Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой"-гоос ирж буй сайн чимээ

"Оюутолгой" компани гүний уурхайн бүтээн байгуулалтад 105.8 сая ам.доллар зарцуулаад байна. Цаашид 644.2 сая ам.долларын бүтээн байгуулалт нэмж хийхээр төлөвлөжээ.

Эдийн засгийг өөд нь татах Ж.Эрдэнэбатын төлөвлөгөөний эхэнд хүлээгдэж байгаа мега төслүүд багтсан. Түүнд багтсан, багтах ч ёстой төслүүдийн нэг нь "Оюутолгой”-н хоёр дахь шатны бүтээн байгуулалт. Өнөөдрийн өнгийг өөрчлөх учиртай гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай Засгийн газрын тэргүүн амралтын өдрүүдэд газар дээр нь танилцаад ирсэн. Ерөнхий сайдын хувиар өмнийн говьд тэрбээр "хоёр толгой” дээр саатав. "Хоёр толгой” гэдэг нь Тавантолгой, Оюутолгойн орд газрыг хэлж буй хэрэг. Өмнөговь аймаг нь түүний Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш ажиллаж буй найм дахь аймаг юм.

Гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын 750 сая ам.долларын гэрээ байгуулжээ

"Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг нүдээр хараад ирсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амаргүй нөхцөлд засаг тэргүүлж байгаа. Гэхдээ түүнд нийгэм, эдийн засгийн гутранги хандлагыг залах жолоо нь бий. Тиймээс "Оюутолгой”-н нийт 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн ажилд Ерөнхий сайд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хөрөнгө оруулалтыг урхидах боломжтой төслүүдийн нэг гэдэг утгаараа "Оюутолгой”-н эрэмбэ өндөр.

"Ордын нийт нөөцийн 80 гаруй хувийг агуулж буй далд уурхайн ажлыг энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1600 ажилчин гүйцэтгэж байна. Монголчууд үүний 90 гаруй хувийг эзэлж байгаа” хэмээн "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар онцолсон. Тэрбээр "Гүний уурхайн бүтээн байгуулалтад 852 ханган нийлүүлэгч компани хамтран ажилласан. Тэдний 60 гаруй хувийг монгол компани эзэлж байна” гэв. Гүний уурхайн олборлолт 2020 оноос эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглах юм. Ингэснээр тус компани жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ.

Харин одоогоор жилд 175-200 мянган тонн зэс үйлдвэрлэж байна. Гүний уурхай ашиглалтад орсноор баяжмал дахь зэс, алтны агуулга гурав дахин өснө гэж тооцоолж буй. Улсын төсвийн орлогын 100 төгрөг тутмын 10 төгрөгийг "Оюутолгой” компани одоо бүрдүүлдэг байна. Уг төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг дагаж Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжих учиртай.

"Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын тайланд дурдсанаар гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын нийт 750 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.

Хөрөнгө оруулалтыг урхидах боломжтой төслүүдийн нэг гэдэг утгаараа "Оюутолгой”-н эрэмбэ өндөр.

Үүнээс одоогоор 105.8 сая ам.долларыг өргөтгөлийн бүтээн байгуулалтад зарцуулаад байгаа тухай дээрх тайланд тодотгожээ. Цаашид 644.2 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Тус компани ирэх долоон жилийн хугацаанд нийт 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулах төлөвлөгөөтэй. Үүнээс энэ онд нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тооцоолсон. "Оюутолгой”-оос ирж буй сайн мэдээний нэг чимээ нь энэ.

Оюутолгой орд бол Монгол Улсын өрсөлдөх чадварын гол суурь 

Үүнээс гадна Монгол Улсад ирэх долоон жилийн хугацаанд нийт есөн тэрбум ам.долларын худалдан авалтыг хөрөнгө оруулалт ба экспортын орлогоороо хийхээр төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улсад орох гадаад валютын урсгал жилдээ ойролцоогоор нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдээд байгаа юм. Энэ хэрээр төлбөрийн тэнцэл сайжирч, төгрөгийн ханш сулрах хурд буурах боломжтойг зарим эдийн засагч онцоллоо.

2017 он гэхэд гүний уурхайн хоёрдугаар босоо ам, агааржуулалтын тавдугаар босоо амыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Таван босоо ам нийт бүтээн байгуулалтын үр дүнд бий болох юм. Босоо ам нь газрын гүн рүү 1300 метр нэвтрэх бөгөөд энэ нь "Bluе sky” цамхгийг 12 дахин давхарласантай ижил хэмжээний гүнээс хүдэр олборлоно гэсэн үг.

Оюутолгой орд бол Монгол Улсын өрсөлдөх чадварын гол суурь. Уг төслийн нөлөөгөөр манай эдийн засаг таван жилийн дотор гурав дахин тэлсэн үр дүнтэй. "Оюутолгой” компаниас сүүлийн таван жилийн хугацаанд Монголд зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн талаар мэдээлж байсан. Өмнийн говьд өнгө нэмсэн төслөөс ирж буй сайн мэдээг хуваалцахад ийм байна. Мега төслийн тусгал Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хүлээлт үүсгээд байгаа нь ийм учиртай.   

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
"Оюутолгой"-гоос ирж буй сайн чимээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани