Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НЕФТИЙН МАГНАТ

НЕФТИЙН МАГНАТ

 

Саудын Арабын хаан Абдулла ибн Абель Азиз 90 насандаа буюу өнгөрсөн онд өөд болсон юм. Хааны орыг залгаад байгаа жонон Салман Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Одоо 81 настай Салман Абдуллагийн халааг авсан нь оносон сонголт мөн эсэх нь өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр байна. Жононгийн бие ч тийм сайн биш. Тархинд нь цус харвасан удаатай. Түүнээс гадна оюуны хомсдол өвчний эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн гэх яриа байдаг. Энэ бүхнээс үүдээд түүнийг хаан ширээнд удаан сууж чадахгүй л болов уу гэлцээд буй юм. Гэлээ ч нэгэнт хаан ширээнд суусан Салман ажилдаа шуурхайлан орж, Абдуллагийн бодлогыг үргэлжлүүлэн, сайд нарыг шинэчлэн томилоод байгаа юм. Шинээр сонгогдсон сайд нарын дунд гурав дахь үеийн төлөөллөөс нэг жонон орсон байна. Саудын Арабад хаан нь Ерөнхий сайдын албыг давхар хашдаг бөгөөд үе залгамжлах жонон нь түүний нэгдүгээр орлогч байдаг юм. Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч нь жононгийн нэгдүгээр орлогч бөгөөд жононг хаан болохоор суудлыг нь эзэлнэ.

Абдулла хааны үед тус улсын гурав дахь чухал албан тушаал хэсэг хугацаанд "сул” байгаад 2013 оны хоёрдугаар сард уг албыг жонон Мукринд даалгажээ.

Ордны далд явуулгын учир начрыг олохын тулд Абдулла хаан ширээнд суусан арван жилийн өмнөх явдлыг дурдья. Одоогийн үйл явдлын гол дүрүүд байсан хаан Абдулла, жонон Салман, түүний орлогч Мукрин нар өнөөгийн Саудын Арабын анхны хаан, энэ овгийг үүсгэгч Абдель Азиз ибн Саудын хүүхдүүд юм. Абдель Азизыг 1953 онд өөд болсны дараа үе залгамжлах босоо тогтолцоо бий болж хаан ширээ ахаас нь дүүд шилжиж байх болсон. Угсаа үндэслэгчийг бие барахад түүний 44 хүүгийн 35 нь амьд сэрүүн байжээ.

 

Нэг эхээс төрсөн хүүхдүүдийг "Судайрийн удам” гэх бөгөөд энэ нь угсааг үндэслэгч Аль Саудын зургаа дахь гэргий Хасса бинт Ахмад аль-Судайригаас гарсан хүүхдүүд юм. Эд долуул учраас "Судайрийн долоо” гэж нэрлэдэг ч хаан Фахд болон жонон Султан (2011), Найеф (2012) нарыг нас барсны дараа энэ нэр тийм ч чухал гэгдэхээ больсон аж. "Судайрийн удмынханд” үе залгамжлах жонон Салман болон Мукринээс гадна Батлан хамгаалахын сайд байсан Абдул Рахман, жонон Турки, Дотоод хэргийн сайд байсан Ахмед нар багтдаг юм байна. Талийгаач Абдулла хаан Саудын Арабын вант улсыг үндэслэгч гэгддэг хаан Фахдын найм дахь хатны хүү байв. Тэрбээр нэг эхээс төрсөн ах, дүү наргүй учраас хааны удмынхан дотроо онцгой байр суурьтай нэгэн байлаа.

 

"Судайрийн удмынхан” эсэргүүцэж байсан өргөмөл ах нар хийгээд хагас зуун жил тэргүүлсэн Үндэсний гвардийн дэмжлэгээр Абдулла хаан ширээнд суусан байна.

 

Салман хаан засаглалын бүхий л шатыг дамжсан туршлагатай удирдагч гэж хэлж болохоор. Тэрбээр 28 настай байх үеэс боловсролын салбарыг удирдаж, сая гаруй хүнтэй хотыг захирч, Батлан хамгаалахын сайдаас Ерөкхий сайдын орлогчийн алба хүртэл хашиж иржээ. Гэхдээ тус улсыг тогтвортой хөгжлийн замаар удирдах чадвар байгаа эсэхийг цаг хугацаа харуулах болно гэж олон улсын шинжээчид үзэж байна. Түүнд тулгамдаж буй багагүй асуудал бий. Нэгд, хаан Салманы нас нэлээн өндөр болж байгаа. Эрүүл мэнд нь ч сайн биш. Анхныхаа зарлигаар өөрийн залгамжлагчаар Саудын Арабыг үндэслэгч, анхны хаан Абдель Азизын хүүхдүүдийн хамгийн бага Мукриныг зарласан. Мукрины нас 70 хүрсэн. Засгийн эрх шилжих бүрт олон тооны ханхүү нарын хооронд нууцхан тэмцэл гардаг. Хаан болсон нь ихэвчлэн хүүгээ залгамжлуулдаг болохоор заримд нь ийм боломж хязгаарлагдана Саудын Араб 27 сая хүн амтай. Хүн амын олонх нь арабууд. Исламын шашинтай. Зэвсэгт хүчин нь 224 мянган алба хаагчтай. Хааны гэр бүлийн удмын залуу ханхүү нарын бүлэглэл байдаг. Тэднийг дунд шатны албан тушаалд томилон ажиллуулж ирсэн.

 

Тухайлбал, мужийн амбан захирагч, Зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн удирдах албан тушаалуудад идэвхтэй ажилладаг. Олонх нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн болохоор дээрхи албан тушаалуудад гологддоггүй, харин ч орчин үед исламын зарим уламжлал нийцэхгүй байна, улсын хэрэгт өөрсдийн оролцоог хангалттай бус байна гэж шүүмжилдэг. Хаан Абдалла төр засгийн эрхийг барьж байхдаа либераль бодлого, үйл ажиллагаа явуулж байсан. Зах зухаас нь дурдвал, хааны гэр бүлийн гишүүдийн хэрэгтэнг цаазаар авах эрх мэдлийг халсан. Түүнчлэн гар үнсэж хүндэтгэдэг ёсыг халж, өрнөдийн гар барьдаг хэвшлийг нэвтрүүлсэн. Зөвхөн авааль нөхрөөсөө хараат байсан эмэгтэйчүүдийн эрхэд ч шинэчлэл хийж чаджээ. Харин одоогийн хааны өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол газрын тосны үнийн уналт. Тус улс газрын тосны олборлолтоос олдог орлого экспортын 90, улсын төсвийн 80, дотоодын нийт бүтээгдэхүүний 49 хувийг эзэлдэг байна. Энэ жил гэхэд нефтийн үнийг одоогийнхоор барьлаа гэхэд улсын төсөвт 39 тэрбум ам.доллар дутахаар байгаа аж. Саудын Араб гадаад ертөнцөд Ирантай зөрчилтэй явж ирсэн. Эдгээр улсуудын зөрчил "Исламын улс” террорист бүлэглэл үүсэх, бэхжихэд нөлөөлсөн гэж үздэг. Террорист жижиг бүлэглэлүүдэд Саудын Араб цэргийн болон санхүүгийн тусламж үзүүлж байсан. Сүүлдээ Ойрхи Дорнодод хүчээ авсан террорист бүлэглэл болж ирэхэд тус улс аргагүйн эрхэнд "Исламын улс " бүлэглэлд агаараас цохилт өгч буй АНУ-ын толгойлсон эвсэлд нэгдсэн гэж ажиглагчид үздэг. Тэгээд ч "Исламын улс” бүлэглэлээс Саудын Арабын хилийн зарим цэгүүд руу дайрсан байна. "Исламын улс” бүлэглэлийн эгнээнд тус улсаас гаралтай 5-7 мянган иргэн байлдаж байгаа Мэдээ бий. Албан бус мэдээгээр Саудын Арабын залуу үеийнхний цөөнгүй хувь нь "Исламын улс” бүлэглэлийг дэмждэг гэсэн судалгаа гарчээ.

 

Салман хааны хувьд Саудын Араб болон АНУ-ын харилцаанд үүссэн зарим нэг саадыг гэтлэх шаардлага тулгараад байгаа. АНУ Иракийг эзэлсэн, Вашингтоны Тегерантай хийсэн цөмийн хэлэлцээрүүд, "Арабын хувьсгал” зэрэг үйл явдлын дараа хоёр орны харилцаанд санал зөрөлдөөн гарсан. Хуучин хаан Абдалла АНУ-ыг Тегеранд хэтэрхий буулт хийлээ гэж үзэж байжээ. Гэхдээ Саудын Араб ямар нэг хүндрэл гарахад АНУ-ын нөмөр нөлөө хэрэг болно гэж үздэг учраас үүссэн санал зөрөлдөөнийг амархан шийдвэрлэх боломж бий. Тэгээд ч АНУ-д Ойрхи Дорнод дахь нэг ч гэсэн түншээ алдах сонирхол байхгүй. Салман хаан өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах уулзалтаа хойшлуулсан нь хаант засаглалын түүхэнд анхных болж байсан юм. Тэрбээр мөргөлөө дуусгая гэж учирласан ч Төрийн тэргүүний хувиар урьдчилан төлөвлөсөн протоколийг биелүүлээгүй гэдгээр түүхэнд бичигдсэн юм.



Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

НЕФТИЙН МАГНАТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани