Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орхон голыг бузарлагчдын нэг “Алтандорнод монгол ХХК”-ийн Т.Ганболд захирал өрөө төлсөн үү?

Орхон голыг бузарлагчдын нэг “Алтандорнод монгол ХХК”-ийн Т.Ганболд захирал өрөө төлсөн үү?Аль ч төрийн үед тал алддаггүй гэх тодотголтой нэг компани бий. Тэр  бол "Алтандорнод монгол ХХК” юм. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байж байгаад хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд гэж хүний удирддаг "Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд олонтаа гарч ирсэн.

Тэгвэл энэ цагийн төр засаг хийгээд "Алтандорнод монгол”-ын түншлэл ямар байгаа нь сонирхолтой л юм.

Т.Ганболд эрхэм ХҮН-ыг самарч, АН-ын З.Энхболдтой тохиролцоо хийж явсан гэх мэдээллүүд сонгуулийн өмнөхөн  гарч байсныг эргэн нэг сануулъя.

За харин "Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой мэдээлэл рүүгээ эргэн ороход, Орхон голыг бохирдуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн компани юм. Орхон гол нь Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 километр газарт урсдаг байсан бол өнөөдөр 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орхон голын уснаас уухыг хориглож битүүмжилсэн учир малчид иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэдэг аж. Орхон багийн нутагт "Монгол газар”, "Алтан дорнод Монгол”, "Алтай гоулд”, "БМНС”, "Голден хаммер” "Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлож төдийгөөс өдийг хүрсэн байдаг.

Тэгэхээр гол усыг бохирдуулж ирсэн "Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой өр ширийн тухай асуудал бас бий. Эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой гэгдэж ирсэн. Эл компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокийнх байсан гэдгээр нь манай уншигчид олонтаа сонсож байсан болов уу. Тэгвэл энэ компани өнгөрсөн жилүүдэд үнэхээр монголын хуулийг гишгэлж иржээ. Чухам яасан гэдгийг нь баримт түшин өгүүлье.

Тус компанийн татварын нийт өрийн 7 хувийг төлүүлэхээр дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг аж. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас 4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор "Алтандорнод Монгол” ХХК-наас 5 тэрбум төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас 807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас 563,3 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгохоор тус тус шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус компани өчнөөн асуудал чирэгдэл болж байж бага сагахан хэсгийг л барагдуулсан байгаа юм.

Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар хуралдаад "Алтандорнод Монгол” ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргаж байсан нь угтаа бол Алтандорнод Монголын талд үйлчилсэн агуулгатай гэж харахад хүргэж байв. Учир нь Алтандорнод Монголын өрөндөө шахаад байгаа эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлаад, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлыг хариуцах үндсэн зорилготой Ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ нь өр ширийн хэмжээгээрээ толгой цохидог Алтандорнодыг асуудлаас гаргаж авах гэсэн хэлбэртэй үйлдэл болж харагдаж ирсэн.

Уг нь "Алтандорнод Монгол” ХХК-ийг 300 сая ам.долларын гэрээ хийн худалдан авсан Т.Ганболд болоод түүний компанийг асар сайн менежмэнтээр өндийлгөх үүргийг хүлээгээд байсан "Нью Ком” группын Б.Болд гэдгээрээ танигдсан эрхмүүд гар нийлээд компанийг босгоод ирнэ л гээд байсан. Гэтэл нөгөөх Б.Болд нь яваад өгсөн.

Алтандорнод монгол ХХК 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсад 67,178,028.3 тэрбум төгрөгийн татварын өртэй байсан. Алтандорнод монгол ХХК-ийг өртэй нь худалдан авсан Т.Ганболд тус компанийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өр ширийг бүгдийг хариуцна гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэтэл Алтандорнод монгол ХХК амлалт өгснөөсөө хойшхи хоёр жилийн хугацаанд гэхэд улсад төлөх ёстой өрийнхөө 7 тэрбумыг л барагдуулжээ.

Энд нэг зүйлийг тодотгоход балаг дагуулсан С.В.Паушок Т.Ганболдод компаниа худалдахдаа хүлээлгэн өгсөн өр, ширийн хэмжээтэй холбоотой хэд хэдэн янзын мэдээлэл байна. Тухайлбал, С.В.Паушок Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор татвараас бултан зайлчихаад, эргээд түүгээр асуудал үүсгэж Арбитрын шүүхэд зарга үүсгэн манай улсаас 1.5 сая ам.доллар нэхэмжилэхэд түүний заргын эсрэг Монголын талаас ажилласан эрхмүүдийн нэг ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл өр ширийнх нь талаар мэдээлэл өгөхдөө "Зөвхөн татварын өр нь 120 тэрбум шүү дээ. Түүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, гадаадаас ажиллах хүч оруулж ирсний төлбөр, аж ахуйн нэгж, банк, иргэдийн хохирлыг барагдуулах гээд бүх асуудал одоо манай хуулийн дагуу шийдэгдэнэ.” гэж байсан юм.

Тэгвэл мөн онд ТЕГ-аас Алтандорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн татварын өрийн тооцоог харахад:

АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-НААС НЭХЭМЖИЛЖ БУЙ ТАТВАРЫН ӨРИЙН ТООЦОО

Д/д Татварын өр мян/төг Дүн мян/төг Үндэслэл, нэхэмжлэгч Тайлбар

  1. Шүүхийн шийдвэртэй өр , төлбөр

10 693 639,8 4 300 519,8 Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 245 тоот шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас 4 685 300 000 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа хийгдэж байгаа.

5 022 484,0 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 86 дугаар тогтоолоор "Алтандорнод Монгол” ХХК-наас 5 022 484 200 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

807 288,8 Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1562 тоот шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас 807 288 800 төгрөг гаргуулж НТГ-т

Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

563 348,0 Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 112 тоот шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас 563 348 000 төгрөг гаргуулж НТГ-т Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

  1. Тайлангаар үүссэн өр, төлбөр

65 071 499,3 64 555 957,9 ТЕГ-ын УТОХГ-т ирүүлсэн тайлангаар ААНОАТ, НӨАТ,ЗБҮӨАТ

157475,8 Нийслэлийн татварын газарт ирүүлсэн тайлангаар ХХОАТ

27 081,8 Хан-уул дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

156 055,0 Төв аймгийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар Газар, усны төлбөр

174 908,8 Архангай аймгийн татварын хэлтэст татварын тайлангаар Газар, усны төлбөр

  1. Хяналт шалгалтаар ногдуулсан өр, төлбөр

75 325 324,1 75 325 324,1 Татварын улсын байцаагчийн 2009 оны 0300916 дугаар актаар 75 325 324,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

Дүн 151 090 463,2 151 090 463,2

Нийт 151 тэрбум төгрөгийн өр авлагын асуудал байдаг.

Харин мөн онд "Алтандорнод Монгол”-ыг худалдаж авсан Т.Ганболдын хамтрагч Б.Болд хэвлэлд ярихдаа "Бид "Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж аваад гурван том бэрхшээлтэй тулгарсан. Нэгдүгээрт, татварын өр. Хоёрдугаарт, олборлолт явуулчихаад нөхөн сэргээгээгүй үлдээсэн талбай, гуравдугаарт, арилжааны банкны маргаантай, маргаангүй янз бүрийн өглөгүүд биднийг угтсан. Татварын тухайд нийтдээ 74 тэрбум төгрөгийн өр байгаа юм. Үүний 50 гаруй тэрбум нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварын өр, үлдсэн нь түүний хүү, алданги. Бид энэ оны гуравдугаар сард Татварын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үйл ажиллагааныхаа орлогын дийлэнхи хэсгийг татварын энэхүү өрийг барагдуулахад зориулна,"Алтан Дорнод Монгол” компанийн өмнө нь төлөөгүй татварыг бүрэн төлж дуусгана гэсэн үүрэг хүлээсэн. Гэрээг хэрэгжүүлэхийн баталгаа болгож таван тэрбум төгрөг урьдчилан төлсөн. Тэгж байж үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Татварын 74 тэрбум төгрөгийн өрөөс долоон тэрбум гаруйг нь барагдуулаад байна. Цаашид, тодорхой хугацааны дотор энэ өрийг цэглэх болно.” ” хэмээн ярьсан байгаа.

Тэгэхээр эндээс үзэхэд "Алтан Дорнод Монгол” компанийн өр ширийн хэмжээг зориуд багасгах тал дээр төр засгийн зүгээс тодорхой алхмуудыг хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 2011 оны байдлаарх татварын өр 74 тэрбум байсан юм уу, 120 тэрбум юм уу, 151 тэрбум юм уу гэдгийг нягтлах шаардлага байгаа гэдгийг зориуд тэмдэглэе.

Ямартай ч бизнес улстөрийн салбарт нэр төртэй С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, тэр хэрээрээ ахынхаа далбаан дор намирдаг гэгддэг Т.Ганболд эрхэм С.В.Паушокийн заргатай зэрэгцэн компанийг нь худалдаж авахаар гэрээлсэн байдаг. Түүнээс өр ширтэй асуудалтай байгаа компанийг худалдан авахдаа Монгол Улсынхаа Засгийн газарт мэдэгдсэн үү гэдгийг нь тодруулахад "…Компани худалдах, худалдан авах процесс нь хувийн аж ахуйн нэгжүүдийн дунд өрнөсөн асуудал. Түүнээс биш төрийн өмчийг худалдаж авч байгаа хэрэг биш шүү дээ. Тиймээс Засгийн газарт энэ талаар мэдэгдэх шаардлага байгаагүй. Харин цаашдаа энэ компаниас Монгол Улсын Засгийн газрын нэхэмжилж буй бүх өр төлбөрийн асуудлыг бид хариуцаж ажиллах нь тодорхой юм. …Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа энэ компанийн хувьд эрсдэл бүр их өндөр байгаа. Би үүнийг тооцож үзсэн. Миний тооцоолсноор энэ компанийн ирээдүйн сайн сайхан нь муугаасаа илүү гэж үзсэн учраас өөртөө том эрсдэл хүлээсэн хэрэг. Яахав монголчууд сүүлийн хэдэн жил энэ компанийг дандаа муу муухайгаар цоллуулж ирснийг нь мэдэх байх. Цаашдаа энэ компанийг хөл дээр нь босгох, өр төлбөрийг нь барагдуулах, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийг зорих болно.” хэмээн ярьж байсан удаатай. Чухам тэгээд хэлж ярих биш хийж байгаагаас л бүх зүйл харагдана л даа.

Эх сурвалж: Шуурхай.мн

Орхон голыг бузарлагчдын нэг “Алтандорнод монгол ХХК”-ийн Т.Ганболд захирал өрөө төлсөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани