Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн банкны хувьчлалд Г.Алтанг зүтгүүлэх үү

- Хувь эзэмшигч нь атлаа "Зоос” банкийг дампуурахад чимээгүй өнгөрсөн Г.Алтан хэзээ нэг өдөр "Төрийн банкийг хувьчлан авах "цаад эзэн” нь болох ёстой хэмээн найдаж байсан юм биш байгаа?! Түүний энэ ашиг сонирхлыг хамгаалан, "ханыг нурааж” өгөх улс төрийн хамтрагчид нь хэдийнэ хөдлөөд эхэлсэн юм биш биз гэдэг хардлагыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн дуулиантай холбож байна- 


"Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ганцаараа шахам тэмцэж байгаа гэж харагдах УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ алхмынхаа ард чухам улс төрийн ямар ашиг хонжоо хүлээж байна вэ гэсэн асуултыг ажиглагчид тавьж байна. Шударга, үнэний төлөө гэж үргэлж ярьдаг түүнд итгэж, "Эрдэнэт”-ийн асуудлыг эх орон, эгэл олныхоо төлөө сөхөн гаргаж ирсэн гэдэгт үл эргэлзэх хүмүүс мэдээж олон бий. 
Гэхдээ улс төрд оролцогчид, ажиглагчид түүний алхмын ард Ц.Нямдорж гэх хувь улстөрчид ирэх оноо, хожоо юу байхыг тооцоолон байгаа нь ч бас л гарцаагүй зөв үйлдэл биз ээ. Нээрээ тэр юу хожих вэ?
Түүний үг, үйлдлийг үнэмшилтэй болгодог нэг хүчин зүйл нь сүүлийн хорь байтугай жилийн улс төрийн үйл явдал, төрийн шийдвэрийг дэргэдээс нь харж, архивлаж ирсэн арвин их туршлага нь юм. Тэр үнэнийг мэддэг гэсэн үг. Үнэнийг ашиглахдаа ч чадамгай. Тэгэхдээ хэзээ, аль нөхцөлд юуны тулд ямар "үнэн”-ийг ашиглахаа, олон нийтийн сэтгэл зүйд тааруулан тун, жорыг нь хэрхэн тохируулан найруулахаа ч мэддэг. Бас "бүтэн” үнэнийг биш, хэрэгтэй бол "хагас” үнэнийг ч ярьж чаддаг. 

Юутай ч сүүлийн сар гаруйн хугацаанд "Эрдэнэт”-ийн асуудлаар хагас хийгээд бүтэн үнэнийг сүлрүүлэн ярьсаар улстөрчийнхөө хувьд оноогоо багагүй нэмж чадлаа. Түүнд улс төрийн оноо очсоор байгаа учраас л ажиглагчид "Тэр ямар хожил харж байна вэ” хэмээн зүй ёсоор асууж буй хэрэг.
Орон нутгийн сонгуультай зэрэг эхэлсэн түүний энэ удаагийн алхам МАН-д ашигтай гэж үзэв үү. Магадгүй боловч намынх нь бусад лидерүүд, тухайлбал, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алга ташсангүйг бодвол үгүй ч юм уу. Эсвэл бүр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг харсан сунгаа юу. Байж болох хувилбар боловч өөрөө үгүйсгэсэн. Тэгэхээр хариултын хувилбарыг бүр өөр газраас, өнөө маргаашийн өгөө, аваанаас хайхад хүрэв. Харин тэр хувилбар нь "Төрийн банкны хувьчлалтай холбоотой алхам байж магадгүй” хэмээх таамаглал юм байна. Мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байгаа тэрхүү таамаглалаар бол мань хүн "Төрийн банкны хувьчлалд "Алтжин”-гийн Г.Алтанг зүтгүүлэх зорилготой” байхыг үгүйсгэхгүй аж. Хувьчлагдах объектийн жагсаалтад байн байн яригддаг ч Төрийн банк өнөөдрийг хүртэл төрдөө байсаар буй. Уг банкийг хувьчлан авах сонирхол бүхий нөлөөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн тоонд Г.Алтан яригдсаар ирсэн нь ч бас үнэн. Харин Г.Алтан, Ц.Нямдорж нар нэг нутгийнхан төдийгүй гайгүй дотно найз нөхөд гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн мэднэ. Нутаг ус гэдэг хүчин зүйл улс төрд ямар хүчтэйг, бүр цаашлаад хүчний хуваарилалт, зохицуулалтын үүрэгтэйг харин бүгд мэдэх биз ээ. 
Өнөөдрийн байдлаар мөнгө, санхүүгийн салбарыг Увсын фракц гартаа аваад буй. Төсвийн бодлогын байнгын хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч гээд банкны хувьчлалд голлох бодлогын шийдвэр гаргах албан тушаалууд дээр улс төрийн дээрх фракц хүнээ томилуулчихаад байгааг тооцоолохгүй өнгөрч боломгүй. 
Томоохон улстөрчид, тэрчлэн намынхаа даргыг хүртэл "Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдаанд хардаж байгаа Ц.Нямдорж уг арилжааг ухрааж чадахгүйгээ мэдсээр байж яагаад олны өмнө улалзуулж байгаа хэрэг вэ? Дараагийн том "наймаа”-ны ээлж хэний талд очих, эзэн нь байх ёстойг сануулах гээд байгаа юм биш үү гэсэн таамаглалыг улс төр ажиглагчид дэвшүүлж буй нь бас ч байж болох хувилбар бололтой.
Яагаад Г.Алтан гэж?
Төрийн банкийг үүсгэсэн түүх "Зоос” банкны дампууралтай холбоотой байлаа. Тухайн үед буюу 2009 онд "Зоос” банк дампуурч, түүний суурин дээр Төрийн банкийг байгуулах үед "Зоос”-ын хувьцааны 20 хувь нь Г.Алтангийн хүү Ж.Сүрэнгийн нэр дээр байсан юм. Тэгэхдээ Ж.Сүрэнгийн нэр дээрх хувьцааны ард "Жаст”-ын Ш.Батхүү байдаг гэх яриа тэр үед гарч байлаа. Дараахан нь "Зоос”-ын нэг адил "Хадгаламж” банк дампуурахад мөн л Төрийн банкинд нэгтгэсэн бөгөөд "Хадгаламж” банк 100 хувь Ш.Батхүүгийн өмч байсан түүхтэй. Харин Төрийн банк "Хадгаламж” банкийг нэгтгэснийхээ дараа 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан. Түүнчлэн харилцагчдын хувьд аль хэдийнэ 1.7 саяд хүрсэн гэх тооцоо бий. Хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмж дамжин олгогддог байсан. Одоо Төрийн банк энэ бүхий л үйл ажиллагааг хариуцаж буй бөгөөд хангалттай том банк болсон гэж үздэг.
Хамгийн хачирхалтай нь "Зоос” банкийг төр хүчээр дампууруулж, өөрийн өмчид авсан гэдэг гомдлыг бусад жижиг хувьцаа эзэмшигчид тухайн үед үүсгэж, дээр дооргүй хөл хүрэх газраа хүртэл гүйж явахад 20 хувийг эзэмшдэг Г.Алтан хөдлөөгүй юм. Цагтаа "Зоос” банк нь 635 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд нийт хувьцааных нь 51 хувь нь Д.Батбаяр болон түүний хоёр хүүхэд, "Ойн мод", "Нэгдэлчин" компанийн мэдэлд, 25 хувь нь "Европын сэргээн босголт хөгжлийн банк", 20 орчим хувь нь Г.Алтангийн том хүү Ж.Сүрэнгийн нэр дээр, харин үлдсэн хувь нь 600 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байв. Тэдгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл банкны дампуурлыг хууль бус гэж үзэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн Цэц хүртэл гомдол гаргаж, хэвлэлийнхэнд ч уудалж байв. Тэдний төлөөлөл тэр үед мэдэгдэхдээ "Том хувьцаа эзэмшигчид төрд хөрөнгөө алдчихаад чив чимээгүй суугаад байна. "Зоос" банк татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэд ам ангайсангүй. Юунаас болж тэд амаа үдүүлээд байна вэ. Тэд МАН, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамтай хамтран "Зоос" банкийг хуйвалдан дампууруулсан учраас тэр” хэмээн онцолж байсан удаатай. 
Үүнээс хойш Төрийн банкийг хувьчлах тухай асуудал анх сөхөгдөхөд хуучин "Зоос” банкны ТУЗ-ийн гишүүдийг төлөөлөн иргэн Б.Цэрэнжав "хэвлэлийн бага хурал хийн "Одоо Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж эхэллээ. Тэгэхээр "Зоос" банкийг төр бус хэн нэгэн авахын тулд Сү. Батболдын Засгийн газраар дээрэмдүүлсэн гэдэг нь тодорхой болж байна. Одоо Төрийн банкийг хувьчлах нэрийдлээр жинхэнэ цаад эзэн нь авах гэж байна. Тэр хүн хэн бэ" хэмээн асууж байлаа. 
Тэгвэл өнөөдрийн үйл явдлыг сайн анзаарвал "Зоос” банкийг дампуурахад чимээгүй өнгөрсөн Г.Алтан хэзээ нэг өдөр "Төрийн банкийг хувьчлан авах "цаад эзэн” нь болох ёстой хэмээн найдаж байсан юм биш байгаа?! Тийм ч учраас түүний энэ ашиг сонирхлыг хамгаалан, "ханыг нурааж” өгөх улс төрийн хамтрагчид нь хэдийнэ хөдлөөд эхэлсэн юм биш биз гэдэг хардлагыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн дуулиантай холбож байна.

Эх сурвалж:
Төрийн банкны хувьчлалд Г.Алтанг зүтгүүлэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани