Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой төсөлд Эрдэнэс Тавантолгойн оролцоог орхигдуулах тохироо хийгдсэн үү

Тавантолгой төсөлд Эрдэнэс Тавантолгойн оролцоог орхигдуулах тохироо хийгдсэн үү-ЗАСГИЙН ГАЗАР ГУРВАНТАА СОЛИГДСОН Ч ШИНХУА ЗАЛХСАНГҮЙ-

"Тавантолгой төсөлд Шинхуатай хамтарна”. Энэ мессежийг бид гурав дахь удаагаа сонсож байна. Өөрчлөгдсөн зүйл нь манай засаг гурвантаа солигдож. Харин Шинхуа Тавантолгой төсөлд оролцохдоо нүүрс авахаас гадна зам тээвэрлэлт, авто тээврийн боомтын төмөр зам барих саналаа хэвээр хадгалж буй юм. Анх ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2013 оны аравдугаар сард урд хөршид айлчлах үеэр "Эрдэнэс- Тавантолгой”, "Энержи Ресурс”, жижиг "Тавантолгой” компаниуд  "Шинхуа”-д  нүүрс нийлүүлэх асуудал хөндөгдсөн. Улмаар уг консорциум "Монголын төмөр зам” ТӨХК-иуд хамтран  хилийн төмөр зам барих барихаар хоёр тал санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. 

Уг тохиролцооны шүүмжлэл хүлээсэн гол өнцөгүүд нь нүүрс нийлүүлэх хугацаа нь 20 жил, хэмжээ нь нэг тэрбум тонн. Мөн төмөр зам нь нарийн царигаар баригдах явдал байв. Нүүрсээ Япон, Солонгос руу гаргаж өндөр үнээр зарах  бодлого салхинд хийсэж, урд хөршийн төрийн өмчит компанид нүүрснийхээ нийлүүлэлтийг 20 жилийн хугацаанд бүрэн даатгах нь хэн хүний хүлээж авах сэдэв биш байв. Дээрээс нь өргөн, нарийн царигийн асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ өндрөө авч, Х.Баттулгын хүчтэй тархи угаалтан дор ажил зогссон гэх шүүмжлэл өнөө ч явж байна. Ямартай ч энэ асуудал баахан маргаан, үл ойлголцол дэгдээж орхиод, эцэст нь Н.Алтанхуягийн засгийн газрыг унагахад голлох нөлөөгөө үзүүлсэн билээ.

Дараа нь, Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед том төслүүдээ хөдөлгөх зорилгоор яамгүй сайдын орон тоог үүсгэж, М.Энхсайханд Тавантолгойн асуудлыг хариуцуулсан. Ажлын хэсэг ч шуурхай ажиллаж, Японы Сүмитомо, Хятадын Шинхуа, Монголын Энержи-Ресурс компаниудын комсорциум үүсгэж, Тавантолгой төлсийг хөдөлгөхөөр болов. Сонгон шалгаруулалт асар бүрхэг байдлаар явагдаж, дэлхийд нэртэй 16 компаниас дээрх консорциумыг сонгосон нь бас л маргаан өрнүүлэхэд хүргэсэн. Тавантолгойн ордыг төрийн өмчит "Эрдэнэс тавантолгой” эзэмшдэг гэдэг утгаараа консорциумд тус компанийг багтаагаагүй нь гол асуудал болж байв.

Ингэснээр Тавантолгойн ордын Монгол төлөөлөл нь засгийн газар биш, Майн инфо, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж байгуулагдсан түүхтэй, эдүгээ Мongolian Мining Сorporation–ийн 100 хувь эзэмшилт "Энержи Ресурс” хариуцах нөхцөл байдал үүсэхэд хүрсэн түүхтэй. Ч.Сайханбилэгийн засгийн газрын үүсгэсэн уг асуудлаас үүдэн, УИХ-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар оруулах, төрийн өмчийн компанийг консорциумд оролцуулаагүй тохиолдолд ард түмний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх асуудлыг сөхөж тавьснаар  гэрээг зурагдах асуудал хойшилсон.

Үүн дундуур Л.Эрдэнэчимэг нарын санаачилсан Тавантолгойн ордыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн баригдаж, багахан шинэ салхи  үлээсэн ч сонгууль тулж, төслийг хэлэлцэх нөхцөл бүрдээгүй. Мэдээж хуулийн төсөлд АН-ын дарга асан З.Энхболд, Х.Баттулга нарын гол санаа тусгалаа олж, төрийн төлөөлөх эрхийг "Эрдэнэс тавантолгой” компани бүрэн хариуцаж,  менежментийн удирдлагыг гартаа авах асуудал тусгагдсан байсан нь тогтоолын төслийн гол давуу тал нь байв. Гээд яахав. Өргөн баригдсан ч хэлэлцээгүйгээс хойш, энэ засгийн газар дахин Шинхуад найр тавьж байна.

Үндсэндээ манай улсаас сүүлийн гурван жил гурван ажлын хэсэг гарч, Шинхуатай ажиллаж байна. Мэргэжлийн засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа Шинхуаг Тавантолгойн төсөлд оролцох хүсэлт тавихад, өнөөдүүл нь өмнөх шигээ нүүрсээ ч авъя, төмөр замаа  ч тавья. Ингэж байж тогтвортой ажиллана гэх чиг өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Ганбат мэдэгдэж  байв. Гэвч урд хөршөөс тухайлсан ямар санал тавьсан, засгийн газар саналыг нь хэрхэн хүлээж авсан зэрэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт болсон ажлын хэсгийнхний анхны уулзалт ч тэр, албаны мэдээлэл түгээсэн болоод өнгөрөв. Гэвч Шинхуа уул уурхайн асуудал дээр хэт улстөрждөг, засаг төр нь тогтворгүй манай байдлаас залхсангүй. Төсөлд гурав дахь удаагаа оролцохоор  боллоо. Энэ нь чухам ямар үр дагавар авчрахыг одоохондоо таамаглахад бэрх юм.

 -ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛД ММС-ИЙГ ДЭМЖИНЭ 

ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Тавантолгой төсөл жинхэнэ утгаараар гарцаа байхгүй Шинхуан оролцоотойгоор хөдлөхөөр яригдаж буй энэ өдрүүдэд төсөлд хэн хэн яаж хамтрах нь тодорхойгүй байна. Ямартай ч  өмнөх консорциумаар Тавантолгой төсөлд оролцохоор болсон Японы Сүмитомо энэ өдрүүдэд уг асуудлаар огт ажиллаагүй болохыг эх сурвалж тодотгов.

Мөн Тавантолгой төслийн хэлэлцээрийн үргэлжлүүлэх чиг үүрэг бүхий Монголын талын ажлын хэсэг баасан гаригийн үдээс хойш тус төсөлд оролцох хүсэлтэй үндэсний компаниудын төлөөлөгчидтэй уулзсан. Уулзалтад  "Олборлолт”, "Энержи Ресурс”, "Моннис”, "Хишиг арвин индустриал”, "Гранд повер”, "Үндэсний олборлогч” тэргүүтэй 10 орчим Үндэсний компаниуд оролцжээ. 

Уг уулзалтад оролцсон эх сурвалжийн мэдээлж буйгаар, ажлын хэсгийнхэн Үндэсний компаниудаас Тавантолгой төсөл хамрагдах хүсэлтэй эсэхийг нь лавлаж, нөгөөдүүл нь урт хугацаанд /5-10 жил/ хамтрах саналтай буйгаа илэрхийлсэн байна. Мөн компаниуд олборлолтын үйл ажиллагааны чиглэлээр төсөлд оролцохдоо бодлогын хувьд эхнээсээ тогтвортой байж, техникийн шаардлага хангасан ААН-үүдийг хамруулах нь зүйтэй гэсэн нэгдсэн санал илэрхийлжээ.

Ажлын хэсгийнхэн 30 сая тонн нүүрсийг жилдээ Шинхуад нийлүүлэх өмнө ТЭЗҮ-г мөрдөнө гэсэн чигийг Үндэсний үйлдвэрлэгчдэд өгсөн байна. Гэхдээ уулзалт үндэсний үйлдвэрлэгчдийнхээ саналыг сонссон дүр үзүүлж буй маягтай болж, төсөлд Монголын талаас Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой хоёрын хэн нь давуу эрхтэйгээр оролцох зэрэг чухал  асуудлыг хөндөж ярилцалгүй, мэдээлэлгүй болж өнгөрсөн аж.

Энд бас нэг сонирхолтой мэдээлэл нь явж буй нь, Энержи Ресурсын зүгээс компанийнхаа төлбөрийн чадвар, оршин тогтнох эсэхийг шийдэх Кэйман Арлын шүүх дээрх хоёр дахь удаагийн сонсголын материалдаа Тавантолгой төслийг онцолсон явдал. Тайланд, Тавантолгойн ордын талаар компанийн цаашдын үйл ажиллагаа, төлбөрийн чадварт чухал нөлөөтэй төсөл гэж танилцуулаад, ашиг орлогын тооцоо хүртэл хийсэн байна. Улмаар "Монголын засгийн газартай 2016 оны 8 сарын 18, 19-нд ярилцаж үзэхэд Таван толгой  төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй хэвээр, Мongolian Мining Сorporation-ийн оролцоог дэмжинэ гэдгээ илэрхийлсэн” гэж тайлагнажээ.

Үнэхээр ч өнгөрсөн наймдугаар сард засгийн газрын зүгээс Шинхуад Тавантолгой төсөлд оролцох асуудлаар "гуйлга” хүргүүлсэн байдаг. Нөгөө талд "Энержи ресурс”-ийг Тавантолгой төсөлд түлхүү байр суурьтай оролцуулах хүслийг нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд нар тээж яваа нь нууц биш. Харин Эрдэнэс Тавантолгойн хувьд удирдлагуудын томилгоо нь цэвэр намын бодлогоор явагдаж, нам жимхэн яваа байгууллага. Цагаан сараас өмнө Чалкогийн өрийг төлж, олборлолтын ашгаасаа 100 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм. 

-ТӨСЛИЙН МӨНГӨӨР БОНДЫН ӨР ДАРАХ САНАЛЫГ САНГИЙН САЙД 
ДЭВШҮҮЛСЭН ҮҮ-

Шинхуа группийн удирдлагууд энэ өдрүүдэд Монголд зориуд ирж, "Тавантолгой төслийн тендерт бид өмнө нь хоёр удаа оролцож, мөн хоёр удаа ялсан. Шинэ засгийн газарт Тавантолгой төслийн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаад бид баяртай байна” гэсэн мэдэгдсэн нь зүгээр ч нэг талархлын сул үг биш юм.

Зам тээвэр, хөгжлийн яамнаас саяхан Шинхуатай хийх хэлэлцээрт бэлтгэж байгаагаа онцолж байсан. Тэгэхээр засгийн газар Шинхуатай Тавантолгойн төсөлд хамтрах асуудлаар идэвхтэй ажиллаж, цаадуул нь Монголд ажиллахаар ирсэн нь анхаарал татна.  Эх сурвалжууд манай талын ажлын хэсэгт өмнө нь холбогдох төслүүд дээр ажиллаж байсан ганц нэгийн зэрэг туршлагатай мэргэжилтэн буй. Тэд нь гол ажлыг нь нугалж байгаа гэх мэдээлэл өгч байна.

Мэдээж, төслийн гол тооцооллыг Сангийн яам хийж байгаа ч албан уулзалтуудын мэдээлэлд Тавантолгой төслийн мөнгөн дүн огт дурсагдахгүй байгаа юм. Зарим эх сурвалжууд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг Тавантолгой төслийг цогц утгаар нь харахаасаа илүүтэй, төслийн мөнгөнөөс Чалкогийн өрийг дарахаас гадна бондын төлбөрт явуулах санал гаргасан гэж буй. Гэхдээ эрх баригч намын түвшинд Тавантолгой төсөлд Шинхуатай хамтрахаар тусгайлсан уулзалтууд зохион байгуулж, Японы Сүмитомог орхиж буй байдалд сөрөг байр суурьтай гишүүд ч байгаа аж.

Түүнчлэн Тавантолгой төсөлд хамтрах Үндэсний компаниудын  жагсаалтад засгийн газар, УИХ-ын гишүүд өөрсдийн эзэмшлийн ААН-үүдийг оруулах асуудлаар хэдийнэ хөөцөлдөөд эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Эцэст нь тэмдэглэхэд, Тавантолгой, Оюутолгойн ордууд бол жинхэнэ утгаараа стратегийн орд. Тавантолгой 6.5 тэрбум тонны нөөцтэй, олборлолт 100 жил явуулах боломжтой гэдэг утгаараа үе үеийн засгийн газрын гол асуудал нь болсоор ирэв. Бид өнгөрсөн хугацаанд Тавантолгойгоор популизм хийж ч үзлээ. Нөгөө талд нь төслийг хөдөлгөх гэж уйгагүй оролдлоо. Хүрсэн үр дүн нь багахан билээ. Гурвалсан консорциумыг зогсоосны дараа хөрөнгө оруулагчид "Танайх боломжоо алдсан" гэж байсан бол коксжих нүүрсний үнэ өссөн таатай үед асуудал дахин сөхөгдлөө. Гэвч нэг нам олонхи болсон энэ үед Тавантолгойн гэрээг зохистойгоор  хөдөлгөх нь хамгийн чухал юм. 

tЖ.МЯДАГБАДАМ

medee.mn
Тавантолгой төсөлд Эрдэнэс Тавантолгойн оролцоог орхигдуулах тохироо хийгдсэн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани