Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаа улам өтгөрч байна

Б.МЯГМАРЖАВ

Нийслэлийн агаарын бохирдлын эсрэг авсан арга хэмжээ үр дүнгээ өгч, бохирдуулагч бодисын нөлөө багассан гэж өмнөх Засгийн газар мэдээлж байсан ч өнөө жил утаа "өтгөрч”, агаарын чанар муудсан гэдэгтэй эрх баригчид маргахгүй байх.

Учир нь, агаарын чанарын автомат станц болоод автомат бус багажаар хэмжсэн дүнг харахад агаар бохирдуулагч бодисын хэмжээ өнгөрсөн жилээс ихэссэн дүн гарсан юм. Жишээ нь, "PM10” буюу 10 микроноос бага диаметртэй нүдэнд харагдахуйц тоосонцрын агууламж 26 хувиар, "PM2.5” буюу нүдэнд харагдахгүй тоосонцрын дундаж агууламж  27 хувиар, азотын давхар исэл 26 хувиар тус тус ихэссэн байна.

Хэдийгээр дүүрэг бүрд агаарын чанар янз бүр байгаа ч тоон үзүүлэлтээр 50 байж цэвэр агаартайд тооцогдох ёстой Улаанбаатар хотын дүүргүүдийн агаарын чанар илт мууджээ. Жишээ нь, өчигдрийн 18.00 цагийн байдлаар гэхэд л Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд 50 байх ёстой агаарын чанар 1067-д хүрч, аюулын харанга дэлдсэн байлаа. 501 хүрэхэд л маш их бохирдолтойд тооцогдож, "онц” байдал зарлах ёстой  ч захын дүүргүүд өтгөн утаанд "замхарч” өглөө, оройдоо үзэгдэх орчин "0” зааж байна. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашдын өвчний ул, суурь болох өндөр магадлалтай ч Засгийн газар доривтой алхам хийхгүй, өнөөдөр гэхэд л хатгалгаа өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь утаа ихтэй гэр хорооллын бүст амьдардаг гэх "аймшигт” статистик гарчээ.

Шөнийн цахилгааны тарифыг тэглэх боломж бий юу

Харин агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын яндангаас гарч байгаа утаатай тэмцэх ёстой гэж эрх баригчид томьёолж байна. Ингэхийн тулд цахилгаан халаагуурыг нэн түрүүнд дэмжиж, цахилгааны үнэд Засгийн газар оролцож байгаа ч зарим нэг бэрхшээл гарсаар байна.

Одоогоор гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байгаа. Хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдахаас 60 гаруй  хувь нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид юм байна. Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг тус компанийн нийт хэрэглэгчийн тоо 345 мянгыг даваад байгаагаас 147 мянга нь гэр хорооллын бүсэд хамаардаг өрхүүд юм.

Гэсэн ч шөнийн цахилгааны хөнгөлөлт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа талаар иргэд гомдоллож сууна. Тиймээс ч цахилгаан халаагуур гэхээсээ илүүтэй нүүрсээ шатааж байгаа. Мөн эдийн засаг хямралтай байгаа учир нүүрс худалдан авах чадваргүй айлуудын тоо нэмэгдэж тэр хэрээр дугуй болон шатааж болох төрөл бүрийн зүйл түлж агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж дарин дээр давс гэгч л болж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны оршин суугч Д.Наранцэцэг "Өглөө, оройдоо гараад явахаар хоолой аргаж хорсоод хэцүү байдаг. Манай энэ хавь ядуу өрх олонтой. Тэд нүүрсээ худалдаж авч чадахгүйгээс өөр олон зүйлс шатааж байгаа байх. Өнгөрсөн жил утаа арай гайгүй байсан. Энэ жил ингэж нэмэгдэж байгаа нь эдийн засагтай ч холбоотой байх. Энэ айлуудад арга хэмжээ авахгүй бол утаа нэмэгдсээр л байх болно” хэмээн ярьсан юм.

Хотын удирдлагуудын зүгээс энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд дээрх нүүрсээ худалдан авч түлэх боломжгүй амьжиргааны түвшин доогуур ядуу айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангана гэж буй. Хотын утааг бууруулах бас нэг гарц нь өвлийн гурван сарын турш дээрх айл өрхүүдийг нийтийн халаалттай байранд түр суурьшуулах, дээр нь гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны тарифыг өдөр шөнө гэж ялгалгүй хөнгөлөх эсвэл сар бүр суурь хураамж авч цахилгааны хэрэглээг хязгааргүй болговол үр дүнд хүрэх талаар иргэд уламжилж байна. Хэрэв цахилгааны үнийг чөлөөлж сард суурь хураамж аваад хэрэглээг хязгааргүй болговол айл өрх болгон л цахилгаан халаагуур хэрэглэх болно.

"13 мянга шахам гэр хорооллын өрх халаагуур ашиглаж өвөлжсөн” нийслэлд цахилгаан халаагуур хэрэглэж буй айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ нь 2015-2016 онд шилжих хүйтний улиралд  халаалтаа хэрхэн шийдсэнээс хамаараад 260-2600 кВт.ц байсан байна. Цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхийн сарын дундаж хэрэглээ 500 кВт.ц-аас дээш байна гэж үзвэл нийслэлд өнгөрсөн онд 13 мянга шахам гэр хорооллын өрх халаагуур ашиглаж өвөлжсөн гэх тооцоо бас гарч байжээ.

Гэхдээ цахилгаан халаагуур хэрэглэх айл өрх өсөхийн хэрээр гал түймрийн аюулгүй байдлын ажиллагааг ханган ажиллах шаардлагатай. Сүүлийн үед цахилгаан халаагуур, бойлуур гар аргаар хийх нь ихсэж байгаагаас хүний амь нас, эд хөрөнгөд халтай олон үр дагаврыг дагуулж байна. Тиймээс УБЦТС ТӨХК-иас цахилгаан халаагуур шинээр тавьсан үедээ ямар ч аюулгүй мэт санагдах боловч эдэлгээний явцад чийгтэй нойтон байх, цахилгааны утас нь ил гарах, бүрээс нь урагдах, хүүхэд оролдох, санамсаргүй байдлаар аль нэг утас холболт нь тасрах зэрэг нөхцөл үүсэхэд уг халаагуур нэн аюултай зүйл болон хувирдаг. Тиймээс үйлдвэрийн баталгааны бичиг, гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур авч тавихыг зөвлөж байгаа юм.

Стандартын халаагуурууд ихэнхдээ шаталсан болон хугацааны тохируулгатай байдаг бөгөөд халаагуурын худалдан авалтыг хийхдээ энэ үзүүлэлтийг шалгаж авах шаардлагатай юм байна. Энэ нь тохиромжтой дулаанаа хэрэглэх, цахилгааны мөнгийг хэмнэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой гэнэ. Худалдаанд байгаа стандартын халаагуурууд нь янз бүрийн зориулалттай байдгаас зарим үед ахуйн зориулалттай биш халаагуурууд нь ил улайсах утастай байх нь бий. Иймд халаагуурыг худалдан авахдаа галын аюулгүй байдлыг хангах үүднээс ил улайсч байгаа хэсэг байхгүй, ахуйн зориулалтын халаагуурыг авах нь зүйтэй юм.
Эх сурвалж: www.assa.mn

Утаа улам өтгөрч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани