Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүчгүйдүүлдэг “АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК-ийг хэн өмгөөлөөд байна вэ?

Монгол Улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүчгүйдүүлдэг  “АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК-ийг хэн өмгөөлөөд байна вэ?

 

"Кожеговь”-оос болж хордож үхсэн гэх тугалуудын хэрэг юу болов? гэдэг асуудлыг бид хөндөж бичсэн билээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг эргэж яригдах ёстой асуудлууд олноороо бий, энэ улсад. Тэдгээрээс ганцыг нь энд сөхөж харахад Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 19 тугалын үхлийн шалтгааныг тодруулах асуудал олны анхаарлыг татаж гарч ирж зөндөө юм болсон ч,  нам дарагдаад алга болсон юм.

Тэгвэл малчин Д.Норсүрэн medee.mn сайтад  ярилцлага өгсөн байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг, Зүүнбаян тосгоны малчин Д.Норсүрэнгийнх малынхаа сүүг хүнсэндээ хэрэглэж чадахгүйд хүрснийг,  малынхаа сүүгээр цай сүлэхэд дороо гашилдаг болсон тухай өгүүлсэн байгаа юм. Д.Норсүрэн хэлэхдээ  "аль эрт, халуун намраас сүү гашилж эхэлсэн. Одоо ч хэвээрээ байна. Үхрийн сүү гашлаад байгаа тухай аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйн газарт хэл мэдээ дуулгасан. Өнгөрсөн сард хүмүүс ирж, үхрийн сүүнээс дээж аваад явсан юм. Албаны хүмүүс надад хэлэхдээ сүүнээс хүнд металл илэрсэн гэсэн.-Албаныхан хүнд металл илэрсэн гэсэн л хариу бидэнд өгсөн. Түүнээс биш юунаас болоод үхрийн сүүнээс ийм зүйл илэрч байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй. Харин худгийн ундарга дээр хүнд металлын шүүлтүүр тавих шаардлагатай гэсэн мэдээлэл өгсөн.  Аймагт уран олборлож байгаагаас болсон байж магадгүй гэж бодож байгаа. Цаашдаа ямар арга хэмжээ авах, яахаа мэдэхээ байчихаад сууж байна.” хэмээн ярьсан байна.

Эргэн сануулахад, "АРЕВА Монгол”, "Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор тугалууд үхсэн гэх мэдээллийг нутаг орны иргэд анхнаасаа өгч ирсэн юм. Эргэн сануулахад, тугалууд  хорогдсон шалтгааныг Цөмийн энергийн газраас цацраг болон ураны нөлөөллөөс болоогүй гэж үзсэн бол Мал эмнэлэг, Үржлийн газар үүний эсрэг дүгнэлт гаргаж маргаан үүссэн. Тиймээс юунаас болж мал үхэж байгааг тодорхойлж дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулж газар дээр нь ажиллуулж дүгнэлт гаргах захирамж гаргасан гэдгээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хэлж байсан юм. Үнэндээ маргаан үүсгэхээс ч өөр аргагүй дүгнэлтийг Мал эмнэлэг, Үржлийн газраас гаргаж байв. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно гэсэн мэдээллийг өгч байсан. Харин дээр дурдсан Ажлын хэсгийнх нь дүгнэлтийг харахад тугалуудын үхлийн шалтгаан бүрэн тогтоогдоогүй гэх ойлголтыг өгч ирсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй. Малчин Д.Норсүрэнгийн тугалнууд ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүйг тогтоосон гэжээ. Мөн тугалын хорогдол халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг шинжилгээгээр тогтоож, малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байна гэж үзсэн байдаг.Харин селен, бор, сурьма зэрэг металл биш элементүүдийн агууламж Тал хонгорын шаврын цэгийн хашаа доторх хөрсөнд стандартаас давсан тохиолдол дөрвөн дээжинд илэрсэн тул тугалын хорогдлын шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

Тэгэхээр цаашид гүнзгийрүүлэн судалснаар сая бүрэн тодорхой болох нь гэж ойлгогдсон. Тэрнээс өмнө яаран дүгнэх ёсгүй аж. Ямартай ч  Г.Баярсайхан гишүүн Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор  санал бодлоо илэрхийлэхдээ "Ажлын хэсэг ерөнхий дүгнэлт гаргасан ч яг ямар зүйлээс болж мал хорогдсоныг тодорхойлоогүй байна. Дэлхийн шар нунтгийн зах зээл гэж байдаг. Үүнд монголчуудыг оруулахгүй байх, техник технологиос хол байлгах гэсэн хэсэг бүлэг байгааг үгүйсгэхгүй. Байнгын хорооноос зөвхөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс оролцож санал дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд эргэлзээтэй зүйлүүд байгаа.” гэсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд "Энд Хонгорт гарсан хордлоготой төстэй зүйлүүд яригдаад байгаа. Хонгорт гарсан асуудалд мөн тодорхой хариулт өгөгдөөгүй. Ажлын хэсэг тийм байж магадгүй, цаашид судлана гэсэн хариулт өгөөд байгааг ойлгохгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа хариулт үнэхээр сул байна. Халдварт өвчин биш гэдгийг аймгийн мал эмнэлгийнхэн ч хэлчихнэ. Энэ асуудлыг хичнээн сараар, 140 хүний маш том бүрэлдэхүүнтэй судалчихаад тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа нь ажлын хэсэг хангалтгүй ажилласан байна" гэсэн юм.  Харин УИХ-ын гишүүн А.Бакей "Ажлын хэсэг иж бүрэн бүрэлдэхүүнтэй хордлогын шалтгааныг тогтоохын тулд нухацтай ажилласан нь харагдаж байна” гээд шинжилгээ хийсэн лабораторийн итгэл үнэмшил хэр байгааг тодруулсан бол Мал эмнэлгийн төв лабораторийн захирал н.Ганзориг "Лабораторийн төвшинд хүнд металлыг илрүүлэх ажиллагаа олон улсын түвшинд хийгдэж байгаа. Иймд эргэлзээ байхгүй гэсэн” тайлбар өгч байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улс уранаас бүрэн татгалзсан орон гэж үзээд, ураны лицензтэй компаниудыг хөөж явуулж болдоггүй юм уу. Шинжилгээний дүгнэлтэд цацраг байхгүй гэдэгт бид яаж итгэх юм бэ " гэж дуугарсан юм.

Бодит байдал дээр бол О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг шууд хөөгөөд гаргачих хэцүү. Мань хүн ч  тэгж амар хөөж дийлэхгүй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ энд хариуцлагын тухай асуудал яригдаж байгаа учраас ийм хандлагаар ярьж л таарч байна.

Ямартай ч Мал эмнэлэг үржлийн газраас хийж байсан дүгнэлтийг дахин  сануулъя. "2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэж байсан билээ. Ер нь бол энэ дүгнэлт ч анхаарал татдаг юм. Дүгнэлтэд өгүүлснийг харахад 19 тугал цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон  гэж ойлгогддог ч, эцсийн дүндээ хордоогүй болоод төгсөж таарав. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг тийн хүчгүйдүүлэхэд "АРЕВА Монгол”, "Кожеговь” ХХК-ийн зүгээс нөлөөлөл үзүүлсэн гэх хардлага өнөөдрийг хүртэл байсан хэвээрээ байна.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

Монгол Улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүчгүйдүүлдэг “АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК-ийг хэн өмгөөлөөд байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани