Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газрыг 30 тэрбум төгрөгийн өрөнд унагах сонирхол АМГ-т бий юу

Засгийн газрыг 30 тэрбум төгрөгийн өрөнд унагах сонирхол АМГ-т бий юу

 

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ УЛСЫН НӨӨЦӨД, ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН Ч БАЙДАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА

Дэлхийд нэн ховордож, Улаан номонд орсон ургамал, амьтан тэр дунд цоохор ирвэсийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын иурууг уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхлэгчдийн савраас хамгаалах ажил жил гаруй хугацаанд үргэлжилж буй. Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд 652527.98 га бүхий тус нурууг улсын нөөцөд гурван жилийн хугацаатай авч, хилийн зааг тогтоосон. Мөн УИХ-аас тусгай хамгаалалтад авсан.

 

Гэсэн ч лиценз эзэмшигч компаниудын эрх өнөөг хүргэл хүчинтэй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ өнгөрсөн хавар байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхэлтэй холбоотойгоор гарсан иргэдийн бухимдал, шаардлагыг намжаах төдийгөөр ажилласан байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг өдгөө тэдний аль нь ч хангаагүй байна. Хэрвээ тус бүс нутаг улсын нөөцөд орсон бол Гурвантэс сумын нутагт хайгуул явуулах тусгай эрхтэй, олонх нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг бүрэн зогсоож, лицензийг нь цуцлах ёстой. Гэвч тус бүс нутагт лиценз эзэмшиж байсан 10 компанийн зургаагийнх нь эрх өдгөө хүчин төгөлдөр хэвээр байна.

 

 Харин "Фокс майнинг”, "Жи Ди Би Эн” компанийн тус бүр нэг, "Мэншикуание” компанийн хоёр тусгай зөвшөөрлийг холбогдох газруудаас "Лицензийн эрх бүхий талбайдаа хуулийн заасан хугацаандаа үйл ажиллагаа явуулаагүй” гэх шалтгаанаар цуцлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх жилтэй харьцуулахад 10 биш зургаан компанийн тусгай эрхийг Засгийн газар, холбогдох байгууллагуудаас цуцлахад л бүх асуудал шийдэгдэхээр байгаа юм. Гэвч Ашигт малтмалын газар тэргүүтэй эрх бүхий байгууллагуудад одоогоор лицензүүдийг цуцлах сонирхол байхгүй бололтой. Учир нь "Эф Эм Ай”, "Намуун тод”, "Мөнхийн номхон далай”, "Эн Си Ар Ай”, "Элбэг орд” гэсэн зургаан компанийн эрхийг Засгийн газраас цуцлахаар болбол нөхөн төлбөр болгож 30 гаруй тэрбум төгрөг олгох ёстой аж. Энэ нь төрийн байгууллагуудад хуулиар эрх нь үүссэн ч лицензүүдийг нь цуцалж чадахгүй байгаагийн шалтгаан болоод байгаа юм байна. Энэ гэхдээ хэргийн гол учир биш юм. Дээрх компаниудад нэг ч төгрөгийн нөхөн төлбөр төлөхгүйгээр лицензийг нь цуцлах үндэслэлийг нутгийн иргэд нь гарган, өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Ашигт малтмалын газарт гарган өгчээ. Гэвч уг үндэслэлийг Ашигт малтмалын газраас хүлээж аваагүйгээр барахгүй, дээрх компаниудын талд илт ажиллаж, өмөөрсөөр өнөөдрийг хүргэсэн байна.

 

Б.Дэжид: ЗАСГИЙН ГАЗАРТ 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БИЙ

Тост Тосон бумбын нуруунд үйл хайгуул явуулах лицензтэй кампаниудын эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд шийдэх ямар боломж байгаа талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Б.ДЭЖИДЭЭС тодрууллаа. Тэрбээр Гурвантэс сумын нутагт ашигт малтмал олборлогчдыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл юм.

 

-Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшигч зургаан компанийн эрхийг хуулийн хүрээнд цуцлах боломж бүрдсэн ч Ашигт малтмалын газар тэргүүтэй холбогдох байгууллагууд хүлээж авахгүй байгаа гэсэн үү. Цуцлах ямар үндэслэл байгааг та тодорхой талбарлаж өгөөч?

-Бид анхнаасаа л Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг эсэргүүцэж байсан. Бидний шаардлага болон өнгөрсөн жил амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн ачаар Тост орчмыг улсын нөөцөд авсан. Хуулийнхаа дагуу бол одоо хилийн заагт орсон лицензүүд цуцлагдсан байх ёстой. Гэхдээ лицензийн эрх хүчин төгөлдөр байхад улсын нөөцөд авсан учраас Засгийн газар тэдэнд нөхөн төлбөр төлөх болчихоод байсан юм. Гэхдээ одоо нөхен төлбөр төлөхгүйгээр эрхийг нь цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн.

 

Хуулийнхаа дагуу эрхийг нь цуцлах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм, Эдгээр компанийн аль нь ч 2013 оноос хойш тусгай эрхтэй талбай дээрээ нэг ч удаа үйл ажиллагаа, хайгуул хийгээгүй. Одоо 2017 он гарах гэж байна. Хуулийн хүрээнд бүрэн боломжтой болсон байгаа биз. Засгийн газар нөхөн төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг төлөх байсан юм. Уг нь одоо тийм шаардлагагүй болсон. Даанч Ашигт малтмалын газар бидний үндэслэлийг үгүйсгээд байгаа.

 

Тодорхой хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд ‘Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 зүйлд заасан нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Зөрчвөл мөн хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байгаа. Харин 32 дугаар зүйлд ‘Тухайн хайгуулын зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийнхээ зардлын үйл ажиллагааны зардлыг гектар тутамд хийх ёстой” гэж байгаа. 33-т нь Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1-3 жилдээ тийм төгрөгийн ажил хийнэ, 4-6 жилдээ гэх мэтээр 12 жил хүртэлх эдийн засгийн тооцооллыг нь гаргаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, лицензийн эрхтэй болсноосоо хойш ийм ажлыг гектар тутамд хийх ёстой. Хийгээгүй хоёр жил болсон бол хуулийнхаа дагуу эрхийг нь цуцлах бүрэн боломжтой гзж үзэж байгаа юм.

Эдгээр компанийн аль нь ч 2013 оноос хойш тусгай эрхтэй талбай дээрээ нэг ч удаа үйл ажиллагаа, хайгуул хийгээгүй. Одоо 2017 он гарах гэж байна. Хуулийн хүрээнд бүрэн боломжтой болсон байгаа биз. Засгийн газар нөхөн төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг төлөх байсан юм. Уг нь одоо тийм шаардлагагүй болсон. Даанч Ашигт малтмалын газар бидний үндэслэлийг үгүйсгээд байгаа.

 

-Ямар учраас та бүхний үндэслэлийг Ашигт малтмалын газраас няцаагаад байгаа юм бэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн алба хаагчдыг яагаад байгалиа сүйтгүүлэх гээд улайраад байгааг ойлгохгүй байна. Тэд 2013-2016 он хүртэл дээрх компаниуд жил бүр ийм ажил хийж, тийм зардлынхаа тайланг баталгаажуулж байсан гэсэн хуурамч албан бичгүүдийг бидэнд гаргаж өгч байгаа. Тиймээс бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихсан явж байна. Даанч өнгөрсөн наймдугаар сарын 8-нд анхны шүүх хурал зарлагдсан ч хойшлогдсоор өнөөдрийг хүртэл нэг ч удаа хурал болоогүй байна.

 

-Та бүхэнд дээрх компаниудыг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг батлах ямар баримт, нотолгоо байгаа вэ?

-Аймгийн байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн улирал тутмын хурлууд, дүгнэлтүүд тухайн орон нутагт амьдарч байгаа ард иргэдийн баталгаа гээд олон баримт бий. Би Тостод хэдэн үеэрээ амьдарч байгаа унаган иргэн нь.

 

-Шүүх хурал удаа дараа хойшлоод байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Шүүхээс гуравдагч этгээдийн төлөөлөл буюу лиценз эзэмшигчдийн төлөөллийг хуралд байлцуулах ёстой гэсэн захирамж гаргасан. Гэтэл лиценз эзэмшигчид нь олдохгүй байна. Ашигт малтмалын газар, УБЕГ гээд холбогдох газруудад тэмдэглэгдсэн хаягуудаар нь шүүх хуралд оролцох тухай мэдэгдэл хүргүүлэхээр хаягандаа байхгүй, хүлээж авах хүнгүй гэсэн шалтгаанаар мэдэгдэл нь буцаж ирээд байгаа. Өөрөөр хзлбэл, тэд Монголд үйл ажиллагаа явуулдаггүй, өгсөн хаяг нь хуурамч. Энэ нь тзднийг лицензийнхээ талбайд үйл ажиллагаа явуулаагүйг нэг талаар нотолж байгаа биз дээ. Үүний цаана эдгээр компани нуугдах, шүүх хуралд оролцохгүй байх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.

 

-Ашигт малтмалын газрын холбогдох албаныхантай та уулзаж үзсэн үү. Тэд ямар хариу өгч байсан бэ?

-Бид өмнө нь уулзаж байсан. Та бүхний лицензийг нь цуцлах гээд байгаа компаниуд хууль зөрчөөгүй, хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс лицензийг нь цуцлах шаардлага байхгүй гэж байсан. Бид өчнөөн хөөцөлдсөний дүнд дөрвөн компанийнх нь лицензийг арай гэж цуцлуулсан. Одоо зургаа нь үлдчихээд, шүүхээр хэлэлцүүлэх хүртлээ явж байна.

-Та бүхэн энэ лицензийг цуцлуулахын тулд жил гаруй хугацаанд хөөцөлдөж байгаа. Удаа дараа 1000 гаруй километрийн цаанаас ирж, очсон байх. Үүнд ямар ашиг сонирхол байна вэ. Зарим хүн хэн нэгний гар хөл болоод ингээд явж байж магад гэж хардаж мэдэх юм?

-Арай ч үгүй байлгүй дээ. Надад ямар ч эрх ашиг, хэн нэгний заавар зөвлөгөөгөөр явж байгаа юм байхгүй. Хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутгаа өөрийнхөө үед үгүй хийхийг хараад сууж чадахгүй байна. Дээр нь яг хайгуул хийх гэж байгаа талбайн орчимд биднээс гадна Монголын ховор, нэн ховор амьтад, дэлхийд нэн ховордсон 20 гаруйхан ирвэс нутагладаг.

-Та хуулийн ямар нэг зөвлөгөө, тусламж авч байгаа юу. Эсвэл өөрөө л энэ бүхнийг хийж байна уу?

-Би нутгийнхантайгаа ярилцаж байгаад өмгөөлөгч авсан. Эх нутаг, газар шороогоо хайрлах, хамгаалах их хүсэл, зориг надад байлаа ч хууль мэддэг хүн надад тус болох зайлшгүй шаардлагатай.

 

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫНХНААР БАМБАЙ ХИЙЖ БУЙ КОМПАНИУД ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ

Өмнөговийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд хайгуулын  15127 дугаартай лицензийг " Фокс-майнинг” 13107X, 13108X "Намуун тод” 13109X зэрэг тусгай зөвшөөрлийг "Мөнхийн нохон далай” компаниуд эзэмшдэг. Эдгээр лицензийг 2012 оны долдугаар сарын 26-нд Мандагчийн Одон, Мандагчийн Буян нар анх авсан байдаг. Тэд 2013 оны есдүгээр сарын 20-нд Тан овогтой И Ханд гурван лицензээ шилжүүлж, хугацааг нь хууль бусаар сунгуулсан гэх баримт байдаг. Одоо дээрх компанийн эзэн нь Тан овогтой И Хан хэмээх хятад хүн юм. Ашигт малтмалын газарт бүртгэгдсэнээр тусгай зөвшөөрлийн эзэн И Хан гэгчийн лиценз дотоодын аж ахуйн нэгж гэсэн тодорхойлолттой байдаг.

 

15127 X талбайн лицензийг "Фоксмайнинг” Буйлдан компанийн Мандахбаяр гэдэг хүн 2009 оны тавдугаар сарын 25-нд авсан байдаг. Мен удалгүй И Тан Ханы "Намуун тод” компанид шилжүүлсэн.

 

14145 дугаартай хайгуулын лицензийг 2008 оны есдүгээр сарын 10-нд "Улаан сайр” гэдэг газар н.Дашдаваа эзэнтэй "Гранд Формул” гэдэг компани авсан. Гэсэн ч 2010 оны долдугаар сарын 20-нд н.Дашдаваа нь Хан Вин эзэнтэй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болсон байна. Дараа нь 2011 оны наймдугаар сарын 5-нд Хятадын Ли Чи Нинг эзэнтэй "Элбэг орд” гэдэг компанид арван сая төгрөгөөр худалдсан гэх мэдээлэл бий.

 

Зургаа дахь лиценз нь 12431 X бөгөөд анх н.Мөнхбаатар эзэнтзй "А Ойль” компани 2007 оны тавдугаар сарын 15-нд авсан байдаг. Бас Ван Чан эзэнтэй Хятадын "Эн Си Ар Ай” компанид арван сая төгрөгөөр шилжүүлсэн байдаг юм байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газрынхан төдийгүй холбогдох байгууллагууд Өмнөговь аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчимд олгогдсон лицензийг цуцлах хүсэлгүй нь илт бололтой. Хуулийн хүрээнд эрхийг нь цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн, эрх бүхий байгууллага лиценз эзэмшигчдийг ямар нэг эрх ашгийн үүднээс хаацайлж ирсэн эсэхийг шүүхээс эцсийн байдлаар тогтооно. Гэхдээ л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй компаниудад давуу эрх олгож, хамгаалж, өмгөөлж суугаа нь үнэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь, тэд улсаас тэдгээр каипанид олгох 30 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрөөс огт эмээхгүй, "Энэ компаниуд хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар тавиад сууж байна.



Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Засгийн газрыг 30 тэрбум төгрөгийн өрөнд унагах сонирхол АМГ-т бий юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани