Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуулиар биш хуйвалдаанаар үнэлэгдсэн амьтад

Хуулиар биш хуйвалдаанаар үнэлэгдсэн амьтад

 

Манай улс 1960 оны үеэс эхлэн гадаадын анчдад аргаль, янгир, буга, хар сүүлт зээр, цагаан зээр, бор гөрөөс, гахай, чоно зэрэг ан амьтдыг агнуулж иржээ.

Гадаадын анчдад ан амьтнаа агнуулах үнийг тэдэнд зуучлан ан агнуулдаг манай компаниуд гадаадын ангийн пүүсүүд болон анчидтай урьдчилан тохирох замаар тогтоодог аж. Алтайн нуруунаас нэг угалз агнуулахад дунджаар 70-80 мянга орчим ам.долларын үнэтэй байдаг. Харин гадаадын анчдад зуучилж, ан хийлгэдэг компаниуд агнуулсан амьтныхаа толгой тутамд агнуурын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн хураамжийг төсөвт төлдөг хууль, журамтай. Тэгвэл сүүлийн жилүүдэд гадаадын анчдад ан агнуулах ажлыг цөөн хэдэн компани эрхэлж байгаа бөгөөд энэ нь хамгийн ашигтай бизнесийн нэг болжээ.

Агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого нь ан амьтнаа агнуулж буй сумын төсөвт төвлөрч ан амьтны нөөц баялгийг хамгаалах, өсгөн арвижуулахтай холбогдсон бүх арга хэмжээнд зарцуулах цорын ганц хөрөнгийн эх үүсвэр болдог. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно гэж заажээ. Шинэ хууль гарахаас өмнөх хуучин хууль /Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай/-д энэ нь 60-70 хувь байсан бөгөөд үүний 70 хувиар нь тооцож төлбөрийг авч ирсэн байна.

 

Ийнхүү Алтайн угалз нэгийг агнуулахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч тухайн компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам.доллар төлж төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллараар буюу 20 хувиар нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар нэмэгдсэн байна.

 

Гэтэл ан амьтны агнуу­рын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хууль батлагдаад таван жил өнгөрч байхад хэрэгжилт нь хангалтгүй, төлбөрийн тооцоог 2012 онд хүчингүй болгосон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөв­шөөрлийн хураамжийн тухай хуульд зааснаар авч улсын төсөвт хөрөнгө бүрэн төвлөрч чадахгүй явж ирсэн байна. Энэ нь эргээд тухайн агнуулсан амьтны төрөл зүйлийг хамгаалах, өсгөх үржүүлэх ажил тасарч буй гэсэн үг.

 

Гадаадын анчдад аг­нуулж буй Алтайн угал­зын толгой тутмаас 4000, го­вийн угалзаас 2000, Алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, ца­гаан зээрээс 50, гахай, чононоос тус бүс 65 ам.дол­ларын алдагдал хү­лээж буйг байгаль орч­ны иргэний нийгмийн бай­гууллагынхан хэлж байна.

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль батлагдсанаас хойш гадаадын анчдад 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30, 2017 онд угалз 68, тэх 75, буга 32, цагаан зээр 100 болж нэмэгджээ.

Тэгвэл өнгөрсөн арван­нэгдүгээр сарын эцсээр албаныхан гадаа­дын анчдад ан агнуулсны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулж Тусгай зориулалтаар 2017 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 155 дугаар тогтоолыг гаргуулсан байна. Гэтэл тус тогтоол хууль эрх зүйн акт баримт болж чадахгүй, Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн, учир дутагдалтай батлагдсаныг байгаль орчны мэргэжилтнүүд онцлов.

 

Тодруулбал, тогтоолын нэгдүгээр заалтаар тусгай зориулал­таар 2017 онд агнах, барих ан амьтны тоог баталсан бол хоёрдугаар заалтаар нь гадаадын иргэнд тусгай төлбөртэйгөөр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг баталсан байна. Уг нь энэ тогтоолын нэрийг Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо, жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг батлах тухай гэх ёстой гэж байна. Мөн уг тогтоолын Засгийн газраас тогтоох нь гэсэн үндэслэл хэсэгт Амьтны тухай хуулийн 26.3-аас гадна Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 21.1.34 дэх хэсгийг тусгах зайлшгүй шаардлагатай байсныг орхигдуулсан бололтой. Тэгээд ч зогсохгүй Засгийн газрын 2001 оны 264, 2011 оны 65 дугаар тогтоолуудад дурдсан жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг хүчингүй болгох заалтыг ч орхигдуулжээ.

 

Амьтны тухай хуулийн Засгийн газрын бүрэн эрх гэсэн тавдугаар зүйлийн 5.2-т агнуурын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтооно гэсэн заалт огт тусгагдаагүйн зэрэгцээ хуулийн Амьтан ашигласны төлбөр, агнуурын амьтан агнах барих зүйлийн 32.2-т амьтан агнах барих болон ашигласны төлбөр, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөр хураамжаас хөнгөлөх чөлөөлөх журмыг хуулиар тогтооно гэж заасныг баримтлах юм бол төлбөр хураамжийн хэмжээ Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолоор тогтоосон нь хууль зөрчсөн шийдвэр болох нь тодорхой байна. Зүй нь бол төлбөр хураамжийн дээд, доод хязгаар хувийг хуулиар тогтоож энэ хязгаарт багтаан төлбөр хураамжийн бодит хэмжээг Засгийн газраас тогтоох нь зөв бөгөөд хуучин хууль тогтоомжоор ийм байсан ч 2012 онд батлагдсан байгаль орчны багц хуулийг боловсруулсан багийн ахлагч зөвлөгч нарын буруугаас Амьтны тухай хууль Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд төдийлөн оновчтой сайн болоогүй нь нууц биш.


Хуулиар биш хуйвалдаанаар үнэлэгдсэн амьтад
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани