Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДЕФОЛТ ЗАРЛАХ УУ, ГАРЦ ХАЙХ УУ

ДЕФОЛТ ЗАРЛАХ УУ, ГАРЦ ХАЙХ УУ

 

Мэргэжлийн Засгийн газар мөнгөний эрэлд мордоод даруй дөрвөн сарыг үдэв. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл тусламж, "Стэнд бай” хөтөлбөрийн талаар байсхийгээд мздээлэл өгдөг байсан Сангийн сайдын дүр төрх бүдгэрч эхэлснээс харахад уг ажил төдийлөн урагшлахгүй байгаа мэт. Сүүлд урд хөршөөсөө дөрвөн тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах яриа хэлэлцээ хийж байсан ч Далай ламын айлчлалтай холбогдуулж Хятадын талаас хойшлуулсан гэх. Ямар нэгэн шалтгаантай болоод л Монголын талын Хятадад хийх албан томилолт, айлчлалыг тус улсын Засгийн газраас цуцалсан байж таарна. "Стэнд бай” хөтөлбөртэй холбогдуулж Олон улсын валютын сангийнхан өнгөрсөн сарын сүүлчээр Монголд ирэх тов гарсан ч өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл гараагүй л байна.

 

"Дарин дээр давс” гэгчээр Хятад Улс Монголоос импортолдог уул уурхайн бүгээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр гаргасны дараахан "Оюутолгой” компанийн зэсийн экспорт тодорхойгүй хугацаагаар зогсов. Тавантолгойн нүүрсний үнийг зах зээлийн ханшид арай дөхүүлсэн байж болох ч хилийн татвараа нэмсэн урд хөршийн шийдвэр багагүй дарамт болж байгаа нь ойлгомжтой. Эндээс 2.5 их наядын алдагдалтай баталсан төсвөө нөхөх, ирэх оныг хэрхэн гэтлэхээс эхлээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинэ оныг тийм ч таатай уур амьсгалтай угтахгүй нь. Гэхдээ энэ бол МАН-ын, Мэргэжлийн Засгийн газрын нуруун дээрх ачааны зөвхөн нэгээхэн хэсэг гэдгийг энд тодотгох хэрэгтэй.

 

Учир нь, ирэх оны гуравдугаар сард Монголын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондуудын хамгийн эхнийх буюу Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг буцаан төлнө. Ерөнхийлөгчийн сүүтэй мэндчилгээтэй хамт шинэ оноо угтсанаас ердөө 60 хоногийн дараа хөрөнгө оруулагчид биднээс нэг их наяд хол давсан, улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө нэхэх хэрэг. Эхний ээлжид зардлаа танаж, бүсээ чангалж хямралыг гэтлэхээ Сангийн сайд учирласан.

 

Монгол Улс өнөөдөр үндсэндээ мөнгөгүй болсон. Эдийн засаг нь эргэлдэх цусгүй, улсын төсөв нь 2.5 их наядаар тасарч, улайсан данстай шахуу байна. Ерөнхий сайд нь олон улсын банк, санхүүгийн байгууллагыг царайчилж, дэлхийн нэр хүндтэй үнэлгээний агентлагууд Монголын зээлжих зэрэглэлийг ээлж дараалан бууруулав. Гурав хүрэхтэй үгүйтэй байгаа эдийн засгийн өсөлтөө л өсөлт гэж онгирдоггүй юм бол манай эдийн засагт гэрэлтэй юм нэгээхэн ч алга. Саяхан 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт, тэрбум тэрбумаараа угтаж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, долларын эсрэг чангарч байсан төгрөгийн ханшийн аль аль нь өнөөдөр бараа сураггүй болжээ. Зээл авсан бол буцааж төлөх нь зүйн хэрэг. Ялангуяа хөрөнгө оруулагчид Монголыг анхааралтай ажиглах болсон энэ цаг үед. Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ирэх онд нүүр тулах хамгийн эхний бас том даваа нь Хөгжлийн банкны бондыг буцаан төлөх байх нь. Гэхдээ яаж...

2017 оны гуравдугаар сарын дундуур буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн 580 сая ам.долларын 520 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг нь Хөгжлийн банк өөрийн санхүүжүүлсэн төслүүдээсээ төлнө гэж төлөвлөсөн. Ам.долларт шилжүүлбэл 210 гаруй сая ам.долларыг улсаас, татвар төлөгчдийн халааснаас гаргана гэсэн үг. Гэхдээ энэ мөнгийг 2017 оны улсын төсөвт суулгаагүй. Үлдсэн 370 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 төслөөс төвлөрүүлэх юм. Олон арван төслөөс зориуд сонгон авч санхүүжүүлсэн тэдгээр төсөлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, "Эрдэнэс-Тавантолгой” Хөтөлийн цемент шохой компанийн өргөттөл, нийслэл, орон нутгийн автозам зэргийг багтаажээ. Ач холбогдол талаасаа бол бүгдээрээ л Монголын хөгжилд хувь нэмэр оруулахуйц төсөл. Гэвч эдгээр төслийн дийлэнх нь эргэн төлөгдөх байтугай эдийн засгийн үр ашгаа ойрын хэдэн жилдээ өгөхөөргүй байна.

 

Жишээ нь, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг цаасан дээр босгох гэж 14.2 тэрбум төгрөг төсөвлөснөөс 6.3 тэрбумыг нь хэдийнэ олгожээ. Үлдсэн 7.9 тэрбумыг гүйцээж олгосон эсэх нь тодорхойгүй ч бичиг, цаасны мөнгөө нэхдэггүй л юм бол 6.3 тэрбумыг буцаан төвлөрүүлэх шиг худлаа юм байхгүй. Үүнээс гадна орон нутаг, нийслэлийн автозамд нийт 203.2 сая долларыг төсөвлөж санхүүжилтийг нь бүрэн олгожээ. Үүний 151.4 саяыг нь орон нутагт, 51.8 сая ам.долларыг нь нийслэлд зарцуулсан байна. Гэхдээ зам дагаж хөгжил гэдэг болохоос 203 сая долларын автозамын үр ашиг нэг хоёр жилээр тоологдохгүй нь тодорхой.

 

2010 оноос ажлыг нь эхлүүлсэн мөртлөө өнөөг хүртэл үе үеийн Засгийн газар, УИХ, улстөрчдийн хэрүүлийн алим өнхрүүлэх шалтгаан болсон, өдгөө шүүхийн хаалга татаад буй "Шинэ төмөр зам” төсөлд Хөгжлийн банкнаас 55 сая долларын санхүүжилт хийхээр төлөвлөснөөс 22 саяыг нь бүрэн олгож, санхүүгийн болон техникийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг хийжээ. Чалкогийн өрийг зөвхөн нүүрсээр төлж барагдуулах асар хатуу болзолтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс-Тавантолгой” компанид гэхэд эргэлтийн хөрөнгө болгож 200 сая доллар олгосон байна. Олборлосон нүүрсээ бараг бүгдийг нь Чалкогийн өрөнд зах зээлийн үнээс доогуур ханшаар нийлүүлж байгаа "Эрдэнэс-Тавантолгой” компаниас гуравдугаар сард багтаан 200 сая доллар Хөгжлийн банкны дансанд бүрэн орно гэвэл эндүүрэл.

 

Угтаа бол Хөгжлийн банкаар дамжуулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл нь "ТЭЦ-3”, "ТЭЦ-4”-ийн өргөтгөл, ‘Эрдэнэс-Тавантолгой”-д хийсэн хөрөнгө оруулалт аж. Эдгээр компанид олгосон санхүүжилтийн хэмжээ нь 272.1 сая доллараар хэмжигдэж буй. Бараг тал хувь нь гэсэн үг. Харамсалтай нь, цаг үеийн нөхцөл байдал, дээрх компаниудын үйл ажиллагаа, эдийн засгийн чадамжаас харахад эргэн төлөгдөх магадлал нь тун бага байна. Үнэнийг хэлэхэд 2017 оны төсөвт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг эерэг хандлагатайгаар тусгаагүй. Тэгэх ч боломжгүй. Тиймдээ ч урт хугацааны хөгжлийн зээл авч бондын өрөө төлөх, эс бөгөөс Олон улсын валютын сангийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж гал унтраах гарцыг эрх баригчид эрэлхийлэх болсон. Гэвч яг хэзээ, хэдийд энэ бүхэн бодит ажил хэрэг болох нь тодорхойгүй явсаар шинэ оноо угтахаар болж байна. Шинэ оны эхний өдрийг угтахтай зэрэгцэн Хөгжлийн банкны 580 сая долларыг төлөх тоолуур гүйж эхэлнэ.

 

2012 оны үеийнхтэй харьцуулахад Монголын нэр хүнд, биднээс бонд худалдан авагчдын итгэл хоёр адилхан унасан. Ийм байхад дахин хөрөнгө оруулалт татах боломж бидэнд бий эсэх нь эргэлзээтэй. Төсөвт тодотгол хийлээ гээд ч Хөгжлийн банкны 580 сая долларыг хаах боломж байхгүй. Дийлэх ч үгүй. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг бага хүүтэй урт хугацааны зээл авч байж хаах аргыг сүвэгчилж байгаа гэнэ. Учир нь, одоо байгаа нөөц боломжоо шавхаад бондын өрийг төллөө гэхэд цалин, тэтгэврээ тавих ямар ч боломжгүй болох аж. Тиймээс ойрын хугацаанд бага хүүтэй урт хугацааны зээл авах нь хамгийн зөв гарц гэдэг дээр санал нэгджээ. Гэхдээ Хятадаас уу, ОУВС-гаас уу гэдгээ эцэслэн шийдээгүй байгаа бололтой. Хамгийн гол нь, Хөгжлийн банкны 580 сая долларын бондыг хойш тавьж, хугацааг нь тулгаж шийдэх асуудал биш ээ. Энэ бол Монгол Улсыг дампуурлаа зарлах хэмжээний эрсдэлд оруулах том асуудал. Тэглээ ч Хятадын зээл, ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрийг хоёуланг нь авлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй.

 

Учир нь, 2018 оноос "Чингис” бондын 500 сая долларыг төлнө. Эдийн засагчдын тооцоогоор 2017-2023 оны хооронд Монгол Улс 4.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум ам.долларын ДНБ-тэй улсыи хувьд түүнийхээ бараг талыг энэ жилүүдэд зөвхөн өрөнд төлөхөөр байгаа. Үүнийг төлөх эдийн засгийн чадамж одоогийн төрхөөр монголчуудад байхгүй. Тиймээс дотооддоо улс төр хийж, танай манай гэж талцах цаг биш. Харин дефолт зарлахгүйгээр Хөгжлийн банкны бондын мөнгөе хэрхэн яаж төлөх асуудлаар санал нэгдэж, гарц хайх нь чухал байна. Бидэнд ганц гарц үлдсэн нь магадгүй Хятадын зээл, ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах байж болох.


С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


ДЕФОЛТ ЗАРЛАХ УУ, ГАРЦ ХАЙХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани