Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй

Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын "Энержи ресурс”, Хятадын "Шинхуа”,  Японы "Сумитома” гэх гурвалсан нэгдэлтэй хэлэлцээ хийж эхэлж байгаа.  Тэгвэл энэ талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьсан байна. Тэрбээр асуулгадаа:

 

1. "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа эсэх /2015, 2016 онуудад Улсын төсөвт хэдий хэмжээний татвар хураамж төвлөрүүлсэн/, ажилчдын нийгмийн асуудал болон орон нутагт өгч буй үр өгөөж, нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, БНХАУ-ын "ЧАЛКО” компанид төлөх өрийн өнөөдрийн байдлаар ямар шатандаа байгаа, хэзээ төлөгдөж дуусах талаар, өр төлбөрөө төлж дууссаны дараагаар уг компани нь эдийн засгийн үр өгөөжтэй бие даан үйл ажиллагаагаа явуулах боломжтой эсэх талаар

 

2.  "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-иар дамжуулан Монгол ард түмний өмч болсон Тавантолгойн бүлэг ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл тогтоохдоо 6.4 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоосон байдаг. Иймд энэ ордын өнөөгийн үнэлгээг  бодитойгоор тогтоосон эсэх талаар, Монгол Улсын иргэн бүрийн 1072 ширхэг хувьцаа хэзээ бодит үр шимээ өгч эхлэх. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

 

3. "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гаргах хамгийн том боломж гэж харж байгаагийн хувьд тус орд газрын тээвэр ложистикийн асуудлыг яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ТӨМӨР ЗАМ-ын асуудал нэн чухал гэж үзэж байгаа болно. Иймд тус төмөр зам ямар эх үүсвэрээр, хэзээ эхэлж хэзээ дуусах, одоогийн байдлаар төмөр замыг барьж байгуулах гэрээ хэлэлцээр ямар шатандаа явж байгаа талаар, төмөр зам тавигдсанаар орд газрын үнэлгээ хэрхэн нэмэгдэх талаар, Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар,

 

4. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон олон мэдээлэл цацагдаж байгаагийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувийг БНХАУ-ын компанид худалдах гэж байгаа талаар гэрээ хэлцэл хийж байна гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж, улмаар манай тойргийн иргэд сонгогчдын зүгээс УИХ-ын гишүүн миний дээр хаягласан санал, хүсэлт, шүүмжлэл, гомдол маш ихээр ирэх боллоо. Иймд  "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь худалдан борлуулах гэрээ хэлцлийн хүрээнд,

 

Үүнд:

· "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тодорхой хувь ямар компанид худалдан борлуулах гэж байгаа манай улсад ямар санал ирсэн талаар,

 

· Энэ гэрээ хэлцэлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар /БНХАУ-ын гадаад улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор гадаад улсад цэргийн үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг/,

 

· Уурхайгаас гаргаж буй нүүрсний үнийн бодлогод урт хугацаанд манай улс ямар байр суурьтай байх талаар, /нэг улсын хараат болох монополь байдалд орох магадлалын талаар/

 

· Үндэсний аж ахуйн нэгж, орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хэрхэн оролцуулах талаар,

 

· Монгол ажилчдын ажлын байр нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээний талаар

 

5. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж худалдах гэж байна гэсэн мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Тавантолгойн орд газар бол Монголын ард түмний өмч, ирээдүйн баталгаа, иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлж, орд газрын 49хувийг 400 сая ам.доллараар худалдан зарах гэж байгаа бол Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Иймд энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас үнэн бодитой мэдээллийг ард түмэндээ өгөх шаардлагатай байна.

 

Тэрбээр асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.

 

 

Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани