Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралд дарамт болж байна

 

Намрын налгар цаг цаашилж, хүйтний улирал морилоод бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд орон нутаг болон нийслэлд цас их унасан учир тэр хэрээр хүйтний эрч чангарч байна. Тиймээс өвлийг өнтэй давах их ажлыг энд тэндгүй өрнүүлээд буй. Энэ цаг үед нийслэлчүүдийн нэн түрүүнд бэлтгэх бүтээгдэхүүн бол түлш юм. Өөрөөр хэлбэл, нүүрс, мод. Үүнийг л гэр хорооллынхон түлж, өвлийг өнтэй давдаг жамтай. Гэтэл сүүлийн арван жилд болж байгаагүй хүйтэн өвөл тохиох сургаар эсвэл цас орсонтой холбоотой ч юм уу нүүрс, модны үнэ огцом нэмэгдсэн талаар иргэд ярьж эхлэв. Тэдний хэлж буйгаар түлээний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн гэнэ. Тиймээс үүний дагуу энэ удаагийн сурвалжлагыг Баянзүрх дүүргийн "Цайз” захаас бэлтгэн хүргэж байна.

ТОМ ШУУДАЙТАЙ НҮҮРС 4500-5000, ЖИЖИГ НЬ

1800- 2000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙВ "Цайз” захын ойр орчимд буюу замын хоёр талаар том, жижиг шуудайтай болон "Портер”-той нүүрс зарж байгаа дүр зурагтай таарав. Үүний цаана хашаан дотор хэсэг хүн нүүрс буталж, түүнийгээ шуудайлж байгаа харагдлаа. Бид хэд хэдэн газраас нүүрс, мод ямар үнэтэй байгаа талаар тодруулав. Тэдний хэлснээр, Налайхын нүүрс том шуудайтай нь 4500-5000, жижиг нь 1800-2000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин Багануурын нүүрсний том шуудайтай нь 3000- 3500, жижиг нь 1500-1800 төгрөгийн ханштай байна. Тодруулбал, замын наана цаана байрлаж буйгаараа ялгаатай үнэтэй худалдаалж байлаа. Иргэд шуудайгаар нь цөөн тоотой авч байгаа тохиолдолд үнийг нь харьцуулаад яваад байдаггүй тааралдсан газраасаа авдаг гэнэ. Харин олон тоогоор нь эсвэл "Портер”-оор нь авахаар бол хэдэн төгрөгөөр хямдхан худалдаалж буй газраас авахыг зорьдог байна. Нэгэн иргэн "Портер” нүүрс авахаар зэхэж байгаа бололтой хуурай болон хогтой эсэхийг нь тодруулж байгаатай таарлаа. Түүний асуусан нүүрс Налайхынх бөгөөд дэвшнээс дээш овоолсон учир 240 мянган төгрөгийн үнэтэй байв. Худалдан авагчийн гэр "Цайз” захтай ойрхон төдийгүй халтиргаа гулгаагүй, өгсүүр биш газар байрладаг учир 235 мянган төгрөгөөр авахаар тохиролцсон юм. Худалдан авагч иргэн тэрбээр "Цайз захын ойр орчимд нүүрсний үнэ харилцан адилгүй байна. Би сая замын хойд талаар үнэ ханш, хуурай, нойтон зэргийг нь сураглаж яваад энд ирээд сэтгэлд нийцсэн тул авахаар боллоо. Ерөнхийдөө өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нүүрсний үнэ маш өндөр байна. Манайх "Портер” нүүрсийг хоёр сар түлдэг учир 2-3 тэвш нүүрсээр өвлийг давдаг. Хоёулаа ажил хийж байгаа тулдаа аргалж байна. Түүнээс эдийн засгийн хямралтай байгаагийн зэрэгцээ тогтмол ажил эрхэлдэггүй иргэд ийм үнэтэй нүүрсийг авч чадахгүй. Тиймээс өдрийн хэмжээндээ тааруулж шуудайгаар авах нь их байх шиг санагдлаа. Яагаад үнэ нь огцом нэмэгдчихсэн юм гэхээр "цаанаа үнэ нь өссөн” гэх юм ” хэмээв.

Түүний хэлсэнчлэн нүүрсийг шуудайгаар нь авч байгаа иргэд тухайн газарт цөөнгүй ажиглагдлаа. Тиймээс мод, нүүрсний үнэ огцом нэмэгдсэнээр иргэдийн амьдрал, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэн Б.Батсайханы сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Портер” нүүрс 240 мянган төгрөгөөс буухгүй байна. Ийм өндөр үнэтэй байгаа учраас аргаа барсандаа Багануурын хоёр шуудай нүүрс авлаа. Уг нь өнгөрсөн жилийн өдийд "Портер” нүүрс 140-150 мянган төгрөг л байсан санагдаж байна. Гэтэл өвөл дөнгөж эхэлж байхад яагаад ийм өндөр үнэтэй болчихдог юм бол” хэмээн гайхлаа. Ерөнхийдөө, "Цайз” захын ойр орчимд "Портер”-ийн тэвштэй чацуу Налайхын нүүрс 180-200 мянга бол овоолсон нь 230-250 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин Багануурынх үүнээс хэдэн төгрөгөөр арай хямдхан байлаа.

НАЛАЙХЫН НҮҮРС ОЛДОЦ БАГАТАЙ БАЙНА

Багануурын нүүрс Налайхынхаас хэдэн төгрөгөөр хямдхан байдаг нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, Багануурын нүүрс утаа тортог ихтэй, шаталт муу учир илч багатай гэдэг. Гэсэн ч иргэд амьжиргааныхаа төвшинд тааруулж сонголтоо хийхийн сацуу Налайхын нүүрсийг худалдан авах сонирхолтой байдаг аж. Гэсэн ч эдийн засгийн хямрал, ажилгүйдэл зэргээс шалтгаалан энэ удаад иргэд ихэвчлэн Багануурын нүүрсийг худалдан авч байгаа гэнэ. Бас нэгэн шалтгаан нь, Налайхын нүүрс олдоц багатай байгааг худалдагчид онцлов. Жил бүрийн өдийд нүүрсний үнэ буудаг боловч одоогоор нэмэгдсээр байгаа талаар жижиглэнгийн худалдагч Ж.Оюунаа хэллээ. Түүнтэй бид мод, нүүрсний үнэ ханш болон цаашид буурах хандлага байгаа эсэх талаар цөөн хором ярилцлаа.

-Налайхын нүүрс олдоц багатай байгаа гэсэн. Ямар шалтгаантай юм бол?

-Олдоц багатай нь үнэн. Учир нь, цаанаасаа орж ирэх нь бага байгаа. Налайхын уурхайн хэд хэдэн амыг хаасан сураг дуулдсан. Энэ мэт шалтгаанаар орж ирэх нь багасч, тэр хэрээр үнэ нь нэмэгдэж байгаа байх.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Муу байна. Ихэвчлэн шуудайгаар нь авч байгаа хэдий ч нэг удаадаа таваас дээш хэтрэхгүй. Өдрийнхөө хэрэгцээнд тааруулж л худалдан авалт хийж байна.

-Өнгөрсөн жилийн өдийд нүүрс хямдхан байсан гэх юм. Яг хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ?

-Үнэн л дээ. Өмнөх жилийн энэ үед машинтай нүүрсний үнэ уначихсан байсан. Тийм болохоор түүнийг дагаад жижиглэн нь хүртэл хямдхан байсан шүү. Тухайлбал, жижиг шуудайтай нь 1500, том нь 2500 төгрөг байсан. Үүнийг одоо худалдаалж байгаа үнэтэй харьцуулахад огцом нэмэгдсэн нь илт байгаа юм.

-Нүүрсийг шуудайгаар нь авч байснаас "Портер”-оор нь авах нь алдагдал багатай гэх юм. Та бүхэн шуудайлаад зарахад хэдэн төгрөгийн ашигтай байдаг вэ. Өдөрт хэдэн шуудай нүүрс борлуулж байна?

-Тийм байж магадгүй. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар тааруухан байгаа учраас жижиглэнгээр зарахаас өөр аргагүй. Өвлийн хүйтэнд өдөржин зогсч, хэдэн уут нүүрс зардаг. Ашиг байлгүй л яах вэ. Гэхдээ тийм ч их биш. Учир нь, иргэд ихэвчлэн 2-3 шуудай нүүрс авдаг. Ингээд тооцохоор заримдаа ойролцоогоор 20-30 шуудайг борлуулдаг.

-Цаашид нүүрсний үнэ буух хандлага байна уу?

-Нүүрсний ханш унахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, цаг агаар тогтуун дулаахан байх, уурхайн ам олон нээгдэх зэргээс шалтгаалан үнэ нь буурдаг. Хэрэв Налайхын уурхайн амыг нэмж нээвэл цаашид нүүрсний үнэ буурч, тогтвортой болно. Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхэн үеэр нүүрсний үнэ нэмэгддэг. Харин өдийд бол буурч, тогтвортой болдог үе нь. Гэтэл энэ удаад арай өөр л байна.

ХАР МОД 3500, НАРС 3000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Нүүрсний үнэ өндөр байгаа болон цаашид буурах талаар ийн тайлбарлалаа. Харин модны үнэ ч мөн ялгаагүй нэмэгдсэн талаар иргэд ярьсан учир ханшийг нь мөн сонирхсон юм. Худалдагчдын хэлснээр хар мод 3500, нарс 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Гэхдээ энэ бол замын хойд талд зогсч буй худалдаачдын хэлсэн ханш. Харин урд талдаа хар мод 4000 төгрөгийн үнэтэй байсан юм. Хэдхэн алхмын наана цаана 500-1000 төгрөгийн зөрүүтэй байгааг дахин дуулгая.

"ПОРТЕР” НҮҮРС 160-170 ШУУДАЙ БОЛДОГ ГЭНЭ

"Портер” нүүрсийг шуудайлж байгаа хүмүүстэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Тэдний хэлснээр тэвшнээс дээш овоолсон нүүрс дунд зэргийн шуудайгаар тооцоход 160-170 болдог гэнэ. Тиймээс бага зэрэг тооцоо хийж үзье. "Портер” нүүрсийг 250 мянган төгрөгөөр авч, багаар бодоход 160 ширхэг шуудайд хийнэ гэж тооцоход нэг шуудайг нь 220 төгрөгөөр авбал нийт 35200 төгрөгийн зардал гарна. Нийт зардал 285200. Харин 170 шуудай нүүрсээ тус бүрийг нь 3500 төгрөгөөр зарахад 595 мянган төгрөг болох юм. Ингэж тооцоход 300 гаруй мянган төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм. Энэ бол зөвхөн нэг "Портер” нүүрснээс олж буй ашиг. Гэхдээ жижиглэнгийн худалдагчдын хэлснээр 170 шуудай нүүрсийг нэг өдөр борлуулах боломжгүй. Багаар бодоход 3-4 өдөр шаардлагатай юм. Тиймээс дээрх тооцооллоор "Портер”-оор авсан нь иргэдэд илүү ашигтай нь харагдаж байна. Гэсэн ч зээлээс зээлийн хооронд амьдарч буй гэр хорооллын иргэд өрхийн төсвөөсөө нэг дор 200 гаруй мянган төгрөг гаргаж чадахгүй тул арга ядахдаа жижиглэнгээр нь худалдан авч, өдрөө аргацааж буйн цаана ченжүүдийн халаас түнтийж байгаа юм.

ТУС БҮР НЬ 45000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХОЁР КОВШ НҮҮРС "ПОРТЕР”-ЫН ТЭВШИЙГ ДҮҮРГЭДЭГ

Дээрх тооцооноос үүдэн "Портер” нүүрсийг уурхайн амнаас хэдэн төгрөгөөр худалдан авдаг талаар тодруулахаар Налайхын уурхайд ажиллаж буй хүнтэй утсаар холбогдлоо. Түүний хэлснээр, тухайн газартаа нэг ковш нь 45000 төгрөгийн үнэтэй бөгөөд "Портер”-т хоёр ковш хийхэд тэвш дүүрдэг байна. Үүнийг тооцоход портерийн тэвштэй нь чацуу нүүрсийг 90 мянган төгрөгөөр уурхайн амнаас авдаг гэсэн үг. Энэ нь нийслэлд ирээд дээр дурдсан үнэ буюу 180-200 мянгад хүрч байгаа юм. Түүнчлэн гурван ковшийг "Портер”-т хийхэд тэвшнээс дээш гардаг бөгөөд ийм хэмжээтэй нь уурхайгаасаа 135 мянган төгрөгөөр гарна гэсэн үг. Гэтэл энд ирээд 100 мянгаар нэмэгдэж байна. Харин өндөрлөгөөтэй "Портер”-т дөрвөн ковш нүүрс ордог боловч даац хэтэрч, халтиргаа гулгаанаас үүдэн осол гарах эрсдэлтэй хэмээн үзэж энэ жил өндөрлөгөөтэй "Портер”-оор нүүрс зөөхийг хоригложээ. Уурхайн амнаас авч буй үнэ болон нийслэлд худалдаалж байгаа нь асар зөрүүтэй. Үүнийг ченжүүд "Машиндаа 2-3 хонож, дугаарлан байж уурхайн амнаас нүүрс авдаг. Машины шатахуун, хоол ундны зардал гээд тооцвол их хэмжээний ашиг унадаггүй” хэмээн тайлбарлав. Энэ мэт байдлаар иргэд өөрийн хэр хэмжээндээ тааруулан нүүрсээ худалдан авч, өвлийн бэлтгэлээ базааж байв. Сүүлийн өдрүүдэд иргэд нүүрс, модыг эрчимтэй худалдан авч, тэр хэрээр ченжүүд үнээ өсгөсөн нь энэ сарын 19-нд Сибирийн хүйтэн агаар манайд орж ирэх бөгөөд ингэснээр хүйтний эрч эрс нэмэгдэнэ гэсэн мэдээлэлтэй холбоотой байж болох юм гэж таамаглах хүнтэй хэдэнтээ таарав. Нэг талаасаа ийм магадлал байж болох ч "Саалиа бэлдээгүй ч саваа бэлдэнэ” гэдэг шиг манайхан аливаа зүйлийн сургаар "хөөрцөглөж” байсан удаа цөөнгүйг хөгшид сануулав.

Дашрамд дурдахад, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн дарга Л.Оюунжаргалын хэлснээр сүүлийн арван жилд болоогүйгээр хүйтэрнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэнэ. Тодруулбал, сүүлийн арван жилийн арваннэгдүгээр сард ажиглагдаагүй хүйтэн болох бөгөөд хойд туйлын хүйтэн агаар Сибирээр дамжаад энэ сарын 19-нд орж ирэх бөгөөд 21-ийг хүртэл үргэлжлэх юм байна.

Нүүрсний үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралд дарамт болж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани