Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун гэж өөрчлөх шалтгаан нь юу вэ?

 
Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун гэж өөрчлөх шалтгаан нь юу вэ?Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар "Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оруулж хэлэлцүүлсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байна.
 
Тиймээс "Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах болсон шалтгаан, үзэл баримтлалыг нь судалж, танилцсан юм. 
 
Тогтоолын төслийн танилцуулгад дурдсанаар товчхондоо Дэлхийн өвөөр бүртгэгдсэн Бурхан халдун уул нь Монгол Улсын газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдээгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл бидний нэрлэж, хүндэлж заншсан Бурхан халдун уул нь Хан Хэнтий уулын нэрээр газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг учир ийн өөрчлөх шаардлага гарсан гэж тайлбарлажээ. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргаж байсан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Улмаар БНФУ-ын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаас энэхүү газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг албан ёсоор хүлээн авсан юм. 
 
Дэлхийн өвөөр бүртгүүлэхийн өмнө Дэлхийн өвийн төвөөс Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS) гэсэн хоёр зөвлөх байгууллагаар үнэлгээ хийлгүүлэхээр болж 2014 оны есдүгээр сард дээрх хоёр байгууллагаас тус бүр нэг эксперт манай улсад ирж, нэр дэвшиж байгаа газар нутгийг судлан танилцаад зарим үл ойлголцох асуудал гарч байгааг тэмдэглэсэн байна. 
 
Тодруулбал, Бурхан халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдэж байгаагүй болон зарим эрдэмтэн, судлаач хэд хэдэн байршилд Бурхан халдун уул байгаа гэсэн зөрүүтэй мэдээллээс шалтгаалан Бурхан уулын байршил тодорхойгүй, нэр дэвшүүлж байгаа уул нь Бурхан халдун гэдэг нь баттай нотлогдохгүй байна гэж үзэж байжээ. 
 
Гэсэн ч эрдэмтэн, судлаачдын гаргасан үндэслэлийг хэлэлцсэнээр шинжээчид нэмэлт мэдээлэл авч, олон талаас нь судалсны эцэст нэр дэвшүүлж буй уул нь Бурхан халдан уул мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 
 
Иймээс өмнө нь үүсч байсан тодорхойгүй, зөрүүтэй байдлыг арилгах шаардлага манай улсад тулгарч байгаа учир Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /В=48°45’43.3844,  L=109°00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2,361.5 метрт орших "Хэнтий Хан уул” гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг "Бурхан халдун” уул болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Уг саналыг БОАЖЯ-наас боловсруулж, Газрын тухай хуулийн дагуу хилийн цэс, газар усны албан ёсны нэрийг зөвхөн УИХ баталдаг учир ийн тогтоолын төсөл өргөн барих болсон байна. 
 
Тогтоолын төсөл батлагдсанаар Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх юм байна. 

Мөн тогтоолын төсөл батлагдсан ч шинээр хамгаалалтын захиргаа байгуулахгүйгээр 1992 оноос хойш хамгаалж ирсэн Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ.  
 
Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын газрын зураг дахь  "Хэнтий Хан уул” гэснийг "Бурхан халдун” уул болгож өөрчлөн солих ажил хийх юм. 
Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн өв соёл бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог. 
 
Бурхан халдун уулыг "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгууд” гэсэн нэрээр Дэлхийн өвд бүртгэж авсан ч энэ нь дан ганц Бурхан халдун уулыг бус түүнийг хүрээлэн орших бусад тахилгат газрууд болох Чингис хааны амьдралтай холбоотой түүхт газрууд, Түрэгийн жанжин Тоньюкукын гэрэлт хөшөө, Төгс баясгалант номын их хүрээ /Сарьдагийн хийдийн туурь/, Гүнжийн сүм, Өглөгийн хэрэм, Балдан бэрээвэн хийд, Биндэр овоо гэх мэтийн олон арван тахилга шүтлэгтэй газар нутгийг хамтад нь хадгалан хамгаалах шаардлага зүй ёсоор гарч байгаа аж.
 
Бурхан халдун уулаас монголчуудын шүтээн болсон Хэрлэн, Онон, Туул голууд эх аван урсах ба алдарт Хэрлэн болон Богдын голын нийлсэн хөндий, Хэнтий нуур, Босго тэнгэрийн даваа зэрэг "Монголын нууц товчоо”, бусад түүхэн эх сурвалжид дурдсан "Их газрын даваа”, "Их хааны энгэр”, "Их даваа”, "Их отго”, "Их уул” зэрэг нэртэй шүтлэгт газрууд олон байгаа нь монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь тахин шүтэж байсны нэг тод илэрхийлэл юм.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун гэж өөрчлөх шалтгаан нь юу вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани