Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Кимихиро Маэта:Шинэ нисэх буудлыг төлөвлөсөн ёсоор нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгнө

 Кимихиро Маэта:Шинэ нисэх буудлыг төлөвлөсөн ёсоор нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгнө
Кимихиро Маэта:Шинэ нисэх буудлыг төлөвлөсөн ёсоор нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгнө
 

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн удирдагч Кимихиро Маэтатай цөөн хором ярилцлаа.

Тэрээр "Ориэнтал Консалтантс Глобал” хамтарсан түншлэлийн хүрээнд дээрх төсөл дээр ажиллаж буй юм. Амьдралынхаа ихэнх хугацааг гадны улсад өнгөрүүллээ хэмээж буй энэ эрхэм Зүүн өмнөд Ази, Филиппин гээд олон оронд  нисэхийн чиглэлийн төсөл дээр  40 гаруй жил зөвлөхөөр ажиллажээ.

-Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлын явцыг Монголчууд их сонирхож байна. Төлөвлөгөө ёсоор 2017 оны нэгдүгээр сарын 7-нд төслийг хүлээлгэж өгөхөөр тогтсон. Өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явц хэдэн хувьтай байна вэ

-Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы  Жайкагийн санхүүжилтээр 2013 оны 6 дугаар сард эхэлж байлаа. Цаасан дээрх төлөвлөгөөнөөс эхлэн бүтээн байгуулалтыг босгоход гар бие оролцсондоо сэтгэл хангалуун байна. Төслийн ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй юм. Ажлын гүйцэтгэл өнөөдөр 99 хувьтай байна.

-Монголд анх хийж байгаа дэлхийн хэмжээний нисэх онгоцны буудал учир хөрөнгө оруулалтыг нэлээн их шаардах нь дамжиггүй. Анх нисэх буудлыг барих Техник эдийн засгийн үзүүлэлтээр төлөвлөсөн санхүүжилт хэр өсөв?

- Анхны ТЭЗҮ-гээр 28 тэрбум 800 сая иенийн санхүүжилт орохоор төсөвлөж байсан. Өнгөрсөн жил Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдлээ. Ийнхүү нэмэлт санхүүжилтийг шийдсэнээр нийт 65 тэрбум 600 сая иенийн хөрөнгө оруулалт орсон. Нэмэлт зээлээр техник хэрэгслийг Японоос худалдан авсан. Мөн нэмэлт санхүүжилтээр нисэх онгоцны буудалд зориулсан автомашины дулаан граш, агуулахыг барьж байна. Харин Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн тирминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гээд гурван байгууламжийг барьж буй бөгөөд ирэх онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Дэлхийн стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барихад Японы "Мицүбиши Чиёода” түншлэлээс гадна ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын "Самсунг Си энд Ти” корпорациоролцож байгаа. Яг одоо туслан гүйцэтгэгчээр монголын хичнээн компани ажиллаж байна вэ?

- Эл төслийг Японы "Мицүбиши Чиёода” түншлэлээс удирдаж буй бөгөөд зөвлөх үйлчилгээг "Ориэнтал Консалтантс Глобал” корпораци гүйцэтгэж байна. Төслийн зам, цахилгаан шугам татах, навигаци суулгах зэрэг ажилд Монголын 40 гаруй компани ажиллаж байгаа. Барилгын талбай дээр нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь Монгол ажилчид ажиллаж буй юм.

- Монголын туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй  компани болон Монгол ажилчдын чадамжийн талаар та юу хэлэх вэ?

- Монгол компаниудын хувьд том хэмжээний төсөл дээр ажилласан туршлага бага байсан учир засч залруулах зүйл их гарч байлаа. Нөгөөтэйгүүр нарийн стандарт мөрдөж буй учир давтан хийлгэх тохиолдолууд цөөнгүй гарсан. Гэхдээ монголчууд толгой сайтай хүмүүс гэдгээрээ бусдаас ялгардаг.  Гол нь үүнийгээ  амьдралд хэрэгжүүлээд сурчихвал дэлхий нийтээс  хол зөрөхгүй болов уу. Хамгийн түрүүнд туршлагажих хэрэгтэй.

-Олон улсын томоохон нисэх онгоцны шинэ буудалд туршилтын ажлуудыг хийдэг. Туршилтын ажлыг  хийж эхэлсэн үү?

- Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явц дуусч байгаатай холбоотой нэг бүрчлэн техникийн үзлэг хийж, ажлын актуудыг хянаж баталгаажуулахаар  МХЕГ, ОБЕГ-ын үүрэг бүхий Техникийн комисс ажиллаж эхэлсэн. Техникийн комиссын акт гарсны дараа ИНЕГ туршилтаа хийх байх.  

 -Ингэхэд дэлхийн хэмжээний  том буудлыг ажиллуулах инженер, техникийн ажилтнууд, үйлчилгээний  багийг бэлтгэхэд та бүхэн ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

- Японы Нарита  гээд томоохон нисэх буудлууд Монголын талд шинэ онгоц буудлын менежментийн удирдлагыг хамтран хийх хүсэлт гаргасан гэж сонссон. Үүнийг Монголын Засгийн газар болон ИНЕГ-аас шийдэх учир энэ талын мэдээлэл алга.

-Монгол Улсын хувьд  Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих ажил нэлээн томоохон төсөлд багтаж байгаа. Харин энэ нисэх буудал олон улсын түвшинд ямар ангилалд багтах вэ. Зэрэглэлийн хувьд та мэдээлэл өгөхгүй юу?

- Хүн амын үзүүлэлтээр тооцвол дээд зэрэглэлд орно. Олон улстай жишвэл орон нутгийн нисэх онгоц буудлын ангилалд багтана.

-Аливаа бүтээн байгуулалтыг явуулахад бүх ажил дардан байдаггүй. Энэ төслийг хэрэгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл учирч байв?

-Зүүн өмнөд Ази, Филлифинээс Монголын цаг уурын нөхцөл өөр.  Борооны улирлаас шалтгаалан дээрх орнуудад төслийн ажил нэг сараар саатах үе гарч байсан. Харин Монголын хувьд эрс тэс уур амьсгалтай учир жилийн 7 сард л ажиллах боломжтой учир нэлээн хүндрэл гарсан.  Мөн дотоодын компаниудын дунд тендэр зарлахад цөөн компани оролцох хүсэлт ирүүлж байв. Тухайн үед Японы талаас бүх асуудлаа шийдчихээд хүлээлттэй байсан. Монголын хувьд хүн амаас шалтгаалан том хэмжээний төсөл цөөн хэрэгждэг учир чадамжтай хэдхэн компаниуд  нь төслөөс төсөл дамжин ажилладагт асуудал үүссэн.  Учир нь өмнөх төслөө дуусах болоогүй гэсэн шалтгаанаар оролцогч тухайн үед бага байлаа. 

исэх буудлын бүх ажил 100 хувийн Япон стандарт, Япон чанарын удирдлага дор хийгдэж байгаа. Монголчууд Японы чанарт ам сайтай байдаг. Дээр та монголын талаас дахин хана өрүүлэхээс эхлээд асуудал үүсч байсан гэлээ. Ер нь гүйцэтгэлийн хувьд 100 хувь Японы стандартыг хангаж чадсан уу ?

-Стандартыг бүрэн хангаж байгаа. Учир нь бид дахин хийлгэх замаар стандартыг бүрэн хангаж ажилласан.  Барилга байгууламжийг 100 хувь Япон стандартаар бариагүй. Олон улсын болоод Монгол стандартыг ч  нэвтрүүлснээрээ онцлогтой.

Салхины болон геологийн тооцооллоор шинэ нисэх буудлыг  байгуулсан ч нутгийн иргэдХөшигийн хөндий нэлээн салхитай газар хэмээдэг. Нислэг үйлдэхэд цаг агаарын хувьд хэр тааламжтай гэж та дүгнэж байна вэ?

 - Салхины хувьд  ямар ч асуудалгүй.  Асуудал үүсэхэд арга хэмжээ авч болдог.  Харин энд  3 жилийн хугацаанд ажиллахад үүл доошилж манан их буудаг нь ажиглагдсан.  Үзэгдэх орчин муу харагдахаас эхлээд нислэг үйлдэж буй нисэгчид  хүндрэл үүсэх тал бий.

-Шинэ нисэх онгоцны буудал жилд 3 саяас дээш зорчигч хүлээн авна гэж байгаа. Ийм тохиолдолд нисэх онгоцны хүчин чадал ямар хэмжээнд байх бол?

-Жилдээ одоогийн Чингис хаан нисэх онгоцны буудал  900 мянган зорчигч хүлээн авдаг бол энэ тоо шинэ нисэх буудал ашиглалтад орсноор 2 дахин өснө. Харин гурван сая зорчигч хүлээн авах тохиолдолд нэлээн  чигжүү хөдөлгөөнтэй байх болов уу. Энэ утгаараа тэлэх боломжтой нисэх буудал барьсан.  

-Монголчууд шинэ нисэх буудал хэзээ бүрэн хүчин чадлаараа  ажиллах бол гэсэн хүлээлттэй байна. Энэ тухайд?

-Хүний нөөц бэлтгэхээс эхлээд нэлээн ажил байгаа. Тиймээс хугацааг би сайн хэлж мэдэхгүй байна.   

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын нэг хэсэг нь хурдны зам. Энэ ажлын талаар танд мэдээлэл байна уу?

 -БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж байгаа. Урилгаар очиж ажил байдалтай нь танилцсанаас биш бүрэн мэдээлэл алга. 2018 онд ашиглалтад орох юм билээ.

Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал



Кимихиро Маэта:Шинэ нисэх буудлыг төлөвлөсөн ёсоор нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани