Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” ХК-ийн борлуулалтын орлого ханшид нөлөөлдөг үү?!

“Оюутолгой” ХК-ийн борлуулалтын орлого ханшид нөлөөлдөг үү?!

 

-Оюутолгой компани борлуулалтаа ам.доллараар хийдэг бөгөөд ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх- 
 

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад ам.долларын ханш огцом өссөнд чухам юу нөлөөлснийг эх сурвалжууд өөр, өөрсдийнхөөр тайлбарлаж байна.

Сүүлийн саруудын ханшийн хэлбэлзэлд Сангийн сайдын мэдэгдлүүд шууд нөлөөлсөн гэж УИХ-ын нэр бүхий гишүүд, албаны хүмүүс буруутгаж байгаа нь илэрхий үнэн ч гэлээ эдийн засагчид монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсны суурь шалтгаан урт хугацаанд үргэлжилсэн макро эдийн засгийн буруу бодлоготой холбоотой гэж дүгнэж байна.

Тасралтгүйгээр төгрөгийн ханш унаж байгаа нь олон жил ужгирсан буруу бодлогын үр дагавар боловч сүүлийн хоёр хоногт ажиглагдсан ам.долларын ханшийн гэнэтийн өсөлт чухам юунаас үүдэв гэдэгт одоогоор Монголбанкнаас бусад албаны эх сурвалжууд тайлбар мэдэгдэл хийгээгүй байна. 

Ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх. ​ 

Тэгвэл Баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 11-нд Монголбанкнаас гаргасан хэвлэлийн мэдэгдэлд "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Ханшийн гэнэтийн өөрчлөлтийн шалтгааныг тодорхой тайлбарлаагүй уг мэдэгдлээс үзвэл Монголбанк "хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй” үзэгдэл гэж үзэж байгаа бөгөөд цаашид гаднаас авах зээл, санхүүжилтэд найдаж байгаагаа ил тод илэрхийлжээ. Тэгэхээр уг мэдэгдлийн цаана "валютын нөөц хомсдоод байна шүү” гэсэн дохио агуулагдаж буй бололтой.

Гэнэтийн хэлбэлзэл үүссэн дээрх өдрүүдэд арилжааны банкууд ам.доллар худалдахгүй байсан бөгөөд үүнийг дагаад эрэлт бий болоод ирмэгц ам.долларын ханш 2,600 хүртлээ огцом өссөн гэж хэлж болно. Харин банкууд яагаад ам.доллар худалдахгүй байсан бэ гэдэг асуултад "тэдэнд $ байгаагүй” гэдэг энгийн товч хариултыг өгмөөр байна. Хэд хэдэн арилжааны банкуудтай холбогдон тодруулахад ам.доллар байгаагүй, эсвэл нөөц бага байсан гэх хариултыг өгч буй юм. 

Яг энэ үед гаргасан Монголбанкны мэдэгдэлд ч мөн "ойрын хуга­цаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна” гэж дурдсан нь валютын нөөц "бага байна шүү” гэсэн утгаар уншигдаж байгааг анзаарч болно. Мөн өөр нэг баримт гэвэл өнгөрсөн долоо хоногийн Мягмар, Пүрэв гарагт болсон валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудын ирүүлсэн ам.долларын хүсэлтийг хангаагүй буюу дуудлага худалдаанд дараалан оролцоогүй юм. 

Мөн өмнөх долоо хоногийн Пүрэв гарагт нь ч Монголбанк арилжааны банкуудын ам.доллар худалдан авах хүсэлтийг хангаагүй. Үүнээс үүдээд ам.долларын нийлүүлэлт зах зээлд хомсдож, үүнийг дагаад ханш огцом хэлбэлзсэн гэх шууд шалтгаан харагдаж байна.

Монголбанкинд арилжааны банкуудаас арваннэгдүгээр сарын 01-нд 46 сая, 03-ны өдөр 56 сая, 08-ны өдөр 62 сая, 10-ны өдөр 71 сая ам.долларыг тус тус худалдан авах санал ирсэн байх бөгөөд эндээс харвал эрэлт долоо, долоо хоногоор, цаашилбал өдөр өдрөөр нэмэгдэж байж.

Харин эдгээр эрэлтийг Монголбанк хангаж чадаагүй бөгөөд ханшийн огцом хэлбэлзэл үүссэн өнгөрсөн баасан гарагт 2,490 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.долларыг арилжааны банкуудад худалдсан байна. 

Ханшийн огцом савлагаатай холбоотойгоор эх сурвалжууд өөр өөрсдийн дүгнэлтийг тэрчлэн хардлагыг хэлж байгаагийн нэг нь арилжааны банкууд зориудаар эрэлт үүсгэн ханшийг өсгөж, дараа нь үүнийгээ ашиглан нэг, хоёрхон хоногт амжуулан ашиг хийж авдаг гэх хардлага. Эс бөгөөс банкаар биш хар захаар дамжуулан арилжаа явуулж, санамсаргүй савлагаанаас ашиг олдог гэх шүүмжлэл хүчтэй сонсогддог.

Харин арилжааны банкуудын албан эх сурвалжууд арай өөр үндэслэлүүдийг хэлж байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн онцолмоор хүчин зүйл нь Оюутолгой компанийн борлуулалтын орлоготой холбогдож буй юм.

Оюутолгой компани борлуулалтаа ам.доллараар хийдэг бөгөөд ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд ам.доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэх. 

Нэг үгээр хэлбэл, Оюутолгой компани аль илүү ханш хэлсэн арилжааны банкинд ам.доллараа худалддаг нь үнийг өсгөдөг аж. Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханш 2,470 байлаа гэхэд тус компани үүнээс аль илүү ханш хэлсэнд нь худалдана гэсэн үг. Зарим эх сурвалж Оюутолгой компани 45 хоног тутамд тооцоо хийдэг, үүний өмнөх өдөр ханш өсдөг гэж мэдээлдэг.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Оюутолгой компанийн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол болох байсан” гэж бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьж байв. 

Тэгвэл өнөөдөр Оюутолгой компани Монголын зах зээлд ам.доллар нийлүүлэгч, нөгөө талаар үүнийгээ ашиглан ханш тогтоогч, хөөргөдөгч нэг том хүчин зүйл болчихсон яваа юм биш биз?! 

/Жич: 2012 оны долоодугаар сарын 1-нээс хойш ам.доллар 1,046 төгрөгөөр буюу 78% өсөөд байна.

 

 

“Оюутолгой” ХК-ийн борлуулалтын орлого ханшид нөлөөлдөг үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани