Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирвэсний тухай

Ирвэсний тухайДэлхийд нийт 69 зүйлийн зэрлэг мий амьдардаг. Арслан, бар, ирвэс гэх мэт барсын төрлийн долоо, шилүүс мануул гэх мэт мийн төрлийн 62 зүйл мий бий. Барсын төрлөөс ирвэс, мийн төрлөөс шилүүс, мануул, цоохондой гэсэн дөрвөн зүйл зэрлэг мий Монгол оронд тархан амьдардаг. Дэлхийд ирвэс Алтай, Соён, Хангай, Тэнгэр уул, Гималайн уулсыг дамнан нийт 14 улсын нутагт байдаг байна. Ирвэсний тархалт нийт хуурай газрын 2 хувийг эзэлнэ. Монгол оронд Монгол Алтай, Ханхөхий, Хархираа Түргэний уулс, Хангайн нуруу, Говь-Алтай тэдгээрийн салбар уулс, Алтайн өвөр говийн уулс, Хөвсгөлийн Хорьдол сарьдаг зэрэг уулсад нийт 10 аймгийн 107 сумын нутагт 700-1200 орчим тоо толгойнд хооронд хэлбэлздэг. Биеийн бүтцийн хувьд жижгэвтэр толгойтой, богинохон хөвсгөр үстэй, биеийнхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй. Сүүл нь биеийнхээ тэнцвэрээ хадгалахад хэрэгтэйгээс гадна зулзагаа хамгаалж, хөнжил мэт хучихад ашигладаг ажээ. Ихэвчлэн цагаан шаргал өнгөтэй ба толгой дээрээ жижиг хар толботой. Дугуйдуу, жижиг чихтэйгээрээ энэ төрлийн бусад амьтнаас ялгардаг. Сүүлнийхээ хамт ойролцоогоор 2.5 метр урт, 60 см өндөртэй эл амьтны эрэгчин нь 35-40, эмэгчин нь 45-55 кг жинтэй. Ирвэсийн хэд хэдэн зүйл байдаг ба амьдрах орчин, нутгаасаа шалтгаалан өнгө, толбо болон биеийн хэмжээгээрээ ялгарна. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтантай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь "цэвэрлэгээ”-нд их хэрэгтэй. Ирвэс 18-20 жил амьдардаг. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Ирвэсний арьсан дээрх толбо нүдтэй адил харагддаг. Зундаа уулын өндөрлөгөөр нутагладаг бөгөөд өвөлдөө идэш тэжээлээсээ болоод бэл рүү буух нь элбэг юм. Ирвэсний гол дайсан нь хүн бөгөөд ховор тохиолдолд чонын сүрэгт бариулах нь бий. Нэг удаагийн харайлтаар зургаан метр хүртэл хол үсэрдэг. Ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа, сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж түүгээрээ 4-5 хоног хооллодог. Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдрах бөгөөд 160 орчим хавтгай дөрвөлжин километр нутагт шилжилт хөдөлгөөн хийдэг. Ирвэс 2-3 дугаар сард ороо хөөцөлдөөнд орж хагас сар орчим үргэлжлээд орооны дараа эр нь сална. Эмэгчин нь 100 өдөр хээлээ тээж, хадны хөндий агуйд ихэнхдээ 2 зулзага төрүүлнэ. Зарим тохиолдолд 1-5 зулзага гаргах нь бий. Эмэгчин ирвэс төрөхөөсөө өмнө өөрийнхөө ноосноос зулгааж зулзагандаа хэвтэр засдаг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниастай, 500 грамм жинтэй байна. 5-6 хоногийн дараа нүдээ нээдэг бол 10 хоногийн дараа хөдөлгөөнд орж, явж эхэлнэ. Харин гадаад ертөнцтэй хоёр сарын дараа танилцаж, агуйгаас гарна. Төрснөөс хойш дөрвөн сарын дараа эмэгчний сүү татарч, зулзаганууд махан хоолонд бүрэн шилждэг. Голдуу харанхуй бүрэнхийд явж хоол тэжээлээ олно. Янгир, аргалиас гадна тарвага, туулай, огодой, хойлог, хахилаг зэргийг ангуучилдаг. Идэш тэжээл хомсдвол хонь ямаа, үхэр адуу руу довтлох нь бий. Ирвэс нь байгальд өөрийн идэш тэжээл болдог аргаль янгир гэх мэт амьтдын сүргийг эрүүл байлгах гол үүрэгтэй. Сул дорой, өвчин эмгэгтэй нь ирвэсэнд амархан баригддаг учир сүрэг нь эрүүл байдаг. Монголд 1972 онд ирвэс агнахыг хуулиар хориглож, Улаан номонд оруулсан. Дараа нь 1997 онд Монгол улс нэн ховор амьтны тоонд оруулсан бол олон улсад устах аюулд нүүрлэсэн амьтны тоонд оруулсан байна. 2006 онд "Ирвэс хамгаалах сан” ТББ байгуулагдсан бөгөөд нутгийн уугуул иргэд ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Дорнын анагаах ухаанд эл амьтны яс болон бусад эрхтэн нь үнэтэй түүхий эд болдог тул сүүлийн үед хулгайгаар авлах нь ихэсчээ.

(Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах” эмхэтгэл ном)

Дэлхийд данстай амьтан: Латинаар uncial буюу ирвэс гадаад төрхөөрөө леопардтай тун адил учир өмнө нь тэрхүү зүйлд багтаадаг байж. Харин 1960-аад оны сүүлчээс эхлэн ирвэс бол муурын төрлийн бие даасан нэгэн төрлийн амьтан гэдгийг хүлээн зөвшөөрч, судлах болжээ. Ирвэс, судлаачдын нүдэнд тэр бүр өртөлгүй, өөр зүйлтэй андуурагдах болсон шалтгаан нь түүний амьдрах орчинтой холбоотой гэж үздэг. Дэлхийн Улаан номонд бүртгэгдсэн устах аюул нүүрлээд буй амьтны жагсаалтад 1996 онд багтсан ирвэс өдгөө Тажикстан, Кыргыз, Казакстан, Хятад, Пакистан, Афганистан, Энэтхэг, Монгол зэрэг Төв Азийн 15 орны уулархаг бүс нутгаар тархан амьдарч буй ажээ. Тоо толгойн хувьд дэлхийн хэмжээнд нийт 2000 гаруй ирвэс бий гэсэн судалгаа байдаг байна. Монгол Улс эл амьтныг 1997 онд нэн ховор амьтан хэмээн Улаан номд бүртгэсэн. Одоогийн байдлаар манай Говь-Алтай, Хангайн нуруу, Хархираа, Түргэний уулс, Алтайн өвөр говьд 500 орчим ирвэс бий гэдэг албан ёсны судалгаа байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2010 оныг ирвэс агнахгүй жилээр зарласан нь тоо толгойн өсөлт бага байгаатай холбоотой аж. Ирвэсийн тоо толгой буурахад нөлөөлсөн гол шалтгааны нэг бол агналт. Ирвэсний арьсаар хийсэн хүрэм 60,000 долларын үнэд хүрдэг гэнэ. Түүнчлэн Дорны анагаах ухаанд эл амьтны яс болон бусад эрхтэн нь үнэтэй түүхий эд болдог тул сүүлийн үед ийм зорилготой хулгайн ав элбэг болжээ. Түүнчлэн хоол хүнсний дутагдалаас болж зүй бус хорогдол ихсэж буй талаар судлаачид анхааруулдаг. Эртний египетчүүд ирвэсийг Осириса бурхны бэлгэдэл хэмээн дээдэлдэг бол хятадууд эр зориг, тулааны онгод авчрагч гэж шүтдэг байжээ.

Биеийн бүтцийн хувьд жижгэвтэр толгойтой, богинохон, хөвсгөр үстэй, биенийхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй. Сүүл нь биеийн тэнцвэрээ хадгалахад хэрэгтэйгээс гадна зулзагаа хамгаалж, хөнжил мэт хучихад ашигладаг ажээ. Ихэвчлэн цагаан шаргал өнгөтэй бөгөөд толгой дээрээ жижиг хар толботой. Дугуйдуу, жижиг чихтэйгээрээ энэ төрлийн бусад амьтнаас ялгардаг. Сүүлнийхээ хамт ойролцоогоор 2.5 метр урт, 60 см өндөртэй эл амьтны эрэгчин нь 35-40, эмэгчин нь 45-55 кг жинтэй. Ирвэсийн хэд хэдэн зүйл байдаг ба амьдрах орчин, нутгаасаа шалтгаалан өнгө, толбо болон биеийн хэмжээгээрээ ялгарна. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтадтай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь цэвэрлэгээнд их хэрэгтэй. Ирвэс 18-20 жилийн настай. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Сайтар ажиглавал, ирвэсний арьсан дээрх толбо нүдийг санагдуулам харагддаг нь гайхалтай гэнэ.

Муурын төрөлд багтдаг эл амьтан зундаа уулын өндөрлөг рүү нутагладаг бол өвөлдөө идэш тэжээлээсээ болж бэл рүү буух нь элбэг. Ирвэсний гол дайсан нь хүн бөгөөд ховор тохиолдолд чонын сүрэгт бариулах нь бий.

Нэг удаагийн харайлтаар 6 метр хүртэл хол үсэрдэг эл амьтан ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа, сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж түүгээрээ 4-5 хоног хооллодог аж. Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдрах бөгөөд 160 орчим км нутгийг хянадаг. Эл амьтны устах аюулд өртөх болсон нэг шалтгаан нь нөхөн үржихүйтэй нь бас холбоотой гэнэ. Эмэгчин нь зарим жил зулзгалдаггүй юм байна. Арванхоёроос гуравдугаар сарын хооронд үржилд орох бөгөөд 100 өдөр хээлээ тээж, ихэнхдээ 2 зулзага төрүүлнэ. Зарим тохиолдолд 4-5 зулзага гаргах нь бий. Эмэгчин ирвэс төрөхөөсөө өмнө зулзагандаа хэвтэр засахын тулд өөрийн ноосноос зулгаадаг аж. Дөнгөж төрсөн зулзага харах чадваргүй, 500 гр жинтэй байдаг. Төрснөөсөө 5-6 хоногийн дараа нүдээ нээдэг бол 10 хоногийн дараа хөдөлгөөнд орж, явж эхэлнэ. Харин гадаад ертөнцтэй 2 сарын дараа танилцаж, агуйгаас гарах бөгөөд энэ үеэс эх нь тэднийг махаар хооллож эхэлдэг. Гэхдээ дэлэнд сүү хурах хугацаа дөрвөн сар л үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, дөрвөн сарын дараа эмэгчний сүү татарч, зулзаганууд махан хоолонд бүрэн шилждэг байна.

Ирвэсний тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани