Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть: Хөгжлийн дарангуйлaл, технорубль

Нефть: Хөгжлийн дарангуйлaл, технорубльСаяхны түүх. Зөвлөлт Холбоот Улс задран тусдаа 15 БНУ болж салсны дараа эхний 10 жилдээ багагүй зовлон амссан. Шилжилтийн уналт гэрлийн хурдаар явсан. Гэтэл XXI зуун тэдэнд шинэ боломж, шинэ амжилт авчирчээ. 2000–2007 оны найман жилд өсөлт мэдрэгдэж, дэлхийн нүүрсхүчлийн зах зээлд эрэлт өсөж экспортоор булж өгчээ. Орост жилийн дундаж өсөлт 7.2 хувь, Казахстанд 10.2 хувь, Азербайжанд бүр хэтрээд 17 хувь, түүхий эдгүй ч нутгаа транзитын статустай болгосных Кыргызэд 4.5 хувь, Молдавт 5.6 хувийн өсөлт өлхөн хангасан юм.

2007 оныхоо төгсгөлд дүгнэж үзэхэд хуучин СССР- ийн 15 БНУ-аас ДНБ-ээ огцом өсгөж чадсанд Азербайжан 2.4, Узбекистан 1.9, Белорусс 1.8, Армен 1.7, Казахстан 1.5 дахин өсгөж, харин Гүрж, Тажикистан, Молдав нь дотроо иргэний дайн мөргөлдөөнтэй гэдгээрээ сүүл мушгиж байв. "Зөвлөлтийн 15 БНУ” гэж Москвад ярьж бичдэг, тооцдог боловч Балтийн гурван улс тэгж нэрлүүлэх тун дургүй, тиймдээ ч энэ статистикийг тэд таашаахгүй. Энэ ч яахав, Оросыг таниулахын тулд түүвэрлэсэн түүхэн баримт.

Эдүгээ даян дэлхийд газрын тосны үнэ унаад байна. Нэг ёсондоо нефтийн зах зээл хямралын байдалтай. Бидний харж байгаагаар Орос энэ хямралын зовлонг их амслаа. Аялал жуулчлал нь хумигдсан, нефтиэ дагаад рубль унасан. Нефтийн үнийн уналтын цаана хожиж байгаа нэртэй ч Иран, дайтаж буй Ирак, дайнд бараг татагдан ороод буй Саудын Араб, мөн Венесуэл, Бразил, Нигериа гээд нэрлэвэл хэд хэдэн хохирогч улс гараад ирэх ч юм шиг. Харин хожиж байгаа нь оросуудын үздэгээр Хятад, Америк, Энэтхэг, Мексик, Канад. Хямд үнэ тэдэнд ашиг өгөөд буй аж.

Эдийн засгийн шинэ нэр томъёо

Оросын хувьд үнийн энэ уналтын нөхцөлд хохирогчоороо тэвчээртэй байж, улам хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох шаардлагатай хэмээн төр засаг нь уриалан дуудаж, ятгана. Өрнөдийн орнуудын оршин суугчид шиг байх албагүй, тэдэнтэй бүү барьц гэх ухуулга ч хийж байх шиг. Оросын эрх баригчид дайны байдалд эдийн засгаа бариад байхаа мэднэ. Улам ч хүнд нөхцөлд оросууд дасан зохицоход бэлэн. Санкцыг болиулъя хэмээн Путин өөрөө хүсэхгүй бол орос иргэд юу ч хийлтэй билээ? Хамт л гүрийгээд байх нь тэр.

Пулитцерийн нэрэмжит шагналт Майкл Хилтзик гэдэг хүн "Los Angeles Times” сонинд нефть ба дарангуйллыг хосолсон байх ёстой гэх санаагаар олон эшлэл авч бичихдээ Путинийг нэгдүгээрт тавьж, Украинд зэвсэгт интервенц хийсний шанд нефтийнх нь үнэ унаж буй гэх маягаар бичсэн байх юм. Өмнө нь Обаматай өрсөлдөөд ялагдсан Митт Ромни мөн ингэж ярьсныг Хилтзик эшлэсэн байна. АНУ-д Орос заналхийллээ хэмээн Ромни нэмж хэлжээ. "Украин дахь Путиний авантюр дипломатын ба эдийн засгийн сүйрэл түүнд авчирлаа” гэх үгс явж байна. Оросын талаар мэргэшсэн эксперт Андерс Аслунд нэгд, хоёрт, гуравт гэж байгаад ингэж ярьжээ. Орос гурвалсан бүтэлгүйтэлд нэрвэгдлээ.

Нэгд энэ бол капитализмаас жийрхсэн дотоодын базаахгүй байдал, хоёрт өрнийнхний санкц, санкц тавиулсан Орос гадаад өрөө дахин санхүүжүүлэх боломжгүй боллоо, улсын нөөц нь хурдтай багасаж байна. Гуравт, нефтийн үнийн уналт. Нефтийн үнээс рублийн ханш шалтгаалдаг, ханш унасан, их инфляци айсуй. Ийм нөхцөлд яадаг вэ гэвэл капитал гадагшаа урсаад байх нь тэр. Хилтзикийн зөвлөж байгаагаар Путинд Украинаас ухарч гарахаас өөр хувилбар байхгүй, тэгвэл санкцаас гарна.

Газрын тосны үнэ унаад Орос нь хамгийн хямдаар түүнийг зардаг орнуудын жагсаалтад наймдугаарт явааг Bloomberg- ийн судалгаа харуулжээ. Энэ нь литр бензиний дундаж үнээр 2016 оны III улиралд тооцож гаргасан дүн юм. Тэгэхдээ тэр хямд гээд байгаа нь Европын орнууд дотроо юм. Европт литр шатахууны доод үнэ гэж 0.58 ам.доллар (36.13 рубль) юм байна л даа. Бүр хамгийн хямд гэвэл дарангуйлагч дэглэм бүхий Венесуэлд байна. Литр бензинийг цонжнуудаас 0.01 ам.доллар гэх үнээр авдаг гэж байна.

Нэг цент юм болов уу. Хоёрдугаар байрт мөн л сонгодог дарангуйлах дэглэм бүхий Саудын Араб, литр шатахуун 0.24 ам.долларын үнэтэй. Гуравдугаар байрт мөн дарангуйлах дэглэм бүхий Иран 0.34 ам.долларын ханштай. Гэтэл Bloomberg-ийн судалгаагаар хүний эрхийг дээдэлдэг, нээлттэй ардчилсан орнуудад шатахууны үнэ лут өндөр ажээ. Нидерланд, Норвег, Гонконгт дунджаар 1.68, 1.78, 1.87 ам.доллар гэх үнэ есдүгээр сарын 1-ний байдлаар гозойж байв. Шатахуун борлуулдаг 61 улс дээр Bloomberg бүтэн улирлын турш судалгаа хийжээ.

"The New York Post” сонинд геополитик судлаач Ральф Питерсийн бичсэнээр баррель нефть 60 доллараас давж өсөхгүй удаж байгаа нь Саудын Арабын буруу бодлогоос шалтгаалж буй ажээ. Энэ нь Умард Америк дахь эрчим хүчний шинэ эрэл хайгуулын тусгал мөн нь мэдээж, гэвч Ираныг сөхрүүлнэ гэж гүрийх нь Саудын буруу бодлого болох аж. Саудитууд Ираныг дайсагнах нь мэдээж, тэд бүс нутагтаа лалын шашны жанжлалын төлөө мөнхөд өрсөлдөгчид, үүний сацуу Сирид Асадыг унагах гэсэн Саудынхны чин хүсэлд Орос тээг тавьчихсанаас Оросыг сөхрүүлнэ гээд давхар үзчихсэн болж таарч байна. П утинийг саудитууд сөхрүүлж даанч чадсангүй.

Харин армиа улам бэхжүүлээд эхлэв. АНУ-ын Конгресс Оросын эсрэг санкцаа чангатгав, үүнд нефтийн үнийн уналт бүр ч нэрмээс болох учиртай. Гэвч байдаггүй. Тэгэхлээр нь АНУ-д өөр нэг шингэн түлш-занарын хий гаргаж ирээд "найрсаг бус” Орос, Иран, Венесуэлийг дарамталъя гэв.

Санкц, газрын тосны үнийн уналт зэргээс Орос хотойхгүйгээр барахгүй "хөгжлийн дарангуйлал”, "технорубль” гэхчлэн шал өмнөө ойлголтуудыг гаргаад ирлээ. Рублийн ханш унаж, хэт савлаж байгаагаас Орост аж төрдөг гадаадынхан хамгийн түрүүн хохирчээ. Пааникт орсон олон орос хүн рублиэ доллар, еврогоор хуу сольж эхлэв.

Гэвч хадгаламжаа хямгадах сайн арга биш гэдгийг валютын зах зээл харуулаадахлаа. Эргээд оросынхоо валют руу хошуурч эхэлжээ. Яагаад ингэв? Юуны өмнө нефтийн дэлхийн үнэ цаашаа унах нь багасна, унахгүй болно, харин ч өснө гэх тооцоог эдийн засгийн шинжээчид гаргаад иржээ. Санкц нь эргээд Европын эдийн засгийн бүтцэд буруугаар нөлөөлсөн тул Орос ба Е вроп нь хямралаас хамтран гарах дипломатын гарцыг хамтран хайхаас аргагүй болжээ. Одоо рубль зарах биш, эргүүлж худалдан авах тактик сонгох боллоо. Эсвэл рублиэ үнэ цэнэтэй бэлэн бараа бүтээгдэхүүн болгох ёстой.

Мэдээж уналт Орост хаа сайгүй мэдрэгдэж байна. Гэхдээ хамгийн ихээр хохирч байгаа нь аялал жуулчлалын салбар. Гадаад руу цувж өгдөг орос аялагчдын цуваа эрчээ алдсан. Энэ нь идэж уух, өмсөх зүүхээс холуур, жаргал цэнгэлийн асуудал бол түүнийг тэвчих хэрэгтэй хэмээн Оросын төр далдуур ухуулаад байдаг нь тийм учиртай. Оросын аялал жуулчлалын компаниуд алдагдалтай ажиллаж байна.

Гэвч Оросын эдийн засгийн бүтэц өөрийг заана. Нефтиэс орж ирдэг орлого Оросын төсвийн 45 хувийг бүрдүүлдэг. Баррель нефтийн үнэ 100 доллар хавьцаа эргэлдээд байхад л болчихно. Алт-валютын нөөц нь Оросынх 74 тэрбум ам.доллар байна. Гэлээ гээд зардлыг хэмнүүлэх талаар Путин гэнэтийн лут бодлогоо тунхаглаж эхэллээ. "Манай нөөц аугаа их ээ. Нийгмийн салбарт өгсөн амлалтуудаа мөрдөж ажиллаж чадна гэдэгтээ бид бат итгэлтэй байна” – Путин хэлжээ.

Путиний тэр төлөвлөгөө гэдэгт "хөгжлийн төлөө диктатур”, мөн "технорубль” хоёр багтана. Доллар ч биш, рубль ч биш, харин технорубль гэдгээр гадаадын хүчирхэг шинэхэн техник, технологи авч нефтяник гэгчдээ зэвсэглэнэ. Өөрсдөө шинэ технологи бүтээх санхүүжилтээ тэр технорублиэрээ хийнэ. Энэ бол санхүүгийн параллел систем байх болно. Үүнд СССР-ийн үеийн туршлагыг ашиглана. Тэр үед гурван янзын рубльтэй байсан: эхний рубль нь худалдан авах, бэлнээр төлөх рубль. Бэлэн бусаар төлөх бас нэг мөнгө байх ёстой, энэ нь аж ахуйн субьектүүдийн хоорондын төлбөр тооцооны хэрэгсэл. Гурав дахь рубль нь "СЭВ- ийн рубль” (Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл). Энэ бол клирингийн систем. Шилжих рубль – Монгол Улс өр тавьчихаад байсан мөнгөн тэмдэгт л дээ.

Хөгжлийн диктатур гэх онол ийнхүү Орост мэндлэх нь 

Зөвлөлт Холбоот Улсын үед ийм гурван санхүүгийн систем үйлчилж байсныг Путин XXI зуунд сэргээхийг хүсчээ. Ийм системээ ОХУ нь батлан хамгаалах салбарт нэврүүлнэ гэв. Тэр нь суурь машины аж үйлдвэр гэж бууна. Дараагийн салбар нь түүхий эдийн олборлолт, нефть, түүний экспорт байх болно. Долларын хараат байдлаас гаргах олон салбарыг энд хамруулна. Хөдөө аж ахуй, газар тариаланг босгоё гэвэл "технорубль” гэдгээ СССР-ийн үеийн санхүүгийн хоёр дахь хэлбэр байдлаар ашиглана. Хөдөөгийнхөнд бэлнээр нь нефть, шатахуун өгнө, цахилгаан өгнө, гэхдээ үнэгүй.

Нефтийн ба эрчим хүчний компаниуд монополь байдлаа алдчих вий гэж айлтгүй. Төр гэж байдаг бол хатуу нударгаар зохицуулалт хийнэ. Нефтедоллар ба монополийн эсрэг шинэчлэл хийж байгаа тул тэр хатуу нударгаа "хөгжлийн төлөө дарангуйлал” гэж нэрлэж, ойлгуулж болно. Газрын тосны олборлолт, эрчим хүчний өсөлт байгаад байдаг, тэнд нь доллар үйлчлээд байх юм бол уналт, өсөлт хослоод, савлаад байх учраас долларыг шахахын тулд тэгж хатуурхахаас аргагүй гэнэ. Либерал чөлөөт зах зээл гэдэг рүү халдаж таарах нь байна.

Монополийн диктатур, Төв банкны диктатур гэж одоо байгаа бол түүнийг нь сөрөөд хөгжлийн диктатур гэх онол ийнхүү Орост мэндлэх нь тэр. Дарангуйлал буюу диктатур гэдэг нь ардчиллыг хөсөрдүүлсэн улс төрийн ойлголт байдаг бол Орост тийм биш гэж үзэх нь байна. Хийх хэлэх, ярих бүтээхийн хослол. Нэг цэгт төвлөрүүлэх арга ухаан, менежмент.

Улс орныг хөгжүүлэх стратегийн тодорхой төслүүд дээр аваад үзвэл үнэ төлбөргүй киловатт/цаг, үнэ төлбөргүй тээвэр, үнэ төлбөргүй хангалт, цаана нь хязгааргүй их өсөлт. Орос орон эдийн засаг, технологийн бүрэн эрхт байдлаа алдахгүй, эргэж найдвартай олж авахын баталгаа гэж оросын эрдэмтэд өгүүлж байна.

Оросын төр засаг тун удахгүй шинэ бодлогоо зарласнаар нэг талаас байгалийн баялгаа хуримтлал болгон зөв хуваарилдаг Булангийн орнуудын жишгийг энэ том хавтгайд турших, эсвэл азаа үзэх, аз заяахгүй бол хэрхэх вэ гэдэгт бас хариултаа бодож боловсруулж суугаа. Нөгөө талаасаа 1960-1970-аад онд Зүүн Азийн дарангуйлагч дэглэмүүд (Өмнөд Солонгос, Тайвань гэх мэт) туршчихсан "Хөгжихгүй бол ална, шийтгэнэ” хэмээн айлгаж, сүх далайж хүчээр хөгжүүлдэг Азийн "барууд”- ын туршлагыг Орос руу татаж авчирч ч байх шиг...  

Олхонуд Баярхүү Проф.

Засгийн газрын мэдээ


Нефть: Хөгжлийн дарангуйлaл, технорубль
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани