Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бүтээмжээ өсгөх боломж

"Өнөөдөр юу хийж бүтээв”. Оршин суудаг байрны маань үүдэнд ийм бичиг өлгөөстэй байдаг. Өглөө бүр энэ дөрвөн үг ёс юм шиг үдэж, үдэш бүр юу хийснийг шалгаан, угтдаг. Үл тоохыг хичээвч бодлоос салахгүй. Чамгүй ажил амжуулсан бол уг асуултад түвэггүй хариулчихна. Түүндээ ч урамшина. Харин амсхийх чөлөөгүй ажилласан атлаа бүтээсэн зүйлгүй өнгөрөөсөн бол урам хугарч, бухимдах үе цөөнгүй. Энэ үед өөрөөсөө бүтээмж нэхэж, ахиулахыг шаарддаг.

Дорой, буурай хөгжлийн нэг шалтгаан нь сул бүтээмж 

"Илүүг хийх байсан юм”. Ийм бодол танд төрдөг үү. Хөдөлмөрийн бүтээмждээ сэтгэл үл ханах нь орчин үеийн хүмүүсийн нэг хэв шинж хийгээд "Зуршил” болсныг хөдөлмөрийн зах зээл судлаачид онцолж байна.

Хувь хүн гэлтгүй улс орнууд энэ "Зуршил”-ыг зорилт болгожээ. Өмнө нь хөдөлмөрийн насныхныг ажлын байраар хангачихад л болно гэж үздэг байсан бодлогоосоо ухарч байна. Учир нь ажилгүйдэл тэг рүү тэмүүлж, ажиллах хүчээ бүгдийг нь ажлын байраар хангасан ч эдийн засагт өндөр өсөлт ажиглагдахгүй байснаас тэр.

Тиймээс хөдөлмөр эрхлэлттэй зэрэгцээд бүтээмжийг чухалчлах болов. Илүү бүтээмжтэй иргэдээр ажиллах хүчээ зузаатгах нь хөгжлийн хөшүүрэг болжээ. Улс орнууд бүтээмжийг хөдөлмөр эрхлэлтийн бодлогынхоо нэг хэсэг болгож байна. Судлаачид ч энэ сэдвийг хөндөж, нарийвчлан хэмжиж буй.

Монгол Улсад бүтээмжийг Үндэсний статистикийн хороо хэмждэг. Тус хороо улирал тутам ажиллах хүчний судалгаа гаргаж, бүтээмж танилцуулдаг. Энэ оны хоёрдугаар улирлын тайланд Монгол Улсын ажил эрхэлж буй иргэдийн нэг цагийн хөдөлмөрийн бүтээмж хөгжингүй орнуудынхаас бараг 10 дахин бага байгааг дурджээ. Тодруулбал, Норвеги улсынхаас 14.9, АНУ-аас 11.8 дахин доогуур, түвшин ойролцоо хөгжиж буй орнуудынхаас бараг тав дахин бага байгаа аж. Чилитэй харьцуулахад 4.6, Мексикээс 3.6 дахин доогуур байгааг ҮСХ тайландаа өгүүлжээ.

Нобелийн шагналт эдийн засагч П.Самуэльсон нэгэнтээ "Дорой, буурай хөгжлийн нэг шалтгаан нь сул бүтээмж” хэмээн хэлсэн байдаг. Орчин цагийн эдийн засгийн шинжлэх ухааны эцэг хэмээгддэг энэ эрхэм сул бүтээмжийн муу талуудыг нэрлэсэн. Бүтээмж доогуур байх нь ашиг орлого, хуримтлалын хэмжээг бууруулж, техник технологи, үйлдвэрлэлийг хязгаарладаг. Энэ нь эргээд бүтээмж буурахад хүргэдэг хэмээн дүгнэжээ. Үүнийгээ алдарт "Чөтгөрийн тойрог” номондоо өгүүлсэн байдаг.

Үүнээс үзэхэд хөдөлмөрийн бүтээмж нь хөдөлмөр эрхлэлттэй дүйх хэмжээний эдийн засгийн хөшүүрэг болохыг ойлгоно.

Хөдөлмөрийн бүтээмж богино хугацаанд нэг хувиар буурахад ажилгүйдэл 2-3 хувиар тэлдэг. Ийм урвуу хамаарлыг бизнесийн мөчлөг судлаачид тогтоожээ. Энэ талаар АНУ-ын "Journal of Labor Research” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Лхагвасүрэн "Ажил” номондоо өгүүлсэн байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн бүтээмжийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширсан. НҮБ-ын судалгаагаар Ази, Номхон далайн орнуудын бүтээмжийн өсөлт саарсан. Ялангуяа, хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлийн бүтээмж огцом суларчээ. Эдгээр орны үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт сүүлийн зургаан жилд бараг гурав дахин саарсан байна.

2008 оноос өмнө энэ үзүүлэлт жилд дунджаар 2.8 хувиар дээшилдэг байв. Харин 2008-2014 онд нэгээс доош хувьд хүрчээ. Үүнтэй зэрэгцэн дэлхийг хошуучилж байсан манай бүс нутгийн эдийн засаг өсөлтийн хурдаа хассан. Өндөр өсөлтөөс илүү өсөн, нэмэгдэж буй эрсдэлээ тогтоон барихаар тэмцэж байна. Учир нь Монгол гэлтгүй бүс нутаг даяар эрсдэл хүрээгээ тэлж, санхүүгийн систем илүү эмзэгшиж буйг олон улсын байгууллагууд сануулсаар байгаа юм.

Бүтээмжийн өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг хумьдаг

Тиймээс эргээд хүчирхэг, өндөр өсөлт бүхий эдийн засгийг цогцлоох арга замыг сүвэгчилж байна. Үүнд юун түрүүнд бүтээмж чухал үүрэгтэйг НҮБ- ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Шамшад Ахтар онцоллоо. Дэлхийн тэргүүлэх эдийн засагчдын нэг болох тэрбээр Ази, Номхон далайн бүсэд хандан нөөц боломждоо түшиглэн бүтээмжээ дээшлүүлэхийг зөвлөв. Энэ нь бүс нутгийн хөгжлийг дэмжих нэг хөшүүрэг аж. Тэгвэл хатагтай Шамшад Ахтар чухам юуг нөөц боломж гэж хэлээд байна вэ. Үүнийг тэрбээр хөдөө аж ахуй хэмээн тодорхойлсон.

Учир нь энэ бүс нутгийн 10 хүн тутмын дөрөв нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, хүн амын амьжиргаа салшгүй холбоотой. Гэтэл энэ салбарын хөгжил сайнгүй. Техник, технологийн дэвшил бүрэн нэвтрээгүй. Салбарт ажиллагсдын ур чадвар, мэдлэг сул. Энэ нь бүтээмжийг хазаарлаж байна гэсэн дүгнэлтийг НҮБ-аас хийжээ.

Ийм шинж тэмдэг илэрсэн орнуудын нэгээр Монголыг нэрлэсэн. Иймд хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх, технологийн дэвшил нэвтрүүлэх нь чухал болоод байна. Энэ нь хүнд байдалд ороод буй эдийн засгийг дэмжих нэг арга төдийгүй орон нутгийн хөгжилд ч дэм үзүүлэхийг судлаачид зөвлөж байна.

  • Монгол Улсын ажил эрхлэгчдийн нэг цагийн хөдөлмөрийн бүтээмж хөгжингүй орнуудынхаас бараг 10 дахин бага.
  • Хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт сүүлийн зургаан жилд бараг гурав дахин саарсан байна.
  • Хөдөлмөрийн бүтээмж нь хөдөлмөр эрхлэлттэй дүйх хэмжээний эдийн засгийн хөшүүрэг болохыг ойлгоно.

Үүнээс гадна байгалийн баялаг арвинтай хойд болон төв Азийн орнууд уул уурхайн салбартаа технологийн дэвшил нэвтрүүлэх нь бүтээмжээ дээшлүүлэх нэг арга. Бүтээмжийг дээшлүүлснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ. Гол нь бүтээмжийн өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг хумьдаг дам эерэг нөлөө дагуулдаг байна.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Бүтээмжээ өсгөх боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани