Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

 Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө
Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

2009 онд Монгол Улсыг дампуурлаас "Стэнд бай” гэхээсээ илүү ашигт малтмал, түүхий эдийн үнийн өсөлт л аварсан гэвэл худлаа гэж хэлэх хүн гарахгүй байх. 2900 ам.доллар хүртэл уруудаад байсан зэсийн ханш 2009 оны нэгдүгээр сараас огцом өсч, 10000 ам.долларт дөхсөн нь "Стэнд бай” амжилттай хэрэгжих, үнэндээ өрөө төлөх боломж бүрдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй мөнгө илүү гарч, харамсалтай нь эрх баригчид тэр мөнгөөр "хавтгайрсан" гэх тодотголтой халамжийн бодлого хэрэгжүүлсэн билээ. 

"Муу хүний заяа завагт” гэдэг шиг хямралын хоёр дахь давалгаа, ээлжит "Стэнд бай”-г  амжилттай давахад экспортын үнийн өсөлт дахин чухал үүрэг гүйцэтгэх магадлал өндөр болж байна.

Тэгвэл "Муу хүний заяа завагт” гэдэг шиг хямралын хоёр дахь давалгаа, ээлжит "Стэнд бай”-г  амжилттай давахад экспортын үнийн өсөлт дахин чухал үүрэг гүйцэтгэх магадлал өндөр болж байна.

Зөвхөн 2017 оныг авч үзэхэд л экспортын голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд сүүлийн хэдэн жилд анх удаа эрх баригчдын төсөөлсөнтэй тэнцүү буюу илүү тогтох нөхцөл бүрджээ. Ирэх жилийн төсвийн нийт орлогын 17 хувийг уул уурхайн салбараас орж ирэхээр тооцсон. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвт дүн шинжилгээ хийсэн судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад энэ 17 хувь дотроо голлох байр суурь эзэлдэг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ тус бүр дээрээ өсөхөөр байна.

Зэс

Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

УИХ 2017 оны төсвийн төсөлд нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4,599.4 ам.доллар, зах зээлийн үнэ 4800 ам.доллар байхаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.3-т "гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тодорхойлсон үнийн түвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг хэлнэ” гэжээ. Жилийн дунджаар тооцоход тонн зэсээс 4599.4 ам.доллар орох ёстой гэсэн утга. Тэгвэл ирэх жилд зэсийн зах зээлийн үнэ үүнээс өндөр тогтох итгэл улам батжиж байгаа юм.

Төсөв батлах үед зэсийн үнэ энэ онд өснө гэсэн найдвар маш бага, эсрэгээрээ унах ч магадлалтай байсан. Тухайлбал, Австрали улсын Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газраас нийтэлсэн хэвлэлд 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн, хэрэглээ 23.8 сая тонн буюу 200 мянган тоннын илүүдэлтэй гарна гэж таамагласан нь бусад агентлагуудын судалгаатай дүйж байсан юм.

Харин энэ сарын 8-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зах зээлд огцом өөрчлөлт гарч, зэсийн үнэ огцом өссөн юм. Энэ өсөлт нөлөөгөө үзүүлж, зэсийн үнэ цаашдаа шалдаа буухгүй гэж үзэх хүмүүс ч гарч ирсэн. Зах зээлийн судалгаанд бодитой таамаглал гаргадгаараа алдартай "Goldman Sachs Group Inc” зэсийн үнийн ойрын 12 сарын таамаглалдаа өөрчлөлт оруулж, 4200 байсныг 4800 ам.доллар болгон нэмэгдүүлсэн нь үүний жишээ юм. Зэсийн үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээс тогтдог. Гол худалдан авагч БНХАУ, АНУ-ын хэрэгцээнээс шалтгаалдаг гэсэн үг. Дэлхийн нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг "аварга мангас” БНХАУ үйлчилгээний салбартаа нэмүү өртөг шингээх бодлого зарласны дараа зэсийн үнэ ханш уналтад ороод байсан. Яг одоогийн байдлаар гэхэд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр нийлүүлэлт талдаа 400 мянган тоннын илүүдэлтэй байгаа аж. Гэтэл гол хоёр хэрэглэгчийн нэг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп ялсан нь зэсийн эрэлтийг ойрын ирээдүйд нийлүүлэтээс өндөр байлгах нөхцөлийг бүрдүүлжээ.

АНУ дэд бүтцийг хөгжүүлэх өөрийн гэсэн төлөвлөгөөтэй. 2011 онд 2020 он хүртэл хийх ажлаа төлөвлөсөн ч биелэлт нь хангалтгүй төвшинд явж иржээ. Б.Обамагийн засаг захиргаа нийгмийн халамжид хэт анхаарч, дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтаа үргэлж дутуу оруулж байснаас шаардлагатай хэмжээнд хүрдэггүй байж. Харин Д.Трамп сонгуульд нэр дэвшихдээ бүтээн байгуулалтад зориулах хөрөнгийн хэмжээг нэг их наяд ам.долларт хүргэх амлалт өгч, улмаар ялалт байгуулсан нь АНУ-ын зэсийн хэрэглээг 25 хувиар өсгөнө гэж шинжээчид тооцож байна. 

Тооцоог гаргасан эдийн засагчдын өгүүлснээр, энэ удаагийн өсөлт хэтэрхий огцом буюу хүснэгтэд парабол хэлбэрийн муруйг үүсгэж буй. Ийм маягаар тогтсон үнэ тогтвортой байдаггүй харин хэлбэлзэл бага буюу зиг заг хэлбэрт шилжсэн цагт л тухайн тогтсон ханш тогтворжих магадлал өндөрсдөг байна. Энэ ч үнэн болж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 6000 ам.долларт хүрсэн ханш одоо 5500 ам.долларт хүртэл уруудаад байгаа. Гэхдээ ямар ч байсан 5000-аас буухгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм. 

Лондоны металлын бирж дээр өчигдрийн байдлаар шууд өгөлцөж авалцах үнэ 5427 ам.доллар, харин гурван сарын гэрээний үнэ 5495 ам.доллар буюу 68 ам.доллараар илүү байгаа юм.

Дэлхий даяар байрласан хөрөнгийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц өнгөрсөн есдүгээр сараас хойш 32 хувиар багасчээ.Энэ нь цаашид эрэлт өсөхийн хамгийн тод дохио гэнэ. Хөрөнгийн биржүүдэд хийгдэж буй урт хугацааны гэрээний үнэ нь шууд худалдан авалт хийх гэрээнийхээс өндөр тогтож байгаа нь цаашид үнэ өснө гэсэн бас нэгэн тэмдэг аж. Лондоны металлын бирж дээр өчигдрийн байдлаар шууд өгөлцөж авалцах үнэ 5427 ам.доллар, харин гурван сарын гэрээний үнэ 5495 ам.доллар буюу 68 ам.доллараар илүү байгаа юм. БНХАУ экспортоос хэт хамааралтай байгаадаа дүгнэлт хийж, өртгийг дотооддоо шингээх бодлого баримтлах болсон. Өөрөөр хэлбэл үйлчилгээний салбараа илүү хөгжүүлэхээ албан ёсоор зарласан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлтийг сааруулж, зэсийн хэрэглээг багасгах ч АНУ, Энэтхэгийн хэрэгцээ өссөнөөр энэ бууралтыг хангалттай нөхөж, улмаар хомсдол үүсгэх гэнэ. Энэ нь зэсийн үнэ хангалттай өндөр тогтох боломжийг бүрдүүлэх ажээ.

Ирэх оны төсөвт Уул уурхайн салбараас 2017 онд нийт 1,004.4 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцсон. Үүний 63 хувь буюу 638 тэрбум төгрөг нь зэсийн экспортоос төвлөрөх учиртай. Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар өсвөл төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо бий. Хэрвээ зэсийн үнэ шинжээчдийн төсөөлсөнчлөн жилийн турш 5400 ам.долларт хэлбэлзчихвэл (Лондоны металлын бирж дээр тогтсон үнэ сүүлийн хэд хоног өөрчлөлтгүй байгаа нь найдвар төрүүлж буй) төсөвт чамлахааргүй мөнгө төвлөрөх нь дамжиггүй. Үнэ өсч, экспорт нэмэгдвэл 50 мянган тонн баяжмал тутамд 6.6 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр авах нөхцөл ч үүсэх магадлалтай юм.   

Нүүрс   

Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

Төсвийн төсөлд нүүрсний экспортоос 226 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Коксжих нүүрсний үнийг тонн тутам 52 ам.доллар, боловсруулаагүй нүүрсийг 32 ам.доллар, экспортын хэмжээг 23 сая тонн байна гэж үзэхэд ийм тоо гарч байгаа юм. Энэ салбарын үнийг тогтоход голлох нөлөө үзүүлдэг гангийн үйлдвэрлэл хэрэглээнээсээ яльгүй илүү байна гэж шинжээчид таамаглаж буй. Гэвч дээр өгүүлсний нэгэн адилаар АНУ, Энэтхэг бүтээн байгуулалт өрнүүлэх төлөвтэй байгаа тул коксжих нүүрсний үнэ энэ оны эхэн шиг хэт доошоо орохгүй гэдгийг салбарынхан хэлж буй. Уул уурхайн том компаниуд нүүрсний салбар руу орж, ашиглалтгүй байсан орд, уурхайнууд эдийн засгийн эргэлтэд орж эхэлсэн нь үүнийг баталж байгаа юм. Төсөв боловсруулагчид коксжих нүүрсний зах зээлийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс таван ам.доллараар буурвал төсвийн орлого 12 тэрбум төгрөгөөр, экспорт нэг сая тонноор буурвал 4.5 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоо гаргасан байсан. Өсвөл эсрэгээрээ байх нь мэдээж. Уг нь дэлхийн зах зээлийн үнээр өгдөг бол энэ салбараас орж ирэх мөнгөний хэмжээ төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдэх ч боломж бий. Учир нь, ашигт малтмалын үнэ ханшаар дагнан судалгаа хийдэг агентлагуудын гаргасан 2017 оны таамаг үнэ манай төсөөлснөөс хамаагүй дээгүүр буюу 80 орчим ам.доллар байна. Энэ салбарын том тоглогч Австрали гэхэд зах зээл сэргэсний дараа 2017 оны төсөвтөө коксжих нүүрсний үнийг 91 ам.доллар байхаар тооцсон байх жишээтэй. Эдийн засагчдын зүгээс "хэт өөдрөг төсөөлөл”, "Олборлолтоо багасгах БНХАУ-ын шийдвэрт улс төр орсон байх магадлалтай, түүнчлэн нөөцөө ашиглах зорилгоос үүдэлтэй” гэсэн шүүмжлэл их сонссон ч австраличууд алд дэлэм алдаж таана гэж юу байх вэ. Манайх хамгийн гол нь урд хөрштэйгөө тохиролцож, үнээ байж болох дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлж чадвал төсвийн алдагдлыг чамгүй нөхчих боломж энэ салбараас харагдаад л байна.

Алт

Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө

2017 оны төсөвт нэг унци алтны үнийг 1.255 ам.доллар байхаар тооцож, төсөвт 47.1 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлнэ гэж төлөвлөж буй. Тэгвэл энэ салбарт ч үнэ төлөвлөсөн хэмжээнд юм уу түүнээс илүү гарах боломж бүрэн байна. Энэ салбарын эрэлт хэрэглээний, хэрэглээний бус гэсэн үндсэн хоёр салбарт хуваагддаг. Хэрэглээнийх нь дотроо хөрөнгө оруулалтын, хөрөнгө оруулалтын бус гэх мэтээр задраад явчихна. Гоёл чимэглэл, үйлдвэрлэлийн зорилгод ашиглагдаж байгаа алт үүнд хамаарна. Олборлож байгаа нийт алтны 15 хувь нь энэ салбарт хамаардаг. Харин үлдсэн хэсэг нь зах зээлд нийлүүлэгдэлгүй, цаасан мөнгө, үнэт цаасны баталгаа болон банкинд хадгалагддаг байна. Алтны нөөцөө нэмэгдүүлэх өрсөлдөөн Энэтхэг, Хятад хоёр улсын хооронд үргэлжилсэн хэвээр, хэрэгцээ улирлаас улиралд нэмэгдсээр байгаа тул алтны үнэ ханш энэ ондоо ямар ч байсан манай төсөвт тооцсон 1255 ам.доллараас буухгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Учир нь алтны үнэ өсгөдөг гурван хүчин зүйл энэ жил нэг цэгт төвлөрчээ. Эхнийх нь, хэрэгцээ. БНХАУ өнгөрсөн жил 984.5, Энэтхэг 848.9, АНУ 192.8, ХБНГУ 123.8 тонн алт хэрэглэсэн. Эдгээр улсууд нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах нь тодорхой байгаа. "Брексит” Их Британийн эдийн засагт ямар уршиг авчрахыг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Европчууд XIX зууны үед "Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлээд улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог "бичигдээгүй хууль” үйлчилж ирсэн. Онцгой чанартай энэ металлын үнэ ханш цаг цөвүүн болоход өгсч,  тайван цагт унадаг сонин зүй тогтолтой. Эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын хандлага гэд алтны ханшийг тодорхойлоход оролцдог хүчин зүйлүүд олон ч ерөнхийдөө үнээ барьдаг. ЗХУ Афганистанд цэрэг оруулж, АНУ капиталист орнууд Москвагийн олимпийг бойкотлосон 1980 онд алтны ханш хамгийн анх 850 ам.долларт хүрсэн. Тэгвэл Сири, Украины асуудлаас болж бүс нутгийн чанартай дайн дэгдэх магадлал ихсэж буй энэ үед алттай улс хэзээ ч алдаатай наймаа хийхгүй нь ойлгомжтой гэж үзэх шинжээчид олон байгаа юм. 

Эрх баригчид Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого хоёр их наяд 589.2 тэрбум төгрөг байхаар тооцож баталсан. Тэгвэл ирэх оны хувьд ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах магадлал тун өндөр байна.

http://eagle.mn/r/20284
Түүхий эдийн үнийн өсөлт төсвийн цоорхойг нөхнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани