Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайд асан Р.Бурмаа Халхголын асуудлаар шалгагдах уу?

Сайд асан Р.Бурмаа Халхголын асуудлаар шалгагдах уу?

 

Хууль хяналтын байгууллагаас Чингис, Самурай бондын болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө гээд тухайн үед энэ бүхнийг захиран зарцуулж байсан эрх мэдэл бүхий хүмүүсийг ээлж дараалан шалгаж, цагдан хорих болсон. Тэгвэл эдгээрийн араас өнгөрсөн онд дуулиан тарьж байсан Халхголын 500 мянган га газрын асуудал бас л шалгагдахаар болжээ. Тодруулбал, Ардчилсан нам засгийн эрх барьж байх үедээ Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг 2015 онд батлан гаргаж байсныг уншигчид санаж буй байх.

 

Тухайн үед энэхүү тогтоолыг нутгийн зон олон нь эсэргүүцэж жагсаал, цуглаан хийсний үндсэн дээр эрх баригчид УИХ-ын сонгуулийн өмнөхөн Халхгол бүтээн байгуулалтын бүс хэмээн нэрийг нь өөрчилж асуудлыг намжааж байсан. Хэдийгээр 75 дугаар тогтоолыг өөрчилж 43 болгож өөрчилсөн ч гэлээ тухайн үеийн ХАА-н яамны удирдлагууд өнгөрсөн долоодугаар сарын 28-ны өдөр 500 мянган га газрын 323 мянга орчим газарт нь аль хэдийнэ газар олголт хийчихсэн байжээ.

Нэг шөнийн дотор 330
мянган га газрыг олгожээ

Энэ талаар ХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн "Халхгол суманд газар олголтыг хийхдээ намайг томилогдохоос хоёр хоногийн өмнө буюу долоодугаар сарын 28-нд оройн цагаар 28-н аж ахуйн нэгжид 330 мянган га газрыг нэгэн зэрэг олгосон байсан. Энэ асуудлыг манай яамны дотоод хяналт шалгалтынхан шалгаад хэд хэдэн хууль дүрэм зөрчсөн байна гэдгийг нь тогтоосон. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллахдаа энэ асуудалтай газар дээр нь танилцаж хууль бусаар олгосон газар олголтыг цуцлана гэдгээ ч мэдэгдсэн. Тэгэхээр яамны зүгээс уг газруудыг цуцлаад зогсохгүй УИХ-ын Байгаль орчин, Хөдөө аж ахуйн байнгын хороогоор оруулж шат, шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно” хэмээж байсан.
Ямартай ч чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 мянган га газрыг 74 хэсэгт хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой болчихлоо. Уг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр ХХАА-н сайд асан Р.Бурмаа "Халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ-т өгч шалгуулна” хэмээж байсан ч сураг алдарсан. Тэгвэл энэхүү газрын асуудал дахин сөхөгдөж тухайн үеийн салбар яамны удирдлагууд яагаад 28-н аж ахуйн нэгжид нэг дор олгов, газар олголтыг хийхдээ ямар хууль дүрэм барьж ажиллав гээд олон, олон яагаад гэх асуултын хариу удахгүй тодорхой болох бололтой.
Хэдийгээр долоодугаар сарын 28-ны өдөр нэгэн зэрэг 28-н аж ахуйн нэгжид газар олгосон ч гэлээ эдгээр нь бүгд ардаа гадны хөрөнгө оруулалттай байж болзошгүй гэх хар төрж буй юм.

Монгол аж ахуй, иргэдийн нэрээр гадныхан авсан уу

Яг үнэндээ 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувийн хөрөнгө оруулалттай Солонгосын "Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн тухай баримт байдаг. Баримтад Халхгол сумын ИТХ-ын дарга асан Ц.Насанхүү, тэргүүлэгч асан Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар "Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг өдөрт нь гаргаж өгч байжээ. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож энэхүү хууль бус шийдвэрийг цуцалж байжээ.
Гэвч солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг "Үйзэн тал” ХХК, "Цог Октаэдр” ХХК, "Ашдын нөхөр” ХХК гэсэн гурван компанид шилжүүлж байсан ч тэд хэдхэн хоногийн дараа эрхээ дахин өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, "Үйзэн тал” ХХК 14232 га талбайгаа "Голденсояа” ХХК, "Нью-Ариг-Ус” компанид хуваан худалджээ. Харин "Цог Октаэдр” ХХК нь 6917 га талбайн эзэмших эрхээ "Хожуулын эх” ХХК-нд компанид дамлан худалдсан гэх баримт байдаг юм.
Тиймээс л Халхголд газрыг монгол аж ахуй, иргэдийн нэрээр гадныхан авсан гэсэн мэдээлэл нь үнэний талтай байж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр Чингис, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн араас Халхголын 330 мянган га газрыг тухайн үеийн эрх мэдэлтнүүд ямар, ямар аж ахуйн нэгжид олгосон, эдгээр нь үнэхээр ардаа гадны хөрөнгө оруулалттай эсэхийг хуулийнхан шалгахаар боллоо. Угтаа бол тухайн үед салбар яамыг толгойлж байсан сайд асан Р.Бурмаа Халхгол төсөл нэрийн дор ямар хуйвалдаан зохион байгуулж газрыг хууль журмын дагуу өгсөн үү гэдэг асуултыг иргэд олон нийт эрх мэдэлтнүүдээс асууж, хяналт шалгалтын хариуг хүлээж байна.

Эх сурвалж:

Сайд асан Р.Бурмаа Халхголын асуудлаар шалгагдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани