Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй байх магадлалтай юм

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй байх магадлалтай юм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй Зангиагүй уулзалт хийж, энэ сарын 10-нд хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн өргөтгөсөн хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан зөвлөмжийг танилцуулав.

ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, Яам, агентлагийн, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллага, орон нутаг, хэвлэлийн төлөөлөл гээд нийтдээ 12 байгууллагын төлөөлөл орсон. Хуралдаан хаалттай болсон бөгөөд энэ нь агаарын бохирдлыг бууруулах асуудалд ажил хэрэгчээр хандах зорилго агуулсан гэдийг хэллээ. Өөрөөр хэлбэл, улс төрчид камерийн өмнө өөрсдийгөө магтах, бусдаас илүү гарах гэж хичээдэг тул хаалттай явуулсан гэдгийг Ерөнхийлөгч уулзалтын өмнө онцлов.

Тэрбээр, "Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийд гарав, цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг та бүхэнд дуулгах гэсэн юм. Би өөрийн ФБ, твиттер хуудсандаа хурлын зөвлөмжийг оруулсан байгаа. Аюулгүй байдлын зөвлөмжийг Үндсэн хуулиа барьж гаргасан. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Агаарын бохирдлоос үүдэн Улаанбаатарын орчим амьдрана гэдэг аюултай орчинд байна гэдэгтэй утга нэг болоод байна. Тиймээс аюултай орчинд хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ үеийг гамшиг гэхгүй бол өөр юуг гамшиг гэх вэ. Одоо Улаанбаатарт утааны үе гэж бий боллоо. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирч, генд нь нөлөөлсөн хүмүүс төрж байна.

Ерөнхийлөгч үүнийгээ 7 жилийн өмнө ярихгүй яасан юм гэж бодож байгаа байх. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо гэж 2009 онд анх удаа хэлж байсан. Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. НҮБ-ын Байгаль орчны олон улсын зөвлөгөөн дээр би 2011 онд очиж ярьж байлаа. Намайг байгаль орчны асуудлаар хамгийн их ярьдаг Ерөнхийлөгч гэж  2011 онд  НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан юм.

Агаарын бохирдлын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хурал хийх гэхэд сүржигнэлээ гэдэг байлаа. Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан. Тэгээд 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд байхад Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталж байлаа. Үүн дотроо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ хороо 2013 онд байгуулж байлаа. Тэгээд "Цэвэр агаар” сан байгуулсан. Гэхдээ энэ төсөлд ашгийн төлөө ажилласан хүмүүс бий. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч тодорхой алхам хийсэн. Олон улсын байгууллагын шугамаар олон айлын гэрийг дулаалсан.

Утаа гаргаж байгаа зуухны ард хүн сууж байгаа. Та бүхэн тоо яриад байх юм. Утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол. Танай гудамжинд хэдэн айл утаа гаргаж байгааг нийтэд мэдээл. Буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдэхээр хүн ичдэг. Ичихээрээ үйлдлээ зогсоодог. Багануур, Налайхын нүүрс үнэхээр утаа гаргадаг. Тиймээс сайн чанарын нүүрсийг боловсруулж Улаанбаатартаа хэрэглэе. Улаанбаатарынхан 600 мянан тонн нүүрс түлж байгаа. Энийг сэтгэл зүрхэндээ үр дүн гаргая гэвэл шийдэхэд хэцүү асуудал биш.

ҮАБЗ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Энэ ажил руу Улаанбаатар хотын  холбогдох хүмүүс орох хэрэгтэй. Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө.  Улаанбаатарыг нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Тэгээд гамшгийн үеийн онцгой байдлын хороо байгуулж, Ерөнхий сайд ахлах болсон. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна.

Би хэзээ ч "Улаанбаатарт амьдрахад сайхан хот хүрээд ир" гэж хэлж байгаагүй. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Орон нутаг руу уралдаж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эдийн засаг тэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди манай иргэд "сар руу ниснэ"  гэж хэлсэн нь тус улсын эдийн засаг тэлж, сансар судлал эрчимтэй хөгжиж байсан түүх бий.

Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байсан. Тиймээс би нийслэл хотыг Хархорин руу шилжүүлэх санаачлагыг гаргаж байсан. Аль 12-13 жилийн өмнө бид энэ асуудлыг хөндөж байлаа.  Одоо харин Улаанбаатарын зарим хэсэг, тэр дундаа хойд талын гэр хорооллыг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд тэр хэсэгт нь нөхөн сэргээлт хийж, ногоон бүс байгуулах хэрэгтэй. Ингэснээр урдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй, ардаа ногоон байгууламжтай болж, агаарын бохирдлыг шүүх боломж бүрдэх юм. Нүүлгэн шилжүүлэлт бол боломж. Түүнд хүн бүр оролцдог. Төрийн захиргааны төв байгууллагууд Улаанбаатараас нүүмэгц зам барина, барилга сүндэрлэнэ.Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Ингэж Монголын хэмжээнд ярья. Авлига Монголыг муухай харагдуулдаг гэж би хэлж байсан. Утаа ч мөн муухай харагдуулж байна. Тиймээс бүгд утааны асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй.

-Таны ярианаас сонсоход их олон ажил хийж бүтээсэн байна. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал үеийн үед АН, МАН-ын улс төрийн маргааны улмаас иргэд хохирч байна. Яагаад өнөөдрийг хүртэл 21 аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогыг хийгээгүй вэ. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл яагаад биелээгүй юм бэ?

-Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утаа арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс хотын татварыг өндрөөр тогтооё гэсэн санал гаргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сайжруулсан зуух зэрэг алдаатай бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу. БНХАУ-аас эхлээд олон орон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаднаас зээл, тусламж авч байна. Монголд ийм боломж бий юу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх. Өчигдөр ҮАБЗ хуралдсаны дараа зарим орноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал ирж байсан.

-Орон нутагт амьдар гэж байна. Хөдөө ажиллах, амьдрах, орчныг яаж бүрдүүлэх вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг битгий бууруул гэж би хэлдэг. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төслийг хэрэгжүүл. Утааны бүсийг ногоон бүс болгомоор байна.. Байгууллагууд мод тарьж, эко орчин бүрдүүлэх хэрэгтэй. Нутгийн зөвлөлтэйгөө хамтарч ажиллаад, сумандаа хөрөнгө оруулалт хийж, ажлын  байр бий болгох хэрэгтэй. 

-Та хэвлэл мэдээллийнхэн юм дуугараагүй гэж байна. Гэтэл утааны асуудлаар ажил хэрэгжүүлэх нэрийдлээр хариуцлага алдаж, идэж шамшигдуулсан эрхмүүдийг яах вэ?

- ҮАБЗ  утааны асуудлаар гурван сард нэг удаа хуралддаг болъё гэж бодож байна. Шаардлагатай тохиолдолд УИХ энэ асуудлаар ээлжит бус чуулган хийх хэрэгтэй. Би энэ их хурлын бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа. Анх удаа сонгогдсон 40 гаруй гишүүд бий. Мөнгө шамшигдуулсан, Засаг төрийн шийдвэр дагаагүй хүмүүст хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хариуцлагын заалт байхгүй бол ямар ч шийдвэр ухралт болно.  Би улстөрч хүний хийх дургүй зүйлийг хийх гэж зүтгэдэг. Хүнээс ёс зүй, хариуцлага, хууль хэрэгжүүлэхийг шаарддаг. Монголын нийтлэг гамшиг бол хариуцлага тооцож чаддаггүй. Хариуцлагыг урамшуулалтай зэрэгцүүлж явуулах нь зөв. Хорооны Засаг дарга сайн ажиллавал шагнах хэрэгтэй. Хэсгийн дарга нарт урамшуулал өгөх хэрэгтэй. Монголд хамтарч ажиллаад шийдчихмээр гурван зүйл байна. Утааны асуудал, хариуцлага, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх.

-Төрийн байгууллагуудыг Улаанбаатараас гаргая гэж байна. Тэгээд Улаанбаатарыг утаатай нь үлдээгээд явчих юм уу?

-Улаанбаатар хот УИХ, Засгийн газрын оролцоогүй ажиллах бүрэн боломжтой.  Манайхан  Улаанбаатараас гарахдаа шинэ нисэх онгоцны буудлаа дагаад нүүх байх. Шинэ онгоцны буудлыг дагаад аялал жуучлалын бүс хөгжөөсэй гэж бодож байна.  Бий болж байгаа юм руугаа төрийн захиргааны байгууллагуудаа нүүлгэх нь аливаа улс үндэстэн 100 жилд нэг удаа гаргадаг шийдвэр.

-Та маргаашнаас утааны эсрэг ямар ажил хийх вэ?

-ҮАБЗ-ийн зөвлөмжөө л хэрэгжүүлнэ. Дэлхийд хамгийн их бохирдсон хот бол яах аргагүй Улаанбаатар хот. Үүнийг арилгахын төлөө санаачлагатай ажиллая.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг доорх эх сурвалжаас үзнэ үү.


Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй байх магадлалтай юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани