Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдсийн төлөв бүүдгэр жил

 

Эрдсийн төлөв бүүдгэр жилУналт зогсож, өсөлт ирэв, энэ онд. Түүхий эдийн ханшийн муруй чигээ өөрчилж, тэнгэрийн зүг зааж эхэллээ. Сүүлийн зургаан жил үргэлжилсэн үнийн уналт эцэслэж, сэргэлт ирсэн нь энэ. Өсөлт алтаар эхэлж, нүүрсээр буухиалав. "Bloomberg”-ээс тооцдог түүхий эдийн жишиг индекс энэ онд 2010 оноос хойш анх удаа өслөө.

Манай голлох түүхий эдүүдийн ханш ч цойлов. Нүүрс л гэхэд хэдхэн сарын дотор гурав дахин өсчихөв. Зэс, төмрийн хүдэр ч чамлахааргүй чангарсан. Гэвч уулга алдуулах дөхсөн өсөлт удсангүй. Энэ оныг тун өнгөлөг эхлүүлсэн алтны үнэ оны сүүлийн улирлаас эхлэн доошилж, өсөлтийн өмнөх рүүгээ дөхөж байна. Зэс, нүүрс ч уналтын аянд нэгдчихсэн, уруудаж явна. Дийлэнх түүхий эдийн өсөлтийн эрч саарав. Тиймээс ирэх онд түүхий эдийн үнэ өсөх, эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээр. Энэ асуултад харин шинжээчид хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

ИТГЭЛ АЛДАЖ МЭДЭХ АЛТ

Энэ оныг өсөлттэй эхлүүлсэн алтны ханш жилийн төгсгөлийг бүүдгэр үдэж байна. 1000 ам.доллар байсан шаргал металлын ханш оны эхнээс цойлж, 1400 ам.долларыг шүргэсэн. Өөрөөр хэлбэл, 30 орчим хувиар өссөн юм. Гэвч эргэн уруудлаа. Энэ сарын 25- ны байдлаар унци алтны үнэ 1133 ам.доллартай тэнцэв. 2016 оны оргил цэгээс энэ нь 20 гаруй хувиар буурсан дүн. Одоогийн уналт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй.

Алтны ханшид ирэх онд уруудах таамаг давамгайлж байна

Унахгүй юмаа гэхэд өсөхгүй гэж шинжээчид таамаглажээ. Бас ийн таамаглах хэд хэдэн шалтгаан бий аж. Мэдээж, хэд хоногийн өмнө гарсан АНУ-ын төв банкны мөнгөний бодлогын шийдвэр эхний шалтгаан нь. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, 0.75 хувьд хүргэв. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг мөнгөний бодлого чангалж, ам.долларын нийлүүлэлтээ хумилаа.

Ингээд зогсохгүй ирэх онд ч өсгөхөө мэдэгдэв. 2017 онд ам.доллар ховордох төлөвтэйг Холбооны нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллений мэдэгдлээс түвэггүй ойлгож болно. "Ногоон”-ы нийлүүлэлт ховордохоор ханш нь өснө. Харин ам.доллартай урвуу хамааралтай алтны үнэ суларч магадгүй байна. Тиймээс тус металлын ханшид бүүдгэр таамаг давамгайллаа. Шаргал металлын ханш 1500 ам.долларт хүрнэ гэж үзэж байсан шинжээчид төлөвөө танаж, 900-1000 ам.долларын таамаг дэвшүүлж байна.

Гэхдээ алт бол "хатуу валют”. Олон аравныг элээсэн ч үнэ цэнээ алддаггүй, эрсдэлгүй хөрөнгө оруулалт. Ертөнцийн нэг хязгаарт геополитикийн эрсдэл учрахад дэлхий даяар алтны ханш чангардаг зүй тогтолтой. Тиймээс улс хоорондын харилцаа, геопилитикийн эрсдэлээс үүдэн алтны ханш ирэх онд цойлж магадгүйг шинжээчид сануулсаар байна.

Монгол Улс ирэх онд унци алтаа 1255 ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн. 14.8 тонн алт экспортолж, 56 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгачихаад байгаа. Тэгвэл шинжээчдийн шинэ төлөвийг аживал ирэх онд алтны орлого таамгаас дутаж магадгүй байна. Эрсдэлгүй хөрөнгө оруулалт ирэх онд итгэл алдаж болзошгүй нь.

ЗЭСИЙН ХАНШИЙН ТӨЛӨВ

Алтны ханш оны эхээр өсөж, эцсээр нь буурсан. Харин зэс эсрэгээрээ. Энэ жилийг тун баргар эхлүүлээд, сүүлийн улирлаас нь чангарлаа. Тодруулбал, дөрөвдүгээр улирлаас шар металлын үнэ 20 хоног дараалан өсөв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулж, түүний мөрийн хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын төслүүд урагшлах хүлээлт бий болов. Энэ нь зэсийн ханшийг дэмжсэн юм.

Шинжээчид ч зэсийн ханшийг муугүй төсөөлж байна. Тухайлбал, "Goldman Sachs” группийн шинжээчид зэсийн ханш ирэх оны эхний улиралд 5000 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ. Ер нь шинжээчдийн дийлэнх зэсийн ханшид 4800-5000 ам.долларын таамаг дэвшүүлцгээж байгаа. Энэ нь манай төсөвт тусгасан үнээс 100 гаруй ам.доллараар өндөр үнэ. Шар металлын ханш ирэх онд огцом цойлж, 2009 оны өндөр түвшиндээ хүрэхгүй. Гэхдээ тогтвортой, үл ялиг өсөлттэй байна гэж шинжээчид таамаглаж байна.

НҮҮР БУРУУЛЖ МЭДЭХ НҮҮРС

Нүүрсний ханш 2016 онд сэргэсэн. Урд хөршийн зах зээлд өндөр чанартай коксжих нүүрсний ханш 250 ам.долларыг давав. Эрчим хүчний нүүрс ч өсөлтөөс хоцорсонгүй. Хоёр жилийн дээд цэгтээ хүрэв. БНХАУ дотоодын нүүрсний олборлолтоо хумисан нь ханшийг дэмжсэн юм. Одоогоос жил орчмын өмнө тус улс коксжих нүүрсний олборлолтдоо хязгаар тогтоосон. Энэ нь нүүрсний үнэ тэнгэрт хадах шалтгаан болсныг шинжээчид хэлдэг.

Зэсийн үнэ ирэх онд тогтвортой байна

Харин нүүрсний үнийн өсөлттэй нүүр тулсан Хятад улс төд удалгүй шийдвэрээсээ ухарлаа. Урд хөршийн Засгийн газар олборлолтоо нэмэхээр хувийн хэвшлийнхэнтэйгээ хэлэлцсэн байна. Үүнээс үүдэн энэ онд огцом өссөн нүүрсний үнэ эргэн буурах хандлага ажиглагдсан нь энэ. Шинжээчдийн таамаг ёсоор одоогийн үнийн түвшин удлаа гэхэд оны эцэс хүргэнэ. Улмаар уруудах аж. Өөрөөр хэлбэл, нүүрс ирэх онд нүүр буруулж магадгүй. Монгол Улс ирэх оны төсөвтөө 31.3 сая тонн нүүрс олборлож 225.5 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Сангийн яам тонн нүүрсний үнийг 44.1 ам.доллараар төсөөлөөд байгаа юм.

ТЭНЦВЭРЭЭ ОЛОХ ЗАХ ЗЭЭЛ

Газрын тос олборлогчид энэ сард гарцаа танахаар нэгдлээ. Энэ нь түүхий эдийн зах зээлд түүхэн үйл явдал болов. Гарцаа танах эхний санаачилга OPEC-оос гарсан. Энэ нь сүүлийн найман жил дэх OPEC-ийн орнуудын гарцаа танах анхны шийдвэр. Тэр утгаар зах зээлд хүчтэй нөлөөлөв. Олборлогчид гарцаа танасаар газрын тосны зах зээл тэнцвэржих эхний дохио аслаа.

Ингэснээр зах зээлийн хуулиар нийлүүлэлт татарч, үнэ өснө. Шинжээчид ирэх онд газрын тосны ханш 55 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байна. Улмаар ирэх жилүүдэд тогтвортой дээшлэх аж. Гэхдээ олборлогчдын гарцаа танах амлалтаа хэр биелүүлэхээс ханшийн муруй тодорхой болох аж. Монгол Улс ирэх онд 1.06 сая баррель газрын тосыг нэгж бүрийг нь 41 ам.доллараар борлуулахаар тусгачихаад байгаа юм. Үүнээс үзэхэд бид газрын тосноос төлөвлөсөн, түүнээс давсан орлого олох боломжтой. Монгол Улсын голлох түүхий эдийн ханш ирэх онд одоогийнхоос төдий л өөрчлөгдөхгүй байх нь. Зарим түүхий эдэд уналт давамгайлж мэдэхээр байна.

Тухайлбал, алтны ханш тун бүүдгэр байх төлөвтэй. Харин зэс, нүүрсний үнэ ерөнхийдөө сэргэх чиглэлд шилжинэ. Гэхдээ өслөө гэхэд огцом тэлэхгүй. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн зах зээлд бүүдгэр төлөв ажиглагдаж байна. Дэлхий даяар санамсаргүй үйл явдлаар дүүрэн байгаа тул түүхий эдийн зах зээлийг таамаглахад хүндрэлтэй гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засагт ч эрсдэл дагуулж мэдэхээр байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Эрдсийн төлөв бүүдгэр жил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани