Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийг удаа дараа самарсан Ч.Ганзоригийг эргүүлэн захирлаар томилох нь хэнд ашигтай вэ?

  “Эрдэнэт”-ийг удаа дараа самарсан Ч.Ганзоригийг эргүүлэн захирлаар томилох нь хэнд ашигтай вэ?

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг түргэтгэх гэхээр эрх мэдэлтнүүдийн хооронд ойлголцол хэрэгтэй болоод байгаа нь нэгэнтээ тодорхой асуудал. Т.Бадамжунай, Г.Алтан гэхчлэн нөхдүүдийн нэрс тус албан тушаалд албан бусаар яригдсан. Гэхдээ Г.Алтангийн тухайд бол томилогдохгүй гэдэг нь Ц.Нямдоржийн байр сууриас харагдаж байгаа. Тэгвэл тус суудалд яригдаж байгаа бас нэг хүн бол ГОК-ийн захирал асан Ч.Ганзориг. Уг нь тэрбээр яах аргагүй л ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн билээ. Ямартаа л Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор үе үеийн удирдлагуудыг нь хуулийн байгууллагаас  шалгах ёстой гэж О.Баасанхүү гишүүн хэлэхтэй зэрэгцэн хамгийн эхэнд нэр нь яригдсан хүн бол Ч.Ганзориг.  Хэрэв экс удирдлагуудыг шалгах хэрэгтэй бол хамгийн түрүүнд түүнийг шалгах шаардлага гарах байх. Учир нь чамгүй их асуудал түүнд хамаатай.  Ямартаа л баригдаж хоригдох дээрээ тулж байхав дээ.

Эрдэнэт үйлдвэрийн эсрэг шийдвэр Лондонгийн арбитр дээр гарч байгаа нь ч, явж явж энэ хүнийг удирдлагаар ажиллаж байсан он жилүүдтэй холбогдож таарна.

Түүнийг хорьж шалгаж эхлэхэд нөгөөх ган  бөмбөлөгийн хэрэгтэй холбоотой талаар яригдаж байсан ч, эл асуудлаас илүүтэйгээр   "Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэх мэдээллийг үйл явдлууд баталгаажуулж байсан юм.

Тэр үед "Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн  Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан тухай асуудлууд олны анхааралд байсан юм. Гол нь нөгөөх "Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад асуудал үүсгэх болчихоод байгаа талаарх мэдээллүүд бий.  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа  гэх мэдээлэл бий юм.

"Жаст” групп 2009-2010 оны хооронд "Английн "Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ "Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа  "Манай групп "Эрдэнэт”  үйлдвэрт шатахуун нийлүүлэх  гэх мэт маш олон төрлийн  үйлчилгээ үзүүлдэг. 1997  оноос хойш найдвартай  хамтарч ажилласан учраас  баталгаа гаргаж өгсөн. Би 2008  оны үйл явдлыг ярьж байна.  Төрийн өмчийн хорооны дарга  Д.Сугар баталгаа гаргаж өгөх  боломжтой гэсэн цохолт хийж  өгсөн. Олон жил хамтарч  ажилласнаа бодоод "Эрдэнэт”  үйлдвэр баталгаа гаргасан.  Үүнээс хойш "Стандарт”  банк наас хэд хэдэн удаа зээл  авсан. Бид сүүлд авсан зээлээ  зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг.      Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ "Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, "Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж "Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед "Жаст” групп "Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч  энэ компани оролцож байлаа. Тухайн үед "Эрдэнэт”  үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм.  Тэрхүү хүсэлтэд "Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад "Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр "Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг "Жаст” групп зээлсэн юм. " гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. Ер нь бол эндээс харахад Ч.Ганзориг захирал "Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо "жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л "Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм. Тэрчлэн Д.Сугар дарга "…Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  "Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд "Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.Мөн Ч.Ганзоригтой холбоотой нэг асуудал бол ТӨХ болон холбогдох албанаас  "Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд  агуулахын үлдэгдэл, худалдан авалтад шахааны бизнес орсон нь илэрсэн гэж байгаа. Тодруулбал, 10 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий эргэлтгүй бараа, материалын хуримтлал үүссэн байсан нь илэрснийг Ч.Ганзоригт мөн хамаатуулсан гэх мэдээлэл байдаг юм.

С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л  "Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. Тэгвэл энэ удаа тэрбээр эргээд захирлаар ирэхийг санагалзаж байгаа бол, "ёстой уучлаарай” гэж хэлбэл таарна, түүнд.

Эх сурвалж: Шуурхай.мн

“Эрдэнэт”-ийг удаа дараа самарсан Ч.Ганзоригийг эргүүлэн захирлаар томилох нь хэнд ашигтай вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани