Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинхуаг онцолж урьсан Таван толгойн хэлэлцээр ирэх өдрүүдийн халуун сэдэв байх нь

Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө Уул уурхайн сайд Шинхуа компанийн төлөөлөлтэй тусгайлан уулзав.

Уулзалт хаалттай өнгөрсөн учраас талууд яг ямар яриа хөөрөө үүсгэснийг хэлэх боломж одоогоор алга. Таван толгой ойрын халуун сэдэв байх болно гэж салбарын сайд нь хэлснийг бодоход ойрхон зуур түргэн шуурхай ярилцаад ямар нэг шийд гарах бололтой. Ямартай ч Засгийн газраас Таван толгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барихаа хэллээ.

Энэ удаагийн уулзалт албаныхны тодотгосноор М.Энхсайханы ахалж байсан хэлэлцээрийн үргэлжлэл. М.Энхсайханы баг Таван толгойг Японы "Сумитомо”, Хятадын "Шинхуа”, Монголын "Энержи ресурс” гэсэн хослолоор зах зээлийнх нь жамаар урагшлуулах хувилбар гаргаж байсан юм. Эргэн сануулахад, "Шинхуа” тэр үед "Чалко”-гийн өрийг төлж, дээр нь багагүй доллар өгье, төмөр замыг чинь мөнгөө гаргаж бариад хэдэн жилийн дараа төрд чинь шилжүүлье гэж дуугарч байв.

"Сумитомо” гуравдагч зах зээлд монгол нүүрсийг үнэд хүргэж зарахаа амлаж байсан. Баргийн зүйлд "За” гэж дуугардаггүй япончуудын хувьд ингэж амлана гэдэг бидэнд том боломж.Солонгос, Япон гэх мэт нүүрсийг өндөр үнээр авдаг зах зээлд гарах боломж Монголын нүүрсэнд нээгдсэнтэй ялгаагүй зүйл л дээ. Уурхай яаж ажиллуулдгийг зам, цахилгаан станц, угаах үйлдвэр барьж байгаад нотолсон "Энержи ресурс” уурхайгаа хариуцаад явах хувилбар дээр за зүй гэсэн. Ийм тохироо хийгээд гарын үсэг зурахын даваан дээр хэлэлцээр зогссон юм.

Шинэ мэдээ гэвэл, засаг Таван толгойг хөдөлгөх гэж өнгөрсөн наймдугаар сараас хойш толгой өндийх завгүй ажиллаж. Тэгэхээр Таван толгойг яаж хөдөлгөх хувилбараа гаргачихсан байж мэднэ. Албан мэдээнээс харах нь ээ, Ерөнхий сайд захирамж гаргаж "Шинхуа”, "Энержи ресурс”, "Сумитомо”-той эхлүүлсэн яриа хэлэлцээрийг албан ёсоор үргэлжлүүл, өмнөх нөхцлүүдийг сайжруул гэсэн үүрэг өгсөн бололтой. Одоогийн ажлын хэсгийн ахлагч нь Уул уурхайн сайд. Ажлын хэсгийнхэн "Шинхуа”-тай консорциум болж хэлэлцээрт орсон "Сумитомо”, "Энержи ресурс” хоёртой тусгайлан уулзах эсэхээ өнгөрсөн баасан гаригт албан ёсоор хэлсэнгүй. Ямартай ч Таван толгойг цогцоор нь хөдөлгөх эхний алхмыг хийж, М.Энхсайханы үед яригдаж байсан консорциумын нэг төлөөлөл болох "Шинхуа”-тай уулзсан нь сайн хэрэг. Таван толгойн ордыг сорчилж, түүхийгээр нь ченжлэн зараад дуусч буй "Чалко” хувилбарыг эцэс болгохоор ажиллаж эхэлсэнд нь засгийн шийдвэрт олзуурхаж байна.

Эцсийн зорилго маань мэдээж нүүрсээ угааж баяжуулаад гуравдагч зах зээлд өндөр үнээр зарах. М.Энхсайхан түрүү жилийн хэлэлцээрийн үеэр "Таван толгой төслийг яг одоо хөдөлгөж чадвал хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь 30 жилд 94 тэрбум ам.доллар болно” гэж байсан. Ер нь улс орнууд хөрөнгө оруулалтын өгөөжийг ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засгийн хэдэн хувиар өсгөх вэ гэдгээр хэмждэг юм. Энэ үзүүлэлт хөгжингүй орнуудад бага, хөгжиж байгаад нь өндөр байдаг.

Тэгэхээр Монголд хийгдэх хөрөнгө оруулалт хэд дахин үржих боломж Англи, Америкаас өндөр гэсэн үг. Ухаантай улсууд мега төслийг өчнөөн бизнес амилж, хэдэн зуун үндэсний компани орлогын эх үүсвэртэй болж, олон мянган хүн ажилтай болдог гэж хараад хөдөлгөдөг. Таван толгойн үржүүлэгч нөлөө 30 жилд 94 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол шиг жижиг эдийн засагтай улсын хувьд маш том тоо. Эдийн засаг сэвхийгээд ирнэ гээд ойлгочиход болно.

Тэгэхээр Таван толгойн хэлэлцээрээс анзаарах хамгийн гол зүйл бол хөрөнгө оруулалтынх нь үржүүлэгч нөлөө.

"ЧАЛКО”-ГИЙН ТОМСГОСОН ХУВИЛБАР БОЛОХ ЭРСДЭЛ

Ийм эрсдэл байж мэдэх юм. Сангийн яам ирэх онд бондуудын төлбөрт 580 сая ам.доллар төлнө.

Өгөх мөнгө нь засгийн халаасанд байхгүй. Дефолт болохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэх сураг яриа бий. Таван толгойдоо хөрөнгө оруулалт татаж, цогцоор нь шийдэхийн оронд ганц "Шинхуа”-д зараад, урьдчилгаа төлбөр авья гэсэн саналыг шийдвэр гаргах хэд хэдэн хүн хүчтэй тавиад эхэлсэн гэх мэдээлэл байна.

Хэлэлцээрийн эхний өдөр нөгөө хоёрыг нь биш "Шинхуа”-г тусгайчилж хүлээж авч уулзсан нь цаанаа ямар агуулгатай нь удахгүй тодорхой болох байх. Гэхдээ хардахаар л сэжүүр. Зам тээвэр, байгаль орчны асуудлыг хариуцсан сайдууд уулзалтад байлцсан гэхээр төмөр зам дээр яаж хамтрахаа ярьсан байхыг бас үгүйсгэхгүй. Таван толгойн ажлын хэсгийхний үдээс хойших хаалттай уулзалтын зочид нь "Хишиг арвин индустриал”, "Грандповер”, "Олборлолт”, "Үндэсний олборлогч”, "Моннис” зэрэг үндэсний уул уурхайн компаниудын төлөөлөл байсан юм.

Ерөнхийдөө төсөлд туслан гүйцэтгэгчээр орох техникийн боломж, үнийн санал энэ тэрийг нь сонирхсон юм билээ. Үндэсний компаниуд өмнөх шиг улс төржилт болоод дуусчихгүй бол бидэнд сэтгэл зүтгэл байнаа л гэж.

"Мера” группын ерөнхийлөгч М.Гантөмөр

"Энэ удаа засгийн газарт тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж байх шиг байна. Хятадын зах зээлд нүүрс борлуулсан ч бай, Хятадаас цааш экспорт хийсэн ч бай зайлшгүй Хятад улс чухал холбогдолтой” гэсэн бол "Моннис” группийн гүйцэтгэх захирал М.Ганзориг "Итгэл үнэмшил дүүрэн байна. Бид өөрсдийн бололцоо, техникээ ашиглаад энэ төсөлд хамтрах, дэмжлэг үзүүлэх боломжтой” гэжээ.

"Хишиг арвин индустриал” компанийн дэд захирал М.Тулгат

"Дэлхийн зах зээл сэргэж байна. Нүүрсний зах зээл тогтворжоод, нүүрсний үнэ өсч байгаа. Монголчуудын хувьд маш том боломж. Тэгэхээр өмнө нь ярьж байсан зүйлээ ажил хэрэг болгох боломж гарч ирж байна” гэсэн байр суурь илэрхийлж.

Далай ламын айлчлалын дараахан эвгүйтсэн Хятадын талын таагүй уур амьсгал "Шинхуа” Таван толгойд оролцоно гэж мэдэгдсэнээр зөөлөрлөө гэсэн эерэг таамаг бас байж болох юм. Гэхдээ харилцаагаа сэргээх ганц зам нь Таван толгой шүү гэсэн шахалт урд хөршөөс ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Таван толгойгоо "Шинхуа”-д найр тавивал хөнгөлөлттэй зээл энээ тэрээ бодож үзье гэчихэд л мөнгөдүйдсэн эрх баригчид дуун дээр нь шийдэл гаргаж мэднэ. "Стенд бай”-н цөөхөн хэдэн доллар өөрсдөд нь падгүй, төсөв, бодлого эрүүлжүүлэхэд зарцуулагдаад дуусна.

Тэгэхээр мөнгө хийх ганц боломж нь хөнгөлөлттэй зээл учраас ингэж улайрах эрсдэл өндөр. "Шинхуа”-аас авах мөнгөөрөө өрөө төлөөд, хөнгөлөлттэй зээлийн мөнгөнөөс овоо хэдэн доллар ольё гэсэн санаархал байж мэдэх юм. Засгийн газрын нэг сайд өөрийн эзэмшлийн нүүрсний уурхайгаа "Шинхуа”-д шахах сонирхолтой гэсэн мэдээ нэр устайгаа дуулдаж байгааг бодоход манай улс төрчдийн хувийн сонирхол ч "Шинхуа” зүг рүү өндөр байгаа бололтой.

Хэрэв Таван толгойг консерциум энэ тэр гэхгүйгээр "Шинхуа”-д найр тавьчихвал, наад зах нь 51 хувийг нь өгчихвөл яах бол. Хариулт нь тодорхой. Ганц том зах зээлтэйгээ хэтэрхий найрсаж, урьдчилгаа баахан мөнгө авч иргэддээ 21 мянган төгрөг болгож тараасныхаа горыг өнөөдөр ч бид амсч яваа. Товчхондоо "Шинхуа”-та хэт дотно найзалбал "Чалко”-гийн асар томсгосон аймшигтай хувилбар хүлээж байгаа гэсэн үг.

Аль 2013 онд төлж дуусгана гэж байсан "Чалко”-гийн өр яалаа. Бүхэл бүтэн таван жилээр сунаж, Манжийн үеийн Даашинхүүгийн пүүсийн өр гэдэг шиг юм болчихсон тууж яваа. Хэрэв Таван толгойгоо бүхэлд нь өнөөдрийн бондын төлбөрийн төлөө Хятадын компанид өгвөл Таван толгойн өр хэзээ дуусахыг ёстой хэн ч таашгүй. Ямар нэгэн эерэг зүйл хүлээгээд ч нэмэргүй юм болно. Судлаачид ч эхнээсээ болгоомжлоод эхэлчихлээ.

Шинжээч Л.Наранбаатар

"Сангийн яам хавиас Таван толгойг Шинхуад зараад "Чингис”, "Самурай” бондын өрүүдээ даръя гэх санаачилга гаргаж байгаа дуулдсан. Ингэвэл Таван толгойн нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд гаргаж 300 ам.доллараар зарах мөрөөдөл үлгэр болно.

Төмөр зам бариад ч нэмэргүй. Шинхуагийн монопольд улсаараа дарлуулж уурхайн амнаасаа 30 биш 15 ам.долларын үнээс илүүгүй өртгөөр багтааж ух гэж Моннис, Хишиг арвин гэх мэт үндэсний хэдэн олборлогчдыг хооронд нь зодолжуулж дампууруулна. Тэгээд өөрийн олбордогчоо оруулна. Хятадын олборлогч TTJVCo Эрдэнэс Таван толгойд ордог шиг юм болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХҮЛЭЭЛТ

Таван толгой төслөө ямар замаар яаж хөдөлгөх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий. Гадаад, дотоод аль алинд нь. Олны анхааралд орсон том ордоо зах зээлийн жамаар нь хөдөлгөх нь үү, эсвэл улс төрчид нь нам нийлж сэм хуйвалдаад жам бус шийдвэр гаргаад урагшлуулах нь уу гэдэг талаас нь тэд Таван толгойг ажиглаж суугаа. Анх ярьж байсан, одоо ч ярьж буй Тавар толгойг цогцоор нь, нэг биш нэжгээд компанийн консорциум маягаар хөдөлгөвөл тэд Монголд итгэж хөрөнгөө оруулна. Эсрэгээрээ шийд гаргавал хэн бидэнд итгэж Монголд хөрөнгө оруулж мөнгөө эрсдэлд оруулахыг хүснэ гэж.

Иргэдийн хувьд монгол нүүрсийг гуравдагч зах зээлд 300 ам.доллараар зарах боломжоо бүү алдаасай гэсэн хүлээлт бий. Цэнхэр гаригийн хэмжээнд гэж яригдах борлуулалтын сувагтай "Сумитомо” консорциумын нэг хэсэг байвал монгол нүүрс Хятадаас гадна дэлхийд моодонд орох боломжтой.

Уурхайгаа "Шинхуа”-д тэр чигт нь атгуулахгүй байх бодитой, ашигтай гарц бол мэдээж консорциумын нэг оролцогч болсон "MMC”.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний Японд хийсэн айлчлалын үеэр "Энержи ресурс” компани "Сумитомо”-той нүүрсний борлуулалтын маркетинг дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад лав өмнө нь яригдаад түрдээ азнасан хувилбараар Таван толгойг хөдөлгөх нь гэсэн таамаг хөвөрч байсан. Таван толгойгоос олборлож баяжуулсан коксжих нүүрсийг Хятадаар дамжуулан далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ, цаашдаа гуравдагч зах зээлд удаан хугацаагаар нийлүүлнэ гэсэн утгатай санамж бичиг Ерөнхий сайдын айлчлалын үеэр зүгээр ч нэг зурагдаагүй нь мэдээж. "Сумитомо”, "Энержи ресурс”-тай Таван толгой дээр хамтарч ажиллахаа засгийн түвшинд илэрхийлчихсэн гэсэн үг. Хажуугаар нь улс төр орж, байдал өмнөх шиг эсрэгээр эргэчихгүй бол засагт Таван толгойг жамаар нь хөдөлгөх сонирхол бийг батлах хамгийн тод нотолгоо л доо.

Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд дажгүй, өнөө хэр Австралийн боомтууд дээрх FOB үнэ 305 орчим ам.долларт хэлбэлзсэн хэвээр байна. Энэ өсөлтийн циклийг ашиглаж Таван толгойгоо даруйхан хөдөлгөж чадвал боломж мэдээж бий.

Нүүрсний үнийн өсөлт хятадуудыг ч тайван суулгахгүй байгаа. Хятадын Шандон зэрэг аж үйлдвэрийн бүх гол бүс нутгууд 100 гаруй уурхайд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл бий. Хятадын засаг нь нүүрсний нийлүүлэлтээ энэ маягаар бодлогоор нэмээд эхэлбэл нүүрсний үнэ эргээд унах нь бас л гарцаагүй үнэн. Тэгэхээр нүүрсний үнийн сэргэлтийн сиймхийг ашиглаж зөв шийд гаргаж, Таван толгойгоо цаг алдалгүй хөдөлгөвөл бидэнд боломж байна.

Эх сурвалж: Өдрийн Сонин, Ц.Баасансүрэн

Шинхуаг онцолж урьсан Таван толгойн хэлэлцээр ирэх өдрүүдийн халуун сэдэв байх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани