Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээМанай улс өргөн уудам газар нутагтай байгалийн баялаг ихтэй орны тоонд ордог. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа ашиглаад дэлхийн баян улсуудын нэг болно гэх нь холгүй чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдрийн байдлаар  ухаж, төнхүүлж, эвдэрч, сүйдсэн газар, хатаж ширгэж үгүй болсон гол мөрний сайр л үлдэж дээ. 2007 онд Монголд 18610 гол нуур, горхи булаг тоологдож байсан бол 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон гэх баримт байдаг. Өнөөдөр энэ тоо өссөн үү гэхээс буураагүй. Эдгээр гол мөрний ширгэж устсан шалтгаан нь мэдээж уул уурхай. Бүүр тодорхой хэлбэл алт олборолтын лицензийг замбараагүй олгосны үр дүн юм.

        Сүүлийн үед алт олборлож байгаа компаниудын хэрээс хэтэрсэн үйлдэл ихэссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Жаргалант сумын нутаг дэвсгэрт алтны хоёр компани алт олборлон тухайн газрын ойр орчимд байрлах голыг улаан, шараар нь эргэлдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Жаргалант сум нь хүнсний ногоо тариалдаг томоохон бүсүүдийн нэг. Гэтэл тус газар алт олборлолт хийж байгаа хоёр компаниас ноцтой зөрчил илрэх болжээ. Энэхүү үйлдэлд хяналт шалгалт хийхээр "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ газар дээр нь очсон байна. Тэд 713-А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, алт олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа "Тэн Хун” ХХК-ийн уурхайд очжээ. Ингээд "Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 32-р зүйлд заасан эрхийн хүрээнд тус компанийн захирал Сүн Юн Хуантай уулзаж уурхайн баримт бичигтэй танилцаж үзлэг хийх гэтэл уурхайд оруулахаас татгалзсан байна.

        "Тэн Хун” компани нь 2011 оноос алт олборлох үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Мөн 2011 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүхтэй тус компани үгсэн хуйвалдаж, хорт хог хаягдлын далан байгуулах нэрээр улсаас 5 тэрбум төгрөг авч хувьдаа завшин улсад их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа юм байна.

        Мөн Төв аймгийн Заамар суман дахь "Монполимет” групп нь "Усны тухай” болон "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчин, байгаль орчинд хохирол учруулж эхэлсэн байна. Энэхүү компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэсэн мэдээлэл байгаа юм. Ингээд нөхцөл байдлын талаар "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүд чухам юу гэж ярьсныг дор сийрүүлэн хүргэе.

 

        "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүн Г.Алтанзаяа: Биднийг "Тэн Хун” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахаар очиход оруулахгүй байсан.  Тиймээс бид өөрсдийн боломжийг ашиглан баримт цуглуулж эхэлсэн. Баримтнаас үзэхэд "Тэн Хун” ХХК нь  хууль бус, ноцтой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, цианит натригаар угааж нарийсгасан хаягдлын далан нь стандарт бус,  гадаадын буюу Хятад улсын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан. Мөн тус компани өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр газар буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймагт хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар угааж хордуулж орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран, дахин цианит натри ашиглан алтыг нь ялган авч байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

        "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүнТ.Алтангэрэл: "Тэн Хун” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдалтай байна. Тус компанийн хог хаягдлын далан нь Төв аймгийн Жаргалант суман дахь хүнсний ногооны тариалангийн талбайтай маш ойр зайд байрлаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын баруун аймгуудын нутгаар малын гоц халдварт өвчнүүд тархаж байгаа нь энэ компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мөн тус компанид ажиллаж байсан ажилтан химийн хорт бодисонд хордож, өрөөсөн бөөр нь устаж, хөдөлмөрийнхөө чадвараа алдсан. Гэтэл тухайн ажилтныг удирдлагууд нь хэл үгээр доромжлон ажлаас нь халсан байсан. Жил бүр тус уурхайд 2-3 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Энэ бол Монгол хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа үйлдэл болж байна.

        "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ тэргүүн Х.Бээжин: Бид энэ сарын 20-нд "Тэн Хун” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр Жаргалант суманд очсон. Энэ компани нь хятад эзэнтэй, хятад хүмүүсийг хууль бусаар ажиллуулдаг гэсэн мэдээлэл ирсэн юм. Биднийг очиход хууль бусаар ажиллуулж байсан Хятад иргэдийг машинд ачиж гаргах гэж байсан.

Бид газар дээр нь тэдгээр хүмүүсийг зогсоож Гадаадын Иргэн Харъятын Газарт хүлээлгэж өгсөн.  "Тэн Хун” компанийн удирдлагууд хуулийн дагуу ажиллаж байгаа бидний хүсэлт шаардлагыг биелүүлэх нь бүү хэл, байгаль орчны улсын байцаагчийг загнаж доромжлон "Цагдаа чинь юу юм” гэх мэтээр басамжлан, хууль хяналтын байгууллагыг үл тоомсорлосон үйлдэл гаргаж байсан. Энэ нь Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг ноцтойгоор зөрчиж байгаа хэлбэр юм. Бид энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар БОАЖЯ, Хууль зүйн яам, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харъятын газарт албан бичиг хүргүүлээд байгаа. Энэхүү үйл ажиллагааг бид таслан зогсоож тэмцэх болно.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани