Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний ордуудыг дахин ашигласнаар Монголын эдийн засаг сэргээнэ

 

Нүүрсний ордуудыг дахин ашигласнаар Монголын эдийн засаг сэргээнэАмерикийн CNBC мэдээ мэдээллийн сайтанд тавигдсан нийтлэлийг хүргэж байна.

Нэгэн цагт гадаадын зах зээлд олны сонирхлыг татаад байсан Монгол улсын хувьд түүхий эд хямдарсантай зэрэгцэн хүнд хэцүү үеийг туулан өнгөрүүлж байна.  Монголын засгийн газар хоёр идэхгүй хоосон хонохгүйн тулд бүхий л арга чаргаа хэрэглээд байгаа билээ. Харин нүүрсний үнэ дэлхийн зах зээд дээр нэмэгдсэнээр тус улс эргэн сэргэх боломжийг олгож байна.

Эрдэс баялгаар баян Монгол улсын эдийн засгийн өсөлт уур уурхайн ид цэцэглэлтийн үед  17.3 хувьд хүрч байсан ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт дээрх тоонд хүчтэй нөлөөлсөн юм. Moody агентлаг Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд онцгой өөрчлөлтгүй байх ба 2017 онд 1%-тай байна хэмээн урьдчилан таамаглаад байгаа юм.

Харин энэ жил БНХАУ-ын үйлдвэржилтэндээ хийх шинэчлэл болон Ази Номхойн далайн бүс нутгийн эрэлтийн улмаас нүүрсний үнэ өсөөд байна. Reuters агентлагийн мэдээлснээр Австрали улсад коксжих нүүрсний үнэ 1 тонн нь өнгөрсөн 6-р сард 85 ам.доллар байсан бол одоо 289.30 ам.доллар болтлоо өсөөд байна. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн гол түүхий эд юм.

Нүүрсний үнийн өсөлт говьд байрлах Таван Толгой нүүрсний уурхайн бүтцэд цогц өөрчлөлт оруулах найдлага төрүүлж байгаа юм. Ингэснээр Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч Чалко Группэд төлөгдөөгүй байгаа өрийн асуудал шийдэгдэх юм. Таван Толгойн хямрал дууссанаар Хятадын Шинхуа Групп зэргийн шинэ хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болж байгаа бөгөөд гол зах зээл болсон Хятад улс руу ашигтай үнээр түүхий эд гаргах боломжийг нээж өгч байгаа аж.

7.4 тэрбум тонн коксжих болон түлшэнд хэрэглэх нүүрсний нөөцтэй орд газар болох Таван Толгойн ашгаа өгч амжаагүй байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил улс төрийн болон эдийн засгийн олон тооны цохилтонд өртөөд байгаа

Монголын үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Asia Pacific Investment Partners компанийн захирал Лэйтон Крофтийн CNBC сувагт мэдээлснээр, "Нүүрсний чанар, хүрэлцээ болон хямд үнийн хувьд Монголын талаас ямар ч өөрчлөлт гараагүй байгаа. Зарим тохиолдолд нүүрсийг угааж баяжуулах, түүнчлэн нүүрсийг тээвэрлэх хугацаа  болон зай багасч байгаа нь нүүрсний чанарт эерэгээр нөлөөлж байгаа зэрэг нь Монголоос түүхий эд авах давуу тал болоод байгаа юм” гэжээ.

7.4 тэрбум тонн коксжих болон түлшэнд хэрэглэх нүүрсний нөөцтэй орд газар болох Таван Толгойн ашгаа өгч амжаагүй байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил улс төрийн болон эдийн засгийн олон тооны цохилтонд өртөөд байгаа юм. Харин өнгөрсөн 7-р сарын сонгуулиар Монгол Ардын Нам олонх болсноор Таван Толгой нөхцөл байдал байрнаасаа хөдлөх хандлагатай байна.

Түүнчлэн Олон улсын Эрчим хүчний агенлагаас энэ сард гаргасан мэдээллээр дэлхийн нүүрсний эрэлт хэрэгцээ тогтвортой хэвээр байх ба Хятад улс нүүрсний хэрэглээгээ багасгахыг зорьж байгаа бөгөөд эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг хөгжүүлэх тал дээр ажиллаж байгааг онцолсон байна.

Өнгөрсөн баасан гарагт Монголын засгийн газар Хятадын Шинхуа Группийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм. Шинхуа Групп нь Таван Толгойн уурхайн ажиллагааг засгийн газрын эзэмшлийн Эрдэнэс Таван Толгой компаниас авах талаар хэлэлцэж байгаа юм.

Эрдэнэс Таван Толгой компани уул уурхайн зургаан лиценз эзэмшдэг ба эдгээрийн дотор коксжих нүүрсний орд болох Таван Толгойн Цанхийн лиценз байгаа боловч компани Чалко группын өрийн дарамтанд байгаа билээ. Reuters агентлагийн мэдээлж байгаагаар Эрдэнэс Таван Толгой 2011 онд Чалко группээс 350 сая ам. долларын зээл авч, нүүрс нийлүүлэх замаар өрөө цайруулахаар тохиролцсон байна. Эрдэнэс Таван Толгой нь Монголын хамгийн том уурхайн компани учраас дээрх хэлэлцээр нь Монголын нүүрсний экспортын хувьд маш чухал байсан юм. Нүүрсний үнэ унаснаар нүүрсний нийлүүлтээс ашиг олж чадаагүй аж.

BDSec ХК үнэт цаасны компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Ник Козины хэлснээр Чалкотой хийсэн хэлэлцээрийн дагуу Монгол улс 1 тонн нүүрсийг олон улсын зах зээлийн үнээс онцгой хямд үнээр буюу $33 ам. доллараар худалдаалж байсан байна.

Эрдэнэс Таван Толгой нь Монголын нүүрс олборлолтын ихэнх хувийг эзэлж байгаа учраас хувийн компаниуд энэ бага үнэтэй өрсөлдөх хэрэгтэй болж байгаа бөгөөд тэд засгийн газрын дарамтан доор байгаа хэмээн Ник Козин CNBC сувагт утсаар ярьсан байна.

ЭТТ компанийн төлөөлөгчийн CNBC сувагт электрон шуудангаар илгээсэн захидалд Монголын засгийн газар болон Шинхуа Группийн хэлэлцээрийн гол сэдэв нь одоогийн үүсээд байгаа асуудлуудыг цогцоор хэрхэн шийдэх талаар гэсэн байна. "ЭТТ-н хувьд энэ хэлэлцээр нь баяжуулаагүй нүүрснийхээ хэт хямд үнийг засч залруулан, баяжуулсан нүүрс болон зүүн баруун Цанхийн уурхайгаас олсон ашгаараа худалдааны эрх чөлөөгөө эргүүлэн авах утгыг агуулж байна” Хэмээн ЭТТ-н төлөөлөгч бүсгүй ярьсан юм. Мөн түүнчлэн 2016 оны сүүлээр Чалко Группт үлдсэн 96 сая ам. долларын өрөө төлж дуусгана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монголын засгийн газар 2017, 2018 болон 2022 онд төлөх ёстой бондын өртэй байгаа. 2017 оны 3-р сард л гэхэд засгийн газрын хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларын өрийг шилжүүлэх ёстой

ТТ-н үйл ажиллагаа шинэ загвараар явагдсанаар уурхайн ажиллагаа сайжирч, нүүрсээ илүү өндөр үнээр борлуулах боломжийг нээж өгч байна хэмээн хөндлөнгийн ажиглагчид үзэж байна. Энэ нь мөн Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт болох юм. Төмөр зам нэмж барин Хятадын төмөр замтай нийлүүлснээр түүхий эдийн экспорт хийж байгаа газрууддаа хурдан очих боломжтой. Ингэснээр хятадууд монгол нүүрснийхээ үнийг нэмсэн ч худалдаж авах болно хэмээн Ник Козин үзэж байнаа аж.

ЭТТ-н хийж байгаа одоогийн гэрээ хэлэлцээр нь Хятадын хойд хэсэгт орших Өвөр Монголын автономит улсад ашигтай тусч байгаа юм байна. "Хятадын хүсдэг ганц зүйл нь дэлхийн эрдэс баялаг, түүхий эдийн нөөцийг байж болох хамгийн бага үнээр худалдаж авах юм.” Хэмээн Ник Козин онцолсон байна.

Өнгөрсөн сард Түвдийн шашны тэргүүн Улаанбаатарт айлчилсны үр дүнд Гашуун Сухайтын боомтоор орж ирж байгаа Рио Тинто компанийн удирддаг Оюу Толгой уурхайн зэсийн баяжмал, Таван Толгой уурхайн нүүрс зэргийн гаалийн татварыг Хятадын талаас нэмсэн юм.

Moody агентлагийн шинжээч Матиас Ангонины хэлснээр Монголын эдийн засгийн нөхцөл байдал уналтанд орсон хэвээр л байх гэнэ. Түүний хэлж байгаагаар Таван Толгой 2020 оноос нааш ашгаа өгөхгүй ба энэ үед эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай болох гэнэ. Дээрээс нь Монголын засгийн газар 2017, 2018 болон 2022 онд төлөх ёстой бондын өртэй байгаа. 2017 оны 3-р сард л гэхэд засгийн газрын хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларын өрийг шилжүүлэх ёстой.

Moody’s агентлаг манай улсын урт хугацаатай зээлжих зэрэглэлийг B3-аас Caa1  болгон бууруулсан ба үүнийгээ Монголын засгийн газар ойрын хугацаанд зээлээ хэрхэн барагдуулах нь тодорхойгүй хэмээн тайлбарласан байна. Тус агентлагийн мэдээгээр 2016 оны 9-р сарын байдлаар гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам. доллар буюу сүүлийн 7 жилд байгаагүйгээр буурсан байна. 

С.Заяа | GoGo.mn
Нүүрсний ордуудыг дахин ашигласнаар Монголын эдийн засаг сэргээнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани