөцийг нь худалдах, хууль бус олборлолт явуулах зэргээр зөвхөн хувьдаа асар их хэмжээний ашиг олж, төлбөр хариуцагч компаниудыг санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах зэрэг хууль бус ажиллагаа явуулж байгаа тань өдрөөс өдөрт ил болсоор байна.

Түүнчлэн, энэ хугацаанд гарсан Улсын дээд шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүгч нарт Голомт банк нөлөөлсөн мэтээр ор үндэсгүй гүжир гүтгэлэг тарааж, шүүх болон Голомт банкны нэр хүндэд халдах, олон нийтийн сэтгэл санаанд зүй бусаар нөлөөлөх оролдлого хийж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй, явуургүй үйлдэл болно. Тухайлбал, Т.Ганболд нь "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Монгол Улсад төлөх татварын 60 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг Голомт банкны барьцаанд байсан, дээрх үнээс хэд дахин бага үнэлгээ бүхий "Востокнефтегаз” ХХК-ийн эд хөрөнгөөр, барьцаалагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр татварын өрөнд тооцон шилжүүлж, өөрийн асар их хэмжээний татварын өрөө хаасан нь Монгол Улсын төр болон барьцаалагч Голомт банкийг онц их хэмжээгээр хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

Дээрх барьцаатай холбоотой иргэний маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхдээ барьцааг хүчинтэй гэж үзэж "Востокнефтегаз” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг дээрх барьцаа хөрөнгөөс хангуулахаар эцэслэн шийдвэрлэсээр байтал шүүхийн шийдвэрийг шүүж, нөхцөл байдлыг гуйвуулан хууль бус шийдвэр мэтээр олон нийтэд тарааж байгааг тань дээрх гэмт үйлдлүүдээ нуун далдлах оролдлого гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна” гэсэн мэдэгдлийг түүнд хүргүүлээ.

Гэвч Т.Ганболд гэх эрхэм Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрөө төлөх асуудал хойрго хандсаар байна. Үнэндээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага байхдаа хууль журам зөрчсөн гэх асуудлаар шалгагдан, хоригдож явсан "Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдод төрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэр үйлчлэхгүй бололтой.

 С.В.Паушок Монголын 30 тонн алтыг ухаж аваад 1200 га нүх үлдээсэн. Эцэст нь Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.доллар нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихөөд өөрөө хил даван зугтсан. Харин Т.Ганболд Монголын төрөөр тохуурхсаар байна.
 
П.ГОО
Оллоо.мн

МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ Т.ГАНБОЛД ШҮҮХИЙН ШИЙДВЭРҮҮДИЙГ ҮЛ ТООЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани