Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Зоригтод Оюутолгойн гэрээг өөрчлөх даалгавар өгч дэд сайдаар томилох уу

 
"Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын тохироо эрх баригч намын фракци хооронд бүтэн сар гаруй дуншсаны эцэст Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Х.Бадамсүрэнг тус албан тушаалд томилох шийдэлд хүрсэн. Ингэснээр дэд сайдын суудал эзэнгүйрэв. Х.Бадамсүрэнгийн нэр "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар яригдаж эхлэхтэй зэрэгцээд дэд сайдын суудлын төлөөх марафон эхэлсэн нь нууц биш. Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилно гэх мэдээлэл ч яваад амжив. Гэхдээ энэ тийм ч амархан шийдэгдчих асуудал биш. МАН яамдын дэд сайд нарыг томилохдоо Удирдах зөвлөлөө хуралдуулж, санал хураалтаар сонгон шалгаруулалт хийсэн болохоо зарлаж байсан нь саяхан. Одоо ганц сайдын томилгоо дээр намынх нь Удирдах зөвлөл хуралддаггүй юмаа гэхэд удирдлагын түвшинд нухацтай ярилцах нь тодорхой.
 
Дараа нь Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажна. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын нэр яригдаж байна. Эндээс хамгийн хүчтэй нөлөөлөлтэй нь Т.Бадамжунай. М.Энхболдын фракцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг Т.Бадамжунай "Эрдэнэт” үйлдвэрийн захиралд яригдаж байсан ч 49 хувийг эзэмшигч талтай худ ургийн холбоотой тул намаас нь болгоомжлол үүсгэснээр мултарсан.
 
Ерөнхийдөө сонгуулиас хойшхи МАН-ын бялуу хуваалтын гол ажлыг эмхэлж, охин нь Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар орчихоод байтал өөрөө хоосон хоцроход хүрээд байгаа нь аз уу, эз үү гэх асуулт дагуулна. Түүнд хангалттай сайн албан тушаал ногдуулах өрөнд нам нь уначихаад буй тул энэ эрчээрээ дэд сайдаар сонгогдох ч магадлалтай. Гэхдээ богино хугацаанд М.Энхболдын дэмжлэгээр ерөнхий менежерээс УИХ-ын гишүүн, улмаар Засгийн газрын танхимд орж ажилласан Т.Бадамжунайг намын нөхөд нь мэргэжлийнх нь чадамжийн үүднээс "голсон” сурагтай. Харин түүний оронд Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг дэд сайдаар томилуулах асуудал нам дотор нэлээд хүчтэй яригдаж буй аж. Учир нь, С.Баярын Засгийн газрын үед Д.Зоригт танхимынхаа хамгийн залуу гишүүн нь байж, Оюутолгойн гэрээ зурагдах үйл явцад оролцсон хүн.
 
С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж явсан Д.Зоригт бүр сайд болохоосоо өмнө Тавантолгой, Оюутолгой төслийн томоохон ажлын хэсгүүдэд багтаж, "Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж, ах нартаа "тоогдсон” байдаг. МАН-ын залуу сэхээтнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Д.Зоригт улстөр судлаач, хуульч мэргэжилтэй. Орос, япон, англи хэлтэй. Тиймээс ч МАН-ын гишүүд Оюутолгойн гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам руу  нь илгээхээр ярилцаж байгаагаа нуухгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.Зоригтод намынх нь нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлүүлэх даалгавар өгч, Уул уурхайн дэд сайдаар томилох асуудлаар лобби хийж байгаа аж. Эдийн засаг хямралтай буй энэ үед Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, нэмэх оноо авах хүсэлтэй гишүүд олон бий.
Д.Зоригтод Оюутолгойн гэрээг өөрчлөх даалгавар өгч дэд сайдаар томилох уу
 
Эдгээр гишүүд Д.Зоригтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох асуудалд онцгой анхаарч буй бололтой. Гэхдээ өнөөгийн нөхцөлд Д.Зоригтын ард том нөлөөлөл байхгүй. Мөнхүү нөгөө талд УИХ-ын гишүүн асан Д.Загджав яригдаж байгаа ч тодорхой мэдээлэл алга байна. Дэд сайдын томилгооны эцсийн шийдлийг Засгийн газар бус намын удирдлагын түвшинд шийднэ. Гол өрсөлдөөн Т.Бадамжунай, Д.Зоригт нарын дунд явагдах нь ч тодорхой байна. Нөлөө ихтэй нь үү, том даалгавар өгөх замаар мэдлэгтэйг нь явуулах уу гэсэн хоёр сонголт байна. Үүнтэй зэрэгцээд хотын фракцийн нөлөөг яг өнөөгийн түвшинд ямар байгааг харах боломж нээгдэж буйг ч онцлууштай.
 
Ж.МЯДАГБАДАМ medee.mn

Д.Зоригтод Оюутолгойн гэрээг өөрчлөх даалгавар өгч дэд сайдаар томилох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани