Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрсний бохирдол хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсээр

 

 

 


Судалгааны зураглалаас харахад кадьмийн бохирдол Дарь-Эх, Дамбадаржаа, зуслангийн чиглэлд жигд тархсан байгаа бол Толгойт, Дулааны цахилгаан станц III зэрэг газраар алаг цоог тархалттай байна.Хөрсөн дэх хүнд элементүүдийн бохирдол Улаанбаатарт огт буурахгүй байна. Ургамал, амьтан төдийгүй хүний эрүүл мэндэд аюултай хүнд металлууд нийслэлийн хэмжээнд өндөр тархалттай байгаа юм. Үүнийг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар баталлаа.

Шинэ мянган гармагц эхэлсэн уг судалгаагаар хар тугалга, зэс, цайр, никель, хром зэрэг элемент Улаанбаатарын хөрсийг нэлэнхүйд нь бохирдуулсныг нотлов. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн геохимийн хүрээлэнтэй хамтран судлахад хар тугалга, зэсийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хол давжээ.

Мөн кадьмий хэмээх бодисын тархалт улам бүр нэмэгдэж буйг судалгааг гардан гүйцэтгэсэн багийн гишүүн, докторант Ч.Бямбасүрэн хэллээ. Судалгааны багийнхан 2010- 2014 онд нийслэлийн хэмжээнд нийт 500 гаруй цэгээс дээж авч, 30 орчим төрлийн элементийг шинжилсэн байна. Үүнээс хар тугалга, цайр, кадьмий, зэс, манган, никель, хром, кобальт буюу хүхэрт хүнцэл гэсэн найман элементийг бүх дээжинд шинжилжээ. Ийн үзэхэд эдгээр элементийн ихэнх нь Шар хад, Цайз зах зэрэг автомашины засвар, тос тосолгоо, үйлчилгээний газар, Улаанчулуут, ДЦС орчмоор хэт өндөр тархалттай байв. Үүсгэгч нь бидний хэрэглэдэг нүүрс, машины утаа, гэр хорооллын үнс нурам, ахуйн хог хаягдлыг ангилаагүйгээс үүдэлтэй гэдгийг судлаачид онцолсон юм.

Харин хотын төв, ногоон байгууламж дагуух тархалт нь 2000-2003 онд явуулсан судалгаатай харьцуулахад бага зэрэг буурчээ. Үүний шалтгаан нь, сүүлийн үед нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах зорилгоор хөрсийг нь жил бүр нөхөн сэргээдэг болсонтой холбоотой аж. Хэдий эдгээр хүнд металл нь байгаль дээр оршдог, зарим нь хүний биед өчүүхэн бага тунгаар байх хэрэгтэй ч бүр аюултай металлаар бидний амьсгалж буй агаар, хөрс бохирдсон нь анхаарал татав.

Олон улсын хорт хавдрын судалгааны төв болон АНУ- ын Байгаль орчны агентлагаас хром, кадьмий, мөнгөн ус, хүнцлийг хорт хавдар үүсгэх хамгийн гол эх сурвалжаар бүртгэсэн байдаг. Тухайлбал, кадьмийн гол эх үүсвэр нь тамхи. Тамхи татдаггүй хүмүүс ч хүнс, агаар, орчны бохирдлын улмаас кадьмийгаар хордох нь их байдаг.

Хорт хавдар үүсгэдэг хром, кадьмий, мөнгөн ус, хүнцлийн бохирдол нэмэгджээ

Нөгөөтэйгүүр, нүүрсний үнс, дизель түлшинд үлэмж хэмжээгээр агуулагддаг энэхүү металл хар тугалгатай харьцуулахад маш тогтворгүй гэдгийг Ч.Бямбасүрэн тодотгов. Хөрсийг бохирдуулж буй кадьмий нь борооны дараа агаарт дэгдэж, үерийн улмаас гол мөрөн бохирдуулах нь элбэг аж. Судалгааны зураглалаас харахад кадьмийн бохирдол Дарь-Эх, Дамбадаржаа, зуслангийн чиглэлд жигд тархсан байгаа бол Толгойт, Дулааны цахилгаан станц III зэрэг газраар алаг цоог тархалттай байна.

Кадьмийн өчүүхэн бага агууламж ч хүний биед асар их хортой. Японд л гэхэд 1912 оноос кадьмийд хордсоны улмаас олон зуун хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсан золгүй явдал олон жилээр үргэлжилж байсан юм. Тутраганы талбайгаа кадьмийгаар бохирдсон усаар усалснаас хүмүүсийн яс хэврэгшиж, бөөрний өвчтэй болжээ. Уг металл хүний эрүүл мэндэд хортойг хожуу буюу 1940-1950 онд л тогтоосон гэдэг.

Түүхэнд "Itai-itai өвчлөл” нэрээр тэмдэглэгдсэн уг хэрэг явдлын дараа Япон улс Газар тариалангийн талбайг бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай хууль баталж байсан юм. Өвчний нөхөн олговорт жилд 743 сая, хордсон тутраганы талбай болон голын усыг нөхөн сэргээхэд жилд бараг хоёр тэрбум иений зардал гарч байсныг хожим тус улсын Засгийн газар тогтоосон билээ. Харин кадьмийд хордсон газар нутгийг сэргээх ажлыг бүтэн нэгэн зууны дараа буюу 2012 онд хийж дууссан байна.

Кадьмий нь ясны эрдэсжих чанарыг алдагдуулж, бөөрний ачааллыг эрс нэмэгдүүлдэг аж. Кадьмийд хордсон хүний шээсийг шинжлэхэд уургийн агууламж хэвийн хэмжээнээс их байдаг байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Ш.Батдэлгэрийн хэлж буйгаар хүний биед нэвтэрсэн кадьмий элэг, бөөрөнд хуримтлагддаг аж. "Элэг, бөөрний эд эсүүдэд цайр, зэс зэрэг биологийн идэвхт металл атомууд агуулсан уураг байдаг. Харин кадьмий эдгээр атомыг уургаас шахан гаргаж, орон зайг нь эзэлснээр эсийг хордуулж эхэлнэ. Үүний улмаас тухайн эрхтэн үүргээ гүйцэтгэж чадахаа больж, улмаар организмыг үхэлд хүргэдэг” хэмээн тэрбээр тайлбарласан юм. Мөн нийслэл төдийгүй бусад төв сууринд ч кадьмийн бохирдол элбэг байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Хүн ам ихээр төвлөрсөн газар хөрсний хүнд металлын бохирдол нь бага насны хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлэх хангалттай шалтгаан болдог гэдгийг Европын томоохон хотуудын жишээ харуулдаг. Мөн манай мэргэжилтнүүд ч хэлж буй юм. Хүнд металлаар бохирдсон хөрсөн дээр тоглосон хүүхдүүдийн амьсгалын замын эрхтнээр дамжин дээрх аюулт элементүүд бие махбодид нь нэвтэрдэг аж.

Энэ талаар НЭМХ- ийн мэргэжилтэн Ш.Батдэлгэр "2000-2010 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээ хүүхдийн цуснаас илэрч буйг тогтоосон. Монгол хүүхдүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ 0.75-19.0 мкг/долл буюу ДЭМБ-ын зөвлөмжид заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их байсан” хэмээв. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж өндөр байх нь сэтгэн бодох чадварыг бууруулж, улс орон эдийн засагт урт хугацааны сөрөг үр дагавар үзүүлдэг юм байна.

Тэр тусмаа агаарын бохирдлын улмаас зонхилон үүсэж буй нийслэлийн хөрсний бохирдол нь хүн болоод автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөний улмаас агаарт эргэн дэгдэж буй нь дээрх эрсдэлийг нэмэгдүүлэх хангалттай шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын өнгөн хөрс нь барилга, зам талбай, бүтээн байгуулалтын улмаас механик эвдрэлд оржээ. Ийм хөрсөнд кобальт, марганеци зэрэг хүнд элемент давамгайлдаг тул хөрсний металлын агууламжийг улам нэмэгдүүлдэг байна.

  • 2000-2010 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээ хүүхдийн цуснаас илэрч буйг тогтоосон.
  • Кадьмийд хордсон газар нутгийг сэргээх ажлыг бүтэн нэгэн зууны дараа буюу 2012 онд хийж дууссан байна.
  • Нано ширхэглэгт бэлдмэлээр хөрсийг цэвэршүүлснээр зэс, цайр, хар тугалгын хөрсөнд нэвтчих чанар 91, биологийн идэвхит чанар нь 97 хувиар тус тус буурч байжээ.

Ингэж байгалийн чанараа алдаж, шаварлаг болсон хөрсөнд байгаа хүнд металлууд бороо, үерийн усаар дамжин гол мөрөн, бэлчээр, тариан талбайг бохирдуулах аюултай гэдгийг ШУА-ийн Геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн анхааруулав. Тиймээс судлаачдын гаргасан зөвлөмжийн дагуу өнгөн хөрсийг цаг алдалгүй нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Судалгаанд хамрагдсан нийт дээжний 95 хувьд нь дээрх элементүүд их байгаа учраас хөрсний бохирдлын гол шалтгаан нь агаарын бохирдол болж буй юм. Иймээс хөрсний бохирдлыг багасгахын тулд агаарын бохирдлыг шат дараатай бууруулах хэрэгтэй. Лондон, Берлин, Токио зэрэг томоохон хот ч өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст яг ийм шалтгаанаар хөрсний бохирдолд нэрвэгдэж байсан билээ. Харин эрчим хүчний оновчтой шийдэлд хүрсний хүчинд Лондон хотын хөрсний бохирдол 1990-2000 онд 50 хувь багассан түүхтэй.

Хөрсөн дэх хүнд металл байгалийн жамаараа задралд ороход дунджаар 7000 жил шаардагддаг. Азаар бид энэ тоог наашлуулах хөгжлийн ид үед аж төрж байна. АНУ, Австрали, Азийн зарим хөгжингүй оронд хөрсөн дэх хүнд металлыг нэг жилийн дотор саармагжуулдаг туршлага бий. Улаанбаатар хотын хөрсийг ч гэсэн эдийн засгийн үр ашигтай, дэвшилтэт технологиор бүрэн нөхөн сэргээх боломж байгаа аж. Австралийн эрдэмтэдтэй хамтран НЭМХ-ийн мэргэжилтнүүд хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах туршилт хийсэн нь амжилттай болжээ.

Лабораторийн аргаар гаргаж авсан нано ширхэглэгт бэлдмэлээр хөрсийг цэвэршүүлснээр зэс, цайр, хар тугалгын хөрсөнд нэвтчих чанар 91, биологийн идэвхит чанар нь 97 хувиар тус тус буурч байжээ. Мөн Оросын судлаачидтай хамтарсан туршилтаар малын өтөг бууц нь хөрсний хүнд металлын бохирдлыг 30 хүртэл хувиар бууруулжээ. Энэ аргыг цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэр орчмын хөрсөнд хэрэглэх нь маш үр дүнтэй болохыг туршилтын багийнхан хэлсэн юм. 

З.Цэлмэг



Хөрсний бохирдол хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани