Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Горьдлого тээлгэж гар тосуулсан Оюу толгой

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын 4.4 тэрбум ам.доллар гадаад эзэдийнх нь халаасанд оржээ-

Т.ЖАНЦАН


Манай улсын эдийн засагт уул уурхайн салбар 16 жилийн өмнө 30 хувийн хамааралтай байв. Тэр үед зөвхөн "Эрдэнэт үйлдвэр” болон алтны шороон ордын цөөн компани, дотоодын эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун гэсэн уурхай л ажиллаж байлаа. Тэгвэл өнөөдөр манай улсын эдийн засгийн 70-80 хувь нь уул уурхайгаас хамаарч, ашигт малтмалын үнийн уналт Монгол Улсад хямрал "бэлэглээд” байгаа. Эдийн засагч, судлаачид Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж эхлэх цаг болсон хэмээн анхааруулж буй. Гэвч уул уурхай ирэх 15-20 жилд манай улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэг. 

Энэ оны эхний хагас жилд манай улсын ДНБ 10.9 тэрбум ам.доллар болжээ. Ингээд өсөлт нь 1.4 хувьтай гарсан. ДНБ-ий хэмжээ 19 тэрбум ам.долларт хүрч байсан удаа бий. Өнөөдөр уул уурхай гэхээр л Оюу толгой, Тавантолгой орд монголчуудыг тэжээнэ гэж үе үеийн эх баригчид, популистууд тоть шиг давтаж ирлээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын түрийвч, хөрөнгө санхүүтэй холбоотой бүх зүйлд л найдвар тээж нэр нь цохиж явдаг болсон. Тухайлбал, ирэх оны улсын төсвийн төсөлд  эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Оюу толгойн далд уурхайн, Тавантолгойн төмөр замын,  Гацууртын алтны ордын зэрэг уул уурхайн томоохон төсөл гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ. Мөн Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, "ДЦС 3”-ыг 250 мВт-аар өргөтгөх төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг  гурван хувьд хүргэх төсөөлөл хийгээд байна. Энд зөвхөн Оюу толгой төслийн талаар өгүүлье. Учир нь, уг төслийн эхний үе шат хэрэгжиж дуусаад зэс, алтны баяжмалын үйлдвэрлэл нь улсын төсөвт жил бүр  чамгүй орлого оруулахаар төсөөлөгдөх болсон билээ. Гэтэл Оюу толгойгоос сайн гэхээсээ саар мэдээ сонсогдох болоод байгаа. Ингээд Оюутолгой компанийн монголчуудад төрүүлж буй горьдлого, өнөөгийн байдлын талаар дор өгүүлье. 
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл гацлаа. Энэ төсөл гацаагүй  бол монголчуудын түрийвчинд чамгүй мөнгө орж ирэх  байсан гээд бөөн асуудал дэгдсэн. Гэвч өнөөдөр гацаанаас гарч хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн ч тэр хүсч байсан мөнгө орж ирж эдийн засгийг тэтгээгүй л байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оюу толгойн гүний уурхайн төслийн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт шийдэгдэж  ёслол төгөлдөр гарын үсэг зурсан.  Энэ мөнгийг олон улсын 15 томоохон банк, хөрөнгө оруулагчид нийлж шийдэж өглөө гэж байв. Гэтэл "Оюу толгой” компани уг мөнгөний 4.3 тэрбум ам.долларыг өөрийн толгой компани "Туркойз Хилл”-д өгөх хувь нийлүүлэгчийн зээл төлөхөд  ашиглажээ. Иймд уг мөнгө Оюу толгойн хувь нийлүүлэгч гадаад эздийн халаасанд орсон аж. Тэгэхээр Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаар дээрх хэмжээний мөнгө ирэх жилүүдэд орж ирж хямралын шуурга харанхуйлсан  эдийн засагт гэрэл гийгүүлэх амь тариа болно гэж найдах хэрэггүй болов. Гэтэл ирэх оны улсын төсвийн төсөлд ”Оюу толгой” далд уурхайн бүтээн байгуулалтын дээрх санхүүжилтээс 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн горьдлого тээж тусгаад байгаа юм. 

"Оюу толгой” компанийн мэдээллээс үзвэл өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа аж. Одоо тавдугаар  босоо амны нэвтрэлт, налуу амны малталтын ажил эхэлсэн гэнэ.  Тус компани энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтад 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарсан юм. Далд уурхайн барилгын ажилд одоогоор 1600 хүн ажиллаж байгаа бөгөөд оны төгсгөлд 2400 болгох мэдээлэл байна. 

Ирэх онд уул уурхайн салбар нэг их наяд гаруй төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо бий. Үүний 462 тэрбум төгрөгийг "Оюу толгой” компани 850 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж бүрдүүлэх нь. Нэг ёсондоо уул уурхайн салбарын орлогын бараг талыг нь дангаараа бүрдүүлэх найдлага төрүүлж буй юм. Гэтэл "Оюу толгой” компани сүүлийн үед үйлдвэрлэж байгаа баяжмал дахь зэс, алт, мөнгөний агууламж буурсан мэдээлэл удаа дараа хийх болсон. Тус компанийн мэдээлснээр ил уурхайн гуравдугаар үе шатанд зэс, алтны агууламж бага аж. Одоо дөрөвдүгээр үе шатны хөрс хуулалт эхлээд байгаа гэнэ. Хүдэр дэх металын агууламж багассан тул зэсийн үйлдвэрлэл нь 9.9, алтных 47.1 хувиар тус тус буурчээ. Энэ хэрээр улсын төсөвт оруулах татвар нь буурна гэсэн үг. Ингээд энэ онд манай улсын экспортын хэмжээ 14.4 хувиар буурч дөрвөн тэрбум ам.доллар болох тооцоо гарлаа. Тэгвэл зэс, алтны өндөр агуулгатай дөрөвдүгээр үе шатны хүдэр олборлож эхлэх үед манай улсын татварын орлого нэмэгдэнэ гэсэн горьдлого төрүүлж байна. Харин зэс, алтны агууламж нь буурсан хэвээр байвал Монгол Улсын ашигт малтмалын экспортын хэмжээ энэ жилийнхээс 4.4 хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн мөнгө монголчуудыг эдийн засгийн хямралаас гарахад тус болохгүй нь  бололтой. Өөрөөр хэлбэл, горьдлого тээж гараа тосоод  ч нэмэргүй нь.

Эх сурвалж: www.assa.mn
Горьдлого тээлгэж гар тосуулсан Оюу толгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани