Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвлийн өвөөгийн бэлэг Зэсээр ирж болох л юм…

Өвлийн өвөөгийн бэлэг Зэсээр ирж болох л юм…

 

За хэдүүлээ Ёолкдож ханаад шартаж ёолоод дууссан гэж найдаж байна. Аршаан болох болтугай. Хамгийн түрүүнд эрүүл болж авсан хүмүүс одоо ирж буй жил бидэнд юу авчирж буй тухай жаахан бодох ёстой болов уу.

Хэдийгээр хүн бүр төсвийн алдагдал, Чингэс өвгийнхөө нэрээр зээл тавиад уучихсан "ӨР”-ний эхний эргэн төлөлтийн тухайд шуугиж буй ч түүнийг төлөх орлого маань хаанаас бүрдэх, тэр орлогыг бүрдүүлдэг бараа, бүтээгдэхүүн, материалын үнэ хэд хүрч биднийгээ баясгах эсвэл урвайлгах тухай анхаарах нь бага шиг харагдаад байна. Цаг алдаж хөдөлдөг гэм биш зангаараа байвал нөгөө л "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” үлгэрээ давтах байх даа…

Монгол орны хувьд гадагш нь зарж мөнгө олдог орлогын маань 90 хувь илүүг Уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг юм. Өөрөөр хэлбэл хэрэв Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унавал манай ЭЗ навс унаж Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэгсийтэл босоод ирвэл манай эдийн засаг сэп хийтэл босож ирдэг гэсэн маш бүдүүлэг бас өнөөгийн Монголын засаглалын чадамжийн хэмжээнд таарсан ойлголтыг бүгдээрээ мэдээд авчих хэрэгтэй байх.

Уг нь бол сүрхий бодлоготой улс орнууд хэдий энэ салбараас хамааралтай Эдийн засагтай ч уул уурхайн бүтээгдэхүүний үнийн энэ савлагаанаас ангид тогтвортой Эдийн засгийн орчныг бий болгоод явцгааж л байна. Хүсвэл ч байж боломгүй зүйл бол биш л дээ.

Энд би цэвэр дотоодын шалтгаантай ах дүү, найз нөхдөө тойруулж тѳрийн албанд томилж аваад хувааж хусдаг "Aвлига” болон "Эх орондолт” гэх мэт хүчин зүйлсийг огт тооцохгүйгээр хэлж байгааг анхаарна биз.

"Авлига” болон "Эх Орондолт” гэх мэт хүчин зүйлс нь Дэлхийн зах зээл дээрх Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөдөлгөөнөөс болж хямрах Эдийн засгийн хямралаас хавьгүй илүү хямрал бүтээж чаддаг асуудлууд билээ. Жишээ нь, саяхан баахан дуулиан болсон нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ манай Монголын төрийн өмчийн компанийн зардаг үнэ хоёрын зөрүүг санаж байгаа байх…

Тэгэхээр дээр дурдсан гадаадаас орж ирдэг орлогын 90 хувийг үндсэндээ тѳмрийн хүдэр, зэс, нүүрс за тэгээд жаахан алт зэрэг бүрдүүлдэг билээ. Эдгээр нь дэлхийд хамгийн их ашиглагддаг уул уурхайн бүтээгдэхүүнүүд бөгөөд энэ утгаараа олон ч орон тэдгээрийг олборлож зардаг юм. Тиймээс зөвхөн Монголд байгаад урвайсан муусайн шуналт хужаа нар тэр баялгийг нь авах гэж байхад ухаант мэргэн төрийнхөн маань аварч үлдэж алдраа мандуулаад байгаа ч зүйл биш л дээ.

Уул уурхайн бүтээгдэхүүн хэрэглэгчид нь олборлодог хүн бүртэй наймаа хийж байгаа. Хэн хямд үнэ, бага асуудал санал болгосон нь өрсөж зах зээлээ эзлээд явдаг жамтай систем билээ. Ялангуяа Дэлхийн нийт зэсийн хэрэглээний 48 хувь, нүүрсний 49 хувь, гангийн 46 хувь, алтны 26 хувь  орчмыг дангаараа хэрэглэдэг аварга худалдан авагч зөвхөн Монголоос царай алдаад суух нь юу л бол.

Ирэх онд дээрх 4 нэрийн үндсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэдий хэр байх таамаг нь бидэнд амин чухал болох учиртай билээ. Ядаж л Фортуун гэх мэт хүмүүсийн гэнэт сэддэг хуулиуд шиг юу нь мэдэгдэхгүй 68 хувийн татвар энэ тэр гэж орж ирдэг шиг байхгүй байвал хаа хаанаа дээр гэдгийг бүгд ойлгож хаширсан байх гэж бодож байна.

Хэдийгээр 2020-оод он гартал зэсийн нийлүүлэлт хэт их байхаас хамаарч үнэ олигтой өсөхгүй гэж таамаглаж байсан хөрөнгө оруулалтын сангууд болон шинжээчид зэсийн тухайд өөдрөг байж болох 3-5 жил ирж байгаа гэж таамаглаж байгаа нь манайд тун таатай мэдээ юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэж бичицгээж байна.

Саяхан Америкийн сонгууль бидэнд ямар хамаатай юм гээд "Эх орондогчид” үзэж тараад байгаа харагдсан. Бид ямар нэг тас харанхуй хөмөрсөн тогоон дотор эсвэл тусдаа арал дээр хэнтэй ч харьцахгүй амьдардаггүй учраас дам утгаар, зарим тохиолдолд Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гэх мэтэд бол бүр шууд хамаатай байдаг юм л даа уг нь.  Шинэ гарсан ерөнхийлөгч Трамп 500 тэрбум ам.долларыг дэд бүтцийн салбартаа зарцуулна гэж зарласан нь зах зээл дээрх металийн үнэд эерэг хүлээлт үүсгэж байна.

Гэвч зарим судлаачдын үзэж буйгаар АНУ нь дотоодын үйлдвэрлэгчдээсээ эхэлж авах бодлого болон дэлхийн нийт зэсийн хэрэглээний дөнгөж 8 хувь орчмыг эзэлдэг зэргээс харвал айхтар том нѳлѳѳлѳл бага байх юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдож ямар бодлого барих нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээр гэхэд л их хамаатай л даа

Дэлхий даяарх орд газруудын агуулга эрс унаж буй явдал дараагийн үнэ өсѳөх шалтгаан болох юм. Өөрөөр хэлбэл тухайн уурхайн бүх зардал түүн дотроо авлига, шахааны бизнесийн зардал хүртэл орж тооцогдоод тооцоод зах зээл дээрх үнээр зарахад хэр хэмжээний зөрүү гарах вэ гэсэн харьцааг хэлж байгаа болно. Манай Эрдэнэт үйлдвэрийн олборлох зардал бууж өгдөггүй улам "Өсөөд” л байдаг юм гэнэ лээ. Сонин шүү тийм ээ?

Авто машин үйлдвэрлэл болон гэр ахуйн электрон бараа, нөхөн сэргээгддэг эрчим хүчний салбарт гарч буй хувьсгал нь зэсийн эрэлтийг эрс нэмж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын гудмаар дүүрэн явдаг Гибрид Приус машинд ердийн машинаас  2 дахин их буюу 50 кг орчим зэс ордог бол сүүлийн үеийн тренд болж байгаа бүрэн электрон машинуудад 3 дахин их буюу 75 кг орчим зэс ордог болж байгаа нь хэрэглээг огцом өсгөж үнэд эерэг нөлөө үзүүлж байна.

Гол үйлдвэрлэгч Чили улс үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх гэж бүх хүчээрээ үзэж асар их хѳрѳнгѳ оруулалт хийж байгаа ч дээр дурдсан орд газрын агууламжийн бууралт болон эрчим хүч, усны хомсдолоос шалтгаалан одоо гаргадаг хэмжээгээ дөнгөж барих ажээ.

Дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх хэмжээний шинэ уурхай хайж олох, зөвхөн олсноо барьж байгуулаад ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргах хүртэл ойролцоогоор 20 жил орчим хугацаа зарцуулагддаг тул ойрын ирээдүйд эрс нэмэгдсэн хэрэглээг  хангах боломж тун бага юм.

Эцэст нь мэдээж сүүлийн хэдэн жил үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс бууруулсан Хятадын эдийн засаг эргэн эрчимжих болсон том шалтгааныг судлаачид онцлон тэмдэглэж байгаа юм.

Энэ эерэг хүлээлттэй зэрэгцээд BHP зэрэг томоохон олборлогчид ирэх оны хайгуулын зардлаа эрс нэмэгдүүлж байгаагаа зарлаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой нь зэс болон бусад металийн үнэ ойрын хэдхэн жилдээ өсөөд эргээд 2020 он орчим уналтад орно гэсэн таамаглал давамгайлж байгааг анхаарах хэрэгтэй байх.

Санаснаар болдог бол энэ өсөлтийг тааруулаад Эрдэнэтийн 51 хувийг 49 хувь авсан хүмүүст нь нэмж зараад "Оюу Толгой"-н 34 хувийг "Рио Тинто"-д эсвэл хэн нэгэнд зарж хариуд нь Рояалтийн хэмжээ болон төр хувь эзэмших гэж шал дэмий буулт хийн олон татвар хураамжийн хэмжээг бууруулан олон жилээр царцааснаа хэвийн болгож өсгөөд авчихвал угтан ирж буй том өрөө дараад эдийн засгаа өндийлгөхөд тун их нэмэртэй л ажил болно.

Ѳмнѳх Засгийн газар "Оюу Толгой" дахь тѳрийн мэдлийн хувиа зэсийн үнэ тун муу байх үед "Рио Тинто"-д зарах санал тавьсан байсан. Энэ яриа хэлэлцээрээ одоо л дахин ярьж эхэлбэл илүү дээр цаг үе ирж буй ажээ. Эрдэнэтийн тухайд 49 хувийг худалдаж авсан айл ашиггүй юманд хөрөнгө оруулаагүй нь эндээс тун тодорхой харагдаж байгаа байх.

Монгол улсын хувьд зэсийн 2 томоохон уурхайтай бөгөөд эндээ төр нь хувь эзэмшдэг, төр хувь эзэмшсэний хэрэг нь нийт ард түмэнд өгөөжтэй гэхээсээ тѳр барьж буй хэсэгхэн хүмүүст илүү ашигтай гэдэг нь "Шахааны бизнес”-ын дуулианууд болон Улсын төсөвт ордог татвар хураамж, шимтгэл, рояалтигийн хэмжээ ба хувь эзэмшсэний ногдол ашгийн хэмжээ хоёрын зөрүүгээс тод харагддаг билээ...

Г.Дамдинням

Эх сурвалж: Ikon.mn

Линк: http://www.ikon.mn/opinion/wpb

Өвлийн өвөөгийн бэлэг Зэсээр ирж болох л юм…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани