Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

35,2 тэрбумын өглөгтэй "САУСГОБИ СЭНДС" Тавантолгойд шургалаа

35,2 тэрбумын өглөгтэй "САУСГОБИ СЭНДС" Тавантолгойд шургалаа

 

Ерөнхийлөгчийн Монголоо бодсон өршөөл, Засгийн газрын хувийн хэвшлээ дээдэлсэн тогтоол утгаа алдаад байх шиг. Улсын маань Ерөнхийлөгч өнгөрсөн онд ард түмнээсээ уучлалт хүссэн утга бүхий МЭДЭГДЭЛ хийж билээ. Тэрбээр АНУ-ын иргэн Жастин Капла нарт өршөөл үзүүлснийхээ төлөө "Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн юм. Гэвч төрийн тэргүүний өршөөлийн үр дүн өнөөдрийг хүртэл гарсангүй. Монгол Улс авах ёстой татвараа авч чадсангүй, дээр нь Засгийн газар бөхөлзөх шинжтэй.

 

Саяхнаас "Эрдэнэс-Тавантолгой” юмпани Засгийн газрын тогтоолын дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг сэргээхээр болсноо зарлах болов. Баруун Цанхийн олборлогчоор үндэсний тодотголтой "Хишиг арвин”, "Моннис” зэрэг уул уурхайн томоохон олборлогч компаниудын нэгдэл орохоор болж, тэд хоёрхон сарын дотор 1.1 сая тонн нүүрс экспортлох ам гарчээ. Гэвч үндэсний гэх тодотголтой компаниудын дунд дотоод бүрттэлтэй ч тамга нь гаднын гарт байдаг "Эс Жи Эс” нэртэй компани багтсан байх юм. "Эс Жи Эс” нь монголчуудын эчнээ танил, улсад 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан боловч нэг ч төгрөг төлөлгүй өршөөгдсөн "Саусгоби сэндс”-ийн зүсээ хувилгасан хувилбар аж.

 

Нүүрсний үнэ тэнгэрт хадаж байх үед Монголын баялгийг их хэмжээгээр экспортолж, чамлахааргүй ашиг олсон компаниудын нэг бол "Саусгоби сэндс”.

 

Гэвч үйл ажиллагаа явуулах явцдаа 6.1 их наяд төгрөг угаасан хэрэг, татвараас зайлсхийсэн зэргээр шалгагдсан байдаг. Эцэст нь орлогоо нуун дарагдуулах замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, шүүхээс тус компанийн ерөнхийлөгч Жастин Капла тэргүүтэй хүмүүст хорих ял оноосон. Улмаар Жастан Капла тэргүүтэй "Саусгоби сэндс”-ийн удирдлагууд Монгол Улсьш шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэнээр суллагдаж чадсан юм. Монголын төр тэдэнд ийн хүнлэг хандсан ч тэд татвараа төлөөгүй. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд "... иргэний хариуцагч "Саусгоби сэндс” компаниас 35.3 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам) оруулсугай” гэх шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин улсад учруулсан хохирлыг төлүүлэх шүүхийн дээрх шийдвэрийг үл ойшоож, долоон тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн уурхайд олборлогчоор ажиллах хүсэлтээ Засгийн газарт тавьсан юм. Тус компанийн зүгээс Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт "хоосон хүнээс хоёр чихийг нь ав, эсвэл тохиръё” гэх маягтай хүсэлт хүргүүлсэн байдаг. Ингэхдээ 15 тэрбум төгрөгийг хоёр жилийн дотор хувааж төлнө. Үлдсэн 20.2 тэрбумыг нь Тавантолгойн уурхайд олборлолт хийж барагдуулах санал тавьжээ. Үүний дагуу тухайн үеийн Засгийн газар тогтоол гаргаж, Тавантолгойн ордод тус компанийг ямар нэг тендер, шалгаруулалтгүйгээр оруулах үүрэг өгсөн байгаа юм. Монгол төдийгүй нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг Тавантолгой ордод тендергүй битгий хэл тендерээр орох сонирхолтой компаниудын жагсаалтыг гаргавал дуусахгүй. Гэтэл ийм ордыг тендергүйгээр ухуулах шийдвэрийг Засгийн газраас тогтоол гаргаад зөвшөөрчихсөн. Бүр хамгийн их нөөцтэй Баруун цанхид оруулахаар болсон нь хардлага дагуулж байгаа.

 

"Эс Жи Эс” компанийн түүхийг сөхвөл, Канадын "Айвенхоу майнз” компани дөрвөн жилийн өмнө нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани "Саусгоби сэндс”-ийг манай улсад байгуулсан байдаг. Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор "Саусгоби энержи ресурс” компанийг үүсгэсэн. Улмаар "Саусгоби энержи ресурс” нь "Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хоншнгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Удалгүй дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унах үед "Айвенхоу майнз”-ын хувьцааны хамтаар "Саусгоби энержи ресурс”, "Саусгоби Сэндс”-ийн дийлэнх хувь БНХАУ-ын компанид шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордод дахин нэг хятад компани олборлогчоор орох нь.

 

Гаднын компани ингэж байхад, үндэсний компаниуд ч эрхлэх нь аргагүй. Тухайлбал, "Exclusive” брэндийг үндэслэгч Г.Майцэцэг татвараа төлөөгүй тул дансаа хаалгуулж, орлогоо битүүмжлэх зэргээр хариуцлага тооцуулсан. Улмаар компанийнхаа бүтээгдэхүүнийг үнэгүй тараах нэрээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх хүртлээ эсэргүүцлээ илэрхийлэн байж, улсын Ерөнхий сайдад эрхэлсэн удаатай. Шүүх болон татварын байгууллагаа үгүйсгэсэн Ерөнхийлөгч, Засгийн газрын удаа дараагийн шийдвэр ийм нөхцөл бүрдүүлсэн. "Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” гэдэг бус уу.

 

2008 он

"Саусгоби Сэндс” Овоотын ордод олборлолт явуулж эхлэв.

2013 он

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашигглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр "Саусгоби сэндс”-ийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болов. Улмаар "Саусгоби сэндс”-ийн хэрэг ар араасаа хөвөрсөн.

2014 он

Хууль хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх шалтгаанаар тус компанийн хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсзхгүй болгов. "Саусгоби сэндс”-ийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг сэжигтнээр татсан. Компанийн санхүүгийн албаны даргаар ажшшаж байсан Дэвид Лехов, Деннис Доргаж нар яг ийм шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөөд нутаг руугаа "зугтсан” юм.

2015 он

Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, Хиларион В.Кажукомд 5.6 жил, Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноосон юм. Тздний буруутайг Монгол Улсын шүүх тогтоосон гэсэн үг. Жастин Каплагийн хувьд буруутайгаа хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байв.

2015 он

"Саусгоби сэндс”-ийн еренхийлөгч бөгөөд гүйдэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлэв. Жастин Каплагаас гадна тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нарыг 30 сарын турш шалгасан юм. Гэхдээ тэр Монголд учруулсан 35.2 тэрбум төгрөгөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр төрийн тэргүүний уучлалд багтсан билээ.

2016 он

Шийдлийн Засгийшн газраас "Саусгоби сэндс” компани 35.2 гэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөгөөр хагаслан төлж, үлдэгдэл 20.2 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит "Эрдэнэс-Таванголгой” компанийн Тавантолгойн уурхайд олборлогчоор ажиллуулах тогтоол гаргав. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д даалгасан юм.

2016 оя

"Саусгоби сэндс” компани "Эс Жи Эс” нэрээр Тавантолгойн Баруун цанхийн уурхайн олборлогчоор шалгарлаа.



Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

35,2 тэрбумын өглөгтэй "САУСГОБИ СЭНДС" Тавантолгойд шургалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани