Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Гладвилл” компани ажлаа зогсоож Увс аймгаас гарлаа

Зүүнговийн 160 малчны өвөлжөө "Гладвилл”-ийн мэдэлд очжээ

Малчдын саналыг гуйвуулж хуурамч тогтоол гаргуулжээ

Газрын тосны хайгуул ус, агаар, хөрсөнд сөрөг нөлөөтэй гэж дүгнэжээ

“Гладвилл” компани ажлаа зогсоож Увс аймгаас гарлаа

 


АРД ИРГЭД ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭСЭРГҮҮЦЭХ СУБЬЕКТ БИШ ГЭВ ҮҮ

Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгд газрын тосны хайгуул хийх эрх авсан "Монголиа гладвилл Увс петролиум” компанид аймгийн ЗДТГ-аас байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард шалгалт хийжээ. Шалгалтаар компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн мэдээлэл тодорхойгүй, бүрхэг хэмээн 13 төрлийн зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгасан сургалтын урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг, орон нутгийг хөгжүүлэх урамшуулал, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө төлсөн эсэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулж хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байж. Мөн "Гладвилл” компани байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт танилцуулаагүй, байгаль орчин нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн эсэх, үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, монгол иргэнийг сургах дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үр дүнг олон нийтэд таниулахад төрийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн хуулийн заалтууд биеллээ олоогүй асуудал гарчээ. Түүгээр зогсохгүй газрын тосны хайгуулын үйл ажиллагааг Зүүнговь сумын Засаг даргаас татгалзсан, Тэс сумын Засаг дарга албан ёсоор зөвшөөрөөгүй, Тэс сумын зарим багийн ИНХ-өөс зөвшөөрөл аваагүй болохыг компанид анхааруулж зөрчилд тооцсон байна. Компанийн үйл ажиллагаанд хяналтаар Газрын тосны газрын төлөөлөгч ажиллах ёстой байсан ч ажил хэрэг болоогүй, Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим хавсралт байхгүй, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ болон бусад туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүд нь монгол хэл дээр хийгдээгүй байсныг ажлын хэсгийнхэн онцолжээ.

Хамгийн эрсдэлтэй нь судалгаа хийх БНХАУ-ын иргэд оршин суух үнэмлэхгүй, ИХШХЕГ-ын Увс аймаг дахь салбарт хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй. Чичирхийллийн судалгааны дөрвөн машин гаалийн бичиг баримтгүй байсан нь анхаарал татахаар байгаа юм.

Гэтэл энэхүү ноцтой зөрчлүүдийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрынхан Увс аймгийн удирдлагуудад "Та бүхэнд энэ асуудал падлийгүй” гэснээс өөрцгүй тайлбар өгчээ. Тухайлбал, орон нутгийнхан хайгуулын ажлыг эсэргүүцэж байгаа тухайд "…Засгийн газрыг эсэргүүцэх субьект биш. Тэс сумын хайгуул хийгдэж байгаа зарим багийн зөвшөөрлийг авсан”, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ нууцын зэрэглэлтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хандаж танилцана”, бүртгэлгүй хятад иргэд, гаалийн бичиг баримтгүй судалгааны машины тухайд "Компанийн зүгээс тайлбарласан” гэжээ. Ард түмний сонголтоор бүрдчихээд "Та нар биднийг эсэргүүцэх субьект биш” гэж аягласан Засгийн газар, түүний харьяа агентлагийн энэхүү тайлбарыг юу гэж ойлгох вэ?

"ГЛАДВИЛЛ” КОМПАНИ 1.8 САЯ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛНЭ ГЭЖЭЭ

14876343_1135263886550945_1248220113_o_700x700

Энэхүү шалгалтын үеэр "Гладвилл” компанийн үйл ажиллагааг Тэс, Зүүнговь сумын иргэд эсэргүүцэж, шалгалтын ажлын хэсгээс дээрх зөрчлийн улмаас компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Үүний хариуд компанийн зүгээс   есдүгээр сарын 18-нд аймгийн удирдлагуудад хандаж "….11 хоног сул зогсч холбогдох газруудын дэмжлэгийг хүлээсээр байна. Компанийн зүгээс хэмжилтийн шугамын дагуу амьдардаг малчин айлуудаар орж энэ төслийн зорилго, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон төслийн хүрээнд хийгдэх ажиллагааны талаар танилцуулга хийхэд аливаа эсэргүүцэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлж байсан. Одоогийн байдлаар ажил зогсоосонтой холбоотой үүссэн хохирлын хэмжээ 1.840.000 ам.долларт хүрч байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт дээрх хэмжээний нөхөн төлбөрийн асуудал тавигдах болно” гэжээ. Түүнээс гадна өнгөрсөн жилийн Малчин суманд хийсэн хайгуулын ажлын зардал болох зургаан сая ам.долларыг манай талаас нөхөн төлүүлнэ гэсэн яриа аймгийн хэмжээнд гарсан байлаа.

ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН 10 БАГИЙН ТОГТООЛ ГАРЧЭЭ

Орон нутгийн иргэд эсэргүүцсэн жагсаал цуглаан хэд хэдэн удаа зохион байгуулсан, баг, сумын удирдлагууд хайгуулын ажлыг зогсоохыг хүсч аймаг руу хандсан, компанийн зүгээс "Малчид зөвшөөрсөн” хэмээн хуурамч тогтоол үйлдүүлсэн, Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас "Компанийн үйл ажиллагааг үргэлжлүүл” гэсэн удаа дараагийн албан бичгүүд нааш, цааш шидэлцсэн нөхцөл байдал өнгөрсөн наймдугаар сараас хойш Увс аймагт өрнөжээ.

Улаанбаатараас зорьж очсон Тэс сумын нутгийн зөвлөлийн гишүүд Тэс, Зүүнговь сумын иргэд, удирдлагауудтай уулзалт хийж газрын тосны хайгуулын үйл ажиллагаа Монгол Улсын хууль журмыг хэрхэн зөрчсөн, цаашид хэрхэн тэмцэх тухай санал санаачлага гарган зөвлөлдсөн юм. Тэдний ярьснаар "Гладвилл” компани Монгол Улсын болон олон улсын 10 орчим хууль, конвенцийн 30 орчим заалтыг зөрчсөн тухай өмнөх нийтлэлд дэлгэрэнгүй дурдсан билээ. Тэд эдгээр хуулийн заалтыг үндэслэн Увс аймгийн Засаг дарга, "Монголиа гладвилл Увс петролиум” компани, Ашигт малтмал, газрын тосны газарт шаардлага хүргүүлж эхэлсэн юм. Энэ тухай нутгийн зөвлөлийн тэргүүлэгч  Ц.Өлзий "Газар шороо, байгалийн баялаг бол бүх ард түмний өмч болохыг Үндсэн хуульд заачихсан. Тэгээд зогсохгүй Увс нуурын ай савыг 2003 онд ЮНЕСКО-гийн захирамжаар дэлхийн байгалийн өвд бүртгэсэн. Ийм учраас зөвхөн Увс, Монголын биш дэлхийн хэмжээний асуудал болж байгаа юм. Газрын тосны хайгуулын зөвшөөрөл өгч байгаа Засгийн газрын шийдвэр, гэрээ, аймгийн удирдлагуудын гаргасан шийдвэр бүгд хууль бус байна. Тэгэхээр бид хууль бус үйл ажиллагаагаа зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Газрын хэвлийн тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг олон асуудлыг гаргаж тавиад 10 орчим хуулийн 30 заалтыг зөрчсөн учраас эдгээрт бид дөрвөн шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт, Газрын тосны газар компани хооронд гэрээ байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэн даруй цуцлуулах, 2016 оны зургадугаар сарын 26-нд Увс аймгийн ЗДТГ болон "Монголиа гладвилл Увс петролиум” компани хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг нэн даруй цуцлах, "Монголиа гладвилл Увс петролиум” компанид олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, дөрөвт тус компани Увс нуурын сав газрын байгаль орчинд хор хохирол учруулсан эсэхийг нарийвчлан тогтоох, хэрэв байгаль орчин болон бусдад хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна” гэлээ.

Малчдын саналыг гуйвуулан хуурамчаар баталсан Тэс сумын есдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг нутгийн зөвлөлийн гишүүд ажиллах хугацаандаа хүчингүй болгуулж, малчдын саналын дагуу газрын тосны хайгуулыг эсэргүүцсэн тогтоолыг батлуулсан юм. Зөвхөн есдүгээр баг гэлтгүй Тэс сумын нийт 10 багийнхан нийтээрээ уг ажлыг эсэргүүцсэн тогтоолыг гаргажээ. Түүнчлэн Тэс сумын ИТХ-аас 10 багийн ИНХ-ын тогтоолыг дэмжсэн тогтоолыг давхар баталсан билээ. Ийнхүү хоёр сар орчмын хугацаанд үргэлжилсэн нутгийн иргэдийн тэмцлийн үр дүнд "Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн сарын 19-нд кемпээ буулгаж Увс аймгаас гарсан юм.

777888888

Дэлхийн хэмжээнд бүрэн судлагдаагүй, хөндөгдөөгүй онгон дагшин байгаль, газар нутагтай гэгддэг Увс нуур, түүний ай сав, түүнийг тойрсон Увс аймгийн малчин иргэд, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх "Гладвилл” компанийн жил хүрэхгүй ажилласан хугацаанд сүйдэж болох эрсдлээс эхний удаад хамгаалагдаж чадсан ч цаашид үргэлжлүүлэн тэмцэхээр нутгийн иргэд нэгджээ. Тэс сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүд Увс аймгийн хэмжээнд  "Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагыг байгуулж, Увс аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагааг бүрэн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэхээр болсноо мэдэгдсэн юм.

tttt11111

ttttt22222

ttttttt3

14875848_1135264373217563_501606089_o_700x700

14881619_1135264386550895_546979276_o_700x700

enhzayalast_700x700

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

“Гладвилл” компани ажлаа зогсоож Увс аймгаас гарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани