Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.АМБАГА: МОНГОЛЧУУД АНАГААХЫН САЛБАРТ НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭХ СУУРИЙГ НЬ ТАВИЛАА

 М.АМБАГА: МОНГОЛЧУУД АНАГААХЫН САЛБАРТ НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭХ СУУРИЙГ НЬ ТАВИЛАА
Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбагатай  хөөрөлдлөө. Тэрбээр салимон, нефромон, хоффитас зэрэг эмийг шинээр гаргаж олны хүний өвчнийг анагааж байгаа гавьяатай хүн билээ. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулсны 55 жилийн ой,шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Шинжлэх ухаан, инноваци-2016” үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг бүтээлийн шагналыг тэрбээр "Цан сэр-3” эмээрээ хүртсэн юм. 

-2016 оны шинжлэх ухааны инновацийн шилдгийн шилдэг бүтээлийн нэгээршалгарсан "Цар сэр-3” эмийнхээ талаар танилцуулна уу?
-Би арав гаруй эм шинээр найруулан гаргасан. Тэдгээрээс салимон, нефромон хоффитас гурав манай улсын эмийн сангийн сүлжээгээр борлуулагдаж байна. "Цан сэр-3” нь уламжлалт анагаах ухааны жороор, орчин цагийн анагаах ухаантай холбож хийсэн эм. Ургамлын гаралтай, гурван найрлагатай. Цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй шинэ эм юм. 

-Таны эрдэм судлалын ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Би дөч гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. 1971 онд анагаах ухааны их сургуульд сурсан. Төгсөөд 1977 онд 22 настайдаа тэр үеийн ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд уламжлалт анагаах ухааны нэрт эрдэмтэн доктор Ц.Хайдавын удирдлага дор эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажилд орж байлаа. 1979 онд ОХУ-д аспирантурын шалгалт өгөөд тэнд суралцахаар болсон. 1984 онд ОХУ-ын Москва хотноо анагаах ухааны дэд докторын зэргээ хамгаалсан. Төгсч ирээд хүрээлэндээ ажилласан үеэс миний судалгааны гол ажил эхэлсэн дээ. Дорно дахины анагаах ухаанд хий, шар, бадгана, таван махбод гэж их сонирхолтой онол байдаг. Энэ онолын мөн чанарыг олох гэж 30 гаруй жил ажиллалаа. Судалгааныхаа явцад нэгэн зүй тогтлыг илрүүлсэн юм. Тэр юу гэхээр хий, шар, бадгана нь хүн биед байдаггүй, бодитой зүйл биш. Энэ нь хүний оюун ухаанд бий болсон хийсвэр ойлголт гэдгийг мэдсэн. Хүн болон амьтан ургамалд гурван төлөвт байдаг хий, шар, бадганы онолыг нөхцөлдүүлсэн зүйл амьд эсийн дотор ямар зүйл байдаг юм гэсэн судалгааг хийсэн гэсэн үг. Энэ судалгаагаар эс болгоны дотор мембран, редокс, потенциал гэсэн гурван төлөвт шугам байдгийг нээсэн. Энэ шугам дээр электрон протоны урсгал дөрвөөс таван секундэд нэг удаа бүтэн эргэдэг юм байна. Тэр нь есөн дамжлагатай байна гэдэг цоо шинэ зүй тогтлыг илрүүлсэн юм. Энэ тогтолцоо нь нэг тохиолдолд хий, нөгөөд шар, эсвэл бадганаар кодлогдсон байдгийг олж тогтоогоод уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухааныг би өөрийнхөө шинэ үзэл баримтлалаар хооронд нь холбосон. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд зарим хүн намайг хий, шар, бадганын онолыг тайлбарлахын тулд л энэ гурван төлөвийг ярьдаг гэж боддог. Ингэж ойлгож болохгүй. Энэ гурван төлөв нь зөвхөн хий, шар, бадганын онолыг тайлбарлах зүйл биш. Энэ бол биологийн шинжлэх ухааны маш том тогтолцоо юм. Үүнийг дэлхийн том эрдэмтэд хүртэл ярьдаг. Гэртэй зүйрлүүлбэл би есөн ханатай том гэр байгуулчихлаа гэсэн үг. 
Дэлхийн эрдэмтэд бол нэг ханаар нь хэсэгчлэн судлаад Нобелийн шагнал хүртээд байсан юм. Би тэдгээрийг бүгдийг нь нэгтгээд
энэ том тогтолцоог нээсэн. Энэ тогтолцоог нээснээр мембран, редокс, потенциалын гурван төлөвийг ашиглаад хүний бодис энергийн солилцоог жолоодож болно. Хүмүүс чихрийн шижнээр их өвдөж байна. Үүнийг эмчлэх маш олон эм бий. Эдгээр эмийг мембран, редокс, потенциалын гурван төлөвт шугам дээр аль төлөвийг нь ихэсгэж байгаад чихрийн шижингийн эм хэрэглэхийг нь шийдэх юм бол эмчилгээний үр дүн туйлын сайн байдаг. Өөрөөр хэлбэл, чихрийн шижнийг эмчлэх эмийн үр дүн 70 хувь үйлчилж байлаа гэхэд энэ гурван төлөвт шугамыг ашигласнаар эмийн үр дүн 100 хувь үйлчилнэ гэсэн үг.
Хорт хавдартай хүн янз бүрийн эм хэрэглээд төдийлөн үр дүнд хүрдэггүй. Үүний гол учир нь, хавдрын эсрэг үндсэн эмчилгээний эм хэрэглэхийн сацуу эмийн үр дүнг тэтгэж дээшлүүлж чадах төлөв байдалд нь оруулж чаддаггүйд байсан. Харин мембран, редокс, потенциалын гурван төлөвийн аль нь дээр нь хорт хавдрын эсрэг эм сайн үйлчлэхийг олох юм бол эмийн үйлчилгээ маш өндөр байна.

-Таны уламжлалт анагаах ухаан, орчин цагийн анагаах ухааныг шинэ мэдлэгээр холбосон NCM онолыг гаднын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд онцолж буй юм билээ. Хүмүүст энэ онолынхоо талаар тайлбарлах уу?
-Энэ нээлтийг олон улсын нэр хүндтэй 10 гаруй сэтгүүлд хэвлэсэн. Мөн өнгөрсөн долоодугаар сард Германы "Lambert Academic Publishing” хэвлэлийн газраас и-мэйл ирсэн. Захидалд "Интернэтээс хайлт хийж байх үед Монголын Амбага гэдэг хүний нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний өгүүлэл "Асаdemic Research” сайтад хэвлэсэн байсныг бид олж харлаа. Энэ өгүүлэл бидний
анхаарлыг их татлаа. Хэрвээ танд энэ судалгааны чинь ном байгаа бол бид хэвлэж өгөх бололцоотой. Гэхдээ таны номыг англи хэлээр орчуулсан байх ёстой” гэсэн. Би номоо англиар орчуулчихсан байсан учир тэдэнд илгээсэн. Долоо хоногийн дараа "Таны номыг хүлээж авлаа. Манай шинжээчид номыг хэвлэж болох эсэхийг судалж байна” гэж хариу ирсэн. Хэд хоногийн дараа дахин хариу ирээд "Олон улсын эрдэмтдийн баг таны бүтээлийг хэвлэхээр шийдлээ” гэсэн. Тэгээд гэрээ байгуулсан гэрээний нөхцөлд "Таны номыг бид үнэгүй хэвлэнэ. Гэхдээ зарах борлуулах эрх нь бидэнд үлдэнэ. Харин та номоо 60 хувийн хямдралтай үнээр худалдаж авна” гэж заасан. Одоо ном маань "Amazon.com” сайтад "Integrated NCM medicine with s-NCM new knowledge” гэсэн нэрээр борлогдож  байгаа. Тус хэвлэлийн газар номын минь талаар "Энэ нээлт бол ангаах ухааны цоо шинэ үзэгдэл. Өмнө нь ийм агуулгатай бүтээл гарч байгаагүй. Манай хэвлэлийн газартай хамтарч ажилладаг эрдэмтэн судлаачид их сонирхолтой бүтээл болсон байна гэж дүгнэсэн.
Юугаараа сонирхолтой байна гэхээр нэгдүгээрт, та амьд эсийн бүтцийн үйл ажиллагааг огт өөр төвшинд тайлбарлажээ. Бид өмнө нь, амьд эс, ДНК, РНК гэдэг байсан бол та электрон, протон гэдэг түүнээс нарийн төвшинд тайлбарласан байна. Хоёрдугаарт, электрон протон гэдэг зүйл амьд эсийн үйл ажиллагааны гол хүчин зүйл гэдгийг зөв тогтоожээ. Гуравдугаарт, электрон протоны үйл ажиллагаа ямар нэгжээр явагдаж байдгийг тогтоож чадсан байна. Ингэснээр та хоорондоо ердөө холбогдож өгдөггүй байсан нэг талаараа хийсвэр онолтой уламжлалт ангаах ухаан болон орчин цагийн анагаах ухааныг цоо шинэ мэдлэгээр холбожээ. Энэ нь анагаах ухааны цоо шинэ мэдлэгийг та бий болгосон гэсэн үг” хэмээн бичсэн байсан шүү.

-Тэгэхээр та шинжлэх ухааны цоо шинэ нээлт хийжээ?
-Би өөрийнхөө хийж буй ажлыг хүний хийгээгүйг хийсэн гэж дөвийлгөмөөргүй байна. Эрдэмтэн хүний хийх ёстойг л хийсэн гэж бодож байна. Ер нь Монголын эрдэмтэд их зүйлийг бүтээх хэрэгтэй. Зөвхөн Монголын биш дэлхийн төвшинд бүтээх хэрэгтэй гэж боддог. Дэлхийн эрдэмтэдтэй оюун санаагаараа уралдах хэрэгтэй. Бас тэдэнтэй нэг баг болж ажиллах хэрэгтэй. Тэдэнд өөрсдийн бүтээсэн зүйлээ танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.

-Таны шинэ нээлтийг олон улсын эрдэмтэд дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Харин дотоодын эрдэмтэд ямар байр суурьтай байна вэ?
-Манайхан ойлгодоггүй юм. Яагаад гэвэл, одоохондоо энэ арай хүнд сэдэв. Электрон, протон, мембран, редокс, потенциалын гурван төлөвт шугам гээд анагаах ухаанд цоо шинэ үзэл баримтлал, нээлтийг ярьж байгаа учир хүмүүст ойлгоход их бэрх байх шиг. Тэгээд ойлгож чадахгүй болохоор үүнийг үнэлж, дүгнэх тал дээр хоёрдмол байдалтай байдаг юм болов уу гэж боддог. Бас зарим хүн намайг үүнийгээ ярихаар зүгээр нэг хий, шар, бадганын онолыг тайлбарлах гэж нэг ийм ярьдаг гэж боддог. Гэхдээ би Монголын эрдэмтдийг миний нээлтийг ойлгосонгүй, үнэлсэнгүй гэж гомдлоод баймааргүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ноён оргилд том нээлт хийх нь миний зорилго.

-Энэ онолыг нээснээр ямар ач холбогдолтойг энгийнээр тайлбарлаж болох уу?
-Амьд эс бий болоод 4.4 тэрбум жил болсон. Анагаах ухаан бий болоод гурван мянган жил болжээ. Хүн, амьтны бие эсээс тогтдог гэдгийг нээгээд 400 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд анагаах ухаан дөрвөн зүйлийг олж мэдэхээр зорилго тавьсан байдаг. Нэгдүгээрт, хүн хэрхэн эрүүл байдаг вэ гэдгийг тайлбарлах, түүний дараагаар өвчний учир шалтгааныг тайлбарлах, өвчилсөн бол түүнийг оношлох, дөрөвдүгээрт эмчлэх аргийг нь олох зорилго бий. Энэ дөрвийг олдог ерөнхий тэгшитгэл байх ёстой доо. Юм болгоныг энд тэндээс нь яриад байх биш хамгийн гол ойлголт нь юу вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр бүхий л анагаах ухааны хайдаг дөрвөн гол асуудлыг боддог амьд эсийн тодорхойлолт их муу байсан. Миний ажлын үр дүн бол энэ цагиргийг бүтэн болгосон явдал байгаа юм. Идсэн хоол, амьсгалсан агаар хоёр хаана очиж уулздаг юм, юу болдог вэ гэдгийг гаднын эрдэмтэд тайлбарлаж чадахгүй, хоёр гишүүнтэй дутуу тэгшитгэл гаргаад байсныг би үл мэдэгдэх гишүүнийг нь олж, бүтэн болгож, тэгшитгэлийг гүйцээсэн. Үүнийгээ гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн, эрдэмтэд маш их сонирхож байсан.
Энэ цагиргийн гурвыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн байдаг. Тав дахийг нь нээсэн эрдэмтэн бас Нобелийн шагнал хүртсэн. Харин энэ цагиргийг хэн ч битүүрүүлж чадахгүй байсан хэрэг. Би үүний үл мэдэгдэх гишүүнийг олоод битүү цагираг болгож чадсан юм. Өнөөдөр гадаадын эрдэмтэд үл мэдэгдэх гишүүн нь нээрээ яг энэ байсан байна гэж санал нийлдэг. Өмнө нь үүнийг нэг томьёо, нэг цагирганд оруулж чадаагүй байсныг та оруулж чадлаа гэдэг.

-Нобелийн шагналын талаар та нэлээд хэд дурдлаа. Таны энэ нээлт Нобелийн шагнал авах магадлалтай юу?
-Нобелийн шагнал авахын тулд "Шинэ санаа ол түүнийгээ гаднын хэвлэлд бич, бич, бич” гэж ярьдаг. Ингэж байж хүмүүсийг анхаарлыг хандуулах хэрэгтэй юм билээ. Амбага гэдэг хүн ахиад их бичих хэрэгтэй юм болов уу. Хэзээ нэгэн цагт тэд олж харна. Монгол хүн ийм хэмжээний оюунтай гэдгийг харуулна гэж боддог. Энэ шагнал надад биш юм аа гэхэд монгол хүнд ирнэ гэдэгт итгэдэг. Миний энэ үзэл баримтлалыг гадаадынхан өнөөдөр хүлээн зөвшөөрчихсөн ч гэсэн хүчтэй хандаж өгөхгүй байгаа ч гэсэн манай дараагийн үеийн эрдэмтэд энэ санаагаар Нобелийн шагнал авна. Би өөрөө энэ шагналыг авна гэдэг бараг худлаа биз. Харин энэ шагналыг монгол хүн авах суурийг нь өөрийгөө тавилаа гэж боддог.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

М.АМБАГА: МОНГОЛЧУУД АНАГААХЫН САЛБАРТ НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭХ СУУРИЙГ НЬ ТАВИЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани