Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацаанаас гарах хүсэл ба хясал

Тамир нь тасрах дөхөж, идэвхжил нь улам суларсаар байгаа Монголын эдийн засгийг уг нь сэргээж болно гэх. Зөвхөн нүүрс гэхэд эдийн засгийн идэвхжилийг ирэх онд дөрвөн тэрбум ам.доллараар өсгөх боломжтой. Ийм тооцооллыг үнэт цаасны "Бидисек” компани хийжээ. Гэхдээ хоёр болзолтой. Нэгдүгээрт, нүүрсний үнэ 100 ам.долларыг давбал. Бас тус түүхий экспорт 40 сая тоннд хүрвэл брокер дилерүүдийн төсөөлөл биелнэ.

Эхний болзлыг хангахад тун ойрхон байгаа. Сүүлийн хэдэн сар нүүрсний үнэ дээшилж, алгуур боловч 100 ам.доллар луу дөхөж байна. Өөрөөр хэлбэл, ханшид өөдрөг хандлага хэдийнэ ажиглагдаж эхэлсэн. Харин экспортоо тэлэх боломж хомс байна. Ирэх онд 40 сая тонн нүүрс экспортолж байж, "Бидисек”-ийн мөрөөдөл бодит болно. Энэ нь өнөөгийн нүүрсний экспортыг хоёр нугалсан дүн юм. Үндэсний статиктикийн хорооноос манай улсын нүүрсний экспорт оны эхний 11 сард 22 сая тонн давсныг уржигдар уламжлав.

Энэ нь түүхэн дээд үзүүлэлт болохыг ч шагшиж байна. Тэгвэл энэ түүхэн үзүүлэлтийг хоёр дахин өсгөж байж, бид эдийн засгаа мэдэгдэхүйц идэвхжүүлэхийг дээр өгүүлсэн. Шинжээчид тооцоолсноор дотоодын нүүрс олборлогчдод 40 гаруй сая тонн нүүрс нийлүүлэх хүчин чадал бий. Харин ганц саад тулгарч буй нь дэд бүтэц. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх зам, тээврийн хүчин чадал дээд цэгтээ тулжээ. Тиймээс эдийн засгаа аврах нэг боломжоо Монгол Улс алдаж мэдэхээр байна.

Санхүүгийн гачигдал замын хөгжлийг гацааж мэдэх нь 

Зам, дэд бүтэц манай эдийн засгийн тэлэлтийг хэрхэн хүлж буйг илтгэсэн ганцхан жишээ энэ. Зам дагаж хөгжил ирнэ. Манай экспортын бүтээгдэхүүний нийт өртгийн 30 хувийг зөвхөн тээврийн зардал эзэлдэг гэх судалгаа бий. Тиймээс далайд гарцгүй Монгол Улсад тээвэр нь улс орны эдийн засагт хөдөлгөгч хүч биш юм гэхэд өнхрөх дугуй яах аргагүй мөн. Зам, тээврийн сайд Д.Ганбатын хэлсэн энэ үг тун нүдээ олсон тодорхойлолт ч байж мэднэ.

Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайт, Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт… Эдгээр нэр уншигч танд танил сонсогдож магадгүй. Улиг болтлоо удааширсан эдгээр төслийг урагшлуулахаар Засгийн газар зорьж буй. Тиймээс үйл ажиллагааны зураглал болох Эдийн засгийн сэргээх хөтөлбөртөө эдгээр төслийг багтаасан юм. Одоо гацаад буй төслүүдийг 2017- 2018 онд эрчимжүүлэхээр тусгасан. Төслүүд урагшилснаар худалдаа, үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийг тэтгэнэ.

Үүгээр зогсохгүй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ам.долларын дотогшлох урсгалыг сэргээх давуу талтай гэж албаныхан үзэж байна. Дэд бүтцийн төслүүд нь уул уурхай болон эрчим хүчнийхтэй нийлээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг жилд 2-3 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэсэн тооцоо ч гарчээ. Тиймээс зам барихаар ханцуй шамалсан нь энэ.

Тэгвэл ямар төслүүдийг замын зураглалдаа багтаасныг харцгаая. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн жишээ сүүлийн хоёр жил урагшлаагүй Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас үүдэлтэй. 267 километр урт энэ зам 53 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн нийт өртөг 2.9 их наяд төгрөг. Үүний 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч санхүүжилт зогсож, замын ажил гацаад удаж байна.

  • Манай экспортын бүтээгдэхүүний нийт өртгийн 30 хувийг зөвхөн тээврийн зардал эзэлдэг.
  • Төмөр замын төслүүдийн ТЭЗҮ бэлэн болж байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд урагшлах дохио асаад байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг ахиулахаар зорьж буйгаа Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдэгдсэн. Төслийг ирэх оны дөрөвдүгээр сараас үргэлжлүүлж, 2018-2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг салбарын яамныхан амлаж байгаа. Гэвч урд хөрштэй тохиролцох зарим асуудал байгаа ажээ. Хятад, Монголыг холбох энэ замын холболтын цэгийг урд хөрштэй тохироогүй байна. Хятадын талын холбох цэг нь Монголынхтой зөрчихөж. Иймд нэмж дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Үүнд, 100-150 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Тус зам ашиглалтад орсноор 2020 он гэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 43.8 тэрбум төгрөг олох төсөөлөл бий.

Сүүлийн энэ төсөл урагшлах боломж улам нээгдээд байгаа. Учир нь "Тавантолгой” төслийн хэлэлцээ сэргэсэн. Монгол Улсын Засгийн газар "Шинхуа Энержи”-гээс гадна "Энержи Ресурс” тэргүүтэй дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзаад байгаа юм. Тавантолгой хэлэлцээ сэргэсэнтэй зэрэгцээд тус ордын нүүрсийг нь зөөх төмөр замын төсөл ч сөхөгдөх нь дамжиггүй. Иймд Тавантолгой-Гашуунсухайтын төсөлд урагшлах дохио асаад байна.

Тэрчлэн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл Засгийн газрын төлөвлөгөөнд багтсан. Тус төмөр замын ТЭЗҮ-ийг БНХАУ-ын Төмөр замын гуравдугаар товчоотой хамтран боловсруулж буй. ТЭЗҮ-ийг энэ оны арваннэгдүгээр сард хүлээн авна гэж "Монголын төмөр зам" компаниас мэдэгдсэн юм. Гэвч өдийг хүртэл хүлээн авсан, эсэх нь тодорхойгүй байна. Бас 2.4 их наяд төгрөгийн өртөгтэй энэ төслийн санхүүжилт ч бүүдгэр байгаа. Уг нь Засгийн газраас гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Тэрчлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс олборлодог компаниуд тус замыг барих боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн өртөг 330 тэрбум төгрөг.

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон. Уг төслийг "Нортерн рейлвейс” зураг төсөл боловсруулах, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан юм билээ. 554 киломерт урт энэ замын өртөг 2.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Төмөр замын хойд коридорын Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж ч нээгдэнэ. Мөн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж, бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчлөх боломжтой.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт багтсан төмөр замын сүүлийн төсөл нь Богдхан төмөр зам. Энэ төслийг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан. 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй төслийн 200 сая ам.долларыг гадаадын зээл, тусламж, төдий хэмжээний санхүүжилтийг хувийн хэвшил, 100 саяыг улсын төсвөөс гаргахаар төсөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газар эдгээр таван төслийг ирэх таван жилд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ ч удаа дараалан илэрхийлж байгаа. Угтаа эдгээр төслийн ТЭЗҮ нь бараг бэлэн болсон. Гагцхүү урагшлуулах, гацаанаас нь гаргах санхүүжилт л хүлээгдэж байна.

Дэд бүтцийн салбарт авто болон агаарын тээврийг ч орхиж болохгүй. Автозамын чиглэлд нэгэн гэгээн үйл явдал хэдхэн хоногийн өмнө болсон. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ сарын 12-нд Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Агаарын тээврийн салбарт ч чамгүй ахиц бий.

Монгол Улсад зам тээврээ ахиулах, транзит улс болох том амбийц бий, уг нь. Үүнийгээ ч мэдэгдэж байгаа бөгөөд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж буй. Гагцхүү санхүүгийн гачигдал л замын хөгжлийг гацааж мэдэх нь. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Гацаанаас гарах хүсэл ба хясал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани