Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн шинэ “наймаа”

Тавантолгойн шинэ “наймаа”

 

-Мэргэжлийн Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг яаравчилж, хоёр жилийн дотор дуусгах, чингэхдээ "Шинхуа”-д 49 хувийг нь өгөх бодлого барьж байгаа нь нэгэнтээ тодорхой болжээ-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өнгөрсөн Баасан гаригт Хятадын төрийн өмчит "Шинхуа”-н төлөөлөгчидтэй тусгайлан уулзсанаар Тавантолгойн шинэ хэлэлцээр эхэллээ гэсэн мессежийг гадаад, дотоодын зах зээлд өглөө.Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол УИХ-аар 2010 онд батлагдан гарсан гэвэл монголчууд зургаан жилийн дотор хоёр ч удаа хөрөнгө оруулагчдын тендерийг зарласан ч бүтэлтэй ажил болж чадаагүй юм. Ингээд гурав дахь удаагаа зарлаж буй Тавантолгойн хэлэлцээ анхнаасаа л хэрэгт дуртай хэвлэлийнхний анхаарлыг татаж, тэр тусмаа Хятадын төрийн өмчит "Шинхуа”-тай засгийн сайдууд ганцаарчлан уулзсан нь салбарынхны гайхширлыг төрүүлж байна.

Ц.Дашдорж сайд "Хэлэлцээр дөнгөж эхэлж” байгааг дурдсан ч чухам яагаад "Шинхуа”-г ганцаарчлан урьж, бусадтай нь уулзаагүй шалтгаанаа, мөн Японы "Сүмитома” болон Монголын "Энержи ресурс”-ын асуудал юу болсон талаар тоймтой мэдээлэл хэвлэлийнхэнд өгөхийг хүссэнгүй. Эндээс Тавантолгойн шинэ "наймаа” Монгол Улсад ашигтайгаар хөдөлж чадахгүй нь гэсэн хардлага төрүүлэхийн зэрэгцээ төмөр замын төслөө Хятадад зуун хувь тавиад туух вий гэсэн болгоомжлолыг ч төрүүлж байна.

Тавантолгойн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, цахилгаан станцын асуудлаас гадна өмнийн говийн бүтээн байгуулалтыг хариуцуулах шинэ хэлэлцээр хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй ч Мэргэжлийн засаг 2017 он гэхэд мега төслүүдээ хөдөлгөхөөр улсын төсөвт суулгасан.

Чонын амнаас барын аманд гэгч болж болзошгүйг  Засгийн газраас байгуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэнд анхааруулахад буруудахгүй биз.

Одоогоос хоёр жилийн өмнө 2015 оны нэгдүгээр сард М.Энхсайханаас ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн тендерийн ялагчдаар Хятадын "Шинхуа”, Японы "Сүмитома”, Монголын "Энержи ресурс”-ыг тодруулж, гурван сар хэлэлцээр хийсний эцэст "Чалко”-гийн өрийг төлөх, төмөр замын төсөлд зарцуулсан 200 сая ам.долларыг гаргуулах, төмөр замаа өөрийн хөрөнгөөр барьж, 30 жилийн дараа Монголын Засгийн газарт эргүүлэн өгөх зэрэг тодорхой нөхцөлүүдийг тавьж, хөрөнгө оруулагчид ч хүлээн зөвшөөрсөн. Гэвч, УИХ-ын дарга асан З.Энхболд болон Х.Баттулга, Л.Эрдэнэчимэгийн оролцоотойгоор энэ тендер бүтэлгүйтэж, одоо ёстой л чонын амнаас барын аманд гэгч болж болзошгүйг Засгийн газраас байгуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэнд анхааруулахад буруудахгүй биз.

Ян үнэндээ Тавантолгойг эргэлтэд оруулах шинэ ажлын хэсэг чухам ямар хэлэлцээ, ямар шаардлагыг "Шинхуа”-д тавьж буй талаарх бодит мэдээлэл алга. Тэр тусмаа хэвлэлийнхний анхааралд дахин орж ирж байгааг сануулсан Уул уурхайн сайд Тавантолгой дээр Монголын Засгийн газар ямар шаардлага тавьж байгааг, "Шинхуа”-н зүгээс юу хүсч буйг хэлэхгүй нууцлаад буй нь Тавантолгойг ханцуй дотроо наймаалж, Хятадад зуун хувь өгчих вий гэсэн хардлагыг улам өдөөж байна.

Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ажлаа сурталчлахдаа "Тавантолгойн төмөр замын 49 хувийг "Шинхуа”-д зарна” гэсэн нь Мэргэжлийн засгийн албан ёсны байр суурь болон харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг яаравчилж, хоёр жилийн дотор дуусгах, чингэхдээ "Шинхуа”-д 49 хувийг нь өгөх бодлого барьж байгаа нь нэгэнтээ тодорхой болжээ.

Яг энэ хүрээнд Тавантолгойн шинэ хэлэлцээр өрнөж байгаа болов уу. Чухамдаа Тавантолгойн төмөр замын 49 хувийг "Шинхуа”-д яг хэдээр үнэлж байгаа нь гол асуудал байх учиртай.

Улсын төсөв нь улайж, алдагдал нь бараг гурван их наяд руу дөхөж байгаа үед монголчууд Тавантолгойн 51 хувийг өөрсдөөсөө гаргах боломжгүй. Өр зээл тавъя гэхнээ өмнө авсан бондуудынхаа өрийг төлөх мөнгө манай Хөгжлийн банкинд алга. Энэ тохиолдолд төмөр замын 51 хувийг Хятадын Засгийн газраас зээлье гэвэл Тавантолгой тэр чигтээ Хятадын мэдэлд зуун хувь шилжихэд хүрнэ.

Харин үлдсэн 51 хувьд ногдож буй мөнгийг Монголын Засгийн газар хаанаас олох вэ. Улсын төсөв нь улайж, алдагдал нь бараг гурван их наяд руу дөхөж байгаа үед монголчууд Тавантолгойн 51 хувийг өөрсдөөсөө гаргах боломжгүй. Өр зээл тавъя гэхнээ өмнө авсан бондуудынхаа өрийг төлөх мөнгө манай Хөгжлийн банкинд алга. Энэ тохиолдолд төмөр замын 51 хувийг Хятадын Засгийн газраас зээлье гэвэл Тавантолгой тэр чигтээ Хятадын мэдэлд зуун хувь шилжихэд хүрнэ.

Монголын, тэр тусмаа Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд буюу Япон, Солонгос руу зарахад Хятадын төрийн өмчит "Шинхуа”-н төмөр замын сүлжээг ашиглахаас өөр аргагүй байхгүй. Тиймээс Тавантолгой дээр "Шинхуа”-тай хамтрах нь зөв ч, Хятад, Япон, Монгол гэсэн М.Энхсайханы гэрээ эдийн засгийн хувьд олон муугаас арай дээр хувилбар байсан ч байж мэдэхээр байна.

Тавантолгойн олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станцын төсөл дээр үндэсний компаниудын сонирхолыг сонсоно гэдгээ сайд хэлсэн бөгөөд төсөлд туслан гүйцэтгэгчээр орох сонирхолтой "Хишиг арвин индустриал” компанийн нууц ноёнтон нь УИХ-ын дарга асан З.Энхболд гэх мэдээ ч чих дэлсэх болсон. Хэрэв "Хишиг арвин индустриал”-ын ард З.Энхболд бий бол өнгөрсөн хугацаанд тэр хоёр сая хүний хувьцаа нэрээр хэний эрх ашгийг хамгаалж байсан бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна.

Ямар ч байсан өнгөрсөн хоёр жилийн турш нүүрсээ үнс болтол хэрэлдсэн Монголын улс төр эдийн засгийнхны анхаарлын төвд Тавантолгой дахин орж ирснээрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид хандан таван асуулт тавихад хүргэж буй.

  • Нэгд, Тавантолгойн төмөр замын  49 хувийг "Шинхуа”-д хэдээр зарж байгаа вэ?

  • Хоёрт, Тавантолгойн 51 хувийг хэн эзэмших вэ?

  • Гуравт, Японы "Сүмитома”, Монголын "Энержи ресурс” хөрөнгө оруулагчаас хасагдсан уу?

  • Дөрөвт, Тавантолгойн хувьцаа юу болох вэ?

  • Тавд, Тавантолгойг тэр чигт нь "танзуур боовноос" өгчихөөгүй биз?        

  • Эх сурвалж: http://www.news.mn/r/319712

  • Сэтгүүлч: 
    Ж.Нямсүрэн
Тавантолгойн шинэ “наймаа”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани