Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийг залгиж буй ХҮЛЭМЖИЙН ХИЙ

Дэлхийг залгиж буй ХҮЛЭМЖИЙН ХИЙ

 

Хүлэмжийн хий. Сүүлийн жилүүдэд энэ үг хаа сайгүй сонсогдох болжээ. Ялангуяа эрдэмтэд бидний амьдран суугаа эх дэлхийн "бие муудаж” байгааг үүнтэй холбон тайлбарладаг. Тэгвэл хүлэмжийн хий гэж яг юу юм бэ. Энэ талаар "Наша земля”-д сонирхолтой нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх дулааны энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй тодорхой химийн бодис, нэгдлүүд хүлэмжийн хийг үүсгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий нь олон хортой бодисын нэгдэл. Эдгээр бодисыг танилцуулъя.

 

Метаны хий. Метан хүлэмжийн хийн ялгарлын бараг 51 хувийг дангаараа бүрдүүлдэг. Хамгийн сонирхолтой нь, бидний амтархан идэх дуртай махны "эзэд” болох мал энэ хийг үйлдвэрлэгч юм. Дэлхий долоон тэрбум хүнтэй. Тэгвэл бараг 10 тэрбум гаруй тэжээвэр амьтад бидэнтэй зэрэгцэн амьдарч байна. Энэ олон малын ялгаруулж байгаа метаны хий дэлхийн агаарын бохирдлын багагүй хувийг эзлэж байна. Бүр тодруулбал, нүүрстөрөгчийн хэмжээтэй харьцуулахад 300 дахин их сөрөг нөлөөтэй уг хүлэмжийн хий мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байна. Зөвхөн махны зориулалтаар нэг тэрбум үхрийг тэжээж байгаа бөгөөд тэдний ялгаруулж байгаа метаны хий дэлхийн хүлэмжийн хийд "тус” болсоор. Энд манай улсын мал сүрэг ч сөрөг нөлөөгөө үзүүлсээр байгаа, харамсалтай нь. Сүүлийн 10 жилийн туршид агаар мандал дахь метаны хийн ялгарал 50 дахин өссөн байна. Хамгийн аюултай нь, энэ хий нь агаар мандалд задарч шингэхгүй олон мянган жил үлддэг юм байна. Малын өтөг бууц ч хүлэмжийн хий үүсгэдэг ажээ.

 

Энэ хийг зөв зүйтэй ашиглаж, олборлож чадвал үр ашиггүй агаарт сарниж хүлэмжийн хий болж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх байдал багасах боломжтой юм байна. Одоогоор дэлхий нийтэд метаны хийг бараг ашиглахгүй байгаа гэнэ

 

Нүүрстөрөгчийн хий. Хүмүүсийн энэ хийн тухай өдөр тутмын амьдралдаа байнга сонсдог. Өөрөөр хэлбэл, бидний амьдрал энэ хийтэй салшгүй холбоотой. Олон зуун мянган машинаас ялгарч байгаа утаа, өнөө "алдартай” нүүрс гээд энэ хий эх дэлхийд үний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа Улаанбаатарт нүүрстөрчийн дутуу исэл агаарт байх зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн арав дахин их хэмжээнд буюу онц аюултай хэмжээнд хүрээд байгаа билээ.Түүхий нүүрс нь агаарын бохирдлын ихэнх хувийг бүрдүүлдэг. Мөн түүхий нүүрсний дэгдэмхий нь 30-40 хувьтай байдаг. Энэ нь агаарт хаягдаж буй утааг бүрдүүлдэг. Нүүрсийг коксжуулах энэ явцад метан ихээр ялгарч, үүнийг ашиглахгүй хаях нь хүлэмжийн хийд нөлөөлдөг.

Авгомашинаас ялгарч байгаа хортой хий озоны давхарт хүрч нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа аж үйлдвэржилт эрчимтэй явагдсанаас болж нүүрсхүчлийн хийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн. Энэ хий газар доорх ашигт малтмалыг шатаахад бас ихээр үүсдэг. Агаар мандалд гадаргаас ойсон нарны гэрлийг тогтоож дэлхийг дулаан байлгадаг хийнүүд байдаг. Эдгээр хийнд, нүүрсхүчлийн хий (С02), агаар мандлын озон (03), метан буюу намгийн хий (СН4), азотын дутуу исэл (N20), усны уур (Н20) зэрэг ордог. Хэрэв эдгээр хий байхгүй байсан бол дэлхийн цаг агаар олон хэмээр дулаарах аюултай ажээ. Нүүрсхүчлийн хий ихээр нэмэгдэж цаг агаар дулаараад байгаа эхний шалтгаан нь үйлдвэрлэл явуулахад гарах хаягдал буюу ихэвчлэн органик гаралтай түлш шатааснаас үүсдэг хэмээн мэргэжилтнүүд ярьдаг юм. НҮБ-ын судлаачдын тооцоогоор сүүлийн арваад жилд агаар мандалд дэгдсэн нүүрсхүчлийн хийн 40 хувийг эрчим хүчний хэмээх олон төрлийн түлш шатааснаас, 22 хувийг аж үйлдвэрээс, 16 хувийг ойн аж ахуйгаас буюу ой модыг сүйтгэснээс болж гарчээ. Түүнчлэн 10 хувийг хөдөө аж ахуйн буюу бордооноос болж нүүрсхүчлийн хий ихэсчээ.

 

Нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд дэлхийн олон орны Засгийн газар тодорхой төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй л байна. 1997 онд баталсан Киотогийн протоколын дагуу улс орнууд агаар мандалд гаргаж буй нүүрсхүчлийн хийг таваас доошгүй хувиар бууруулах зорилго тавьж ажилласан. Харамсалтай нь, дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ихэнх хувийг ялгаруулдаг АНУ болон зарим томоохон орнууд энэ гэрээнд нэгдээгүй. Үүнтэй холбоотой Маркешшийн гэрээ нь 2001 онд батлагдсан бөгөөд энэ гэрээгээр 2008-2012 онууцад дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн түвшинг 1990 оны түвшингээс таваас дээш хувиар бууруулах зорилт тавьсан билээ. Гэвч гарт баригдахаар үр дүн гарсангүй. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд нуүрсхүчлийн хийн 11-15 миллиард тонн болох тооцоог судлаачид гаргажээ. Олон арга хэрэглэж байгаа боловч нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах нь тийм ч амар биш байна. Үнэндээ өөрсдийн ашгаа бодон байгалийг сүйтгэж байгаа хүмүүсийг бүхэлд нь хянах арга байхгүй аж.

 

Хар нүүрстөрөгч. Бас л дэлхийд аюул учруулж байгаа хийн нэг. Нүүрстөрөгчийн хийн хэмжээнээс 4470 дахин их сөрөг нөлөөтэй гэж байгаа. Дулаан орны ширэнгэн ой модыг малын тэжээл болон тариалангийн талбай бий болгох зорилгоор их хэмжээгээр шатаах үед энэ хорт хий үүсдэг байна. Хатсан шарилжийг сэгсрэхэд асар их тоосонцор гардаг шүү дээ. Хар нүүрстөрөгч нь яг үүнтэй адил агаарт дэгдэж байна. Энэ хорт хий Арктик болон хойд мөсөн далайд агаарын температур нэмэгдэж улмаар мөс их хэмжээгээр хайлж байгаагийн гол буруутан. Дэлхий ой мод агаар мандал дахь хорт хийн бохирдлыг шүүж байдаг. Гэтэл ой модыг шатаачихаар хар нүүрстөрөгч дэлхийг "зовоохоос” өөр яахав. Ой мод ногоон ургамал их байх тусам агаар цэвэр, дэлхий эрүүл байх учиртай. 2012 он гэхэд Хойд мөсөн далайн мөс, Хималайн болон Андын нурууны мөсөн уулсын бараг тал нь хайлна гэсэн судалгааны дүн гарчээ. Хэрвээ Андын нурууны мөс хайлбал 30 сая хүн, Хималайн уулсын мөс хайлбал Энэтхэг, Төвдийн хэдэн зуун сая хүн ундны усны эх үүсвэргүй болж Ганга мөрөн ширгэснээр өлсгөлөн, усны хомсдолд нэрвэгдэх юм. Энэ юу ч биш. Хойд туйлын мөс бүрэн хайлбал дэлхий нийтэд жинхэнэ гамшиг нүүрлэх болно. Өмнөд Америкт л гэхэд сүүлийн 20 жилд байгалийн гамшиг тэр дундаа үерийн тоо 60 хувиар нэмэгджээ.Бас 2020 он гэхэд 100 гаруй сая хүн усны хомсдолд орох тооцоог судлаачид гаргасан байна.


Н.ЭНх /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Дэлхийг залгиж буй ХҮЛЭМЖИЙН ХИЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани