Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дубайн тохиролцооны хуудууг чуулганаар ярих уу?

Дубайн тохиролцооны хуудууг чуулганаар ярих уу?

 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг энэ долоо хоногт чуулганаар сонсох аж. Тэгэхээр эдийн засагт өндөр тоон үзүүлэлтүүд дагуулна гэсэн хүлээлттэйгээр есөн оноос эхлэн замдаа гарсан Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар шинэ мэдээллүүд тодрох нь ээ. Дубайн тохироо үнэн чанартаа ардаа юуг нууж байгаа вэ гэдэг асуудал яригдаад өдийг хүрч байна.

Эргэн санахад, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар чимээгүйхэн Дубайд газардчихсан байж билээ. Тэгээд тэр "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол”-д оролцож,  Монгол Улсын Засгийн газар, "Rio Tinto”, "Turquoise Hill Resources” гэсэн гурван тал Далд уурхайн төлөвлөгөөг албан ёсоор баталснаар,  1 жил 8 сарын хугацаанд хүлээлгийн өрөөнд байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх нь тодорхой болж байв. Улсын эдийн засгийг идэвхжүүлж, улмаар олны амьдралд эерэг нөлөөллийг дагуулна гэсэн хүлээлтийг багагүй хугацаанд тээж ирсний хувьд Оюутолгой төсөл урагшлана гэдэг чимэгтэй мэдээ л дээ. Гэхдээ Дубайд хийсэн тохиролцоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй асуудал дагуулсныг хэлэх хэрэгтэй. Нэр бүхий нөхдүүдийн зүгээс Монгол Улсад ашиггүй тохироо хийгдсэн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Түүний Дубайд очиж хийсэн гэрээ нь Ерөнхий сайдаар ажиллах эрхгүй гэдгийг нь баталгаажуулж байгааг Г.Уянга нарын нөхдүүд хэлж ярьж ирсэн. Тэгвэл Ч.Сайханбилэг сонгуулиас өмнө  Өмнөговь руу нисээд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн батлалцсан билээ. Тодруулбал, "Оюутолгой″ компанийн мэдэлд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл очлоо гэсэн үг. Бүр тодотгож хэлбэл, Дубайн тохиролцоо амь орсон  гэсэн утга юм л даа. За ямартай ч "Turquoise Hill Resources”-ийн зүгээс өнгөрсөн онд мэдэгдэхдээ далд уурхайд нэмэлт 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж байсан бол, хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

Дубайд талуудын тохиролцсон асуудлуудыг  эргэн сануулахад, ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах,төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай бүх зөвшөөрлийг авах гэхчлэн  асуудлуудаас гадна "Оюу Толгой” компанийн 30 сая ам.долларын татварын актыг төлүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ болон "Таван толгой” цахилгаан станцаас эрчим хүч авах асуудлыг эцэслэн тохиролцсон гэх мэдээллүүд байдаг. Харин яг Монгол Улсад үлдэх үр ашгийн тухайд эргэлзээтэй байр сууриудыг талууд илэрхийлдэг юм.

Тухайлбал, С.Ганбаатар хэлэхдээ Дубайд хийсэн тохиролцооны уршгаар Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй,  харин бидний  төлөх өр нэмэгдэнэ, төлөвлөгөө гэх тодотголтой  гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна гэхчлэн байр сууриа илэрхийлсэн. За харин "Rio Tinto” группийн Зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак мэдээлэл хийхдээ Дубай дахь хэлэлцээ Монгол Улсын Засгийн газарт илүү ашигтай болсон байна гэсэн юм. Нийт төслийн үнэ цэнийн хоёр орчим хувь нь хөрөнгө оруулагчийн талаас Монголын Засгийн газарт шилжсэн гэж тэр хэлсэн байгаа юм. Сүүлийн 10 сарын роялтигийн нөхөн төлбөр, 30 сая ам.долларын татварын акт зэрэг нийт 148 сая ам.долларын бодит ашиг Монгол Улсын Засгийн газрын талд гарсан гэх зүйлийг тус компанийн зүгээс мэдэгдэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүх гэрээг нэг бүрчлэн уншиж танилцсан байх ёстой. Шүлэг цээжилж байгаа юм шиг уншаад өнгөрөх биш цаад утга учир нь юу вэ гэдгийг ойлгож харсан байх ёстой. Нэр дурдсан бүх зөрчлийг илрүүлсэн санхүүгийн тайланг ажлын хэсэг 2014 оны зургадугаар сард Засгийн газарт танилцуулсан. Тэр үед өнөөдрийн Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан шүү дээ. Үнэндээ өнөөдөр ийм гэрээнд гарын үсэг зурж байгаа хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байхгүй. Гадныхны нүдээр хөдөлж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэр бүү хэл Дубайн гэрээнд гарын зурсан нөхдүүд өмнөх Засгийн газрын үед хийсэн шалгалтын дүнг үгүйсгэж, "Хэл усгүй хүмүүс шал дэмий юм хийсэн байна” гэж нөгөө талдаа ойлгуулсан гэнэ лээ. "Энэ хүмүүстэйгээ хариуцлага тооц. Асуудалд ингэж хандаж яаж болдог юм. Дэндэнэ гэхэд арай байж болохгүй” гэдгийг Ерөнхий сайдад ч хэлсэн хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байдаг. Сүүлд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудал дээр нь авч үлдэлцсэн "Шударга ёс” эвсэл ч Дубайн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж л байсан юм. Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй "Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” хэмээцгээж байсан.

Чухам тэгээд нөхдүүдийн санаа оноог хэрхэн тусгаж, засч залруулах зүйлс дээрээ анхаарсан эсэх нь тодорхой бус байсаар шинэ засаг эмхлэгдсэн юм. Харин энэ долоо хоногт чуулганаар Оюутолгойн асуудал ямар ч байсан орох нь ээ.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

Дубайн тохиролцооны хуудууг чуулганаар ярих уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани