Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална

Урд хөршид манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ өсч буй таатай мэдээ байна. Уг өсөлт нь хоёр шалтгаантай гэж шинжээчид үзэж байгаа юм. Эхнийх нь Хятадын Засгийн газрын зүгээс уурхайнуудыг хааж, заримынх нь ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаас нийлүүлэлт буурсан. Нөгөөтэйгүүр гангийн үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалж худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой аж.

Тус улсын нүүрсний импорт энэ оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.2 хувиар өсч, 180.18 сая тоннд хүрсэн тооцоо байна.

Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална

Гэхдээ нүүрсний үнэ өсч буй нь манай улсын хувьд таатай мэдээ боловч эрт баярлах болоогүй байна. Учир нь монголчуудад боломж олгосон дотоодын олборлолтын зогсонги байдлыг Хятадын засгийн газраас дахин үргэлжлүүлэх болсныг санах хэрэгтэй. Ингэснээр тус улсын Засгийн газраас дотоодын нүүрсний уурхайнуудаа дэмжин ажиллаж, Монгол, Австралийн нийлүүлдэг нүүрсний хэмжээ болон өртөг буурах магадлалтайг мартаж болохгүй.

Хятадын Засгийн газраас нүүрсний үнийг дунд хугацаанд харьцангуй өндөр түвшинд барих бодлого баримтлах төлөвтэй байгаа. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 73 ам.долларт барих сонирхолтой буй аж.

Хятадын дотоодын нүүрсний үнэ дунд хугацаанд 515 юаниар үнэлэгдэж, энэ ханшаа тогвортой барих бөгөөд нүүрсний уурхай болон нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ашиг орлогын балансыг тогтвортой хадгална хэмээн тооцоолж байна. Хятадын Засгийн газраас энэ оны эхээр нэг тонн нь 50 ам.доллартай тэнцэж байсан нүүрсний үнийг 46 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь "Newcastle”-ийн нүүрсний үнэтэй эн зэрэгцэж, далайгаар тээвэрлэх нүүрсний зах зээл дээрх үнийн 98 хувьтай тэнцэх хүлээлттэй байна.

Ер нь өмнөд хөрш нүүрсний үнийг өндөр байлгах сонирхолтой байгааг өнгөрсөн жилийн үйл явцаас харж болно. Тодруулбал, 2015 онд Хятадын Засгийн газраас нүүрсний секторт хэд хэдэн удаа интервенци хийсний дүнд тухайн оны нэгдүгээр сард нэг тонн нь 365 юаньтай тэнцэж байсан нүүрсний үнийг 616 юань хүртэл өсгөж байсан удаатай юм.

Үнийн өсөлт Монголд наалддаггүйн нэг шалтгаан

"WoodMac”-ийн судалгаагаар нүүрсний үнэ ирэх онд ч мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагч болон нийлүүлэгчдийн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний үнийн уналт зогсож, эргэн сэргэх болсон нь гарцаагүй таатай мэдээ. Гэхдээ Монгол Улсын хувьд нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээрх түвшинд хүргэж чадаагүй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээл дээр нүүрс 240 ам.доллараар үнэлэгдэж буй өнөө үед Монголын нүүрс экспортлогч компаниудын аль нь ч дээрх үнэд хүрэхгүй хэвээр байна. Тухайлбал, нүүрс экспортлогч гурван гол компанийн нэг болох төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьд нэг тонн нүүрсийг ердөө 33 ам.доллараар үнэлэн худалдаалж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн ¼ хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ одоо хэр нь бодит өртгөөр нь худалдааж чадахгүй байна. Сайн мэдээ нь Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний  үнийг нэмэгдүүлэх  зорилгоор дахин хэлэлцээ хийсний дүнд ирэх сард нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлаас 85 хувиар нэмэгдүүлэхээр болж байна.  

Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална

Харин "Энержи Ресурс” компанийн хувьд нүүрс харьцангуй өндөр үнэтэй худалдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нүүрсний хилийн үнэ 85 ам.доллараар үнэлэгдэж байсан бол энэ сард 96 ам.долларт хүрч, ирэх сард 107 орчим ам.доллар болж өсгөхөөр зорьж буйгаа компанийн зүгээс мэдэгдээд байна.

Дээрх хоёр компанийн нүүрсний үнэ харьцангуй зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь нэг нь нүүрс угаах баяжмалын үйлдвэртэй бол нөгөө нь уурхайн аман дээрээсээ шууд худалдаа хийдэгтэй холбоотой.

Тухайлбал, "Энержи ресурс” компани нүүрсээ угааж гаргаснаар нүүрсний үнийг харьцангуй өндөр байлгаж чадаж байгаа бол уурхайн аман дээрээс шууд худалдаалагддаг нүүрс маш хямд экспортлогдож, зуучлалын компаниар дамжин хэд дахин өндөр үнээр зах зээлд борлуулагддаг ч, зөрүү ашиг нь Монголын хилээс гадна үлдэж байна. Ийм л учраас өнөөг хэр нь Монголын нүүрс дэлхийн зах зээлд хангалттай үнэ хүрэхгүй хэвээр, монголчууд бодит ашиг хүртэж чадддаггүй уламжлал тогтсон хэвээр. 

Төрийн гавьяа

Манай улсын эдийн засгийг одоогоор уул уурхайн салбар бараг дангаараа үүрч явна. Гэвч гол тулгуур болсон энэ салбарын голлох үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд борлуулсаар, дундаас нь зуучлагч компаниуд ашиг хүртсээр. Монгол Улс гадагшаа гаргадаг цөөн хэдэн экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хагас дутуу болгоод гаргадаг жишээ олон. Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулралыг өнөө маргаашаа аргацаасан зээл, тусламж бус, угтаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр дарах нь хамгийн зөв шийдэл болохыг цөөнгүй судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч Төрийн эрх барих байгууллагын өмнө даанч хэзээ ч бодитоор яригдаж, яригдсан нь хэрэгжиж байсангүй. Дээрээс нь өмнөх Засгийн газрын "ачаар” томоохон хөрөнгө оруулагчдаа үргээн явуулснаар хөрөнгө оруулалт буурч, орох валют огцом багассаныг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүхий эдээ үнэ хүргэж чадахгүй байгаа нь зөвхөн нүүрсэн дээр бус, экспортоор гаргадаг бусад бүх л салбарын түүхий эд дээр ажиглагддаг гол алдаа.

Түүхий эдээ экспортлохдоо боловруулж, стандартад нийцүүлэн гаргавал дэлхийн жишиг үнэд хүргэх боломж бий. Энэ нь зөвхөн нүүрс болон бусад түүхий эдийг баяжуулах, боловсруулах тухай хэрэг биш. Угтаа Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралын хамгийн гол гарц. Учир нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр манай улсад орох валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр долларын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар гадаад валютын ханш тогтвортой байх боломж бий.

Нөгөөтэйгүүр орох валют нэмэгдсэнээр нөөц мөнгө нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарах дүр зураг харагдана. Гэвч манайд эсрэгээрээ, үндэсний үйлдвэрлэл гэх зүйл тун ховор. Байсан ч хэрэглэгчдэд хүрэх нь цөөн. Өдөр тутамдаа зарцуулж буй бидний мөнгө ихэнхи нь гадагшаа урссаар, гарах валютыг нэмэгдүүлж, долларын эрэлтийг үүсгэж, дотоодын мөнгөн тэмдэгтээ үнэ цэнэгүй болгож байна. Монголбанкны мэдээлснээр улс 2015 онд тоног төхөөрөмжийн импортонд 749 сая ам.доллар, аялал жуулчлалтай холбоотой импортонд 250 сая ам.доллар зарцуулж байсан бол зэсийн баяжмал гадагшаа гаргаснаар 2280 сая америк доллар оруулж иржээ. 2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улс дахь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцлийн байдлыг харвал урсгал тэнцэл 118.9 мянган ам.долларын алдагдалтай, хөрөнгө санхүүгийн тэнцэл 185.2 мянгад хүрсэн. Бүхэлд нь авч үзвэл төлбөрийн тэнцлийн нийт дүн хасах буюу гадаад валютын цэвэр нөөц 232.1 мянган ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. 

Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална

Харин экспортын өсөлт 5.39 хувиар, импортын өсөлт 14.3 хувиар тус тус буурсан нь Монгол Улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо үлэмж хоргодож, дотоодын үйлдвэрлэлээ хангалттай хөгжүүлж, экспортод гаргаж чадаагүйг бэлхэн илтгэж байна. Дэлгэрэнгүй задаргааг доорхи хүснэгтээс харж болно.


Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална

Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална

Дата мэдээллийн эх сурвалж. Монголбанк

Хятад нүүрсний үнийг өсгөх бодлого баримтална
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани